Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Хүүхдээ болзошгүй эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлж “Хором бүрээ анхааръя”

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээснээс аливаа аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхэд бэртэж гэмтэх, аюул, осолд өртөж амь насаа алдах тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, он гарсаар улсын хэмжээнд гал түймрийн 495 удаагийн тохиолдол бүртгэгдэж 16 хүний амь насаа алдсаны 2 нь хүүхэд байгаа бол энэ сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд харгалзах хүнгүй үлдээсэн бага насны гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Иймд, эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх, өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх, хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх, гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлээдэхгүй байж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.



Categories
мэдээ нийгэм улс-төр

ТББХ намрын чуулганы хугацаанд хамгийн их ачаалалтай, үр дүнтэй ажилласан

ТББХ намрын чуулганы хугацаанд хамгийн их ачаалалтай, үр дүнтэй ажилласан

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр (2020.02.07) хэвлэлийн хурал хийж, Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Байнгын хорооны ажлын албаны зөвлөхүүд оролцов.

Байнгын хорооны даргаС.Бямбацогтмэдээллийн эхэнд, Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит болон ээлжит бус, 2019 оны намрын ээлжит чуулган завсарлагагүй хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хороо хамгийн их ачаалалтай ажилласныг онцоллоо.

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 21 удаа хуралдаж, хуулийн төсөл 29, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 16, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 7, хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэхийн 18 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 11 санал, дүгнэлт,6 танилцуулга гаргаж, Байнгын хорооны 5 тогтоол баталсан. Мөн Байнгын хорооны дарга, гишүүд Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч, тодорхой үүрэг чиглэл өгч ажилласан.

Тайлант хугацаанд Байнгын хороо Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслүүд болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсон. Түүнчлэн “Хөгжлийн бодлого төлөвлөлт: Хэрэгжилт, шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг, мөн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвээр цуврал хэлэлцүүлэг, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан гэдгийг тодотгосон.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталлаа

Сүүлийн 20-иод жил Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, тодорхой асуудлыг тусгах шаардлагатай гэж ярьсан. 2010 оноос хойш гурван парламент дамжиж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж ажилласан ч тухай бүрт амжилтад хүрч чадаагүй бол энэ удаагийн Улсын Их Хурал гурван чуулган дамнуулан хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийснийг С.Бямбацогт гишүүн онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гол зорилго нь өнөөг хүртэл төлөвшин тогтсон Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг хадгалж, парламентын засаглалыг бэхжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй институцуудын хариуцлагын механизмыг сайжруулахад чиглэсэн байсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн нийт зүйлийн 25,7 хувьд доор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Нэгдүгээрт: Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр тодорхой өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын төлөөлөх, хууль тогтоох, хянан шалгах ажлын үр нөлөөг сайжруулах зорилгоор ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 болгон нэмэгдүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан хянан шалгах түр хороо байгуулах, Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах эрхийг Ерөнхий сайдад олгож, хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, нууц санал хураалт явуулах зарчмыг Үндсэн хуульд тусгасан. Улсын Их Хурал болон гишүүний хариуцлагыг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн нь Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болохоор, Улсын Их Хурал тарах болон тараах нөхцөлийг нарийвчлан тусгасан. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв, санхүүгийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг тодотгож, улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлынхэмжээг нэмэгдүүлж үл болохоор нэмэлт, өөрчлөлтөд тусгаж өгсөн. Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх зарчмыг тодорхой болгож, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах эрх зүйн баталгааг бий болгох чиглэлээр томоохон өөрчлөлт орсон. Мөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхой болгож, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх оролдого бүхий ард нийтийн санал асуулгыг хориглож, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг хангаж, улс төрийн намын үйл ажиллагааны зарчим, тавигдах шаардлага, нам байгуулах шалгуурыг тусгасан болно гэж байлаа.

Хоёрдугаарт: Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан. Засгийн газар ньтанхимын зарчмын дагуу ажилладаг байх, Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулах заалтыг оруулж өгсөн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэхээр, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор хугацжуулсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг 50 болгон нэмэгдүүлж, түүний бүрэн эрхийн хугацааг 6 жил болгон нэмэгдүүлж, зөвхөн нэг удаа сонгогдох зохицуулалтыг тусгав.Ерөнхийлөгчид зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд тодорхой бүрэн эрхийг хуулиар олгохоор тусгаж өгсөн байна.

Гуравдугаарт: Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт өөрчлөлтийг оруулсан. Мөн Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах эрх зүйн үндсийг тогтоож, орон нутгийн хөгжлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийгчадавхжуулах зорилгоор хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээ тогтоох эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд олгохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд нийт 46 хуулийг шинээр болон шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тул ирэх хаврын чуулганаар ачаалалтай ажиллана гэдгээ тодотгов.

Үндэсний эрх ашгийг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн бүтээл үйлдвэрлэл, салбарыг дэмжсэн хуулийг батлав

Чуулганы хугацаанд чухал хуулиуд баталсаны нэг нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл юм. Хуулийн гол зорилго ньөргөн нэвтрүүлгийн орчинд үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрхзүйн үндсийг тодорхойлох, өргөн нэвтрүүлгийн бүтээл үйлдвэрлэл, салбарыг дэмжихэд чиглэгдсэн болно.

Өнөөдөр Монгол улсад нийт 153 телевиз, эдгээрээс өргөн нэвтрүүлгийн телевиз-80 (Улаанбаатар хотод-20, орон нутагт-60) үйл ажиллагааявуулж байна. Үүнтэй холбоотойгоориргэд, олон нийт үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн Монгол бүтээл үйлдвэрлэлийг дэмжих өргөн нэвтрүүлгийг улс төрийн нам эвсэл, аливаа шашны байгууллага, гадаад улсын төрийн өмчит байгууллагаас ангид тодорхой зохицуулалтыг тусгасан. Мөн Монгол бүтээл үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих сан байгуулж, санг улсын төсвөөс санхүүжүүлэн үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд дэмжих нөхцөл бий болсон гэдгийг С.Бямбацогт гишүүн мэдээлэлдээ тодотгосон.

Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан. Энэ удаа Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, нэр дэвшигч тавигдах шаардлагад тодорхой өөрчлөлт оруулсан. Тухайлбал, нэр дэвшигч төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх,татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, хуульд гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа болон Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглохоор тусгасан.

Мөн хууль бус сурталчилгаа хийхийг хориглосон тодорхой зохицуулалтуудыг тусгасан. Нэр дэвшигчийн нэр төр,алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэл нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр эсхүл мэдээлийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол хариуцлага хүлээлгэх тодорхой заалтуудыг тусгаж өгсөнгэж байлаа.

Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг баталлаа

Улсын Их Хурал 2002 онд Стратеги төлөвлөгөөгөө батлан гаргаснаас хойш стратеги төлөвлөгөөгүй ажиллаж ирсэн. Тэгвэл Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг баталлаа. Ингэснээр Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлж, түүний чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгыг хэрэгжүүлж ингэснээр хууль тогтоох үйл ажиллагаа сайжирч, түүний эрх зүйн орчин төлөвшинө. ТүүнчлэнУлсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлж, хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөөг үнэлэх байнгын тогтолцоог бүрдүүлж, чадавхжуулах, Улсын Их Хурал төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, Улсын Их Хурлын Тамгын газрын чадавхыг дээшлүүлэх зохицуулалтуудыг тусгасан гэж байлаа.

Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвших боломжийг нээж өгсөн

Байнгын хороо өнгөрсөн хугацаандАймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан. Өнөөдрийг хүртэл орон нутаг дахин сонгуулиа зарлаж чадахгүй нөхцөл үүсдэг байсан. Тэгвэл уг хуулиар уг асудулыг зохицуулах,Орон нутгийн Хурлын сонгуульд зэрэг нэр дэвшихийг хориглож ирсэнийг өөрчилж, Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болохоор нээж өгсөн. Түүнчлэн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа22 хоног байсныг 15 хоног болгон багасгаж, сонгууль нь намар орой болдог зэрэг онцлогыг харгалзан санал хураалтыг 20 цагт хаах өөрчлөлтүүдийг тусгасан.

Мөн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж, батлуулсан.Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн товыг тогтоож,санал авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-нд өдөр байхаар тусгаж, мандат, тойргийн тоог тогтоосон.

“Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгов

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.НҮБ-ын 54 дүгээр Ерөнхий чуулганаас баталсан тогтоолд: “Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн хамгийн эртний шашин болох Бурханы шашны 2500 гаруй жилийн турш хүн төрөлхтөнд оюун сэтгэлийн хөгжилд оруулсан хийгээд оруулсаар байгаа хувь нэмрийг талархан тэмдэглэж байгааг авч үзээд Бурхан багшийн Их дүйчин өдрийг НҮБ-ын төв болон бусад салбар, байгууллагуудад олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсугай” гэж тодорхойлсонбайдаг. Үүнтэй холбоотойгоор,Бурхан багшийн Их дүйчин өдрийг“Олон нийтийн баяр амралтын өдөр” болгон зуны эхэн сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг байхаар болсон.

Өнгөрсөн оны 12 сард“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталснаар Монгол Улсад ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон, талархан хүлээн авч, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, нийгэм,урлаг, соёлын нэртэй зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, зохиолч, уран бүтээлч болон бусад иргэнийг шагнах бөгөөд уг медалийг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан гэдгийг С.Бямбацогт гишүүн мэдээлэлдээ онцлов.

Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны үйл ажиллагааны тайлан мэдээллийг танилцуулсны дараа Байнгын хорооны дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИх-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​ Он гарсаар 213 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар 213 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэн, үүний улмаас 14 хүн амь насаа алдаж, 123 толгой мал, амьтан хорогдож, 1.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 2616 хүн, 536 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 213 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 19.1 сая төгрөг зарцуулсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 711 /75 хувь/, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөг /48 хувь/-өөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Тээврийн хэрэгслийн 7 дуудлагад 41 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 6 хүнийг аварч, 2 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Цогцос гаргах 9 дуудлагад нийт 50 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 9 цогцсыг ослын голомтоос гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

НАС БАРАЛТ

2020 оны нэгдүгээр сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 14 хүн нас барсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 /1.7 хувь/-аар өссөн байна. Нийт нас барсан 14 хүний 12 буюу 86 хувь нь эрэгтэй бөгөөд үүний 11 буюу 92 хувь нь объектын гал түймэрт өртсөн байна.

Дээрх графикаас харахад нас баралтын 93 хувийг объектын гал түймэр, 7 хувийг бичил уурхайн осол эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 63 хувь өсч бичил уурхайн осолд өртөж нас барсан хүн 4 дахин буурсан байна.

Насны бүлгээр авч үзвэл:

  • 0-5 0 хувь
  • 6-17 0 хувь
  • 18-35 4 хувь
  • 36-64 79 хувь
  • 65-аас дээш 7 хувийг тус тус эзэлж байна.
Categories
мэдээ нийгэм

Хилийн чанадад суугаа Алдарт эхийн одон авах болзол хангасан эхчүүдийн анхааралд

Хилийн чанадад суугаа алдарт эхийн 1-р болон 2-р одонгийн болзлыг хангасан болон 2020 оны 3 сарын 15-ны дотор хангах эхчүүдийн одонг суугаа болон хавсран суугаа орны ЭСЯ, ДТГ-т нь хүүхдийн баяраар буюу 6 сарын 1 нд олгуулах зорилготойгоор холбогдох материал, хүсэлтийн хамт эхчүүдийн судалгаа, мэдээллийг нэгтгэнэ.

Бичиг баримтын баталгаажуулалтыг Элчин сайдын яам, ДТГ-т хийлгэж , бичиг баримтуудыг холбогдох мэдээллийн хамт ЭСЯ, ДТГ-ууд нэгтгэж ГХЯ-нд илгээх юм. Улмаар ГХЯ -аар уламжлуулан Ерөнхийлөгчийн тамгын газарт одон олгуулах саналыг хүргүүлэх болно.

Эхчүүдээс E паспорт эсвэл иргэний цахим үнэмлэхний хуулбар, 2020 оны 3 сарын 15-наас өмнө бага хүүхэд нь 1 нас хүрсэн хүүхдүүдийн гэрчилгээний хуулбаруудын баталгаажуулалтыг ЭСЯ, ДТГ-т хийнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл
2. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
Хүүхэд нь 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, 16 насанд хүрсэн боловч иргэний үнэмлэхээ захиалаагүй бол сургуулийн тодорхойлолт /Хэрэв хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээ, архивын лавлагаа/,
4. Хэрэв бусдаас 3 хүртэл настайд нь үрчлэн авсан бол иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа
5. Хэрэв “Алдарт эх” I зэргийн одонгоор шагнуулах бол II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх

Жич: Материалыг 2020.03.15-ныг хүртэл хүлээн авна. Материалаа бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст өгнө үү.

АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ:

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах тухай хуулийн заалтаас:

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх;

/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.2.шинээр “Эхийн алдар” одон авсан эх.

3.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.3.Энэ хуулийн 4.1.1-д заасан “зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн”, 4.1.2-т заасан “дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдгийг энэ хуулийн 3.2-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно.

/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгох урамшуулал
4.1.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараахь одонгоор шагнана:

4.1.1.зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор;

4.1.2.дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнана.

2020 оны 03 сарын 15 -наас хойш одонгийн болзол хангах эхчүүдийн хүсэлтийг ЭСЯ, ДТГ-уудад энэ удаа хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцжээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2020.02.07) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2019 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар болон ажлын албаны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, хуулийн 3 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 9 төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээрийн 6 төслийг тус тусхэлэлцэж, 33 санал, дүгнэлт, 2 танилцуулга, 46 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар албан тушаалтныг томилох, чөлөөлөх 5 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан болохыг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулсан юм.

Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх зорилгоор Байнгын хорооны 14 тогтоол баталсан байна. Байнгын хорооны 9 ажлын хэсэг байгуулан 31 удаа хуралдаж, 4 танилцуулга, санал, дүгнэлтийг бэлтгэж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн гэв. Эдийн засгийн байнгын хорооны ажлын албанаас Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 2, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн захиалгаар боловсруулсан хууль, тогтоолын төсөл 2, байнгын хорооны даргын оролцсон 10 удаагийн уулзалт, ярилцлага зохион байгуулжээ.

Хууль тогтоох үйл ажиллагаа, Байнгын хороо нь эрхлэх асуудлын хүрээнд эдийн засгийн бодлогын чиглэлээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолууд зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Салбарын зохицуулалтын үр ашгийг сайжруулах чиглэлээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуулийн төслийг хэлэлцсэн талаар Ж.Ганбаатар гишүүн танилцууллаа. Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон гадаад зээлтэй холбогдсон нийт 6 хэлэлцээрийн төслүүдээр санал, дүгнэлт гарган холбогдох Байнгын хороодод хүргүүлжээ.

Байнгын хороо намрын чуулганы хугацаанд Авто замын тухай хуулийн хэрэгжилт болон Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тус тус ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан талаар Байнгын хорооны дарга мэдээлсэн. Энэ хугацаанд Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэнээс тус байнгын хороонд ирүүлсэн 86 албан бичиг, 168 өргөдлийн хариуг тухай бүр нь шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ

Өчигдөр /2020.02.07/ орой 22:00 цагт нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан нийслэлийн Онцгой комиссын гишүүд болох нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарыг албан өрөөндөө дуудаж, нийслэлчүүдийг коронавирусаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Таны гаргасан захирамжийн хүрээнд бид Зам тээврийн яамтай хамтран ажиллахаар болж байгаа. Нийслэл хотод орж гарч байгаа тээврийн хэрэгсэл болон галт тэрэг, нисэх онгоцоор зорчин ирж байгаа зорчигчдод коронавирусаас урьдчилан сэргийлэх тандалт хяналтыг тавих, дээр нь зохион байгуулалттай холбоотойгоор Онцгой байдлын шуурхай штаб байгуулах саналыг илэрхийлсэн байгаа. Тиймээс танд шуурхай штаб байгуулах тухай болон тус штабын ажиллах журмын төслийг танилцуулахаар өгч байна. Шуурхай штабын ажиллах хүрээ, гарах зардлын саналыг таниар шийдвэрлүүлэхээр оруулж ирж байгаа юм. Мөн өнгөрөгч мягмар гарагт Засгийн газрын хуралдаанаар танилцуулагдсан мал амьтны сэг зэм устгах чиглэлээр Ерөнхий сайдын албан даалгавар гарсан. Нийслэлийн бүх дүүргүүдэд эзэнгүй нохой, муурны устгалын ажил хийгдэж байгаатай холбогдуулан тухайн амьтны сэг зэмийг бүрэн устгах, элдэв халдварт өвчин хүнд дамжихаас сэргийлэх, мөн хүнсний зах худалдааны төв дээрх малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр болсон” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Одоогийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол аливаа халдвар тархахаас болон болзошгүй эрсдэлээс иргэдээ урьдчилсан сэргийлэх, иргэдээ мэдээллээр хангахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Иргэд маань амгалан тайван байж, өөрсдийгөө болон бусдыг элдэв халдвараас сэргийлэх талаар мэдлэг мэдээлэлтэй бай гэдгийг зөвлөнө. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс өөрийн дүүрэгт байрлах шалган нэвтрүүлэх цэгүүд дээр эмч, эмнэлгийн ажилтныг ажиллуулахаар болсон. Энэ дагуу бид хүн хүчээ хувиарлаад, ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Маргааш өглөөнөөс ажиллахад бэлэн болсон. Үүнтэй холбоотой зарах зардлын төсвийг холбогдох албан тушаалтнаар хянуулаад танд танилцуулж байгаа” гэдгийг Хотын захирагчид уламжиллаа.

Үүний дараагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Нийслэлийн Засаг даргад мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын онцгой комиссын болон НОК-ын шийдвэрийг бид нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллаж байна. Шуурхай штаб байгуулагдсантай холбоотойгоор Улаанбаатар хотоос ямар чиглэлд хэдэн иргэн, ямар унаа машинаар явж байгаа, хаана зогсож, ямар үйлчилгээ авсан тухай мэдээллийнг нэг бүрчлэн бүртгэлжүүлнэ. Үүний үр дүнд сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд хаанаас халдвар авсан байх тухай магадлалыг тодруулж мэдэх бололцоог бий болгож байгаа юм. Мөн нисэх буудал, төмөр зам, шалган нэвтрүүлэх цэгүүдэд сэжигтэй иргэн илэрсэн тохиолдолд түр байршуулах газрыг бэлтгэн ажиллаж байна” гэдгийг мэдэгдлээ.

Нийслэлийн Онцгой комиссын илтгэл мэдээллийг сонссоны дараа Хотын захирагч С.Амарсайхан “Манай улсад хэдийгээр шинэ коронавирус бүртгэгдээгүй боловч эрсдэлтэй орны тоонд бид багтаж байгаа. Та бидний үүрэг бол нийслэлчүүдийнхээ аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг аливаа эрсдэлд оруулахаас хамгаалах явдал. Коронавирусаас сэргийлэх үйл хэрэгт иргэдээсээ эхлээд назгайрах, маск амны хаалтаа зүүхгүй байх тохиолдол гарах боллоо. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээллийг бүхий л чиглэлээр иргэдэд олгох нь чухал байна. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний газрууд хэрэгжүүлнэ. НОК-ын даргын тушаал шийдвэр гарч байгаа. Тус шийдвэрийн хүрээнд шинэ коронавирусаас сэргийлэхтэй холбоотой бүхий л арга хэмжээг тусгасан, шуурхай штаб байгуулахыг үүрэг болгосон байгаа. Мөн Зам тээврийн сайд Л.Энх-Амгаланд хандан Нийслэлийн Засаг даргаас албан бичиг хүргүүлнэ. Албан бичгийн хүрээнд нийслэл хотруу чиглэж байгаа авто замын шалган нэвтрүүлэх постууд дээр шуурхай штаб байгуулан ажиллахад дэмжлэг үзүүлэх, орон нутгаас хотруу ирж байгаа зорчигчдод эрүүл мэндийн анхан шатны шалгалт явуулах зэрэгт хамтран ажиллах саналыг хүргүүлсэн. Түүнчлэн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай захирамж гарч байгаа. Захирамжийн хүрээнд коронавирусаас сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авч ажиллахыг НЭМГ, НМХГ, НЦГ, НОБГ, ТЦГ, НМЭГ, Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон. Дээр нь нэгдүгээр орлогч аймгийн дарга нартайгаа ойрхон мэдээллээ солилцож хамтран ажиллах ёстой. Ингэж байж бид үнэн зөв бодитой мэдээллээр бие биенээ хангаж, зөв зохион байгуулалттай ажиллаж Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа иргэдээ эрсдэлээс хамгаалж ажиллаж чадна гэж бодож байна. Нийслэл хотод Монголын хүн амийн талаас илүү нь ажиллаж, амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн иргэд бид ухамсартай, соёлтой, мэдээлэлтэй байх нь өөрийгөө болон гэр бүлээ элдэв эрсдэлээс хамгаалах боломжтой юм. Энэ хүрээнд Зөрчлийн хуульд заасан зарим зөрчилд хариуцлага тооцох ажлыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НЦГ-тай хамтран хэрэгжүүлнэ. Хэн дуртай нь гудамж талбайд нус цэрээ ил хаядаг, бие засдаг явдал нь онцгой дэглэм тогтоогоогүй үед ханиад томуу, сүрьеэ өвчний тархах эх сурвалж болдог. Үүн дээр гишгэлээд ажил, гэртээ очиж бусдад халдвар тараах үндэс болж ирсэн. Онцгой дэглэм тогтоож байгаатай холбогдуулаад иргэд нус цэрээ хаядаг, дуртай газраа бие засдаг явдлыг таслан зогсоох, үүнийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, торгууль оногдуулна тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарна. Тухайн зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцоод байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ нийтийн эрх ашгийг хамгаалсан, тухайн хүний гэр бүл, үр хүүхэд, ойр дотнын хүмүүст халдвар тарахаас сэргийлсэн үйлдэл гэж ойлгох хэрэгтэй. Энэ асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах, үүнтэй холбоотойгоор бүхий байгууллагууд 00-оо иргэдэд нээж, үнэ төлбөргүй болгох асуудлыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэснээр Нийслэлийн Засаг даргын ажлын өрөөнд болсон НОК-ын зарим гишүүдийн оролцсон хуралдаан өндөрлөлөө.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 31,436 тохиолдол, 636 нас баралт бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх өдрөөс 3,174 тохиолдлоор нэмэгдсэн бөгөөд ДЭМБ-аас шинэ коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдваргүй болох нь тогтоогджээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д ирсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариунууд сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдрийн буюу хоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар зургаан хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байна. Ховд аймагт хоёр хүн, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарласан. Дархан-Уул, Ховд аймагт тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ ХӨСҮТ-д ирсэн.

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд сайн унтаж амрах, ядрахгүй байх хэрэгтэй. Гадуур аль болох явахгүй, олон хүнтэй газраар зорчихгүй байхыг анхааруулъя. Хувь хүмүүс эрүүл мэндийн сахилга батаа сайн хангаж, коронавирусийн халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Мөн коронавирусийн халдвартай холбоотой худал ташаа мэдээлэл гаргахгүй байх тал дээр хэвлэл мэдээллийн салбарын та бүхэн анхаараарай. Худал ташаа мэдээлэл гаргах, олон нийтийг айдаст автуулах нь эргээд улс орны эдийн засагт ч сөрөг нөлөөтэйг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс шинэ коронавирус болон H5N1 вирусээр үүсгэгдэж буй шувууны томуунаас сэргийлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Шинэ коронавирус болон шувууны томуу нь хоёул мал, амьтнаас гаралтай зоонозын халдвар юм. Тиймээс ЗӨСҮТ эрүүл мэндийн ажилтнуудад энэ талын мэдлэг мэдээллээр хангах, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар зөвлөгөөг өгч, нийт 3,000 гаруй хүнд сургалт явуулжээ. Ингэхдээ 21 аймгийн бүх нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж байгаа.Халдвар дамжих эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар онцгойлон анхаарч ажиллаж байна.

Шувууны ханиад нь аюултай вирусээр үүсдэг гэдгийг ЗӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. 2003 оноос хойш 800 гаруй тохиолдол дэлхийн 17 улсад бүртгэгдэж, нас баралтын түвшин 50 гаруй хувьтай байгаа юм.

Автозамын постуудад өнөөдрөөс хяналт шалгалтын пост ажиллуулж эхэллээ

НЭМГ-ын мэргэжилтэн Энхзаяа “Төвлөрлийг аль болох сааруулах зорилгоор өрх, дүүрэг, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна. Нийслэлийг тойрсон 8 автозамын постуудад өнөөдрөөс хяналт шалгалтын пост ажиллуулж эхэллээ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

2006 онд үйлдвэрлэгдсэн 20000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс татна

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна.

Иймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болно.

Иргэдэд сануулж хэлэхэд 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй.

Categories
мэдээ нийгэм

Шинэчилсэн 50, 20 000-тын мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнд гарна

Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20 000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар боллоо. Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон гурван хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20 000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог юм.

Шинэчлэн сайжруулсан 50-т болон 20 000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж, банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргана гэж Монголбанкнаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм улс-төр

Байнгын хороод ажлаа тайлагнана

Намрын чуулганы завсарлаад, гишүүд тойрогтоо ажиллаж байна. Харин байнгын хороод энэ 7 хоногт намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагнаж байгаа юм. Өнөөдөр Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганаар хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийхээр товложээ.