Categories
мэдээ нийгэм

Гурвалжингийн гүүрийн нэг урсгалыг хаасан тул Монос, Таван шарын уулзвар болон Энхтайваны, Нарны гүүрээр явахыг зөвлөж байна

Өчигдөр 22:00 цагаас эхлэн Гурвалжингийн хос гүүрийн нэг талыг урсгалыг бүрэн хаагаад байгаа билээ.

Тус гүүрийн зүүн талын хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадаст эвдрэл гарсан учир ийнхүү зам хаан засварлаж байгаа юм.

Үүнээс үүдэн замын ачаалал, түгжрэл нэлээд нэмэгдээд байна.

Иймд замын ачаалал, хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.

Тэрбээр “Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэв гажилтын заадаст эвдрэл гарсан тул засварлахаар өчигдөр 23:00 цагийн орчим тус хэсгийн гүүрийн хөдөлгөөнийг бүрэн хаасан. Ингээд баруун талын гүүрийг хоёр урсгалтайгаар тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.

Үүний улмаас замын ачаалал маш их болсон бөгөөд иргэд ажлаасаа хоцорлоо гэх зэргээр бухимдлаа илэрхийлж байна. Одоогоор Саппорогийн уулзвар болон Вig барилгын худалдааны төвийн уулзвар тус бүрт дөрөв, дөрвөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагч ажиллаж, хөдөлгөөнд зохицуулалт хийж байна.

Иймд иргэдэд хандаж хэлэхэд, бид хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа учир Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг хүсэж байна.

Мөн яаралтай ажилтай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” гэлээ.

Засварын ажил дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилж, тус өдрийн 06:00 цагт гүүрийн хөдөлгөөнийг нээх юм.
Categories
мэдээ нийгэм

Дэлхийд коронабирусын авсан хүний тоо 2,6 саяыг давлаа

Worldmeters цахим хуудсан дахь мэдээллээр дэлхий даяар COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 2,637,673 болжээ.

Өнгөрсөн хоногт дэлхий даяар 73 920 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 6058 хүн нас баржээ. Ингэснээр COVID-19 вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нийтдээ 169 мянган хүн амиа алдсан байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, халдварын ихэнх тохиолдол Европд бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар энэ тивд 1 219 486 хүн вирусийн халдвар авчээ.

Харин хойд хөрш ОХУ-д хоногт 5236 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан тохиолдол 57 999 болсон байна. Эдгээрээс хоногт 513 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүн 4420 болжээ. Оросын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, халдвар авсан нийт хүмүүсийн 45,5 хувьд нь өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: 415 амьсгалын аппарат, 500 орчим эрчим эмчилгээний орыг энэ төслийн хүрээнд авна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авав. Дараагаар нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төсөл нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулагдах юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан “Энэ төслөөр хичнээн төгрөгийн зээл авч байна. Ямар хэмжээний санхүүжилттэй. Энэ зээлээр хичнээн амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас авах ” талаар асуухад.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Коронавирус гарч эхэлснээс хойш энэ зээлийн хэлэлцээ эхэлсэн. АХБ-ний 300 сая ам.долларын зээл гэлээ.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг шийдэхэд төр засаг шуурхай арга хэмжээ авч байгаа. 415 амьсгалын аппарат, 500 орчим эрчим эмчилгээний орыг энэ төслийн хүрээнд авна.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Ял шийтгэлийн лавлагааг төрийн “Үйлчилгээний нэгдсэн төв” болон цахимаар олгодог боллоо

Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээний хүрээнд Харилцаа, холбоо мэдээлэл, технологийн газартай хамтран ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас холбогдох мэдээллийн системүүдийг төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбож, хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх талаарх “Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт”-ыг цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс болон төрийн “Үйлчилгээний нэгдсэн төв”-өөс олгож эхэллээ.

Ингэснээр өмнө нь иргэд ял шийтгэлийн лавлагааг зөвхөн цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс авдаг байсан бол тус нэгжээс гадна төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн оператор, e-mongolia.mn сайтаар хандаж цахимаар өөрийн лавлагаагаа авах боломж бүрдээд байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нь “Ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа”-г сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөхөөр заасан байдаг.

Цагдаагийн байгууллагаас нэр дэвшигчдийн ял эдэлж байгаа болон авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх үнэн зөв лавлагаа олгох зорилгоор Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран богино хугацаанд мэдээлэл солилцох, лавлагааны бодит байдлыг хангах, нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.

Ийнхүү нэр дэвшигчдэд олгох дээрх хоёр төрлийн лавлагааг 2020 оны 4 дүгээр сарын 20-ний өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик, мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангаас олгож эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гаргалаа

М.Энхсайхан Засгийн Газрыг огцруулах үндэслэлийг бодитой гэв ...

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөнгөж сая дууслаа. Шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гаргалаа. Мөн шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбоо байгуулагдлаа

Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбоог байгуулагдсаныг өчигдөр зарлаж хэвлэлийн бага хурал хийсэн байна.

Хөлбөмбөгийн тоглогчдын эрх ашиг болон эрүүл мэндийг хамгаалах гол зорилготой байгуулагдаж буй тус холбооны ерөнхийлөгчөөр Үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал сонгогдсон бол шигшээгийн хамгаалагч Д.Төрбат дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар боллоо. Монголын хөлбөмбөгийн холбоо ч тамирчдыг нэн тэргүүнд тавьж ажилласаар ирсэн бөгөөд цаашид Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбоог дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга 5000 хамгаалах хувцас хандивлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн үйлдвэрлэж буй “exMed” брэндийн 5 000 ширхэг тусгай хамгаалалтын хувцсыг УОК-т хандивлалаа. Хандивыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын халдварыг тогтоон барих, тархахаас сэргийлэхээр голомтод ажиллаж буй эмч мэргэжилтэн, алба хаагчдад зайлшгүй хэрэгтэй хамгаалах хувцсыг худалдан авснаа хандивлаж байгаа юм. Энэхүү хандив нь УОК, ЭМЯ болон бусад байгууллагын ажилд тус болно гэж итгэж буйгаа уламжилжээ.

Эдгээр хамгаалах хувцсыг дотоодын үйлдвэрлэгч “Exclusive” компани олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Тус компани өдөрт 1 200 ширхэг хувцсыг үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хэлэхдээ, “Тус компани бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах зорилготой бөгөөд Польш улсын компаниас худалдаж авах санал ирсэн тухай надад танилцуулсан. Өнөөгийн эдийн засгийн хямралтай үед баяртай мэдээ гэж ойлгож байна. Монголчууд бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан аюулгүйн хувцас үйлдвэрлэх боломж байна гэдгийг харуулж, хичээж ажиллаж байгаа тус компанийханд талархал илэрхийлж байна” хэмээв.

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагч, эмнэлэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүдэд хамгийн хэрэгтэй байгаа хамгаалах хувцсыг хандивласанд талархаж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн ажилчдыг хамгаалах хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр худалдан аваад байгаа юм.

Худалдан авсан хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийн 50 хувийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд олгож, үүнээс тусгаарлах байр, тандалт судалгаа, лаборатори, халдварын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдыг хангаж байна. Үлдсэн 50 хувиас 20 хувийг аюулгүйн нөөцөд авч, 30 хувийг эрүүл мэндийн байгууллагуудад олгосон байна. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд олгосон нөөцийн 25 орчим хувийг зарцуулаад байна.

Categories
мэдээ улс-төр

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 18 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалт:

-Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-“Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 6 гишүүн 2019.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Бусад;

-Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 23-нд болох үйл явдлууд

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

Улс төрийн намууд УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох хүсэлтээ доорх хуваарийн дагуу СЕХ-нд хүргүүлнэ.

12.00 цагт “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”

14.00 цагт Ард түмнээ хайрлая нам

16.00 цагт Ард түмний нам

16.00 цагт Хөгжлийн хөтөлбөр нам

Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Банкууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлнэ

“Коронавируст халдварын үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” УИХ-ын тогтоол боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж ажилласан юм. Түүнтэй энэ асуудлаар ярилцлаа.


-Банкны системд шинэчлэл хийж, нээлттэй, ил тод, болгох тухай яригдаж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Энэ асуудал УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны ажилтнуудаас бүрдсэн ажлын дэд хэсгийн хүрээнд боловсруулагдаж, УИХ-ын удирдлагад танилцуулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Засгийн газрын санал ирсний дараа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийднэ. Банкны шинэчлэлийн хүрээнд гурван гол асуудлыг авч үзэж байгаа. 1.Эрүүл, найдвартай, ил тод, олон нийтийн хяналттай, харил-цагчдадаа хүртээмжтэй, банкны тогтолцоог бүрдүүлэх. 2.Банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, банкны зохистой удирдалгын тогтолцоог бүрдүүлэх. 3.Цахим банкны үйл ажиллагааг өргөжүүлж, төрөлжсөн цахим банкууд бий болгох асуудлууд багтана.

-Яагаад банкны шинэчлэлийг ярих болов. Манайд банкны тогтолцоонд засаж залруулах асуудал их байна уу?

-Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлд засч залруулах, шинэчлэх, дэлхийн жишигт нийцүүлэх маш олон асуудлууд хуримтлагдсан байна. Банкуудын 2020 оны хоёр сарын тайланд тусгагдсанаас үзвэл нийт актив нь 35.1 их наяд төгрөг. Өр төлбөр нь 32.1 их наяд төгрөг. Өөрийн хөрөнгө нь 3.0 их наяд төгрөг байна. Банкны өөрийн хөрөнгийн хэмжээ бага байх нь зээлийн хэмжээг хязгаарлаж, санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсдэг. Иймээс банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд тавих шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэх нь чухал боллоо. Энэ шаардлагад нийцсэн арга хэмжээг шат дараалалтай, дунд хугацаанд хэрэгжүүлж чадвал банкны салбарын эрсдэл даах болон санхүүгийн зуучлалыг үр ашигтай гүйцэтгэх чадвар нь сайжирч, мөнгөний бодлогын үр нөлөө нэмэгдэн хөгжилд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг дотоодоос бүрдүүлэх боломж бүрдэнэ.

-Хувьцаа эзэмшлийн төвлөрөлийг бууруулж, банкийг нээлттэй хувьцаат компани болгох талаар ямар асуудал яригдаж байна вэ?

-Өнөөдөр манай ул-сад 13 арилжааны банк Хязгаарлагдмал хариуц-лагатай компани (ХХК)-ийн хэлбэртэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр банкууд дунджаар 1-6 хувь нийлүүлэгчтэй, хамгийн өндөр хувь эзэмшиж буй эхний гурван хувьцаа эзэмшигч нь тухайн банкныхаа хувь нийлүүлсэн хөрөнгийн дийлэнх хувийг эзэмшдэг буруу практик тогтсон байна. Салбарын томоохон дөрвөн банкны хувьд энэ үзүүлэлт 93.1-100 хувь байгаа бол бусад ихэнх банкуудад энэ үзүүлэлт 89-100 хувь байна. Хувьцааны төвлөрөл өндөр байгаа нь банкны бодлого,шийдвэрт цөөн хүн нөлөөлөл үзүүлэх боломж бүрддэг. Өнгөрсөн хугацаанд төлбөрийн чадвар нь алдагдсан бүх банкуудад хувьцаа эзэмшигч, ТУЗ,гүйцэтгэх удирдалгын чиг үүрэг хамгийн том хувьцаа эзэмшигч нэг этгээдэд төвлөрч,бүх шийдвэрийг дангаар гаргаж,эрсдэлд оруулж ирсэн нь тогтоогдсон байдаг.Банкны өмчлөл,удирдлага,хяналтын тэнцвэрт байдлыг хангах үүднээс гадаадын ихэнх орнуудад банкны хуулийн этгээдийн хэлбэрийг тусгайлан зохицуулж, Хувьцаат компани /ХК/ байх, нэг хувьцаа эзэмшигчид зөвшөөрөх эзэмшлийн дээд хэмжээг тогтоож, хязгаарлах жишиг тогтсон байдаг. Энэ жишгийн дагуу судалгаа хийж, банкууд дахь хувьцааны төвлөрөлийг бууруулах, олон нийтэд арилжаалж нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

-Хувьцааны төвлөрлийг бууруулснаар ямар үр дүнд хүрнэ гэж төлөвлөж байна?

-Төвлөрлийг бууруулж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж болох эрх зүйн орчин бүрдсэнээр, Нэгдүгээрт Банк өөрийн хөрөнгөө богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой болно. Хоёрдугаарт, Олон нийтийн хяналттай болж, банкны засаглал, шинэчлэлийн үр дүн сайжирна. Гуравдугаарт, Банкуудын хувьцаа арилжаалагдаж эхэлснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэж, арилжаа идэвхжин хөгжлийг дэмжих бодлого хэрэгжихэд түлхэц үзүүлж, хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа авч санхүүгийн зах зээлийн хөгжилд олон эерэг өөрчлөлт авч ирнэ. Судалгаагаар банкинд цөөн хүний эзэмшлийн төвлөрөл үүсэх тусам банкны санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, илүү эрсдэлтэй стратеги, үйл ажиллагааг эрхлэх хандлагатай болж төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг бууруулдаг. Банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, шинэ хөрөнгө оруулагчдаар дамжуулан банкны өөрийн хөрөнгийн бүтэц, чанарыг сайжруулан эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, банкны үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлэх, банкны хяналт шалгалт, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, банкин дахь олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох шаардлага үүсээд байна. Эдгээр шаардлагуудыг бодит ажил болгож чадвал банкны салбарын цаашдын хөгжил, Монгол Улсын хөгжилд оруулах хувь нэмэр дээшилнэ.

-Банкны зээлийн хүүг бууруулах асуудал их яригддаг ч дорвитой буурсангүй. Шалтгаан нь юу вэ?

-Улс орны хөгжилд Хөгжлийн оновчтой бодлого, түүний гүйцэтгэлийн аудитыг хариуцлагатай хийж, алдааг засах, ололтыг дэмжих төрийн зохицуулалтууд шаардлагатай байдаг. Манайд төрийн зохицуулалтыг зах зээлийн үл үзэгдэгч гарт найдаж орхисноос хөгжил мухардалд орж, ард иргэдийн амьдрал доройтон, баян хоосны эрс ялгаа үүссэн. Зээлийн хүү өндөр байдаг нь зээл гэдэг бүтээгдэхүүний өртгийг бид өөрснөө өндөр болгосон. Яагаад гэвэл ХХК-ийн зарчмаар байгуулагдсан олон банкууд хадгаламжид өндөр хүү амлан бие биенээсээ өрсөж, уралдаж авснаас зээлийн өртгийг нэмэгдүүлсэн. Хадгаламжийг өндөр хүүтэй авсан нь зээлийн хүүг өндөр болгож,хөрөнгийн захын хөгжлийг давхар боомилсон. Монголд хөрөн-гийн зах хөгжихгүй байгаа олон шалтгаануудын нэгэнд банкуудын амласан өндөр хүүтэй хадгаламж нөлөөлж байгаа нь үнэн.

-Тэгвэл хэрхэх вэ?

-Зээлийн хүүг 2018-2023 онуудад бууруулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд, нэгдүгээрт, хадгаламж, зээлийн хүү буурах макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэхэд чиглэсэн харилцан уялдаатай бодлогын арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Хоёрдугаарт, бодлогын хүүний дамжих нөлөөг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч байна. Гуравдугаарт, банкууд үйл ажиллагааны зардлаа бууруулж, ашгаа нэмэгдүүлэх, засаглалаа сайжруулахад чиглэсэн олон ажлууд хийгдэх ёстой.Энэ ажил хийгдэж байгаа. Цаашид ч үргэлжлээд хийгдэнэ.

-Банкнаас бусад салбарыг хөгжүүлэх чиглэлээр юу хийгдэх вэ?

-Банкны бус салбарын хөгжил Монгол Улсын хөгжилд өндөр ач холбогдолтой. Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байна. Энэ ажлыг удирдлага зохион байгуулалтын өндөр хэмжээнд хэрэгжүүлж хамрах хүрээг өргөжүүлж, цахим үйл ажиллагааг хөгжүүлэх,эрсдэлийг бууруулах чиглэлд сайн ажиллах шаардлагатай.

-Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх үү?

-Манай гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.доллар болж өссөн сайн үзүүлэлт. Коронавирустэй холбогдож импорт багасч байгаа боловч гадаад валютын эрэлт буурахгүй байгааг холбогдох газрууд судалж үзэх шаардлагатай. Минийхээр гадаад зах дээр гаргасан манай бондуудын үр өгөөж нэмэгдэж, түүний худалдан авалт манай талаас нэмэгдсэн тоо,статистик байна. Үүнийг буруу гэж үзэхгүй. Гэхдээ эерэг, сөрөг нөлөөлөлийг тооцож ажиллах шаардлагатай. Засгийн газрын “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай. Коронавирусийн дараахь эдийн засгийн сэргэлтийг дэмжих, үүсэх эрэлтийг хангах хүрээнд Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг одоо авах шаардлагатай. Алт олборлогч ААН-үүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, шаардлагатай бол санхүүжилтийн эх үүсвэрийг зээлийн болон бусад эх хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, шийдвэр гаргах эрхийг Монголбанкинд олгох, эрх зүйн түр зохицуулалтыг бий болгох шаардлага үүссэн. Энэ чиглэлээр тодорхой санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлнэ.