Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Сүүний таг ба Чингис хааны хуруу” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Н.Учрал: Цаг тооны бичиг болон хуучны кинонуудын зохиогчийн эрхийг төр авах ёстой” хэмээлээ I-II,IV нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Сүүний таг ба Чингис хааны хуруу” хэмээлээ.

“Баримт, үйл явдалын” нүүрт Б.Махбалыг цагдан хорих хугацаа дуусч, удахгүй суллагдахаар болсон тухай мэдээлэл өчигдрөөс түгэж эхэллээ. Энэ нөхцөл байдлын талаар хуульч, өмгөөлөгч О.Санчирбалтай ярилцлаа.

Коронавирусийн тархалт ямар байгаа, эдийн засагт үзүүлэх нөлөө нь хэр байх талаар эдийн засагч Н.Энхбаяраас тодрууллаа. Тодруулгыг I-XI нүүрнээс уншаарай.

Уламжлал болсон “Багш” нүүрний энэ удаагийн дугаарт АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийн газрын судлаач мэргэжилтэн, дархлаа судлаач, анагаах ухааны доктор Д.Мандахнаран: “Өөрсдийнхөө бохир заваан байдлыг байгаль, цаг уур нь хамгаална гэж ерөөсөө бодож болохгүй” гэлээ.

Түүнчлэн “Монгол бөх”, “Дэлхийн мэдээ”, ”Энэ тухай” булангуудаа өнөөдрийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгууллаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 01/13 тоот удирдамжийн хүрээнд худалдаа, үйлчилгээний төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтаар дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүйгээс хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан үйлдлийг илрүүлж, 1 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж ажиллалаа.

Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар улсын ахлах байцаагчийн акт үйлдэн, 29 нэр төрлийн 93 ширхэг, 226.400 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг Чингэлтэй дүүргийн Орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Гарцаараа гарцгаая” аян өрнүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын 2019 оны нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажлын саналын тухай” сонсов. Өнгөрсөн онд зам, тээврийн ослын дуудлагын тоо болон ослын улмаас амиа алдсан хүний тоо цөөрчээ.

Харин хотын захын гэрэлтүүлэг, дэд бүтэц муутай дүүргүүдэд зам тээврийн осол, гэмт хэрэг гарч байгааг хэлэв. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнд хяналт сайжирсан аж. Өнгөрсөн жил зөрчил гаргасан жолооч нарт бэлэн бусаар 35 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Үүнээс 15 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн бол 20 орчим тэрбум төгрөгийг зөрчил гаргагчид эргүүлэн төлөөгүй гэнэ.

Иймд энэ мөнгийг яаралтай төвлөрүүлж, цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд зарцуулах шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн албаныхан хэлж байлаа. Мөн хяналтын камерийн тоог нэмэгдүүлж, гэрлэн дохионуудыг гэрэлтүүлэгтэй болгох гэх мэт ажлыг хийх шаардлагатай байгааг хэлэв. Зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах ажлын хүрээнд улс орон даяар “Гарцаараа гарцгаая” аян өрнүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Реппэр Г.Энэрэлд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Улмаар .

Categories
мэдээ нийгэм

Эрээн хотод ажиллаж, амьдарч байсан Монгол Улсын 367 иргэнийг авто замын боомтоор нэвтрүүллээ

Шинэ төрлийн коронавирусийн /2019-nCoV/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Мөн БНХАУ-ын талаас Монгол Улсын иргэдээ эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа. Хоёрдугаар сарын 1-ний өдөр Ухань хотоос иргэдээ авчирсан бол хоёрдугаар сарын 4-ний өдөр Эрээн хотод ажиллаж, амьдарч байсан иргэдээ авлаа.

Улсын онцгой комиссоос ирүүлсэн зөвшөөрлийн дагуу хоёр талын консулын газар, хил хяналтын байгууллагууд хамтран ажиллаж, хоёрдугаар сарын 4-ний өдөр зургаан автобусыг Эрээн хот руу илгээсэн ба Монгол Улсын 367 иргэн, үүнээс 53 хүүхдийг авто замын боомтоор нэвтрүүлжээ.

Монгол Улсын Шадар сайдын А/08, МХЕГ-ын даргын А/192 тоот тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдлыг ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигч бүрийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж, тодорхойлолтыг авч хяналт шалгалтыг чангатган ажиллалаа.

Хилийн нэвтрэх цэгт ажиллаж буй хяналтын байгууллагуудын албан хаагчид иж бүрэн хамгаалалтын хувцастай ажиллаж байгаа ба төмөр замын боомтоор Монгол Улсын иргэдийг нэвтрүүлэх ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Таван настай хүү гэртэйгээ шатаж амиа алджээ

Өчигдөр Өмнөговь аймагт айлын гэр шатаж таван настай хүүхэд эндсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Могойт” багт иргэн У-гийн 5 ханатай гэр, үүдний амбаар өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдрийн 11:55 цагт шатсан тухай мэдээллийг 12:02 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус сумын Засаг даргаар ахлуулсан 60 хүн, 10 автомашинтай ажиллаж галыг унтраасан ба түймэрт 5 настай С хүү өртөж амиа алджээ.

Categories
мэдээ нийгэм

Тахианы мах болон тахианы махан бүтээгдэхүүн импортлохыг хориглов

Улсын онцгой комиссын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Нөхцөл байдал ярвигтай болж байна. Коронавирусийн халдвар шинээр авсан, нас барсан хүний тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Мөн БНХАУ-ын Хунань мужид мөн шувууны томуу гарсан. H5N1 томуугийн дэгдэлт гарсантай холбоотойгоор тахианы мах болон тахианы махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргасныг танилцуулав.

Хятад улсын халдварын голомт болсон бүс нутагтай хиллэж байгаа улсуудад өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол нэмэгдэж байна. Яах аргагүй хил залгаа гэдэг утгаараа Монгол Улс тодорхой арга хэмжээ авч, шинэ төлөвлөгөө гаргах шаардлагатай болж байна. Хэд хэдэн шийдвэр гарсан. Үүнд:

  1. Шувуу, томууны ханиадтай холбогдуулан тахианы мах болон энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглох
  2. Хилийн ихэнх боомтууд хаагдсан. Замын-Үүд, Шивээ-Хүрэн, Гашуун сухайт, Буянт-Ухаа гэсэн дөрвөн боомт маш хүндрэлтэй байгаа. Гадаадад байгаа монголчуудын эх орондоо ирэх хүсэлт нэмэгдэж байна. Хилийн боомтуудын халдвар, хамгааллын асуудал ярвигтай болж эхэлж байна. Эдгээр боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулна. Хилийн боомтууд дээр халдвар хамгаалал ямар байгааг шалгаж, газар дээр нь заавар зөвөлгөө өгөх ажлын хэсэг маргааш нисдэг тэргээр салбар, салбарын төлөөллүүдтэй хамт явах гэж байна.
  3. Шинэ төрлийн коронавирустэй холбогдуулж салбар дундын шинэ төлөвлөгөөг батлахаар хэлэлцлээ. Маргааш өглөө гэхэд Улсын онцгой комисс дахин хуралдаж, Засгийн газарт танилцуулна.
  4. Дэлхий нийтийн жишигт тусгаарласан нэг эмнэлгийг гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа. ЭМЯ ямар эмнэлгийг тусгаарлаж, зөвхөн шинэ вирустэй холбоотой эмчилгээг хийх вэ гэдэг талаар судлана. Үүний дараа шийдвэр гарна. Шийдвэр гарсны дараа нэг эмнэлгийг тусгаарлаж, өвчилсөн болон сэжигтэй тохиолдлыг хүлээж авна.
  5. Хил дээр ирж байгаа иргэдийг тэнд нь тусгаарлах асуудал яригдана. Одоогоор шинжилгээ үзэлгээг нь хийгээд оруулж байгаа. Цаашид энэ асуудлыг хил дээр хязгаарлах нарийвчилсан асуудал яригдаж эхлээд байна” гэв.
Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ иргэдэд зориулан нүхэн гарцаа засварлана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн намар ахмад настнуудын эрх нь зөрчигдөж буй чиглэлээр хяналт шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоох үүднээс “Ахмад настан – хэрэглэгч” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд ШӨХТГ-аас УБТЗ-д тус газрын зорчигч тээврийн төвийн нүхэн гарцаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд гар тээшээ зөөвөрлөх, зорчиход хүндрэлтэй байгаа тул шаардлагатай арга хэмжээ авах талаар албан бичгийг хүргүүлжээ.

Үүний үр дүнд УБТЗ-аас тус нүхэн гарцад шаардлагатай засварын ажлыг 2020 онд эхлүүлж иргэд, хэрэглэгчдийн хүсэлтийг ханган ажиллахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвараас сэргийлж нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар боллоо

Улсын онцгой комиссын хуралдаан болж шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцыг хэлэлцэв. Цаашид халдварын сэжигтэй болон онош нь батлагдсан тохиолдолд иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар болов.

Мөн хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт зэрэг нэр бүхий боомтод Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг ажиллахаар болов. Ажлын хэсэг хилийн боомт дахь хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудын ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлтэй танилцан, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг нь хэрхэн шийдвэрлэх тухай саналаа танилцуулах юм.

Дархан-Уул аймагт түр оршин суух бүртгэлтэй, 31 настай эмэгтэйд халуурах шинж тэмдэг илэрсэн учир тусгаарлаад байна. Тэрээр Тайваньд аялаад өнгөрсөн сарын 30-ны өдөр БНСУ-аас эх орондоо иржээ. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Хилийн хорио тавьснаас хойш 6000 гаруй монгол иргэн хилээр орж ирсэн бөгөөд Замын-Үүд боомтын ачаалал ихсээд байна. Өчигдөр гэхэд л 378 автомашин, галт тэргээр 1000 гаруй иргэн нэвтэрчээ.

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл монгол иргэдийг зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулах юм. Үүнээс гадна БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу /H5N1/ гарсан тул тус улсаас гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Сүүлийн үеийн мэдээгээр шинэ коронавирусийн халдвараар 24539 хүн өвчилж, 491 хүн нас бараад байна. Иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг Эрүүл мэндийн яам зөвлөв.