Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээлэл

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаатар: Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлана гэдгийг иргэд ойлгож, төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудад хамтарч ажиллахыг хүсч байна

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн тандалт явуулж, нийслэлийн 6000 гаруй албан хаагчид эргүүлээр ажиллаж байна. Албан хаагчдын шаардлагыг иргэдийн зүгээс эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл ирж байна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд албан хаагчид амралтын өдөргүй ажиллаж байгаа ойлгох хэрэгтэй. Мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалсантай холбогдуулан иргэдийн зүгээс шалган нэвтрүүлэх товчоодод ажил эхэлсэн учраас хотруу орно, амралт дууссан гэх зэргээр албан хаагчдад хүндрэл учруулж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлана гэдгийг иргэд ойлгож, төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудад хамтарч ажиллахыг хүсч байна” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрдэнэчулуун: 945 баар цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, шашны 15 урсгалын 321 сүм хийдийн үйл ажиллагааг түр зогсоосон

Image result for Л.Эрдэнэчулуун

Баар, фитнесс, саун, биллиард, спорт заал зэрэг спортын болон соёл урлагийн газруудын үйлчилгээг III сарын 30-ны ѳдѳр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гарсан. Уг шийдвэрийг танилцуулж НМХГ-аас мэдээлэл хийлээ.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, “Өчигдөр нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт дээр НМХГ цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллана. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 945 баар цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, шашны 15 урсгалын 321 сүм хийд, 59 фитнесс клуб, 64 амралтын газрын үйл ажиллагааг III сарын 31-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон.

Хотын даргын захирамжийг зөрчиж ажиллавал ААН-ийг 5 сая, иргэнийг 1 сая төгрөгөөр торгож, зөрчил нь давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцална. Үүнтэй холбогдуулан иргэдээс мэдээлэл авна. Хаалттай, нууц байдлаар арга хэмжээ зохион байгуулж байгаа нь тогтоогдвол тухайн салбарт дахиж үйл ажиллагаа явуулахааргүйгээр зогсооно.

Засаг даргын захирамжийн хоёрдугаар заалтад цагийн хязгаарлалтыг оруулсан байгаа. Уг заалтын дагуу кафе, ресторанууд оройн 22:00 цаг хүртэл ажиллана. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Худалдаа үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх хэрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д оршин суух визийн хугацаа дуусаж буй иргэдийн ахнааралд

Коронавирусын COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2 дугаар сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс, БНСУ хооронд зорчигч тээврийн бүх нислэгийг түр цуцалсан хугацааг 3 дугаар сарын 11-ний өдөр дуустал сунгасан.

Энэ хугацаанд БНСУ-д оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын “C-3” виз, транзит “В-2” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр ЭСЯ-ны Консулын хэлтэст ирнэ үү.

– Гадаад пасспорт

– 2/25-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/

– Өргөдөл

Дээрх бичиг баримтад үндэслэн ЭСЯ-ны Консулын хэлтсээс олгох албан бичгийг /ноот/ ИРГЭН Та өөрийн биеэр БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газарт эх хувиар нь аваачиж өгнө. БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газар Таны визийг ямар хугацаагаар сунгахыг шийднэ.

– Сөүл, Генги мужаас бусад хол хөдөө, орон нутагт амьдарч буй иргэд ЭХЛЭЭД ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 утсаар холбогдоно уу.

– Гэрээт ажилчид виз болон бусад асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандаж, (02) 2266-9229, (02) 2278-8030 утсаар холбогдоно уу.

– Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дах Консулын газарт хандаж, (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдоно уу.

Танд харьяалагдах БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулна уу. https://www.hikorea.go.kr

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилна.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм.

Categories
мэдээ нийгэм

Баар, цэнгээний газрыг хууль зөрчиж ажиллуулвал 5 сая хүртэл төгрөгөөр торгоно

Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл хийж байна. Сар шинийн өдрүүдэд гал түймрийн дуудлага харьцангуй бага, өмнөх жилийнхээс буурсан үзүүлэлтэй байжээ. Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, пийшин зуухын аюулгүй байдлыг хянаж байсантай энэ нь холбоотой гэж албаныхан үзэж байна.

Хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбоотой бага насны хүүхдийг гэртээ ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналтыг сайжруулахыг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

Нийслэлийн онцгой комисс хуралдаж, баар, цэнгээний газрын үйл ажиллагааг ирэх сарын 30-ныг хүртэл хаасан. Хууль зөрчиж ажиллуулвал иргэнийг 1.5 сая, байгууллагыг 5 сая хүртэл төгрөгөөр торгох юм байна. Нийслэлд нийтдээ 295 баар, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн 42 улсад халдвар бүртгэгдээд байна

Шинэ коронавирусийн халдварын тархалтын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: “2020 оны хоёрдугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д 444 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хятадаас гадна дэлхийн бусад улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо нь тус улсынхаас анх удаа давлаа.

Хятадад өчигдөр 29 нас баралт бүртгэгдсэн нь нэгдүгээр 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон.

Грек, Румын, Бразил зэрэг улсад COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийн 42 улсад халдвар бүртгэгдээд байна.

БНСУ-д нэгдүгээр сарын 20-нд анхны тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 1,595 болж өслөө. Өчигдөр тус улсад бүртгэгдсэн тохиолдлуудын 307 нь Тэгү хотод байна.

Шинэ коронавирусийн халдварын тархалтын улмаас Италийн 11 хотод хөл хорио тогтоосон. Иранд 139 тохиолдол, 19 нас баралт бүртгэгдсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайд ямар нэг хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт хэвээр мөрдөгдөнө

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр нийслэл рүү орж, гарах хөдөлгөөний хязгаарласан хугацааг 3 дугаар сарын 2 хүртэл сунгаж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваариар явуулахаар болсон. Харин нийслэлд хувийн болон албан хэрэгцээ, үйлчилгээ, худалдааны автомашины хөдөлгөөнийг хориглоогүй, хэвийн үргэлжилж, дугаарын хязгаарлалт ердийн өдрийнхөөрөө үйлчлэх юм.

Энэ талаар Нийслэлийн онцгой комиссын хурлын дараа Нийслэлийн Онцгой байдлын алба болон ТЦА-наас мэдээлсэн юм.

НОК-ын хуралдаанаар томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хязгаарласангүй. “Энэ талаар шийдвэр гаргахад судлах шаардлага байна. Ахуйн хэрэглээнээс бусад бүх төрлийн томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагууд судалгаа хийн ажиллаж байна” гэсэн хариуг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас өгч байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д коронавирусний халдварын 334 шинэ тохиолдол илэрчээ

Пүрэв гаргийн байдлаар БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 334-өөр нэмэгдэж, 1595-д хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ.

Халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор БНСУ-д өнгөрсөн ням гарагт халдварт өвчний аюулын хамгийн өндөр буюу “улаан” түвшнийг зарласан юм.

Шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 307 нь Дэгү хотод, нийслэл Сөүлд зургаа, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Коронавирусний халдвар авсны улмаас 12 хүн нас барж, 24 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар 21097 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Дэгү хот болон Умард Кёнсан мужид 1338 хүн халдвар авсан бөгөөд энэ нь нийт тохиолдлын 80 гаруй хувийг эзэлж байгаа юм. Нийслэл Сөүл хотод 55 тохиолдол бүртгэгджээ.

Categories
мэдээ спорт

Азийн АШТ-ээс дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв

Чөлөөт бөхийн Ази тивийн 2020 оны аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо хоёрдугаар сарын 20-23-нд болж орон орны шилдгүүд хүч, ур чадвараа сорив.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд хүч үзсэн манай тамирчдаас М.Дөлгөөн, А.Батцэцэг, Э.Даваачимэг нар мөнгөн медалийн эзэд болж Э.Дэлгэрмаа, А.Номин-Эрдэнэ, З.Болортунгалаг нар хүрэл медаль хүртсэн юм. Манай эмэгтэйчүүд Энэтхэгийн нийслэлд аваргалж чадаагүй ч гурван мөнгө, нэг хүрэл медаль зүүж, гурван бөх тавдугаар байрт шалгарсан амжилттайгаар тэмцээнийг дуусгав.

Эрэгтэй бөхчүүдээс “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр тивийн АШТ-ээс тавдахь медалиа зүүж, иж бүрэн медальтай Монголын анхны эрэгтэй бөх болж байна. Тэрбээр 1/4 шигшээд Пакистаны М.Анварыг 12:1-ээр, хагас шигшээд БНСУ-ын Нам Кун Жинийг 8:0-ээр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ний хүрэл медальт, Азийн аварга Казахстаны Ю.Батырмурзаевт 0:10-аар ялагдсан юм. Харин 92 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа.

М.Цогтгэрэл 1/4 шигшээд БНСУ-ын Ли Сун Доныг оноогоор цэвэр (11:0) ялсан ч хагас шигшээд Японы Т.Оцүд 1:11-ээр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны Ч.Керимкуловыг оноогоор цэвэр (11:1) яллаа.