Categories
мэдээ нийгэм

Г.Сугарбат: Төв цэвэрлэх байгууламжаас авсан шинжилгээнд гэдэсний бүлгийн нян илрээгүй

Төв цэвэрлэх байгууламж эвгүй үнэрээ шийдлээ, харин нийслэлчүүдийн ...

УОК-ын шуурхай штабаас мэдээллийн үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат, “ХӨСҮТ бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжтай. Энэ байгууламжийн үйл ажиллагаанд долоо хоногт тутам хяналт шинжилгээ хийж байна. Сүүлийн долоо хоногт хийсэн шинжилгээгээр нян болон бусад зүйл илрээгүй. Төв цэвэрлэх байгууламжийн лагийн таван талбайгаас авсан шинжилгээнд гэдэсний бүлгийн нян илрээгүй. Туул голоос шинжилгээ авч ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 18-нд Монгол Улсад орж ирсэн тээврийн жолоочоос коронавирусын халдвар илэрчээ

В России обнаружили коронавирус. Главное - Ведомости

ЭМЯ-наас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тус яамны мэдээлж байгаагаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нэг тохиолдол бүртгэгдэн, нийт 34 боллоо гэв. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор энэ сарын 18-нд Монгол Улсад орж ирсэн тээврийн жолооч хүн юм байна. Тухайн иргэн нь гэр бүлээрээ ирсэн бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байжээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2020 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

Журмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох бөгөөд, орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой уялдуулснаараа онцлог юм.

Иймд сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулинд заасны дагуу аль ангилалд хамаарах ЖДҮЭ болохоо тодорхойлуулж, гэрчилгээ авах шаардлагатай юм.

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Эхлэх: 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цаг

Дуусах: 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 17:30 цаг

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХЭЛБЭР, БАЙРШИЛ

Улаанбаатар хотод:

Хөдөө, орон нутагт:

  • Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд төслийн материалыг битүүмжлэн цаасан хэлбэрээр хүлээн авна. /Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүн, утасны дугаарыг дугтуйны гадна талд бичсэн байх/

Дэлгэрэнгүй мэдээллийг:

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

Categories
мэдээ нийгэм улс-төр

ХЗБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаан 09 цаг 49 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенцууд, хүлээсэн үүргийнхээ дагуу эдгээрийн хэрэгжилтийг нь тайлагнаж байгаа илтгэлүүд, илтгэлүүдийг олон улсын байгууллага дээр хэлэлцсэн байдал, гаргасан дүгнэлт, Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмж, шийдвэрүүдийг нэгтгэх үүргийг Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газарт өгөх шаардлага байна гэлээ. Монгол Улс олон гэрээ, конвенцид нэгдэн орсон байдаг бөгөөд энэ бүхний ард Монгол төр амлалт, үүрэг, хариуцлага хүлээж байдаг. Олон улсын гэрээ, конвенциуд дахь заалтуудаа дотоодын хууль, тогтоомждоо бүрэн тусгадаггүй, цаашдаа олон улсын байгууллагуудаас ирүүлсэн зөвлөмж, шийдвэр нь дотоодын хууль тогтоомжийг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байв. Өнөөдрийн хэлэлцэж буй хуульд өөрчлөлт оруулж буй хуулийн төсөл нь ч Ромын дүрэм дэх зохицуулалтыг хангалттай тусгаагүй гэдэг шүүмжлэлийг хэлж байв. Хууль зүйн байнгын хороо Ц.Мөнх-оргил гишүүний удаа дараа илэрхийлж буй уг саналыг хүлээн авч, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциуд, тэдгээрийн хэрэгжилт, тэдгээрийг үндэсний хууль тогтоомжид хэрхэн тусгасан талаарх мэдээллийг Гадаад хэргийн яам болон мэргэжлийн байгууллагуудаас нэгтгэн авах, шалгах ажлыг зохион байгуулж, УИХ болон Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах асуудлыг судлах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэллээ. Гишүүд ийнхүү төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт тайлбар авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар зарчмын зөрүүтэй хоёр санал гаргаж, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Ажлын хэсэг төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэж заасны дагуу холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Тодруулбал, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор боловсруулжээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд төслийн 10 дугаар зүйл буюу Үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнтэй холбоотой зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлж, тодруулга хийв. Парламентад суудалтай улс төрийн намуудын баримтуудыг архивлах, 1990 оноос өмнөх Монгол Ардын Хувьсгалт Намын талаарх архивын баримтуудтай холбоотой санал гаргав. Ажлын хэсгээс эдгээр саналтай холбоотой тодруулга тайлбарыг өгсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд архивын баримтууд нь эрх зүйн үр дагавартай байдаг учраас архивын байгууллагын орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагаанд төвөөс нь анхаарал хандуулах, тэдгээрийн баримт бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтыг стандартад нийцүүлэх шаардлагатай гэдэг санал хэлэв. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.5-д тус тус заасныг үндэслэн хууль хоорондын зөрчлийг арилгахаар боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар энэ үеэр төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав. Горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцууллаа. Ажлын хэсэг төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан нөхцөл тогтоогдсон тул мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Ажлын хэсгийн танилцуулга, төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар оролцсон байна. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд Үндсэн хуулийн цэцийн дээрх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүнээс асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих бүрэн эрхийг хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар байгалийн өнгөт чулуу олборлож байсан иргэдийг илрүүлжээ

Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр баг Улаан-Хад гэх газраас газрын хэвлийд хууль бусаар халдаж, байгалийн өнгөт чулуу олборлож байсан иргэн Э, А, Ц, Э, О нарын үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тухайн иргэд 60 орчим кг чулууг бэлтгэсэн байжээ. Мөн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, газрын хэвлийд хууль бусаар халдсан тус сумын иргэд Б, Г, Б, Е нарын үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Интермед эмнэлгээр үйлчлүүлэгчийн хариу халдваргүй гарлаа

Интермэд эмнэлгийн рентген аппаратын ашиглалтыг түр зогсоолоо ...

“Интермед” эмнэлэгт үйлчлүүлсэн 69 настай иргэний шинэ коронавирусийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тухай мэдээлсэн. Тэгвэл тухайн иргэний PCR шинжилгээ сөрөг буюу тус иргэн шинэ коронавирусийн халдваргүй гарчээ.

Categories
мэдээ нийгэм

“Бид хотын соёл аянд нэгдэж байна” давалгааг эхлүүллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд “Хотын соёл” аяныг эхлүүлээд байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хотын соёл” аяныг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан иргэдэд үндэсний өв соёл, түүхээ түгээх, тэдний нийтийн соёлыг дээшлүүлэх, хотдоо соёлтой амьдрах талаарх зөв дадал, хэвшил, хандлагыг бий болгох, дүүрэг, хорооныхоо өнгө үзэмжийг дээшлүүлэхэд иргэдийн оролцоог хангах, хүүхэд, залуусыг соёлч, зөв иргэн болгон төлөвшүүлэх, төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү аяны хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн албан хаагчид манлайлан “Бид хотын соёл аянд нэгдэж байна” гэсэн уриалга бүхий давалгааг цахим орчинд түгээж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-04-21-ны өдрийн байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

​БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: 2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг цахим хэлбэрээр зохион байгуулна

Ё.Баатарбилэг: УДЭТ, ДБЭТ, Төв номын сангийн барилгыг нураахгүй ...

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрээр, “Засгийн газар, салбарын яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой тушаал гарсан. Өнөөдрийн байдлаар сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой Засгийн газрын нэг тогтоол, сайдын хоёр захирамж гарсан. IV сарын 15-ны Засгийн газрын тогтоолоор хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор 12-р ангийн хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авахгүй өнжөөх шийдвэр гаргасан. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн халаалт, гэрэл цахилгаан зэрэг хэмнэж болох хэмнэлтийг хийх тогтоол орон нутгууд руу хүргүүлсэн.

Уг тогтоолыг дагалдан IV сарын 17-нд салбарын сайдын тушаал гарсан.

Уг тушаалаар:

Сургууль, цэцэрлэг

Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургаадугаар сарын 1-нээр дуусгана, ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх,

Теле болон цахимаар явуулсан хичээлийг багшийн журналд тэмлэглэсэн байх,

ЭЕШ-ын даалгаврыг гүйцэтгэхэд тулгардаг асуудалтай холбоотойгоор зөвлөмж, зааврыг элсэгчдэд хүргүүлнэ. Цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг, эхэд хүлээлгэн өгөх,

Цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориулт мөнгө хураахгүй. Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна.

Их, дээд сургууль

Их, дээд сургууль, коллежтэй холбоотой сайдын тушаалд 2020-2021 оны бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноо төрийн өмчийн их, дээд сургуульд 480, хувийн өмчийн дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургуульд 400 оноо байхаар тогтоосон.

2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг 2020 оны VI сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна. Төгсөлттэй холбоотой хонхны баярыг олноор цугларч тэмдэглэж болохгүй. Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны VII сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс цахимаар санал авна

“Урт цагаан” үйлчилгээний төвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагаан үйлчилгээний төв өнөөдрийн байдлаар цахилгаан, усан хангамж болон дулаан хангамж байхгүй. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар хангагч байгууллагуудтайгаа гэрээгээ цуцалсан байдалтай байна. Бид дам түрээсэлж байсан 200-300 иргэнтэй нэгбүрчилэн уулзаж, эхнээс нь ажлын байраар хангаж эхэлсэн. Нийслэлийн Төр, захиргааны 4 дүгээр байр буюу бидний хэлж заншсанаар Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. “Урт цагаан” үйлчилгээний төв цаашид ямар болох вэ гээд иргэдийн зүгээс асуултууд ирж байгаа. Урт цагаан үйлчилгээний төвийн ажлыг байрыг сэргээх, иргэдээ буцаан байршуулах, хоёрдугаарт авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, мөн ногоон байгууламж цэцэрлэгт болгох, дөрөвдүгээрт жуулчдын гудамж гэсэн гол санаагаа хадгалан үлдэх ёстой. Үүнтэй холбогдуулан “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр “Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарсан. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох боломжтой. Уралдааны концепц, загвар зураг төсөл боловсруулах хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна. Бүтээлийг тавдугаар сарын 11-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна” гэв.

Ирүүлсэн бүтээлүүдийг 2020 оны 05 дугаар сарын 12,13,14,15,16,17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn –д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авна. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавигдах гол шаардлага нь бүтээлийн санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг хангасан, иргэд, олон нийтийн худалдаа, ахуйн үйлчилгээ явуулах, албан контор болон үйлчилгээний зориулалттай ашиглах боломжтой байхаар төлөвлөх юм.