Categories
мэдээ нийгэм

СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭВ

Авлигатай тэмцэх газар. Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсруулаад байна. Уг гарын авлагад нам, эвслээс нэр дэвшигчийн болон бие даан нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх, орлого, хөрөнгийг мэдүүлэхэд анхаарах асуудал, мэдүүлгийг гаргах загвар жишээ зэргийг багтаасан болно.

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийн байдлыг 2019 оны 12 дугаар срын 31-ний өдрийн байдлаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд цахим системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх, баталгаажуулах хуулийн хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд уг хугацаанд багтаан нэр дэвшигч нь мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн мэдүүлсэн ХОМ-ийн хураангуйг холбогдох хуулийн хугацаанд тус газрын цахим сайтад байршуулах бөгөөд тухайн нэр дэвшигчийн орлого хөрөнгийн байдалтай иргэд олон нийт танилцах бүрэн боломжтой байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон шинэ зохицуулалт юм.

Categories
мэдээ нийгэм

ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

“Covid-19” өвчний улмаас дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн нийт оюутан, сурагчдын 99 хувь буюу 1.7 тэрбум[1] хүүхдийн танхимын хичээл тасалдаад байна. Хүүхдүүдийн хичээл, сургууль тасалдсантай холбоотой нийгэм, эдийн засгийн олон асуудал үүсч байгаа бөгөөд дэлхийн цөөнгүй улсад дижитал хэлбэрээр хичээлийг үргэлжлүүлж байна. Үүнээс шалтгаалан хүүхдүүдийн интернэт хэрэглээ нэмэгдэж, цахим орчинд өнгөрөөх хугацаа уртассан. Манай улсад ч ийм нөхцөл байдал үүссэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавихад анхаарал хандуулах зүй ёсны шаардлага бий болоод байна.

ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 200 сая хүүхэд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болдог байна. Үүний тодорхой хувь нь цахим орчинд үйлдэгдэж, жилээс жилд хувь хэмжээ нь нэмэгдэж байгаа бөгөөд интернэт орчин нь мөлжлөг, хүчирхийллийн талбар болж байна. Тийм учраас цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг бүхий л түвшинд авч үзэх шаардлагатай.

Цахим орчныг хүүхдэд аюулгүй болгох нь хүний үндсэн эрхтэй холбоотойгоос гадна шинэ үед цахим “хувьсал” хийх боломжийг олгоно. Аливаа улс, тэр дундаа хурдацтай хөгжиж буй улс орон цахим хувьсал хийснээр эдийн засгийн хөгжил эрчимтэй нэмэгддэг байна. Олон улсын харилцаа холбооны эвлэл (ОУХХЭ) /International Communication Union/-ийн хийсэн судалгаагаар тухайн улсын цахим орчны хэрэглээ 10 хувиар нэмэгдэхэд нэг хүнд ногдох ДНБ 1.3 хувиар өсдөг байна. Энэхүү өсөлт нийт хүн ам, тэр дундаа хүүхдүүд цахим технологийн олгож буй харилцаа холбооны хязгааргүй боломжийг хүртэх болсон үед илрэх бөгөөд ингэхийн тулд цахим орчин нь өөрөө аюулгүй байх ёстой гэж үзэж байна.

ОУХХЭ, ЮНЕСКО-ийн хийсэн судалгаанаас үзэхэд дэлхийн нийт хүн амын 50 гаруй хувь, үүн дотроо хүүхдүүдийн 30 гаруй хувь нь өдөр тутам интернэт ашигладаг аж. Тэдний үзсэнээр 2025 он гэхэд:

  • Дэлхийн нийт хүн амын 70-аас багагүй хувь нь өдөр тутам интернэт ашиглаж,
  • Нийт хүүхдийн 60 хувь нь дижитал хэрэглээний үндсэн мэдэгдэхүүн, чадвартай болж,
  • Дэлхийн нийт хүн амын 40 хувь нь цахим санхүүгийн үйлчилгээ ашигладаг болох гэнэ.
  • Интернэт хэрэглэгчдийн хувьд хүүхдүүдийн хэрэглээ хамгийн хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд ойрын жилүүдэд хөгжил буурай оронд ч хөдөлгөөнт интернэт тавигдаж, хэрэглээ улам нэмэгдэх нь гарцаагүй болж байна. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бүх төрлийн хүчирхийлэл, бие, эрхтний наймаа, бэлгийн мөлжлөг зэргийг үгүй хийх зорилго тавьсан. Гэвч цахим орчинд хүүхэд бэлгийн мөлжлөгт өртөх болон бусад олон төрлийн дарамт, шахалттай тэмцэх ажилд тулгарч буй асуудлуудаас онцлох дараах асуудлууд байна.
    • Зарим улс оронд цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн эсрэг хууль, журам байдаггүй, хууль, журмууд хоорондын уялдаа холбоо сул, үл нийцдэг.
    • Цахим үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад өөрсдийнх нь платформ дээр үйлдэгдсэн хүүхдийн мөлжлөгийн талаарх материалыг хадгалах талаар зохицуулалт байхгүй.
    • Улс орнуудад энэ төрлийн гэмт хэргийн талаарх нэгдсэн стандарт, тайлбар байдаггүйн улмаас аливаа асуудлын цар хүрээг тодорхойлох, хамтран ажиллахад саад учруулдаг.
    • Ихэнх улсуудад цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хамтын ажиллагаа шаардлагатай салбаруудыг холбосон дэд бүтэц, чадамж байдаггүй.
    • Олон улсыг хамарсан судалгаа, мэдээлэл хомс байдал.
    • Хүүхдүүдийн цахим орчинд цаг өнгөрөөдөг орчин (Сошиал медиа, мессеж программууд, live-stream апп-ууд, хоорондоо холбогддог тоглоомууд)-ын хараа хяналтгүй байдал.
    • Интернэт урсгалыг хянахад төвөгтэй бөгөөд технологи хөгжихийн хэрээр өндөр нягтаршил бүхий зураг авах, бичлэг хийх, live-stream хийх боломж бүхий камертай хямд гар утас гарч байгаа нь хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй тэмцэх ажлыг улам хэцүү болгодог.
    • Дижитал төхөөрөмжүүдэд тэднээр дамжуулан хүүхдийг дарамтлах, мөлжлөг үйлдэх боломжийг хаах технологийн боломж бага, эсвэл огт байдаггүй.
    • Зарим оронд соёл болон нийгэм, цахим орчны нөхцөл байдал, бусад хүчин зүйлээс шалтгаалж мөлжлөг үйлдэгчид баригдахгүйгээр гэмт хэрэг үйлдэх боломжтой байдаг.
    • Цахим орчны талаарх мэдлэг буюу насны ялгаа. Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, бодлого боловсруулагчид ихэвчлэн технологийн мэдлэг муугийн улмаас хүүхдүүдийн цахим орчин дахь амьдралыг ойлгох, тэднийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдэгдэхүүнгүй байдаг.
    • Ерөнхийдөө уг асуудлыг хүндрүүлэн авч үздэггүй, мэддэггүйн улмаас цахим орчин дахь хүүхэд хамгааллын арга зүйг хэрэгжүүлдэггүй.

    Асуудлын цар хүрээ

    • Зөвхөн нэг жилийн хугацаанд “Internet Watch Foundation” байгууллага хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой материал тавьж буй 105,000 вебсайт олж илрүүлдэг байна.
    • 2018 онд гэхэд л хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой 223,999 зураг, бичлэг илрүүлж байсан.
    • 2018 онд хийгдсэн судалгаагаар хүүхдэд зориулсан гар утасны аппликейшнуудын 19 хувь нь хүүхдийн мэдээллийг цуглуулж байсан.
    • Ахлах, дунд сургуулийн сурагчдын 30-аас илүү хувь нь цахим дарамтад өртсөн, өртөх хандлагатай байдаг байна.

    Мэдээллээс харахад олон тооны цахим платформ, үйлчилгээ хүүхдийг янз бүрийн аюулаас хамгаалах чиглэлд хангалттай анхаарч, тохирох арга хэмжээг авдаггүй. Үүний уршгаар маш олон хүүхэд хохирсоор байна. Харин эдийн засаг, нийгмийн дэд бүтцээ цахимжуулсан орнуудын туршлагаас харахад цахим орчинг хүүхдэд аюулгүй болгохын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлсэн байна.

    • Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлийн төвлөрсөн удирдлага бий болгох, холбогдох хууль, журмыг батлах.
    • Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нь аюулгүй байдлыг хангасан байхад анхаарах.
    • Урьдчилан сэргийлэх, илрүүлэх, зогсоох нэгдсэн систем бий болгох.
    • Үндэсний болон бүс нутгийн хэмжээнд Засгийн газар, хувийн салбар, олон нийтийн болон судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах.
    • Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг уг асуудлаар сургах, шаардлагатай үед хэнд хандахыг нь тодорхой болгох.

    Хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ, нөхцөл байдалОУХХЭ-ийн судалгаагаар хөгжил буурай орнуудад ч нийт залуу үеийн 35 хувь нь интернэт хэрэглэдэг байна. Дээр дурдсанчлан интернэтэд холбогдох боломжтой технологийн үнэ буурах тусам эдгээр улсад залуу үе, хүүхдүүд тэдгээрийг ашиглах боломж нэмэгдэж байгаа.Дээрх графикт хөгжиж буй болон хөгжингүй 34 улсыг сонгон, эцэг эхчүүдээс “Таны 5-17 насны хүүхэд сүүлийн гурван сард гар утас ашиглан интернэтэд холбогдсон уу” гэх асуултыг асууж, үр дүнг нь гаргасан байна. Уг графикаас дэлхийн улс орнууд дахь хүүхдүүдийн гар утасны хэрэглээ, интернэт хэрэглээг харж болохоор байна. ДЭМБ-ын мэдээллээр өмнө дурдсанчлан жил бүр 200 сая хүүхэд бэлгийн мөлжлөгийн хохирогч болдог. INTERPOL-ийн санд 19400 гаруй хохирогчийн 1.5 сая зураг, бичлэг хадгалагддаг бол АНУ-ын алга болсон, мөлжлөгт өртсөн хүүхдийн тухай мэдээллийн санд 25 сая гаруй хохирогч хүүхдийн мэдээлэл хадгалагддаг байна. Гэвч бодит тоо үүнээс харьцангуй их бөгөөд илрэхгүй, хохирогч нь өөрөө ч мэдээгүй байх тохиолдол олон байна. Хүүхдийн цахим орчин дахь аюулын зарим жишээДээрэлхэх, дарамтлах: Цахим орчинд хүүхдийг дээрэлхэх, дарамтлах нь хүний эрхийг зөрчиж буй явдал ч эцэг, эхчүүд үүнийг төдийлөн анхаардаггүй, хүүхдүүд ч өөрийн эрхийг зөрчигдөж байгааг мэдэхгүйн улмаас ихэнх тохиолдолд хэлдэггүй, нууцалдаг байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас цахим дарамт /cyberbullying/-ийг электрон мессежээр дамжуулах дээрэлхэх, заналхийлэх явдал хэмээн томъёолсон байна. АНУ, БНХАУ, БНЭУ, ОХУ, Бразил зэрэг 28 улсад эцэг эхчүүдийн дунд хийсэн судалгаагаар дунджаар 17 хувь нь “хүүхэд нь цахим дарамтад өртөж байсан” гэсэн байна.Бэлгийн дарамт үзүүлэх: Дани, Унгар, Их Британи зэрэг улсуудад хийсэн судалгаагаар нийт хүүхдийн 6 хувь нь “хувийн” зураг, бичлэгээ алдаж, олон нийтэд тараалгуулсан байдаг. Мөн 25 хувь нь тэдэнтэй холбоотой гарсан аливаа сөрөг цуурхлын хохирогч болсон бол 31 хувь нь бусдад зургаа алдан, хуурамч хаяг дээр ашиглагдсан байна. Түүнчлэн бас нэг санаа зовох асуудал нь бэлгийн дарамт үзүүлэгсэдийн 9 хувь нь насанд хүрэгсэд бус, харин хохирогчидтой ижил насны хүүхдүүд байсан байна.Бэлгийн харилцаанд уруу татах: Насанд хүрсэн хүн ямар нэгэн байдлаар насанд хүрээгүй хүүхэдтэй харилцаа үүсгэж, дасгах замаар тухайн хүүхдийг бэлгийн харилцаанд уруу татах үйл явцыг нэрлэх бөгөөд энэ тохиолдлын талаар статистик үзүүлэлт гаргах, олж илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна. Олон улсад хийсэн судалгаагаар дөрвөн хүүхдийн нэг нь ийм төрлийн тааламжгүй мессеж хүлээн авсан бөгөөд хөвгүүдээс илүү охидууд хохирогч болох хандлагатай байдаг.Хүчирхийлэл, экстрим үзэл, интернэт тоглоом, мөрийтэй тоглоом: Цахим орчинд хүүхэд дээр дурдсан шууд аюул заналд өртөхөөс гадна аливаа хүчирхийлэл, хэт үзэл, насанд хүрэгсдэд зориулсан агууламж бүхий материал, веб сайтуудтай тогтмол нүүр тулдаг. Түүнчлэн тоглож буй тоглоомонд нь дээрх агуулгууд, мөрийтэй тоглоомын хэлбэр өргөн агуулагддаг нь бас нэгэн аюул занал болж байна. Интернэт тоглоомууд, веб сайтууд хэдийгээр “нас баталгаажуулалт” хийдэг ч тэдгээр нь хангалттай хэмжээнд ажилладаггүй, хуурах боломжтой байдаг тул эцэг эхчүүдийн хараа хяналтыг ихээхэн шаардана. АНУ, Их Британид хийсэн судалгаагаар 12-оос дээш насны хүүхдүүдийн талаас илүү хувь нь дээрх “нас баталгаажуулалт”-ыг давах техникийн мэдлэгтэй болсон байдаг байна.Санхүүгийн эрсдэл: Насанд хүрээгүй хүүхэд интернэт ашиглах үед учирч болох бас нэг эрсдэл нь санхүүтэй холбоотой. Ялангуяа гар утас ашиглах үед ихэнх аппликейшнууд “in-app purchase” буюу аппликейшн ашиглах үед худалдан авалт хийхийг санал болгодог. Хүүхдэд зориулсан ихэнх аппликейшнуудад хүүхдийг “уруу татах”-аар контентууд агуулагдсан байдаг учир санаатай болон санамсаргүй байдлаар худалдан авалт хийх явдал түгээмэл тохиолддог байна.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

49d054_MPA_PHOTO_2017_-2058_x974.jpg

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг авч ирэх бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас, 05 дугаар сарын 02-нд Германы Франкфурт хотоос тусгай үүргийн нислэг хийн иргэдээ авч ирэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг байна.

Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэхээр нэрс нь баталгаажсан иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна.

Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.

Мөн тусгай нислэгээр ирэх иргэд тухайн улсдаа коронавируст халдварын шинжилгээг заавал өгсөн байх шаардлагатай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-04-28-ны байдлаар

Categories
мэдээ нийгэм

Автозам засварын үеэрх нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” А/83 дугаар тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн тойргийн Баруун түрүү чиглэлийн зорчих хэсгийн эгнээг тус авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд хааж засварын ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.

Иймд авто замын ажил хийгдэх явцад нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн 2020 оны 04 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн 1000 өрхөд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний багц олголоо

Зорилтот бүлгийн 1000 өрхөд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний багц олголоо

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хямралыг амжилттай даван туулахад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нийслэл, дүүргээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр боломжит бүхий л үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн шаардлагад нийцүүлэн зорилтот бүлгийн 1000 өрхөд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хүнсний багцын дэмжлэг олголоо.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдээ орон нутаг руу явуулж буй эцэг, эхчүүдэд зөвлөмж өгч байна

Arslan.mn

Ковид-19 вирусын тархалттай холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулаад байгаа. Үүнтэй уялдуулан эцэг, эхчүүд хүүхдүүдээ хөдөө, орон нутаг руу явуулах нь нэмэгджээ. Тиймээс Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зөвлөмж гаргажээ.

Бэлтгэж өгөх материаллаг зүйлс:

  • Амны хаалт, нимгэн бээлийг хүрэлцэх хэмжээгээр бэлтгэж явуулах
  • Анхны тусламжийн жижиг хайрцаг бэлтгэх, үүнд: гар ариутгагч, эмнэлгийн спирт, иод, бинт, хөвөн, гарын болон нарны тос, өвчин намдаах эм хэрэгсэл гэх мэт
  • Нарны малгай, халхавч, усны болон уул хаданд авирахад өмсөхөд тохиромжтой хальтардаггүй гутал, цаг агаарын нөхцөлд тохируулан өмсөх ээлжийн хувцас, бусад

Захиж, анхааруулах зүйлс:

  • Хэн нэгэн биеийн эмзэг хэсгүүдэд хүрэх, шалиг үг хэллэгээр өдөх, эвгүйцэм ширтэх, хүнгүй газар болзох санал тавих зэрэгтэй тулгарвал, хамгийн итгэж болох, хамгаалах хүнд хэлж, тусламж авах талаар нэр зааж, хэлж өгөх
  • Аав, ээжийнхээ утасны дугаарыг цээжлэх, утсаар болон интернетээр холбогдох аргыг зааж өгөх, гар утсаа цэнэгтэй байлгах
  • Шаардлагатай тохиолдолд 108, 102, 103 утсанд холбогдох
  • Бие эвгүйрхэх, бөөлжих, суулгах, халуурах, ханиалгах зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл, насанд хүрэгчдэд хандаж тусламж авах
  • Мотоцикл унах, сундлах, танихгүй хүний машинд суухаас татгалзах
  • Цаг агаарын мэдээ сонсож, хувцаслалт, ахуйн хөдөлмөрөө зохицуулах
  • Салхи шуурга ихтэй үед гэрээс гарахгүй, хонь малд явахгүй байх
  • Хээр хөдөө хаягдсан төмрийн сэг, битүү эд зүйлийг цохиж балбаж тоглохгүй байх
  • Уул хаданд авирахдаа болгоомжлох, хальтрахгүй гутал өмсөх
  • Гол нуурын усанд орохдоо гүехэн урсгалтай газрыг сонгох
  • Худагт мал услах, ус авах зэрэгт насанд хүрэгчтэй хамт явах
  • Хонь мал хариулах хишиг өдөр гэрийн барааны үзэгдэх орчинд бэлчээрлүүлэх, биедээ ус, нарны малгай, халхавч авч явах
  • Харангадсан ан амьтдаас болгоомжлох
  • Хачиганд хазуулах, наранд хэт халахаас урьдчилан сэргийлж, нарны малгай өмсөх
  • Хэвлээр явагч, жижиг мэрэгч амьтдаар тоглохгүй, үүр ноохойг эвдэхгүй, могойнд хатгуулахаас сэргийлэх
  • Ан амьтны мах идэхгүй байх, үе тэнгийнхэн болон насанд хүрэгчдийг дагаж ан гөрөөнд явахгүй байх
  • Ганцаараа уул хад, гол ус, өндөр ургасан өвс, дэрс шигүү ургасан газар явахгүй, нуугдаж тоглохгүй байх
  • Галаар наадахгүй байх

Хүүхдийг хүлээж авч байгаа төрөл садан, найз нөхөддөө захиж анхааруулах:

  • Хүүхдийн биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг өдөр бүр ажиглаж, мэдээлж байх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламжид холбох
  • Хүүхдийн хонь мал хариулах хишиг өдөрт гэрийн барааны үзэгдэх орчинд бэлчээрлүүлэх, биедээ ус, нарны малгай, халхавч авч явахыг зөвлөх, хянах
  • Хүүхдийг ганцааранг орхих, дэргэд нь архи, тамхи, зохисгүй үг хэллэг хэрэглэхээс татгалзах
  • Мотоцикл унах, сундлах, мориноос унахаас сэргийлэх
  • Хүүхэдтэй эерэг элэгсэг харилцах, юмс үзэгдлийн учир шалтгааныг тайлбарлаж таниулахад анхаарах
  • Гэр бүлийн харилцааны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх
  • Монгол ахуй, ёс заншил, ёс суртахууны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх
  • Ажил хөдөлмөрийн дөр суулгах, зөвлөх
Categories
мэдээ нийгэм

“COVID-19” халдвараас дэлхий нийт 11 дүгээр сард ангижрах тооцоо гаргажээ

ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар коронавирусгий халдвар дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Халдвартай хүний тоо 3 062 059 д хүрсэн бол 921 707 хүн эдгэрчээ. Тус өвчнөөр 211 433 хүн нас баржээ.

Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл Сингапурын эрдэмтэд “COVID-19” халдвар хэзээ дуусахыг тооцоолсон талаар мэдээллээ.

Тус улсын Технологийн их сургуулийн судлаачид математикийн аргачлалаар дэлхийн 131 улсад коронавирусний халдвар хэзээ дуусах талаар урьдчилсан таамаг дэвшүүлсэн байна. Уг таамаглалаар, ОХУ-д 7 дугаар сарын 20-нд, ХБНГУ-д 8 дугаар 1-нд, Франц улсад 8 дугаар сарын 8-нд, Их Британид 8 дугаар сарын 14-нд, АНУ-д 8 дугаар сарын 24-нд ковидоос ангижрах бөгөөд дэлхий нийт энэ оны 11 дүгээр сарын 27 гэхэд “COVID-19” халдварт “Баяртай” гэж хэлнэ хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Танхимын сургалтыг нээх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар дэлхийн 3 сая 64 мянган хүн халдвар авч, 211534 хүн нас барсан байна. Хойд хөрш ОХУ-д нийт 87147 иргэн халдвар авч, 24 цагийн дотор тохиолдлын тоо 6198-аар нэмэгдэж, 794 хүн нас барлаа. АНУ-д нэг сая гаруй хүн халдвар авч, 24 цагийн дотор халдвар авсан хүний тоо 23196-ээр нэмэгдэж, 36797 хүн нас барсан байна. БНХАУ, Франц, Япон, Турк Энэтхэг, ХБНГУ, БНСУ улсын нөхцөл байдал амаргүй байна. Манай улсын хувьд коронавирусийн батлагдсан тохиолдол 38 болсон. Тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн дотор эхний хоёр шинжилгээгээр коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан ч гуравдахь удаагийн шинжилгээгээр хариу нь эерэг гарсан тохиолдол бүртгэгдсэн.

Шадар сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгээс долоо дахь удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд манай улс маш өндөр эрсдэлтэй улсын тоонд багтлаа. Тиймээс “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгаж байна.

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан нийт 9890 иргэн байна. Тиймээс өөрийн улсын иргэдээ татан авах ажил үргэлжилнэ. Нислэг хязгаарласан хугацаа сунгагдаж, улсынхаа иргэдийг зөвхөн Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд гэсэн гурван боомтоор авах шийдвэр хэвээр байгаа. Хэрвээ ОХУ, БНХАУ-ын иргэд эх орондоо буцах хүсэлт гаргавал авто замаар тээвэрлэж гаргах ажлыг зохион байгуулна.

УОК-ын хурлаар мөн зарим мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх асуудлыг энэ долоо хоногт болох хуралдаанаар эцэслэн шийдэж Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо.

Энэ сарын 30-нд УБ-Сөүл чиглэлийн транзит нислэг хийнэ.Тавдугаар сарын 01-нд БНСУ-д түр оршин сууж байгаа иргэд, тавдугаар сарын 02-нд Франкфуртын иргэдээ авах нислэг үйлдэнэ. Мөн ОХУ-аас иргэдээ ээлж дараагаар татан авчрах шийдвэр гаргалаа” гэлээ.

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдэд тавих шалгуур:

Эрүүл мэндийн шалтгаантай/ хүнд өвчний улмаас эмнэлгийн магадалгаагаар гадаад улсад эмчилгээнд явсан/

Жирэмсэн

Бага насны хүүхэд

Өндөр настан зэрэг байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​П.Баярхүү: Улаанбаатарын утааг бууруулж болохыг Засгийн газар, нийслэл хоёр харуулж чадлаа

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүүтэй ярилцлаа. Тэрбээр 2016-2019 онд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж, гэр хорооллын Дэд бүтцийн төв буюу Сервис центрийг барьж байгуулах ажлыг удирдан эхлүүлсэн юм.

-Өнгөрсөн өвөл нийслэл хот утаагүй өвөлжлөө. Энэ бол Засгийн газраас гаргасан зоримог шийдвэрийн үр дүн гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Та хотын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг хариуцан ажиллаж байхдаа гэр хороололд нүүрс түлэхгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын гарааг эхлүүлсэн байх аа?

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг зоригтойгоор хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын утааг бодитойгоор бууруулж чадлаа. Энэ бол богино хугацаанд авч хэрэгжүүлсэн үр дүнтэй алхам байлаа. Ингээд зогсохгүй Засгийн газраас нийслэлд Дэд бүтцийн төвүүд барих ажлыг төрийн бодлого болгон бүх талаар дэмжсэн нь агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ болсныг хэлэх ёстой. Нийслэл хот утаагүй болж болохыг Засгийн газар, нийслэл хоёр нотлон харууллаа. Урт болон дунд хугацаанд нийслэлийнгэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтэц татах ажлыг эхлүүлсэн нь үр дүнтэй хэрэгжиж байгаа.

Гэр хороололд Дэд бүтцийн төвүүд барьж, эхнээсээ ашиглалтад оруулаад байна. Хананаасаа халуун, хүйтэн усаа авч, бохирын асуудлаа бүрэн шийдсэн айлууд олон болж. Гэр хороололд гарч буй хувьсгал гэж нэрлэж болох уу?

Иргэд өөрсдийн эзэмшил газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Дэд бүтцийн төв” төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2018 онд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь 200-300 өрхийн дунд дулаан, цахилгаан, цэвэр ус, бохирын системээр холбосон инженерийн дэд бүтцийн төв юм. Уг ажлыг гэр хорооллынхны амьдрах орчныг сайжруулсан хувьсал гэж нэрлэж болно. 2018 оноос бүтээн байгуулалтын ажлуудыг нь эхлүүлж, “Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Телевизэд 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлсэн. Тус төслийн хүрээнд 280 гаруй айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбосон. Мөн Сүхбаатар дүүргийн 18-р хороонд Дэд бүтцийн төвийг барьж байна. Эдгээр ажлыг БХБЯ, нийслэлийн төсвөөс санхүүжүүлсэн.

-Нийслэлд хэчнээн ийм Дэд бүтцийн төв барихаартөлөвлөсөн юм бэ?

-Улаанбаатарт 50 байршилд ийм Дэд бүтцийн төв барихаар төлөвлөөд байгаа. Намайг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байхад “Дэд бүтцийн төв” төслийг хариуцуулсан. Хөрөнгө оруулалт нь шийдэгдчихсэн учир 2017 оноос хойш бүтээн байгуулалт нь эрчимтэй явж байгаа. Бидний хэрэгжүүлсэн бодлогын үр дүн богино хугацаанд гарч жишиг Дэд бүтцийн төв буюу Сервис центр ашиглалтад орсонд баяртай байдаг.

-Дэд бүтцийн нэг төв байгуулагдахад л 200-300 айлын яндан алга болох юм байна тийм үү?

-Гол үр дүн нь энэ. “Дэд бүтцийн төв” төсөлУлаанбаатарын агаарын, хөрсний бохирдлыг бууруулахад бодитой үр дүнд өгч эхэлсэн гэж болно. Өнгөрсөн 10 гаруй жил агаарын бохирдлыг бууруулахад их хэмжээний хөрөнгө зарсан ч бодитой үр дүн гараагүйд нийслэлчүүд сэтгэл дундуур байсан. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн ч орон сууцанд иргэдийг орууллаа гээд гэр хороолол шууд алга болчихгүй гэдэг нь тодорхой. Нэг хашаанд 4-5 өрх айл байна. Тэдний нэг, хоёр нь л орон сууцанд орлоо гэхэд бусад нь гэр хороололдоо үлдэнэ. Гэр хорооллыг дэд бүтцэд хамруулж амьдрах орчныг тохижуулаад өгөхөөр агаарын болоод хөрсний бохирдол бүрэн шийдэгдэж байгааг одоо бүгд харж байна. Бид “Дэд бүтцийн төв” төслийг эхлүүлэхдээ иймүр дүнд хүрэхийг хүсч байсан.

Сервис центр буюу Дэд бүтцийн төв барьснаар иргэдийн хүлээх гол үүрэг бол орон байрныхаа дулаан алдагдлыг хариуцах ёстой. Мөн тухайн бүсэд гэр барихгүй, яндан нэмэхгүй. Ингэснээр 200-500 яндан, жорлонг байхгүй болж байгаа.

Гэр хорооллын айл өрхүүдэд халуун, хүйтэн ус, дэд бүтцийг нь төрөөс хийгээд өгөхийн зэрэгцээ тэдгээр айлуудын хүлээх үүргийг гэрээндээ тусгадаг. Газраа дахин зохион байгуулалтад оруулж өөрсдийнхөө газраас хувь нийлүүлж хоршиж гаргах хэрэгтэй болно. Иргэдийн дундаасаа босгосон тэр газар дээр нь хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн авто зам, ногоон байгууламж барина. Өөрөөр хэлбэл, Дэд бүтцийн төвүүд гэр хорооллын одоогийн дүр төрхийг эрс өөрчилнө.

-Инженерийн шугам сүлжээ, зам харилцаа гээд бүх дэд бүтцийг нь үүдэнд нь авчраад өгчихөөр иргэд байшингаа томсгож, шинэчилж таарна. Үүнд нь дэмжлэг үзүүлэх үү?

-Иргэд байшингаа шинэчилж болно. Урт хугацааны, хүү багатай зээлд хамруулах ажлыг үүнд холбож өгөх ёстой. Бид гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хүрээнд гэр хороололд амины орон сууц барих гэж байгаа иргэдэд ийм хөнгөлөлттэй зээл олгоё гэсэн саналыг гаргаж дэмжүүлж чадсан.

-Гэр хорооллуудад Дэд бүтцийн төв барьж байгуулахаас гадна Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулдхэд хэдэн дэд төв болгон хөгжүүлэх концепц, төлөвлөгөөг та нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа танилцуулж байсан байх аа?

2024 он гэхэд Улаанбаатар хот найман дэд төвтэй болсон байна гэж бид төлөвлөж байсан. Эхний ээлжид зургаан дэд төвийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд барьж байгуулж байна.

Үүний эхнийх нь болох “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвүүдийн дэд бүтэц нь татагдаж дууссан. Дараа нь Дэнжийн мянга, Дамбадаржаагийн дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Гуравдугаар шатанд Амгалан, Улиастай дэд төвүүдийг байгуулахаар төлөвлөсөн.Нийслэл хот энэ зорилтоо биелүүлэхэд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл чухал үүрэгтэй. Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй уг төслийн II үе шатанд 320 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дээр дурдсан зургаан дэд төвийг гурван үе шаттайгаар барьж байгуулахаар болсон.

Одоо эргээд харахад Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал болох агаар, хөрсний бохирдлыг бодитойгоор шийдэхэд Сервис центр буюу дэд бүтцийн төвийг санаачлан бодит ажил болгосон нь үр дүнгээ шууд өгч чадлаа. Бидний нийслэлд эхлүүлсэн энэ ажил улс орон даяар төрийн бодлого болж өргөжлөө. Нийслэлтэй ажил, амьдралаараа холбогдсон хүний хувьд энэ ажлынхаа ард заавал гарна, бүрэн дуусгана гэж зорьж явна.