Categories
мэдээ спорт

Тайванийн хөлбөмбөгийн багийг хүлээж авахаас татгалзжээ

Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор Улаанбаатарт AFC Cup тэмцээнд тоглохоор ирэх байсан Тайванийн хөлбөмбөгийн багийг Монгол Улс хилээрээ нэвтрүүлэхээс татгалзсан тухай FocusTaiwan сайтад мэдээлжээ.

“Taipower Football Team” клубын менежэр Чэн Куэй Жэн баг нь өнгөрсөн Ням гарагийн өглөө Улаанбаатар руу нисэх төлөвлөгөөтэй байсныг мэдээлсэн байна.

Гэвч тамирчид нисэх онгоцны буудлын тийз бүртгэлийн хэсэгт ирээд Монгол Улс Тайванийн иргэдэд хилийн хориг тавьсныг мэдсэн гэнэ.

Монгол Улс хилийн хориг тавихдаа “Хятадын бүс нутаг” гэсэн нэрийн дор эх газрын Хятад, Хонг Конг, Макао, Тайванийг багтааж байгаа тухай Тайванийн Хөлбөмбөгийн Холбооны нарийн бичгийн дарга Фан Чин Рен тайлбарлажээ.

Одоо тус холбоо болон Тайванийн Гадаад хэргийн яам өөрийн улсыг Хятадын нэг хэсэг биш тул хоригоос гаргах ёстой гэсэн байр сууриа Монголын талд илэрхийлээд ярилцаж байгаа гэнэ.

“Taipower Football Team” багийнхан Монголын талын шийдвэрийг хүлээж, нислэгээ хойшлуулаад байгаа ажээ.

Тус баг хоёрдугаар сарын 5-ны өдөр Азийн Хөлбөмбөгийн Холбооны AFC Cup цомын тэмцээнд Монголын “Ulaanbaatar City” багтай тоглох хуваарьтай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар алт олборлож байсан иргэдийг албадан тараав

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Төв аймгийн Сүмбэр сумын “Жавхлант” багийн нутаг “Баруун Тахилт” гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альтаир гоулд” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд иргэд хууль бус гар аргаар алт олборлож байгаа мэдээллийн мөрөөр хууль бусаар алт олборлосон иргэдийг тараах, ашиглаж байсан техник хэрэгслийг хураах арга хэмжээг зохион байгууллаа.

Тухайн талбайд 300 орчим тээврийн хэрэгсэлтэй, 1,000 иргэн удаа дараа хамгаалалтын хашаа эвдэж, хууль бус гар аргаар алт олборлосоор байсан тул Эрүүгийн цагдаагийн алба, Төв аймаг дахь Цагдаагийн газрын нийт 35 алба хаагч албадан тараах, техник хэрэгслийг хураах ажиллагаа явууллаа.

“Альтиаргоулд” ХХК-ийн удирдлагад гэрээт харуул хамгаалалтыг сайжруулах талаар мэдэгдэл өгч, 20 хамгаалалтын ажилтан, гурван тээврийн хэрэгслээр хамгаалалтын хүн, хүчийг нэмэгдүүлэн ажиллуулж байна.


Categories
мэдээ спорт

МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгоно

Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн ээлжит бус хурал нөгөөдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 10:00 цагт хуралдахаар болжээ.

Тус хурлаар .

Эргэн сануулахад, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд эрүүл мэндийн байдлаас үүдэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг, гүйцэтгэх зөвлөл хүсэлтийн дагуу шийдсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 10-нд ахмадуудын насны хишгийг олгоно

Т.Бадрахбаяр “2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоосон. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ өмнө нь 174 мянган төгрөг байсныг 188 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Мөн асаргааны тэтгэмжийг сар бүр 76 мянган төгрөгөөр олгодог байсныг 84500 болгож нэмэгдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэртээ асарч байгаа эцэг эхчүүдэд 114 мянган төгрөг олгож байсан бол 123100 төгрөг болгон тус тус нэмэгдүүлж, шинэчлэн тогтоосон.

Тухайлбал, одонгийн мөнгө болон насны хишгийг хоёрдугаар сарын 10-нд, бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүдийг хоёрдугаар сарын 15-нд олгоно. Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг хоёрдугаар сарын 18-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-нд олгоно.

Халамжийн мөнгийг нэг өдөр бөөнөөр нь олгож ачаалал үүсгэхгүйгээр шат дараатайгаар цувруулан олгох зохион байгуулалттайгаар ажиллахаар болсон” гэв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ

1923 онд “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэй гадаадын иргэдийн хувийн жижиг үйлдвэрийг Засгийн газраас худалдан авснаар Монголын Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, биотехнологийн ууган үйлдвэр, Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын суурь нь тавигдсан юм.

Энэхүү үйлдвэрт мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 40 гаран нэр төрлийн биобэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Монгол Улсад шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэх техникийн чадамжийг буй болгох зорилгоор 2014 оноос Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгтэйгээр MON5023 төслийг эхлүүлж, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран ажиллаж эхэлсэн.

Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш Олон улсын атомын энергийн агентлаг 360 гаруй мянган евро-ийн хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын Засгийн газар уг вакцины технологийг боловсруулахад 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн юм. Төрийн соёрхолт малын эмч Х.Цодойн нэрэмжит Вирусийн вакцины үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийг өнөөдөр \2020.02.04\-өөс эхлэн ашиглалтад оруулж байна.

Энэхүү вирусийн вакцин үйлдвэрлэлийн цех ашиглалтад орсноор шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм.

Дэлхийн даяаршил, хүн амын өсөлт, суурьшлын нягтаршил, шилжилт хөдөлгөөн, цаг уурын өөрчлөлт, худалдаа, аялал жуулчлалын эрчимтэй хөгжил зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүн, малын халдварт өвчний дэгдэлт, тархалтын цар хүрээ тэлэхийн зэрэгцээ дэлхийд жилд дор хаяж нэг шинэ халдвар бүртгэгдэж байна.

Түүнчлэн бүртгэгдсэн халдварын 75 орчим хувь нь мал, амьтнаас гаралтай ба зарим халдвар дахин сэргэх хандлагатай болсон тул эдгээр халдвараас эрт сэрэмжлүүлэх, шуурхай хариу арга хэмжээ, улмаар хяналтанд авах үндэсний чадавхийг бүрдүүлэхэд анхааралаа хандуулах нь улс орон бүрийн тулгамдсан асуудал болоод байгааг вирусийн вакцин үйлдвэрлэлийн цехийг албан ёсоор ашиглалтад оруулах үеэрээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлон хэллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол бүжигчид дэлхийн аварга боллоо

АНУ-ын Флорида муж, Орланда хотод болсон хөгжөөн дэмжигч хүүхдүүдийн Дэлхийн аварга шалгаруулах “World school & Performance cheer championship” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байна. Уг тэмцээнд нийслэлийн лаборатори 93-р дунд сургуулийн “Шинэ үе” хамтлаг оролцож түрүүллээ.

“Шинэ үе” хамтлагийн баг тамирчдыг багш Ц.Сарантуяа, М.Наранзул нар дасгалжуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний түүхий нүүрс оруулахыг завджээ

Image result for түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид нийслэл рүү найман тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан этгээдийг илрүүлжээ. Иргэн Б Налайх дүүргээс найман тонн түүхий нүүрс элсэн доор нуун тээвэрлэжээ. Уг нүүрсийг Амгалан дулааны станцын хашаанд буулгаж, зөрчил гаргасан иргэнийг шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Энэтхэг, Монголын хамтарсан сүүний хөгжлийн хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ

“Энэтхэг, Монголын хамтарсан сүүний хөгжлийн хөтөлбөр” төслийг хэрэгжүүлнэ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг хүлээн авч уулзах үеэр санал солилцлоо.

Тодруулбал, уулзалтаар Энэтхэг улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Малын эмнэлэг, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын ХХААХҮЯ, БНЭУ-ын Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загасны аж ахуйн яам хоорондын ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар хөндсөн юм.

БНЭУ нь өнөөдөр сүү үйлдвэрлэгч хамгийн том улс болон хөгжиж жилд 175 сая тонн сүүг үйлдвэрлэснээр энэ салбарт дэлхийн зах зээлийн 21 хувийг эзэлж байна. “Үер операци” /Operation Flood/ дэлхийн сүүний хөгжлийн томоохон хөтөлбөрийг 1970 оноос эхлэн хэрэгжүүлж, орон нутгийн жижиг фермерээс хотын хэрэглэгч хүртэлх бүхий л шат дамжлагыг уялдаатай хөгжүүлж, ханган нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгосон юм. Энэ туршлагыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллаж “Энэтхэг, Монголын хамтарсан сүүний хөгжлийн хөтөлбөр” төслийг энэ оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд Энэтхэгийн Сүүний Хөгжлийн Зөвлөл /National Dairy Development Board – NDDB/, Мужхкува сүүний хоршооллын нийгэмлэг, АМУЛ хоршоолол зэрэг байгууллагатай хамтран ажиллаж, институцийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, маркетинг, менежмент мониторинг гэсэн 4 үндсэн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хороо 42 хууль, 7 тогтоолыг батлуулжээ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр (2020.02.04) боллоо. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 14төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ.

Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулагдан 66 удаа хуралдсан болохыг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдээллээ. Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 42 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолыгбатлуулсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд тус Хууль зүйн байнгын хороо хэд хэдэн бие даасан, томоохон хуулиудыг батуулсан болохыг Х.Нямбаатар гишүүн тэмдэглэн хэллээ. Тухайлбал, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болгох замаар өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өмгөөлөгчийг сонгон шалгаруулах, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, өмгөөлөгчдийн эрх, үүргийг тодорхой болгох, эрүүгийн болон иргэний эрх хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцох эрх зүйн байдлыг тодорхой болгосноороо чухал ач холбогдолтой гэв. Монгол Улсад 1924 оноос хойш өмгөөллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа, 2013 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчингүй явж ирсэн бол 2019 оноос эхэлж өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулах эрх зүйн орчин бүрджээ.

Үргэлжлүүлэн Оюуны өмчийн тухай хуулийг онцолсон дурдав. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн үнэ цэнийг өсгөх, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэг, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг олон улсын жишигт нийцүүлэх зорилготой уг хуулийг 2019 оны намрын ээлжит чуулганаар баталсан юм.

Монгол Улс хүний эрхийн чиглэлээрх тунхаглал, пактуудад нэгдэн орсон байдаг бөгөөд 1992 оны Үндсэн хуульдаа хүний эрхийн талаарх нийтээр хүлээсэн хэм хэмжээг хуульчилж тусгаснаараа хүний эрхийг хамгаалах, дээдлэх үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлд Монголын төр томоохон дэвшил гаргасан гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлэв. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зүй ёсны шаардлагууд урган гарсан. Энэ хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдыг эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүнд, өмчлөх эрхэд халддаг хүний эрхийн ноцтой зөрчлүүд байсаар байгааг тэрбээр дурдлаа. Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх жил бүрийн тайлан, илтгэлүүдэд хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог илүү боловсронгуй болгох, тусгай субьектын хэрэг мөрддөг эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ухралт хийсэн гэж зэрэг зөвлөмжүүд гардаг. Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталжээ. Цаашид тус Комисс нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулна. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулалтыг Парисын зарчимд нийцүүлэн, олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулах бололцоог энэ хуулиар бүрдүүлснээрээ ач холбогдолтой гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлж байв. Хууль зүйн байнгын хороо үүнтэй холбоотой журмыг удахгүй батлах бөгөөд энэ дагуу дээр дурдсан зарчмаар Хүний эрхийн Үндэсний Комиссын таван гишүүнийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулна гэв.

Үргэлжлүүлэн Х.Нямбаатар гишүүн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэв. Тухайлбал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар буюу авилгын эсрэг бүлэгт заасан, хэрэгсэхгүй болсон гэмт хэргүүдийг шинээр сэргээн тоолох дагаж мөрдөх журмын тухай хуулийг Хууль зүйн байнгын хороо санаачилж, батлуулсан болохыг тэмдэглэн хэлэв. Холбогдох хууль, журмын дагуу дээрх хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, эсвэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаах шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй, зөвхөн мөрдөн шалгах хугацаа л тоологдох юм байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр биеэ үнэлэх, үүнийг зохион байгуулсан, мөрийтэй тоглосон, зохион байгуулсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэх зэрэг харилцааг оновчтой зохицуулах үүднээс эрх зүйн орчинг боловсронгуй болгосон байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс, үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг нэгтгэн хэлэлцэж, батлуулсан юм. Мал хулгайлах гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулна гэдгийг Х.Нямбаатар гишүүн онцоллоо. Ял сонгох санкцыг бүрэн өөрчилж, 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан юм. Олон тооны мал хулгайлсан, бүлэглэн мал хулгайлсан, техник хэрэгсэл ашиглан мал хулгайлсан, хил дамнуулсан мал хулгайлсан тохиолдолд 2-8 жилийн хорих ял оногдуулах бол зохион байгуулалттайгаар мал хулгайлсан, үүнийгээ амьжиргааны байнгын эх үүсвэр болгосон бол 12 хүртэл жилийн ял оногдуулна гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээллээ.

Ээлжит чуулганы хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан бөгөөд практикт байгаа бэрхшээлүүдийг арилгах ач холбогдолтой гэв. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ойрын хугацаанд Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаагаа энэ үеэр дурдсан юм. Дээрх багц хуульд орсон өөрчлөлтүүдээс тэжээн тэтгэх үүргээсээ ноцтойгоор зайлсхийсэн эцэг, эхчүүдийг баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалтыг Х.Нямбаатар гишүүн онцлон мэдээллээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тодорхой хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлуудыг үргэлжилж буйг тэрбээр мэдээлсэн. Монгол Улс нэн яаралтайгаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гарахын тулд ФАТФ-аас ирүүлсэн ажлын төлөвлөгөөний дагуу үндэсний хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах үүргээ гүйцэтгэх ёстойг хэлсэн юм. Дээрх төлөвлөгөөнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар тусгасан байгаа аж. Энэ хүрээнд холбогдох өөрчлөлтүүдийг оруулаад байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээллээ.

Намрын ээлжит чуулганы үеэр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд сонссон бөгөөд цаашид энэ чиглэлээр иж бүрэн тэмцэл явуулах зүй ёсны шаардлага байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, таслан зогсоох, шийтгэх, албадан эмчлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, улмаар олон улсын хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа гэж үзсэн байна.

Хууль зүйн байнгын хороо ээлжит чуулганы завсарлгааны хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллахаар төлөвлөөд байгааг Х.Нямбаатар гишүүн мэдээллийнхээ төгсгөлд дурдав.

Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааны тайлан мэдээллийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад Байнгын хорооны дарга Х.Нямбаатар хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар өнөөдөр хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14:30 цагт товлогджээ.

Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна.

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог ч өнөөдөр хурал зарласан нь яаралтай хэлэлцэж шийдвэрлэх асуудал гарсан бололтой.