Categories
мэдээ нийгэм

Цагааннуурын шалган нэвтрүүлэх боомтод термокамер суурилуулжээ

CITY CAMERA MONGOLIA | телехяналтын камер | худалдаа ...

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэмжлэгээр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын хилийн шалган нэвтрүүлэх боомтод термокамер суурилуулжээ. Орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээсэн уг төхөөрөмж нь шалган нэвтрүүлэх байранд орж ирсэн биетийг автоматаар илрүүлж, халууныг нь хэмждэг байна. Хэрвээ биеийн халуун заасан хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг аж. Термокамертай болсноор сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил түргэн шуурхай, илүү үр дүнтэй болох боломж бүрдэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гашуунсухайт боомтод ажиллажээ

Гашуун сухайт” боомтыг шинэчлэх ажил өнөөдрөөс эхэллээ | Eyreg.MN

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гадаад худалдааг дэмжиж, Монгол, Хятад хоёр улсын худалдааны гол бүрэлдэхүүн хэсэг болох нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйн хамт энэ сарын 24-25-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажиллажээ.

Тэрээр нүүрс тээвэрлэлтийн байдалтай танилцав. Түүнчлэн БНХАУ-ын Баяннуур хотын удирдлага болон хятадын талын Ганцмод боомтын удирдлагуудтай цахим хурал хийж, нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийж, худалдааг дэмжих талаар ярилцаж, санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

СӨҮЛ, ФРАНКФУРТЫН ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД!

89656212_146039886878047_1254369353692872704_o-6ua02ed3f7gho21xepvblv07slryfuhzamzxdytl8hs.jpg

Тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан Улсын онцгой комисст өнөөдрийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 өргөдөл, хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох нотлох материалыг хариуцаж буй ЭСЯ-даар дамжуулан хүлээн авч УОК-ын Шуурхай штаб шийдвэрлэнэ. Зорчигчдын бүртгэлд УОК-ын зүгээс тавьж буй дараах шаардлагыг баримтална.

Үүнд:
–Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
–Жирэмсэн
–Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл
–Хөгжлийн бэрхшээлтэй
–Өндөр настан /60-аас дээш настай/ иргэдийг нэн түрүүнд хамруулна.

Бүртгэл нь баталгаажсан талаарх мэдээллийг Элчин сайдын яамаар нь дамжуулан тухайн иргэдэд хүргэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ заавал хийлгэсэн байна.

Дээрх шаардлагууд нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил хамаатай болохыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Чиний гарыг юу бохирдуулдаг вэ

Image may contain: 1 person, text

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайд килограмм ноолуур 20 мянган төгрөгийн үнэтэй байна

Говь-Алтай аймагт энэ сарын 24-ний байдлаар килограмм ноолуур 20 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Тус аймагт сүүлийн жилүүдэд ноолуурын үнэ 60-70 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнгөрсөн жил 95-120 мянган төгрөг хүрч байжээ. Тус аймаг нь мал аж ахуйн үйлдвэрлэлээс жилд дунджаар 681 тн ноолуур, 147,4 тн тэмээний ноос, 1694 тн хонины ноос, 488,7 мянган ширхэг арьс, шир түүхий эдийг бэлтгэн зах зээлд нийлүүлдэг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-04-26-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн гаралт буурахгүй байна

159A9896-6ukzoo3iapdw32t03wnrpngnbmzsjl3q0nymg0ryq0w.jpg

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихсэж байна.

Тухайлбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 15 дугаар гудамжинд иргэн Б-ын хашааны банз, шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 10 минут ажиллаж унтраасан.

НийслэлийнЧингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” зуслангийн “Задгай”-д шар өвс шатсаны улмаас зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

НийслэлийнХан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Богд хан-Уул”-ын “Жаргалантын-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, унтраасан.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм. Иймд иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дарханы замыг хэсэгчлэн хааж, түр замын маршрутаар зорчуулна

Улаанбаатар-Дарханы замын засвар, шинэчлэлийн ажил маргаашнаас эхэлнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг хэсэгчлэн эхлүүлжээ. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн авто замыг хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зорчуулахаар болсон байна.




Categories
мэдээ нийгэм

Зайсангийн аманд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Улаанбаатар хот

Богд ууланд дахин гал гарч байна. Энэ талаар НОБГ-аас “Өнөөдөр 11:00 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Эрдэнэзаан: Сайхан уран бүтээл хийгээд үхэхэд харамсах зүйл үгүй, чадахгүй бол урлагт үхтэлээ үнэнч байгаад яах юм бэ

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Маск” продакшны захирал Пунцагийн Эрдэнэзаантай ярилцлаа.


-“Маск” продакшин саяхан “Цэргийн ээж” киногоо үзэгчдийн хүртээл болгосон. Одоо ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-“Маск” продакшн энэ оны гуравдугаар сарын 2-нд тайзны уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байсан. Тоглолтын бэлтгэлдээ ороод явж байтал онцгой нөхцөл байдал үүссэн учраас тоглогдох боломжгүй болчихлоо. Тийм учраас бид ярилцаж байгаад “Цэргийн ээж” нэртэй кино контент хийсэн л дээ. Энэ уран бүтээлээс хойш бид амралтын байдалтай байна. Хэрвээ тайзны тоглолтоо хийж чадсан бол орон нутаг болон Хятад, Европ руу явах төлөвлөгөөтэй байсан.

-Та “37-р точка” кинонд намын Ерөнхий нарийн бичгийн даргын дүрийг бүтээсэн. Ахимаг настай хүний дүр байсан шүү дээ. Энэ дүрийг бүтээхэд ямар нэгэн хүндрэл байв уу?

-“37-р точка” кино сэдэв, жанр, хамрах хүрээ томтой, залуу уран бүтээлчдийн хийсэн чансаатай уран бүтээл. Энэ уран бүтээлд тоглосондоо баяртай байгаа. Киноны үйл явдал 1989-1990 оны хооронд үргэлжилдэг. Хоёр нийгмийн өөрчлөлтийн энэ үед би есдүгээр ангийн хүүхэд байсан. Тэр өөрчлөлтийн үеийг сайн мэднэ. Энэ үед Улс төрийн товчоо, Засгийн газрын үйл явцад яг юу болсныг киногоороо харуулахыг зорьсон юм билээ. Тухайн үед МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнх гэдэг хүн байсан. Гэхдээ энэ кинонд тэр түүхэн хүнийг бүтээхгүй гэсэн найруулагчийн санал байсан. Харин тухайн үед болсон үйл явдлыг үзүүлэх ёстой юм л даа. Гол нь би жаахан ахимаг настай хүний дүрд тоглох шаардлага гарсан. Ойролцоогоор 60 настай хүн. Насны хувьд би залуудах гээд байсан. Хоолойны өнгө арай цоглог ч юмуу, эсвэл хөдөлгөөн хөнгөдөх гэх мэтийн хүндрэлүүд байсан. Эргэн тойрны жүжигчид маань өндөр настай байсан болохоор ялгагдах гээд байсан тал бий.

-“Наран ургахыг хүлээхгүй” кинонд анх дэлгэцийн дүрээ бүтээж байсан шүү дээ. Тэгвэл тайзан дээр анх ямар дүрээр гарч ирж байв?

-Албан ёсны тайзан дээр гарч тоглосон нь Антон Павлович Чеховын “Бэр гуйсан нь” гэх нэг үзэгдэлт жүжгийн дүр байсан. Оюутан байхдаа шүү дээ. Тэр үед “Сонгодог инээд” наадам болдог байлаа. Энэ тэмцээнд одоогийн Драмын театрын Ц.Баясгалан, Н.Наранбаатар бид гурав тэр жүжгээр оролцож, шагналт дөрөвдүгээр байранд орж байсан нь яг анхны үзэгчдэд тоглосон жүжиг юм даа.

-Уран бүтээлч хүний хамгийн аз жаргалтай мөч нь яг юу байдаг юм бэ. Уран бүтээлч бүр л өөрийн гэсэн тайлбарыг өгөх байх?

-Уран бүтээлээ хийгээд үзэгчдэд хүргэх, үзэгчдийн сэтгэл ханамжийг харах л аз жаргалтай мөч минь юм даа. Хүмүүсийн сэтгэлийн догдлол, нүдний баяр баясгалан, алга ташилт, чин сэтгэлээсээ баярласан сэтгэлийг харах л уран бүтээлч хүний хамгийн том аз жаргал.

үр бүтээх тухай яриагаа үргэлжлүүлье. Та ямар нэгэн дүр бүтээхдээ чухам юун дээр нь ач холбогдол өгч анхаардаг вэ?

-Дүр бүтээнэ гэдэг хүний сэтгэлийг судалж байгаа хэрэг. Чамайг би ямар хүн бэ гэдгийг эхний ээлжинд гадаад байдлаас чинь нэг төсөөлнө. Гэтэл хүний дотоод байдал, зүрх сэтгэл гэдэг чинь таагдашгүй эд. Тэгэхээр чамайг хүн болгож бүтээхийн тулд би чиний дотоод сэтгэлийг илүү ойлгохыг эрмэлзэнэ. Энэ мэргэжлийг хэзээ ч эзэмшиж чаддаггүй гэж ярьдаг. Энгийнээр хэлбэл хүний дотоод сэтгэлийг судалсан ч тэр хүнийг бүрэн гаргаж чадахгүй. Тэгэхээр “Би энэ дүрийг бүтээчихлээ, би алаад байна” гэж хэзээ ч хэлж болдоггүй.

үүлийн үед жүжигчин болох сонирхолтой хүүхдүүд нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад жүжигчдийн чанар өөрчлөгдөж байгаа болов уу. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Яахав, байгалиасаа өгөгдөлтэй авьяастай хүүхдүүд байдаг. Тэдгээр хүүхдийн төрөлх авьяасыг их сургуулиас өгч буй мэдлэг, боловсрол, ёс суртахуунаар зүлгэж байж л энэ мэргэжил бий болно. Энэ мэргэжлийн онцлог нь маш олон мэдээллийг авдаг. Мөн мэдлэгтэй байх шаардлагатай. Жүжигчин байх маш олон зарчмууд бий.

-Тодруулбал?

-Ёс зүйн болоод ёс суртахуун асуудлаас л эхэлнэ шүү дээ. Мэдээж мэргэжил болгонд өөр өөрийн гэсэн баримталдаг зарчим бий. Тэр зарчмыг л сайн эзэмших ёстой. Олны танил болдгоороо энэ мэргэжил онцлогтой. Тэгэхээр яалт ч үгүй хүмүүсийн сайн муу хэл ам болоод хүндлэл дор явдаг. Үүнийг л даах чадвар болох ёс суртахуун, хүмүүжил, боловсролыг төгс эзэмшиж чадаж байж жүжигчин хүн хол явна. Одоо жүжигчид айхавтар дуулиантай гарч ирчихээд л алга болчихож байна. Зарим жүжигчид ёс суртахууны алдаа гаргаж байна. Энэ нь нөгөө харилцаа хүмүүжил, ёс зүй, боловсрол, ёс суртахуунаа бүрэн эзэмшиж чадаагүйн гор.

-“Маск” продакшны залуу жүжигчдэдээ юуг голчлон захидаг вэ?

-Олны дунд биеэ зөв авч яв, даруухан байх хэрэгтэй, хүнийг хүндлэх хэрэгтэй гэж хэлдэг. Жишээ нь, Эрдэнэзаан гээд жүжигчнийг бүгд мэднэ. Сонирхолтой зүйл хийхгүй бол хэн ч намайг тоохгүй. Харин залуу хүнийг “Ямар хөөрхөн сэргэлэн хүүхэд гараад ирэв ээ” гээд л бүгд сонирхдог. Тэр хүн үзэгчдэд шинэлэг харагдаж, сонсогдож байгаа шүү дээ. Гэтэл тэр шинэлэг байгаагаа би лаг болчихлоо гэж хүлээж аваад байна. Үгүй байхгүй юу. Үзэгчид сайхан залуу жүжигчин гараад ирлээ гэж сонирхоно. Дараа нь юу хийх вэ гэдгийг нь харна. Тэр үзэгчдийн итгэлийг л алдаж болохгүй. Дахиад өөр зүйл хийх ёстой. Өшөө илүү зүтгэх хэрэгтэй. Нэг юмаа хийгээд байвал уйдчихна. Энэ нэг иймэрхүү л жүжигчин гэж бодно. Тэгэхээр энэ мэргэжлийн хамгийн аюултай нь хүн бүхний нүдэн дээр ил байгаа учраас аргалах арга байдаггүйд оршино.

-Таны хувьд ийм л дүрд тоглочих юмсан гэж боддог дүр бий юү?

-Сая “Single Ladies 4” кинонд түүхэн дүрд тоглосон. Түүхэн дүрд тоглох юмсан гэж дотроо бодоод яваад байсан. Тийм саналууд ирдэг байсан ч боломж гардаггүй байлаа. Кинонд тоглохын тулд продакшнаа хоёр юм уу, гурван сараар орхих хэрэгтэй болно. Тэгэхээр ажил зогсчихно. Харин энэ удаад түүхэн дүрд тоглосондоо сэтгэл хангалуун байгаа. Өөрөө маш дуртай, дурлаж хийж байгаа учраас их сонирхолтой байсан. Удахгүй кино маань гараад үзэгчид дүнгээ тавина биз. Би юу хэлэхэв. Ямар ч байсан инээдмийн төрөл жанраас түүхэн дүрийг бүтээсэн. Энэ дүр маань хүмүүст хүрвэл миний хувьд том амжилт, том алхам болно. Хэрвээ хүрч чадахгүй бол миний хохь шүү дээ.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Өвчин тусахаас л айдаг. Бусдаас бол айхгүй. Өвдөхгүйн тулд эрүүл байх хэрэгтэй. Байнгын эрч хүчтэй байж, спортоор хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж байгаа. Нас ахиж байна. Жүжигчин мэргэжлээр олон жил ажиллалаа. Нэг их айхавтар лаг биш ч гэсэн тодорхой хэмжээний туршлагатай жүжигчин болсон. Ертөнцийг үзэх үзэл төлөвшчихсөн. Ийм үедээ би суларч болохгүй биз дээ. Бүр илүү эрч хүчтэй байх хэрэгтэй. Ядаж нэг күүл өвөө байя л даа (инээв).

өрөвдүгээр сарын 1-нд “Инээдээр дархлаагаа дэмжье” хошин урлагийн нэгдсэн шоу тоглолт болсон. Зарим хүмүүс тоглолтын чанарын тухайд шүүмжилж байсан. Энэ шүүмжлэлийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Нэгдүгээрт, бид нийгмийн хариуцлагаа хүлээх ёстой. Улс эх орны хүнд цаг үед юугаар туслах ёстой вэ. Бид нарын хувьд бол уран бүтээлээ л үзүүлэх ёстой. Энэ бол маш олон хүний хөлс хөдөлмөр. Үүнийг мөнгө төгрөгөөр үнэлэхийн аргагүй. Хоёрдугаарт, уран бүтээлийн чанарын тухай яригдаж байна. Хүмүүс сайн муу ийм, тийм л гэж байна. Ер нь бол тухайн үед нь тэрийг дүгнэх цаг биш байхгүй юу. Бид шүүмжлэлийг хүлээж авна. Хамгийн их шүүмжлүүлдэг ч эргээд юм ярьдаг хүмүүс биш. Гэхдээ тэр шүүмж ямар шүүмж вэ гэдгийг бас ялгаж салгах хэрэгтэй. Мэргэжлийн талын шүүмжлэл юм уу, ямар нэгэн явуулгатай шүүмжлэл байна уу гэдгийг. Энэ чинь хэцүү шүү дээ. Заримдаа янз бүрийн санаатай зүйлүүд хийгдэнэ. Хувь хүний үзэл бодол ч байна. Гэхдээ тэр шүүмжлэлээс ерөөсөө эмзэглээд байх зүйл байхгүй. Харин ч судалгаагаар тэр тоглолтыг Монголын хүн амын 68 хувь нь үзсэн байна билээ. Тэгэхээр чинь бараг наадмын бөх үзсэнтэй адилхан байгаа биз. Тэр хамрах хүрээг харахаар бидний хүч нөлөө ямар вэ гэдэг нь харагдаж байна. Уран бүтээлийг хийчихнэ, болчихно гэсэн зүйл тайзан дээр гараад унана. Тийм амар зүйл биш. Тэрийг мэддэг хүмүүс арай өөр зүйл ярьдаг. Тэгэхээр энэ тоглолтод маш их хөдөлмөр байгаа учраас муу гэж хэлэхэд миний ам эвлэхгүй шүү дээ.

-Цаашид кино уран бүтээл хийх төлөвлөгөө, зорилго бий юү?

-Бодол байгаа. Бид чинь байнгын л эрэл хайгуул хийдэг. Юу хийвэл хүнд хэрэгтэй юм бэ гэдгийг үргэлж боддог. Ер нь уран бүтээлч хүмүүс амраад байдаггүй шүү дээ. Миний хувьд жүжигчин мэргэжлээр олон жил ажилласан. Миний зорилго бол маш сайхан уран бүтээл үлдээх. Тэгээд л болоо. Жүжигчин болгон л ийм зүйл боддог байх. Өдий хүртэл явсан маань эрэл хайгуул байсан. Алдана, ононо зарим нь унана, босно. Үүний эцэст л сайхан уран бүтээл хийхгүй бол жүжигчин болоод өдий хүртэл яваад, үхтэлээ үнэнч байгаад ч яах юм бэ. Уран бүтээлч хүний хувьд бодсон сайн уран бүтээлээ хийгээд үхэхэд харамсах юм байхгүй шүү дээ (инээв)

өл хориотой үеэр ард түмэндээ урмын үг хайрлахгүй юу?

-Монголчууд мундаг хүмүүс гэдгээ сая харууллаа шүү дээ. Өөр улсуудтай харьцуулаад харахад ямар богинохон хугацаанд, ямар мундаг зохион байгуулалтад орж ажилласан бэ. Тэгэхээр монгол хүмүүс хүнд үед ямар ч зохион байгуулалтад орж чадах юм байна гэдгийг харуулсан нь үнэхээр бахархмаар. Энэ эх оронд төрсөн нь ямар их аз заяа вэ гэдгийг ойлгож байна шүү дээ бид. Жишээ нь, маск зүүгээд гарч байгаа чинь энгийн үйлдэл юм шиг боловч цаанаа эх оронч сэтгэлгээ, хариуцлагыг харуулж байгаа. Тэгэхээр энэ том тахлын ард эрсдэлгүй, хүндрэлгүй, сэтгэлийн шархгүй гарч чадах байх аа гэдэгт итгэлтэй байна.

С.ЛХАМСҮРЭН