Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Албан ёсны хандивын данс нээлээ

Албан ёсны хандивын данс нээлээ

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон хорио цээрийн дэглэмийн үеийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив, тусламж үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлт Улсын онцгой комисст ирсээр байгаа юм.

Тухайлбал, прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивласныг Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас албан ёсны хандивын данс гаргах хүсэлтүүд ирсээр байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас, хүлээн авагч ОБЕГ н.с нэрээр ТӨРИЙН САНГИЙН 100900031405 ТООТ дансанд хандивыг хүлээн авахаар боллоо. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд манай байгууллагын албан ёсны дээрх дансанд хандив тусламжаа ирүүлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

ЯМАР ҮЕД ӨӨРИЙГӨӨ ГЭРТЭЭ ТУСГААРЛАХ ВЭ?

No photo description available.

1. Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Энэ үед дараах дэглэмийг баримтална. Үүнд:
• Гэрээсээ гарахгүй байх
• Гэртээ зочин урихгүй байх
• Аль болох тус тусдаа байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
• Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
• Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх.
• Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1900-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө авах
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

Иргэд “COVID-19”-тэй холбоотой үндэслэлгүй мэдээллийн талаар ЦЕГ-т мэдээлж, хамтран ажиллана уу

Олон нийтийн цахим сүлжээнд “COVID-19” буюу “Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, хуурмаг үнийн өсөлтийг бий болгох зэрэг сөрөг нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иргэн, хуулийн этгээдийн энэ үйлдэлд хуулиар олгосон чиг үүргийн дагуу Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан шийдвэрээр хяналт тавьж эхэлсэн бөгөөд цаашид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээлэл тарааж буй иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх болно.

Иймд ИРГЭН та цахим орчинд хариуцлагатай хэрэглэгч байж үндэслэлгүй мэдээллийн талаар цаг алдалгүй мэдээлж, хамтран ажиллахыг Цагдаагийн Ерөнхий газраас уриаллаа.

Жич: Хуурамч мэдээлэлд дараах “hashtag” ашигласнаар бид нарийвчлан нягтлах боломжтой.

#Тагнуулын_ерөнхий_газар

#Цагдаагийн_Ерөнхий_Газрын_Хэвлэл_Мэдээллийн_Төв

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд олон нийтийн үйл ажиллагаа явуулж, цагийн хязгаар зөрчсөн таван зөрчил бүртгэгджээ

Сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжийг хэрэгжилтийг хангах чиглэлээр цагдаагийн 1060 алба хаагч үүрэг гүйцэтгэж 929 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгажээ. Ийн

Тухайлбал, энэ сарын 23, 24-нд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо “Сөүл плаза” төвийн 7 давхарт байрлах “Пастел” лоунж 21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн мөн А/108 захирамжийг зөрчин цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан байжээ.

Энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Винус” баар цагийн хуваарь хэтрүүлэн 00:15 цагт ажилласныг бүртгэсэн байна.

Мөн Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Докс” цахим тоглоомын газар А/108-р захирамжийг зөрчин үйл ажиллагаа явуулсан, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны “Сан” их сургуулийн спорт зааланд олон нийтийн хамарсан арга хэмжээ зохион байгуулсан зөрчлийг илрүүлж арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

Бүслэн хааж, дэглэм тогтоох ажиллагааг амжилттай гүйцэтгэж байна

Дэлхийн олон улс, оронд бүртгэгдээд байгаа Коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот, аймаг, сум, дүүргийг бүслэн хааж, дэглэм тогтоох ажиллагааг амжилттай гүйцэтгэж байна.

Цагдаагийн байгууллага энэ үйл ажиллагаанд Онцгой байдал, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах байгууллагууд болон орон нутгийн Засаг захиргаа, төрийн албан хаагчидтай хамтран улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ нь ард иргэдээ хамгаалсан, үр дүнд хүрсэн ажил болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

БНТУ-ын Засгийн газар иргэдээ Монгол Улс руу зорчих, Монгол Улсын иргэд тус улсын хилээр нэвтрэхтэй холбоотой ямар нэг хориг тавиагүй

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгэмийн дарга Т.Аюурсайханд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас мэдээлэл ирүүлсэн байна.

Тус мэдээлэлд:

Бид коронавирусын (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын авч буй шуурхай арга хэмжээг мөрдөн ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулгын талаарх ташаа ойлголт олон нийтэд хүрч болзошгүй тул дараах мэдээллийг хүргүүлж байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар нь иргэдээ Монгол Улс руу зорчиход хориг тавиагүй билээ. Монгол Улсын холбогдох байгууллагуудаас гаргасан мэдэгдэл, авч буй арга хэмжээ, тэр тусмаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчсон гадаад иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хоригийг ард иргэдэдээ хүргэхээр Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас сонордуулга гаргасан билээ.

Мөн Бүгд Найрамдах Турк Улсын эрх бүхий байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрээс Бүгд Найрамдах Турк Улс руу зорчиж буй Монгол Улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой ямар нэг хориг тавиагүй болно. Түүнчлэн Монгол Улс руу зорчихыг хүссэн Бүгд Найрамдах Турк Улсын иргэдэд ч мөн адил ямар нэг хориг тавиагүй байгаа.

“Турк Эйрлайнс” компани нь Монгол Улс руу үйлддэг нислэгээ зогсоосон гэх ташаа мэдээлэл олон нийтэд хүрээд байна. “Турк Эйрлайнс” компани нь Истанбул-Улаанбаатарын хооронд долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдсээр байгаа бөгөөд цаашид долоо хоногт үйлдэж буй нислэгийн тоогоо нэмэх хүсэлтэй байгаа. Шинэ коронавирусын (COVID-19) аюул нүүрлээгүй байгаа Истанбул зэрэг агаарын тээврийн төв зангилаагаар шууд зорчих боломжтой агаарын холбоос Монгол Улсын хувьд нэн чухал гэдгийг бид ойлгож байна. Иймд “Турк Эйрлайнс” компани Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ICAO), Бүгд Найрамдах Турк Улсын Иргэний нисэхийн Ерөнхий газар, Монгол Улсын Иргэний нисэхийн Ерөнхий газрын журмын дагуу нислэгүүдээ үйлдэж байна” гэжээ.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас ирүүлсэн дээрх мэдээллийн төгсгөлд “Сүүлийн үед өрнөж буй эдгээр үйл явдал нь Монгол Улсыг дэлхий дахинтай холбож буй агаарын тээвэрлэгчдийг төрөлжүүлэх шаардлага, ач холбогдлыг тодотгосон гэдэгт итгэхийн сацуу “Турк Эйрлайнс”-ын нислэгээр дамжуулан хувь нэмэр оруулахдаа баяртай байна. Шинэ коронавирусын (COVID-19) халдварын эсрэг Та бүхний хийж буй ажилд өндөр амжилт хүсч, Танд хүндэтгэлээ илэрхийлье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ

No photo description available.

Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй.

Бохирдол ихтэй зүйлс:
• Хаалганы бариул
• Шат, урсдаг шатны бариул
• Автобусны бариул
• Лифтний товчлуур
• Зурагтын удирдлага
• Компьютерийн гар, хулгана
• Гар утас
• Мөнгөн дэвсгэрт
• Дэлгүүрийн сагс, тэрэг
• Суултуур

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алджээ

Энэ сарын 23-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 527 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 323-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэж, орон нутагт зургаа, нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослыг тодруулахад:

  • 2020.02.23-ны өдрийн 12:00 цагийн орчимд Дорнод аймагт MMC-L200 маркийн автомашины жолооч Э нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 2 настай эмэгтэй Н-ийг дайрч амь насыг нь хохироосон.
  • 2020.02.23-ны өдрийн 15:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р багын нутаг “Баянголын ам” гэх газар Турбо маркийн мотоцикл замын хажуугийн километрийн шон мөргөж жолооч 49 настай Д-ийн амь нас хохирсон.
  • 2020.02.25-ны 20:00 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул суманд KIA-Fronteir маркийн автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч эрэгтэй 5 настай, М-ийг дайрч амь насыг нь хохироосон.
  • 2020.02.25-ны өдөр 14:32 цагийн орчимд СХД-ийн 11 дүгээр хороо Хонхорын гудамжинд Jeep Wrangler маркийн автомашины жолооч Э нь онхолдож, зорчигч эрэгтэй 28 настай, Б нь Г.С.С.Ү.Төвд хүргэгдэн очоод нас барсан.
  • 2020.02.26-ны 17:00 цагийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2-р багт Г жолоочтой Хаужи маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, зорчигч 11 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч, зорчигч 12 настай эрэгтэй Г гэмтсэн.
  • 2020.02.26-ны 08:10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3-р багийн нутагт Нyundai-Porter маркийн автомашин ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 45 настай эрэгтэй О-г дайрч амь насыг нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Өнгөрсөн жилийн “Сар шинийн” баярын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9 хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар, гэмтсэн хүн 92.1 хувиар тус тус буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг ХӨСҮТ-д шилжүүллээ

Өнөө өглөө буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 07:35 цагт Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүллээ.

Мөн COVID-19 вирусний голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын 5, АНУ-ын 7 иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна. БНСУ-ын нэг, Япон Улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болов.

08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн 3, Итали Улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарлаад байна.


Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас ЗӨСҮТ-д шинэ коронавирусний халдварын оношлуур хүлээлгэн өглөө

ОХУ-ын Эрхүү хот дахь Тарваган Тахал Эсэргүүцэн Судлах Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтын ажиллагааны хүрээнд тус хүрээлэнд 1 мэргэжилтнийг COVID-19 шинэ коронавируст халдварын РНХ-ийг илрүүлэх бодит цагийн УТ-ПГУ–ын аргыг эзэмших богино хугацааны сургалтад хамруулсан байна.

Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд эхний ээлжинд 100 сорьц шинжлэх оношлуурыг хүлээлгэн өглөө. Дараагийн ээлжийн 500 оношлуурыг ирэх долоо хоногт нийлүүлэхээр тохиролцлоо.