Categories
мэдээ нийгэм улс-төр

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.21/ хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий шинээр 5, өргөтгөлөөр 4, нийт 9 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав.

Тэрбээр, Ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хуралдан тогтоолын төсөлд холбогдох асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд тогтоолын төсөлд хамрагдах талбайн сумын нэр дутуу бичсэн, орхигдуулсан, талбайн хэмжээг зөрүүтэй бичсэн зэрэгтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, А.Сүхбат, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд газрын кадастрын зураглалаас урсгал, голдирол нь хэвээрээ байгаа 5-6 голыг хасчихсан асуудлыг хэрхэн шийдэх талаар, улсын тусгай хамгаалалтад нийт газар нутгийн хэчнээн хувийг авахаар төлөвлөсөн, хэдий хэмжээний газар нутгийг аваад байгаа талаар тодруулж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, байгаль орчныг хамгаалах, байгалийн зүй тогтоцын талаарх судалгаа шинжилгээ тогтмол хийх асуудалд хөрөнгө мөнгө дутуу зарж ирсний горыг өдгөө амсч байна хэмээсэн. Тэрбээр, төрийн байгууллагууд мэдээллүүдээ дутуу солилцдог, хийх ёстой ажлууд, судалгаагаа цагтаа хийгээгүйгээс болоод голуудыг бүртгэлжүүлээгүй алдаа гарсан гэлээ. Түүнчлэн шаардлагатай төсөв мөнгийг тавиагүйгээс хэд хэдэн голыг газрын зурагт байхгүйгээр тэмдэглэсэн байсныг засан, дээрх газрыг тусгай хамгаалалтад авахаар тусган оруулж ирж байгаа гэсэн хариултыг өгсөн.

Улсын тусгай хамгаалалтад нийт газар нутгийн 30 хүртэл хувийг авахаар төлөвлөснөөс 20.1 хувийг авсан байгааг сайд тодотгосон. Хэдийгээр тусгай хамгаалалттай газар нутгийн талбай нэмэгдэж байгаа ч байгаль орчны салбарын албан хаагчдын тоо 380 гаруйгаар дутагдалтай байгааг сайд онцлоод энэ салбарт зохих хөрөнгө оруулалтыг хийж, гарах ёстой зардлыг гаргамаар байна гэлээ.

Үргэлжлүүлээд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

“Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төслийг Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”, “Ус үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг төрийн бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Ноён уул орчмын газрыг өргөтгөх, ангилал ахиулахаар “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Энэхүү тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дусгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна.

Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1995 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Ноён уул орчмын газрыг 21670 га-аар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан аж.

Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг 2015 онд Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Оюунгэрэл, Т.Рэнчинмядаг нар Ноён уул орчмын байгалийн нөөц газрыг 33498 га, дурсгалт газрыг 405,1 га талбайгаар тогтоосон аж.

Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдэх юм байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд Үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны тариалалт, үрийн нөөцийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариаланг дэмжих чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив

Дэлхий даяар коронавируст халдвар (СО\/Ю-19)-ын цар тахал тархсанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж ажиллуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.21) өргөн барилаа.

Гамшгаас хамгаалах тухай хуулийг Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хуулиуд болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлан мөрдөж байгаа билээ.

Коронавируст халдвар (СО\/Ю-19)-ын цар тахлын улмаас үүссэн гамшгийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, олон улсын хөл хориот өвчин гарсан гамшгийн онцгой нөхцөл байдал нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөө, учруулах хохирол нь гамшгийн түвшинд хүрээд байна. Дээрх нөхцөл байдлын үед одоо хүчин төгөлдөр мөрдөж буй гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг хангах, холбогдох талуудын хариуцлага, эрх, үүргийг хэрэгжүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, иргэний хууль ёсны эрхийг түр хязгаарлах, үнэн зөв мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн уялдаа, эрх зүйн зохицуулалтын чадамж бүрэн дүүрэн хангагдаагүйгээс хүндрэл үүсэж байна.

Иймээс шинэ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсныг хууль санаачлагч дурдав.

Уг хуулийн төслөөр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт орох бөгөөд 7 зүйлээс бүрдэж байгаа аж. Хуулийн төсөлд гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд:

·Гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулийн хэрэгжилт, олон нийтийн ойлголтыг харгалзан зарим нэр томьёог өөрчлөн найруулж, зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулсны зэрэгцээ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тусган бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх ойлголтыг шинээр томьёолжээ.

·Гамшгаас хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар төсөлд шинэ зүйл нэмэх, Улсын Их Хурал, Засгийн газрын гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх бүрэн эрхэд нэмэлт оруулахаар зохицуулжээ. Мөн гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмэхээр тусгажээ.

·Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, түүнчлэн иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмж өгсөн байна.

·Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг хангахтай холбоотой хэсэг, заалтыг шинээр нэмж тусгасны зэрэгцээ бусад хуульд давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулахаар зохицуулжээ.

Хууль батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно гэж төсөл санаачлагч үзсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ЭРҮҮГИЙН 540 ХЭРЭГТ МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ

Авлигатай тэмцэх газар. Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 70 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 540 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 33 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 498 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ТБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаан 11 цаг 54 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх дөрвөн асуудлын дарааллыг танилцууллаа.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат тэргүүтэй Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Төрийн аудитын байгууллагын хүний нөөц, хүчин чадлыг тодруулахын зэрэгцээ “Монгол Улсын Тогтортой хөгжил -2030” үзэл баримтлалд аудит хийсэн эсэх, аудитын ажилд мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж, цаг хугацаа, хөрөнгө хэмнэж байгаа талаар лавласан.

Төрийн аудитын байгууллага 396 хүний орон тоотой ажиллаж байгаагаас 284 нь аудитор, бусад нь захиргаа, үйлчилгээний ажилтнууд бөгөөд тэдгээр нь жилдээ 7000орчим аудит хийдэг гэж Монгол Улсын Ерөнхий аудитор Г.Занданбат хариултдаа онцлоод “Тогтвортой хөгжил-2030” хөгжлийн баримт бичигт одоогоор аудит хийгээгүй гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, Мэдээллэл, технологийг аудитын үйл ажиллагаанд ашиглах асуудал хангалтгүй байгаа учраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд мэдээллийн технологийг зохих түвшинд байлгах үүднээс мэдээлэл технологийн төвтэй байж болохоос гадна шалгагдагч байгууллагын мэдээллийн баазруу нэвтэрч мэдээлэл авах боломжийг зохицуулсан байгаа. Цаашдаа мэдээллийн технологийг ашиглан аудитын бүтээмжийг сайжруулах, цаг хугацаа хэмнэх,дата дээр ажиллаж оновчтой дүгнэлт гаргах ажлуудыг хийнэ гэж үзээд шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан гэж байлаа.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийв. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүнээс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийгБайнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг Төсвийн байнгын хороо2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2 тоот тогтоолоор байгуулсан. Уг Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүнГ.Тэмүүлэн болон гишүүдээрН.Амарзаяа, О.Баасанхүү, О.Батнасан, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Д.Тогтохсүрэн нар ажилласан гэж байлаа.

Ингээд Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүнээс Төрийн аудитын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, Төслийн 15 дугаар зүйлд 15.1.6 дахь заалт буюу “15.1.6.Энэ хуулийн 13.2-т заасан системийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор төрийн бусад байгууллагын цахим систем болон цахим хэлбэрээр бүрдүүлсэн мэдээллийн сангаас аудитад шаардлагатай мэдээллийг гаргуулах.” гэж, төслийн 17 дугаар зүйлд 17.7 дахь хэсэгбуюу “17.7. Шинжээчийг ажиллуулах зардал нь төрийн аудитын байгууллагын тухайн жилийн төсвийн урсгал зардлын 20 хувиас хэтрэхгүй байна.” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн төслийн 33 дугаар зүйлд 33.5 дахь хэсэг буюу “33.5.Монгол Улсын Ерөнхий аудитор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын өрийн тайлан, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.” гэж, төслийн 33 дугаар зүйлд 33.6 дахь хэсэг буюу “ЗЗ.6.Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 11,12 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэсэн аудитын тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.” гэж, төслийн 42 дугаар зүйлд 42.5. дахь хэсэг буюу “42.5.Төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн аудитын нийтлэг стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль топгоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Харин төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан, “Төслийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг нь Монгол Улсын Ерөнхий аудитор нь төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал төсөв, санхүү, зохион байгуулалттай холбоотой асуудлаар УИХ-д санал хүргүүлж, шийдвэрлүүлнэ” гэснийг дурдаад Ажлын хэсгээс УИХ, аудитын байгууллагын харилцааны гол хэсгийг хасах санал гаргасныг буцаах шаардлагатай”гэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төсөл санаачлагчийн саналыг дэмжсэн тул Ажлын хэсэг “төслийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг хасах” гэсэн зарчмын зөрүүтэй саналаа татав.

Ингээд Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасангаас хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулав.

“Импортоор оруулж байгаа саримс, улаан лооль, өргөст хэмх нэр төрөл бүхий бараанд 30 хүртлэх хувиар гаалийн албан татвар тогтоохоор төслийн нэгдүгээр заалтад тусгагдсан бараанынэр төрөл нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны27дугаар тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт тусгагдаагүй байгаа аж. Иймд төсөлд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт саримс 30 хүртэл, өргөст хэмх 30 хүртэл, улаан лооль 30 хүртэл, тарвас 30 хүртэл гэсэн барааны нэр төрөл нэмсүгэй” гэсэн нэгдүгээр заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ.

Мөн төслийн гурав дахь заалтын “барааны үндэсний кодыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний доторбатлахыг” гэснийг “барааны үндэсний кодыг болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27дугаар тогтоолын 4 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу мөн тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт заасан барааны гаалийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг тус тус2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр батлахыг”гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжив.

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархБайнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяачуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдаан Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “төслийн хоёрдугаар зүйлийг хасах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, хуулийн төсөлд маргаантай, судлах асуудлууд байгаа тул хэлэлцэх хугацааг 7 хоногоор хойшлуулж, Ажлын хэсэг байгуулах шаардлагатайг мэдэгдлээ. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн ахлахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ГЭРИЙН ДЭГЛЭМ САХИЖ БАЙГАА ИРГЭДДЭЭ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Нэгдэж, нэгнээ дэмжиж чаддаг монголчууд – Онцгой байдлын ерөнхий газар

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!

• Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх

• Хүүхэддээ теле хичээл хийхэд нь туслах
• Ардын уран зохиол, үлгэр тууль хүүхэддээ уншиж өгөх, ярилцах
• Гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх (хоол, гар урлал, зураг зурах)
• Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах
• Оньсого таавар тааж, уламжлалт тоглоом тоглох
• Шинэ дуу, бүжиг, хөгжим тоглож сурах
• Ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх
• Найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг, дуу зэргээр уралдах
• Иог, бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх
• Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар хамрагдах
• Өдрийн тэмдэглэл хөтлөх
• Ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, сурах
• Гэр бүлийн хүрээнд уралдаан тэмцээн зохиох
• Ургийн бичиг хөтлөх
• Гэр орноо цэвэрлэж, тавилгаа байршлыг өөрчлөх
• Өөртөө шинэ дүр төрх бүрдүүлэх
• Жингийн илүүдлээс сэргийлэх
• Архи, тамхинаас татгалзах

Categories
мэдээ нийгэм

Голууд болон нууран дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Гол мөрний мөсөн бүрхүүл бэхжээгүй тул авто тээвэр хийхгүй байхыг ...

Нийт нутгаар дулаарч, гол нуурын мөсөн бүрхүүл нимгэрч байна. Дөрөвдүгээр сарын 21-н буюу өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны ар болон өврөөс усжих Идэр, Чулуут, Урдтамир, Богд, Буянт, Хожуул, Цагаантуруут, Онги, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Хэрлэн, Увс нуурын савын Хархираа, Баруунтуруун, Түргэн, Хариг зэрэг гол 30-100 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна. Энэ нь мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-50 см нимгэрч мөс өргөгдөн хэврэгшсэн үзүүлэлт юм. Иймд дээр дурдсан голууд болон нууран дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна

Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд 2017 оноос хойш эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар үе үеийн хотын удирдлагуудад хандаж иржээ.

Эмнэлгийн гаднах орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүсэлт тавьсны дагуу энэ сарын 08-ны өдөр хотын Захирагч газар дээр нь очиж ажилласан юм. Хотын Захирагч эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц, гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Автозамын хөгжлийн газарт өгсөн билээ.Өнөөдөр уг шийдвэрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун хойд талд таван автомашины гражийг буулгаж, газрыг чөлөөллөө. Газар чөлөөлсний дараагаар нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тухайн хэсэгт 3 метрийн өргөнтэй явган хүний гарц, 7 метрийн өргөнтэй хоёр урсгалтай авто зам тавих юм байна. Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү “Үе үеийн хотын удирдлагуудад хандаж ирсэн манай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх ажил өнөөдөр ийнхүү биелэлээ олж байгаад их баяртай байна. Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа иргэд автобусны зогсоолын хэсгээр л орж гардаг ганцхан гарцтайн улмаас яаралтай тусламжийн автомашин хүртэл орж гарахад хүндрэлтэй, цаг хугацаа алддаг. Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд хугацаат үүрэг даалгавар өгсний үндсэн дээр өнөөдөр газар чөлөөлөлт хийгдэж, орц гарцыг нэмэгдүүлэхээр болж байгаад эмнэлгийнхний зүгээс болон өвчтөнүүдийн ар гэрийнхний өмнөөс гүнээ талархаж байна. Олон нийтийн эрх ашиг, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудал ийнхүү шийдэгдлээ” хэмээн ярилаа.

Хавдар судлалын үндэсний төвд нийт 5 байршилд орц, гарц нээх бөгөөд өнөөдөр эмнэлгийн баруун урд талд газар чөлөөлөлт хийж, зөвхөн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх замыг нээлээ. Ингэснээр тус эмнэлэг одоогийн байдлаар 3 талаас нэвтрэх боломжтой болоод байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн хоёр байршилд газар чөлөөлөлт хийж байна. Таван гражыг буулгаж газрыг чөлөөлөхөд эзэмшигчтэй нь ойлголцсон. Иргэд, аж ахуйн нэгжүүд хувийн эзэмшлээ дур мэдэн өргөтгөдөг байдлыг таслан зогсоож, зөвхөн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх нэг урсгалтай замыг мөн өнөөдөр нээнэ” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

ШИНЖЛЭХ УХААНЫ ХЯЛБАРШУУЛСАН ЦУВРАЛЫГ НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монгол улсын Шинжлэх ухааны Академи шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд залуучууд, олон нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номыг 2015 оноос эхлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгож байна.

Шинжлэх ухаан танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номын шинэ дугааруудыг өнөөдөр Нийслэлийн боловсролын газарт хүлээлгэн өглөө. Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Ном хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Шинжлэх ухааны байгууллагын үндсэн үүрэг нь нийгмийг соён гэгээрүүлэх ажил байдаг. Энэхүү өргөн асуудлын хүрээнд бид залуу хойч үедээ зориулаад орчин үеийн шинжлэх ухааныг сонирхолтой хэлбэрээр бичсэн жижиг товхимлыг ШУА 6 дахь жилдээ хэвлэн гаргаж байна. Энэхүү номоо бид Нийслэлийн боловсролын газраар дамжуулан хүүхэд багачуудын гар дээр хүргэдэг уламжлалтай. Энэ уламжлалаараа өнөөдөр 10 цуврал 300 багц номыг та бүхэндээ гардуулж өгч байна” гэлээ.

Үүнээс гадна ШУА-иас “Нэг эрдэмтэн, нэг лекц” хөтөлбөр хэрэгжүүлж энэ хүрээнд бэлтгэгдсэн 191 лекцийн жагсаалтыг Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгад гардуулж өгсөн юм. Эдгээр эрдэмтдийн лекцийг холбогдох үйл явдлын үеэр уншуулах хэрэгцээ шаардлага гарвал манай эрдэмтэн, судлаачид хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг ШУА-ийн ерөнхийлөгч хэлж байлаа.

Харин Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Эрдэмтдийн лекцээр тусгай контент хийж хамтран ажиллах саналтай байна” гэдгээ мөн энэ үеэр илэрхийллээ.

ШУА-ийн эрдэмтдийн энэ онд гаргаж буй цуврал нь “Хиймэл оюун ухаан”, “Гурван хэмжээст хэвлэл”, “Таван хошуу малын мах”, “Монгол тарвага”, “Шингэн алт үйлдвэрлэгч шидтэн”, “Чихрийн тухай ойлголт”, “Тэгш хэмийн гайхамшиг”, “Усны эрчим хүч”, “Агаар мандал”, “Удамшил” зэрэг сэдвээр бичигджээ. 2015 оноос хойш тогтмол хэвлэгдэж буй энэхүү хялбаршуулсан номын тоо өнөөдөр ийнхүү 54 болж баяжигдаж нийтийн хүртээл болж байна.

Categories
мэдээ нийгэм

Япон улс НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Монголд 670 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ

ГХЯ, КОНСУЛЫН ГАЗАР

Япон улсын Засгийн газраас COVID-19 коронавируст халдвар дэлхий нийтээр тархаж буй энэ үед Олон улсын байгууллагуудтай хамтран арга хэмжээ авах үүднээс Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаар дамжуулан 670,680 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ Гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгдэв. Тус улсын Засгийн газраас өмнө нь манай улсад Олон улсын улаан загалмайн нийгэмлэг (IFRC)-ийн шугамаар 235,000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж байна

Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж эхэллээ

Зайсангийн аманд байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцдаг бөгөөд тус хүрээлэнг тохижуулж эхлээд байна. Хамгаалалтын захиргаанаас тус цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу ажиллуулахад шаардлагатай засвар, орчны тохижилтыг хийж, шинэ зураг төслийг гаргуулан холбогдох байгууллагуудад нь хүргүүлжээ. Ингэснээр иргэдийн зорин очих тав тухтай цэцэрлэгт хүрээлэнгийн тоо нэгээр нэмэгдэж байгаа юм.