Categories
мэдээ нийгэм

Хөх морь өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 21, Ангараг гариг. Билгийн тооллын 29, хөх морь өдөр. Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн ирэх гэж байгаатайгаа холбогдуулан Тайландын Ерөнхий сайдад бараалхав

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча-д 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бараалхав.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Прают Чан-о-ча Элчин сайд Т.Төгсбилгүүнийг үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргээд түүнийг Тайланд Улсад 4 гаруй жил ажиллахдаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь тэмдэглэлээ. Мөн тэрээр 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож, Монгол Улсад айлчилснаа халуун дотноор дурсан ярив.

Түүнчлэн Тайландын Ерөнхий сайд КОВИД-19 халдварт өвчний тархалтыг урьдчилан сэргийлж, тогтоон барих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч буй үр дүнтэй арга хэмжээг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглээд нөхцөл байдал тогтворжсоны дараа хоёр улсын нийслэл хоорондын шууд нислэг сэргэж иргэд хоорондын солилцоо өргөжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Т.Төгсбилгүүн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь Тайландын Хаант Улсын Засгийн газраас түүнд дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцааны өнөөдрийн байдлын талаар товч танилцуулав. Тухайлбал, хоёр тал Монгол, Тайландын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулснаас гадна Улаанбаатар, Бангкок хотууд ах дүүгийн харилцаатай хотууд болсныг онцоллоо.

Мөн уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн Ерөнхий сайд Прают Чан-о-чагийн удирдлага дор Тайландын Хаант Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлыг тогтоон барих чиглэлээр авч буй оновчтой, шуурхай арга хэмжээний үр дүнд сүүлийн өдрүүдэд уг өвчний тархалт тогтворжиж буурах хандлагатай болж байгааг тэмдэглэв. Хоёр улс цар тахлыг ойрын хугацаанд тогтоон барьж, ялах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд шинэчлэх, нүхэн гарц хийх замууд

Зарим эвдрэл, хагаралд нөхөөс хийдэг ч технологийн хувьд ийм боломжгүй зам олон байгаа тул дараах замуудыг бүхэлд нь шинэчлэхээр болжээ.





Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос “Цэргийн биеийн тамирын бэлтгэл, алба хаагчдын бие, бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх” цахим сургалтыг зохион байгуулж байна.

Алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх, биеийн тамирын бэлтгэл хичээлийг сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой тус цахим сургалт 04 дүгээр сарын 20-оос 05 дугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.

Цахим анхны сургалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажлын байранд хийх дасгалыг хүргэж байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалах гэж байсныг илрүүлжээ

Ховор амьтны зүйлд багтдаг хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ.

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд энэ сарын 17-ны өдөр хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүлжээ.Шалгалтын хүрээнд дээрх хүрэн баавгайг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас энэ оны нэгдүгээр сард хууль бусаар агнаж, түүхий эдийг Улаанбаатар хотод зөөвөрлөн ирж борлуулах зорилгоор хадгалж байсан бөгөөд гэмт хэргийг иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон аж.

Хүрэнбаавгайн түүхий эдийг бусдад худалдаалах гэж байх үед нь сэжигтэй этгээдүүдийг баривчилж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хашаан доторх байшинд үзлэг хийн, 3 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, Хүрэн баавгайн 8 ширхэг савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Хүрэн баавгай нь Монгол орны ховор амьтдын нэгд тооцогддог бөгөөд баавгайнхны овогт багтдаг. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар Олон Улсын хэмжээнд “Анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “Мэдээлэл дутмаг” гэж үнэлэгдсэн. Мөн хүрэн баавгайг Засгийн газрын 2012 оны VII тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн байдаг.

Түүнчлэн Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг Олон Улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад бүртгэсэн юм. Үүнээс гадна хүрэн баавгайн тархац нутгийн 21 хувь орчим нь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагддаг.


Categories
мэдээ нийгэм

“Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох боломжтой. Уралдааны концепц, загвар зураг төсөл боловсруулах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 20-ноос 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна. Бүтээлийг 05 дугаар сарын 11-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

Ирүүлсэн бүтээлүүдийг 2020 оны 05 дугаар сарын 12,13,14,15,16,17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn –д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авна. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавигдах гол шаардлага нь бүтээлийн санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг хангасан, иргэд, олон нийтийн худалдаа, ахуйн үйлчилгээ явуулах, албан контор болон үйлчилгээний зориулалттай ашиглах боломжтой байхаар төлөвлөх юм.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Холбогдох албаныханд танилцуулж шаардлагатай тоног төхөөрөмжийг боломж бололцоогоор нь шийднэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт ажиллалаа. Хотын Захирагчид АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрхэмбилэг нар эмнэлгийн үйл ажиллагаа болон тасгуудын тоног төхөөрөмж, ажилчдын бүрэлдэхүүнээ танилцуулав.

“АШУҮИС-ийн эмнэлэг 104 ортой, дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх төдийгүй яаралтай тусламж үйлчилгээ, Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх /зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг/ боломжтой. Мөн MRI, соронзон томографи, ангиографи гэсэн шинэ дэвшилт технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд зогсохгүй “өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ”, “эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх” зэрэг Япон эмнэлгийн менежментийг хэрэгжүүлж ажиллаж байна.

Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор эмнэлгийн хүчин чадлын хүрээнд шаардлагатай тохиолдолд ашиглах тусгаарлах өрөө гаргасан” гэж АШУҮИС-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрхэмбилэг хэллээ. Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайхан “Коронавирусийн халдварт цар тахалтай энэ үед шаардлагатай тохиолдолд иргэдийг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тусгаарлах өрөө гаргаж ажиллаж байгаа нь маш зүйтэй” гэдгийг онцолж хэлсэн юм.

Эмнэлгийн найдвартай үйл ажиллагааг хангаж, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэхийн тулд эмнэлгийг шат дараатай ашиглалтад оруулсан байна. Өнгөрсөн зун амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулан эмнэлзүйн үйлчилгээг эхлүүлж эхэлсэн бол мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасгийг дараагийн шатанд нээжээ. Түүнчлэн яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг гурав дахь шатанд ашиглалтад оруулсан байна. Ингэснээр Япон менежментийн сайн чанартай, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянзүрх дүүргийн 60 мянган иргэдэд үзүүлэхээс гадна эмнэлгийг зорин очсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ цаг алдалгүй хүргэж ажиллаж байгаа аж.

Хотын Захирагчийг тус эмнэлэгт ажиллах үеэр эмнэлгийн удирдлагуудын зүгээс зарим шинжилгээ, оношилгоог хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж бодис авахад шаардагдах хөрөнгө мөнгийг шийдэж өгөхийг хүслээ. АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Үндсэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд бүгд байгаа боловч зарим нэг дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутуугаас болоод шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа тохиолдол байна. Тийм учраас эдгээрийг авахад шаардагдах хөрөнгө мөнгийг холбогдох газруудтай зөвшилцөж боломж, бололцооныхоо хүрээнд шийдэж өгөхийг таниас хүсч байна” гэлээ. Хотын Захирагчийн зүгээс “Улсын онцгой комисст танилцуулья. Мөн Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдтай зөвлөлдье. Та бүхний үйл ажиллагааг доголдуулахгүй явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж авахад шаардагдах хөрөнгө мөнгийг шийдэх ямар боломж, бололцоо байгааг судалж, нийслэлээс шийдэж болох боломжоор нь асуудлыг шийдэж өгнө. Та бүхэн шаардагдах зүйлийнхээ жагсаалтыг гаргаж өгөх нь зүйтэй. Би холбогдох хүмүүст танилцуулья. Та бүхний үйл ажиллагааг хэвийн явуулахад нийслэлээс бүх талаар дэмжиж, хамтарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

КОВИД-19 халдварын боловсролд үзүүлэх нөлөө

Их Британийн Бристол их сургуулийн Эдийн засгийн профессор Саймон Бургесс болон ахлах багш, эдийн засагч Ханс Хенрик Сивертцен нар КОВИД-19 халдварын боловсролын салбарт үзүүлэх нөлөөг судлан, өөрийн байр сууриа тэргүүлэх эдийн засагч нарын судалгаа, шинжилгээнд тулгуурлан дүн шинжилгээ, тайлбарыг нийтлэн гаргадаг Vox цахим мэдээллийн сайтад гаргажээ.

Энэхүү дүгнэлтэд “КОВИД-19 халдвар нь юуны түрүүнд эрүүл мэндийн хямрал юм. Ихэнх улс сургууль, коллеж, их сургуулиудаа хаах шийдвэрийг гаргасан (энэ ч зөв). Энэхүү хямрал бодлого боловсруулагч нь сургуулийг хаах (харилцааг багасгаж, олон хүнийг аврах) болон сургуулийг үргэлжлүүлэн ажиллуулах (ажилтан, албан хаагч нарт ажиллах зөвшөөрлийг өгч, эдийн засгаа аврах) гэсэн хоёр сонголтын өмнө ирээд байгааг тодорхой болгож байна. Дэлхий даяар олон гэр бүл богино хугацаанд хатуу чанд хөл хорионд орж, гэрийн сургалтад шилжсэнээс үүдэн эцэг, эхийн ажлын бүтээмжээс гадна хүүхдүүдийн нийгмийн амьдрал, сургалт томоохон цочролд ороод байна. Боловсол, сургалтын үйл ажиллагаа өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй цахим сургалтын хэлбэрт шилжлээ. Оюутан, сурагчдын үнэлгээ ч цахим хэлбэрт шилжсэн. Энэ бүхэн томоохон сорил, эргэлзээг бий болгож байна. Гол нь, сургалтын үйл ажиллагааны завсардалт нь богино хугацааны асуудал биш, харин урт хугацаанд үр дагавар авчирч, тэгш бус байдлыг улам ихээр нэмэгдүүлэх хандлагатай байна.

Сургуульд сурах нь ур чадварыг нэмэгдүүлэх хамгийн шилдэг төрийн бодлого мөн. Сургуульд сурснаар цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна нийгэмд амьдрах ур чадвар, нийгмийн талаарх мэдлэгийг өгдөг. КОВИД-19 тахалын сургалтын үйл явцад үзүүлэх нөлөөллийг тооцоолох боломжтой юу? Бид шинэ нөхцөл байдалд ороод байгаа тул нарийн тооцох боломжгүй болов уу. Гэхдээ л бид өмнө хийгдсэн судалгааг ашиглан нөлөөллийг тооцож болох юм” гээд хоёр ч судалгааны ажлын үр дүнгээр КОВИД-19 халдварын боловсролд үзүүлэх нөлөөг урьдчилан тооцоолох оролдлого хийжээ.

Бристол их сургуулийн судлаачид боловсролд коронавирусийн тархалт хэрхэн нөлөөлөхийг хоёр төрлийн нотолгоог ашиглан тооцоолсон байна. Үүнд: Карлсон тэргүүтэй судлаачдын (2015 онд) чухал шалгалтад бэлтгэх хоногийн тоо суралцагсдад хэрхэн нөлөөлөх талаар Шведэд хийсэн судалгаа. Судалгаагаар ердөө арван хоногоор илүү хичээллэсэн танхимын сургалт нь мэдлэгийг нэмэгдүүлж, шалгалтын оноог өсгөхөд нөлөө үзүүлсэн байна. Мөн суралцах хугацаа сургалтын үр дүнд хэрхэн нөлөөлөхийг судалдсан (2015 онд) Левигийн судалгаагаар Данийн сургуулиудын математик, хэл болон байгалийн шинжлэх ухааны хичээлийн долоо хоногт орох даютамж Австрийн сургуулиудаас 55 хувь илүү байснаар Данийн сурагчдын эдгээр хичээлийн шалгалтын үр дүн Австрийн сурагчдаас 10 хувиар илүү гарсныг дурджээ.

Түүнчлэн судлаачид цар тахлын улмаас сургууль хаагдсанаар танхимын сургалт завсардахаас гадна сурагчдыг үнэлэх шалгалтууд цуцлагдаж, шалгалтын тов хойшлогдож байгааг онцолсон байна.

Categories
мэдээ нийгэм

Азийн сангаас НЗДТГ-т 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг хандивлалаа

АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, дэд менежер Д.Оргил, төслийн ажилтан Э.Булган нар өнөөдөр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарт 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг гардуулан өглөө.

Шинэ төрлийн коронавирусын халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр НЗДТГ-ын зүгээс хийж хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн сангаас нэг удаагийн маск, N95 маск, гар ариутгагч, хамгаалах хувцас, автомаск, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч нарт чанга яригч зэргийг хандивлаж байгаа юм.

Энэ үеэр АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо “НЗДТГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа билээ. Азийн сангаас олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Энэ хүрээндээ НЗДТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү хандивыг гардуулж байна” гэв.

Харин НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан хэлэхдээ “Азийн сангаас үзүүлж буй энэхүү хандив тусламжийг бид нийслэлийн товчоодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон бусад төрийн албан хаагчдад гардуулж өгөх болно. Нийслэлийн зүгээс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй Азийн сангийн хамт олонд талархаж байна” гэсэн юм.

АНУ-ын Азийн сан 1993 оноос Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа нээж сайн засаглал, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж ажилласаар ирсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дугуйн замыг А, Б бүс буюу хотын төв хэсгээр хийнэ

Нийслэл хотод энэ онд хийгдэх авто зам, бүтээн байгуулалтын онцлох төслүүдийн нэгд дугуйн зам барих ажил багтжээ. Сүүлийн үед иргэд дугуй унахыг эрмэлзэх болсны зэрэгцээ электрон дугуйны хэрэглээ ихсэж байгаа тул тэднийг ая тухтай, аюулгүй зорчуулах үүднээс хатуу хучилттай, стандартад нийцсэн дугуйн замыг барихаар болжээ.

Нийслэлийн иргэдийн

  • 39.3 хувь нь автобус, нийтийн тээврийн хэрэгслээр
  • 6.5 хувь нь алхдаг
  • 2.6 хувь нь таксигаар
  • 2.4 хувь нь унадаг дугуй болон мотоцикль, мопидоор зорчиж байгаа бол
  • Хувийн автомашинаар 49.2 хувь нь зорчиж байна.

Энэ тооцоонд үндэслэн замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дугуйн замыг түлхүү хөгжүүлэх нь зүйтэй хэмээн холбогдох албаныхан үзжээ.

Дугуйн замыг А, Б бүс буюу хотын төв хэсгээр хийх юм байна.

Дугуйн замын чиглэлүүд: