Categories
мэдээ нийгэм

Хоцорсон иргэдийг III сарын 5-15-ны өдрүүдэд дүүргийн Цэргийн штабуудад торгуульгүй бүртгэнэ

Image result for Цэргийн шинэчилсэн бүртгэл

Цэргийн шинэчилсэн бүртгэл I сарын 20-ноос энэ сарын 7-ний өдрийг дуустал хороодын Засаг даргын ажлын байранд явагдаж дуусчээ. Өнөөдөр тухайн асуудлаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хийв. Цэргийн бүртгэлд нийт 2314 албан хаагч ажиллажээ.

  1. Баянгол дүүрэг- 91.8 хувь
  2. Баянзүрх дүүрэг- 97.4 хувь
  3. Сонгинохайрхан дүүрэг- 95.2 хувь
  4. Чингэлтэй дүүрэг- 95.2 хувь
  5. Сүхбаатар дүүрэг- 96.2 хувь
  6. Хан-Уул дүүрэг- 94.6хувь
  7. Налайх дүүрэг- 95.9 хувь
  8. Багануур дүүрэг- 97.6 хувь
  9. Багахангай дүүрэг- 98.3 хувьтай тус тус бүртгүүлжээ. Нийт 93.3 хувьтай зохион байгуулсан байна. Харин улс даяар хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг III сарын 5-15-ны өдрүүдэд дүүргийн Цэргийн штабуудад торгуульгүй бүртгэх юм байна.
Categories
мэдээ нийгэм

Шенгений визийн журамд өөрчлөлт орлоо

Image result for Шенгений виз

Шенгений визийн журам буюу визийн кодекст оруулсан нэмэлт өөрчлөлт 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргүүлж байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам төлөөлөн олгодог Шенгений оронд Монгол Улсын иргэд албан болон хувийн ажлаар /Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани/90-ээс доош хоногзорчих визийн мэдүүлгийг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210 хаягт байрлах DHL-ийн байр буюуVFS Global Mongolia компанийн виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна. Харин Монгол Улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд /яамны Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтнууд/ албан ажлаар дээрх орнуудад зорчих, Герман Улсад 90-ээс дээш хоног зорчих, сурах, хөдөлмөр эрхлэх, оршин суух тохиолдолд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдчилан хүсэлт илгээн виз мэдүүлэх цаг авах боломжтой ажээ.

Өмнө нь

2020-02-02-ноос

Визийн хураамж /12-оос дээш насны иргэд/

60 евро

80 евро

Визийн хураамж /6- 12 насны иргэд/

35 евро

40 евро

Визийн хураамж /0- 6 насны иргэд/

хураамжгүй

хураамжгүй

Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамж

19.6 евро

19.6 евро

Жич: Үйлчилгээний хураамжийг төгрөгөөр төлөх бөгөөд еврог тухайн сарын дундаж ханшаар хөрвүүлэн тооцдог ажээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүн таслах ажиллагааны дүн мэдээ, шүүхийн ачааллын талаар мэдээлэв

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. “Монгол Улсын шүүхийн 2019 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээ” сэдвээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан нар мэдээлэл хийв. Мөн “Шүүхийн ачаалал” сэдвээр Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын Хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт Ц.Амарсанаа мэдээлсэн юм. Монгол Улсын шүүх 2019 онд 51 тэрбум 12 сая төгрөгийн төсөв, бүх шатны шүүхийн 505 шүүгч, 1421 захиргааны ажилтны хүний нөөцөөр 86983 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2019 онд эрүүгийн 13427 хэрэг, иргэний 43397 хэрэг, захиргааны 1747 хэрэг, зөрчлийн 18398 нийт 76969 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 15366 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 17829 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 1302 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3162 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар, захиргааны хэрэг 1.7 хувиар, зөрчлийн хэрэг 36 хувиар тус тус өсөж, иргэний хэрэг 11.1 хувиар буурсан байна. Давж заалдах шатны шүүх 2019 онд эрүүгийн 2286 хэрэг, иргэний 3082 хэрэг, захиргааны 1416 хэрэг, зөрчлийн 363 хэрэг, нийт 7147 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүх 2019 онд эрүүгийн 927 хэрэг, иргэний 1332 хэрэг, захиргааны 608 хэрэг, нийт 2867 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна. Шүүхээс 21.5 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

1.Шүүхийн ачаалал

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 68.9 хэрэг, 2018 онд 123.6 хэрэг, 2019 онд 138.9 хэрэг, Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 63 хэрэг, 2018 онд 76.6 хэрэг, 2019 онд 86.1 хэрэг, Сум дундын шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 28.3 хэрэг, 2018 онд 28.4 хэрэг, 2019 онд 34.5 хэрэг тус тус ногдож байна.

Сүүлийн 3 жилийн дунджаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 55.3 хувиар, Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 32.1 хувиар, Сум дундын шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 18.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 25.9 хэрэг, 2018 онд 28.9 хэрэг, 2019 онд 30.1 хэрэг, Хяналтын шатны шүүх /УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим/-ийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 48.8 хэрэг, 2018 онд 95 хэрэг, 2019 онд 112.3 хэрэг тус тус ногдож байна.

Сүүлийн 3 жилийн дунджаар Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 14,4 хувиар, Хяналтын шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 64,0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Мөн 2019 онд анхан шатны журмаар шийдвэрлэсэн нийт 13427 эрүүгийн хэргийн 7362 хэргийг буюу 55.0 хувийг дүүргийн шүүхүүд, 5192 хэргийг буюу 39.0 хувийг аймгийн шүүхүүд, 873 хэргийг буюу 6.0 хувийг сум дундын шүүхүүд шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хэрэг

Зарим хүнд гэмт хэргийн тоо өсөв (залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна)

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

·Хүнийг алах гэмт хэрэг 9 хэргээр буюу 5.1 хувиар;

·Хүчиндэх гэмт хэрэг 46 хэргээр буюу 16.3 хувиар

·Хулгайлах гэмт хэрэг 118 хэргээр буюу 7.6 хувиар,

·Дээрэмдэх гэмт хэрэг 15 хэргээр буюу 5.0 хувиар,

·Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 71 хэргээр буюу 1.2 хувиар,

·Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 117 хэрэг буюу 11.5 хувиар,

·Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 95 хэргээр буюу 82.6 хувиар,

·Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 4 хэргээр буюу 7.1 хувиар,

·Залилах гэмт хэрэг 151 хэргээр буюу 33.3 хувиар,

·Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт 42 хэргээр буюу 32.8 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэрэг буурав

·Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 27 хэргээр буюу 7.7 хувиар буурсан байна.

Урьд ял шийтгүүлсэн хүний тоо өсөв

Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 13011 хүн, 4 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ял шийтгүүлсэн нийт 13011 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 68 хүн буюу 4.9 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 391 буюу 15.0 хувиар, өсвөр насны хүний тоо 58 хүнээр буюу 19.2 хувиар тус тус өссөн байна. Мөн бүлэглэж үйлдсэн хүний тоо 9.9 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 11.9 хувиар тус тус буурчээ.

Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5444 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.8 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас 16520 хүн, 284 төрийн байгууллага, 99 компани, 2 хоршоо, 10 төрийн бус байгууллага хохирсон байна.

3. Иргэний хэрэг

Иргэний хэрэг 11.1 хувиар буурав

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 4758 хэрэг буюу 9.9 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад ажилласан жил тогтоосон маргаан 4147 хэргээр буюу 35.5 хувиар, гэрээний эрх зүйн маргаан 197 хэргээр буюу 1.5 хувиар, гэрээний бус үүрэгтэй холбоотой маргаан 85 хэргээр буюу 6.8 хувиар, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 456 хэргээр буюу 28.6 хувиар, гэрлэлт цуцалсан маргаан 209 хэргээр буюу 7.1 хувиар, ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан 285 хэргээр буюу 30.2 хувиар, цалин хөлсний маргаан 141 хэргээр буюу 22.1 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 445 хэргээр буюу 12.6 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 742 хэргээр буюу 35.8 хувиар тус тус буурсан байна.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг бууруулахад нөлөө үзүүлж байна

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэсэн 12860 өргөдлөөс 9227 буюу 71.7 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 3633 буюу 28.3 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Мөн 2019 оны бүтэн жилд нийт 37387 (хэрэгсэхгүй болгосон хэргийг хассанаар) иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 9227 өргөдлийг амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн 19.7 хувь байна. Энэ нь иргэний хэргийн шүүхийн ачааллын 1/5 орчмоор бууруулсан гэж хэлж болохоор байна.

4. Захиргааны хэрэг

Захиргааны нийт хэрэг 1.7 хувиар өсөв

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 109 хэрэг буюу 6.7 хувиар өссөн байна. Төрийн албаны маргаан 63 хэргээр буюу 18.8 хувиар, газрын маргаан 87 хэргээр буюу 20.9 хувиар, ашигт малтмалын маргаан 26 хэргээр буюу 16.9 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 16 хэргээр буюу 24.6 хувиар тус тус буурсан байна.

Харин төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 80 хэргээр буюу 2.3 дахин, тендерийн маргаан 13 хэргээр буюу 21.3 хувиар, татварын маргаан 31 хэргээр буюу 52.5 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 13 хэргээр буюу59.1 хувиар тус тус өссөн.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 34 хэргээр буюу 2.5 хувиар өсөж, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 81 хэргээр буюу 11.8 хувиар буурсан байна.

5. Зөрчлийн хэрэг

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 36.0 хувиар өсөв

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2019 онд харьяаллын дагуу зөрчлийн 17629 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 769 шийдвэрийг хянаж, нийт 18398 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс харьяаллын дагуу 17990 хүнд холбогдох 17656 хэргийг хүлээн авч, 17629 хэргийг хянан шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 27 хэргийн үлдэгдэлтэй, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан тохиолдол гараагүй байна.

•ЗтХ-ийн 14.7-5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг нь хамгийн их дүнтэй шийдвэрлэгдсэн бөгөөд нийт хэргийн 43 хувийг дангаараа эзэлж байна.

•ЗтХ-ийн 5.2 дугаар зүйлд заасан Танхайрах зөрчил 2 дахин өссөн.

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд тайлант хугацаанд 391 зөрчлийн хэрэг хүлээн авч, 17 хэргийг хүлээн авахаас татгалзан буцааж, 363 хэргийг хянан шийдвэрлэж, 11 хэргийн үлдэгдэлтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: 600 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтаас татсан

УИХ дахь АН-ын зөвлөлөөс намрын чуулганаар хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж: -2019-2020 оны намрын чуулган тодорхой асуудлыг шийдвэрлэсэн чуулган байсан. Харамсалтай нь эдийн засгийн асуудлаар иргэдэд нааштай үр дүнд хүрч чадсангүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр бид 30 гаруй санал гаргаж, 10 гаруй санал дэмжигдсэн. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилох, Засгийн газрын өрийн хэмжээг УИХ-аар тогтоож байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тавьсан ч харамсалтай нь хүлээж аваагүй. УИХ-ын тойрог, мандатын тухай хууль дээр хатуу байр суурьтай байсан. Монгол Улсын 46 хувь нь амьдарч байгаа нийслэл хотын мандатын тоог бууруулахгүй байх байр суурь барьсан. Харамсалтай нь нийслэлийн мандатын тоог багасгасан. Үүний баталгаажуулалт нь 2020 оны төсвийн тухай хуулиар нийслэлийн хөрөнгө оруулалтыг эрс танасан. 600 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтаас татсан.

“Саарал жагсаалт”-д Монгол Улс орсон. УИХ-ын гишүүд хариуцлага хүлээдэггүй зарчмаараа үлдсэн. Өнөөдөр ам.долларын гүйлгээ нэг улсын хяналтад орсон хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-НДГ-ын дарга байсан н.Уртнасанг хорьсоныг АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоод байгаа. Энэ асуудлаар?

-НДС-гийн мөнгийг банкинд байршуулахдаа жилийн гэрээ хийдэг. НДС-гийн мөнгийг өсгөсөн гэж тухайн үед н.Уртнасан даргыг магтаж байсан. Тухайн үед “Капитал” банк Монголбанкны судалгаагаар сайн банкинд хамруулж байсан. Гэтэл өнөөдөр МАН-ынхан айдсаасаа болоод албан тушаалаа аль эрт өгсөн хүнийг барьж, хорьж байгаа нь улс төрийн шалгаантай.

-Та бүхэн хэр сөрөг хүчин байсан бэ?

-Долоон хүн гэдэг хэцүү, цөөн юм. Улс төрийн урт үед бүх зүйл дээр гал тавиад байх нь үнэ хүндээ алдана. МАН маш их алдаа хийсэн. МАН-ын “ЖДҮ”, “60 тэрбум” гэж хоёр хуваагддаг. Бид том асуудлыг нь шийддэг. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж өгсөн нь, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулж өгсөн нь, сая Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгсөн нь АН-ын зөвлөл. Том асуудлыг шийддэг нь АН-ын зөвлөл гэж ойлгож болно.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг өнөөдөр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар танилцууллаа.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хорооддод ажиллах хуваарийг шинэчлэн баталлаа. Дүүргүүдийн Засаг дарга нар өнөөдрөөс эхэлж, хорооныхоо иргэдтэйгээ уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэх болно. Ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлэх энэ удирдамжийн хүрээнд дүүргийн Засаг дарга нар хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх бүх чиглэлээр ажиллана” гэв.

Дүүргийн Засаг дарга нар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшийг хороодын борлуулалтын цэгээс айл өрхүүдэд нийлүүлэх, түгээх үйл ажиллагаанд хяналт тавих, сурталчлах, угаарын хий мэдрэгийг зөв ашиглаж байгаа эсэх асуудалд хяналт тавих, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэх ажиллана. Мөн шинэ төрлийн халдварт коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжид хяналт тавина. Нийслэлийн удирдлагууд 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан дүүргийн Засаг дарга нар дүүрэг хороодын нутаг дэвсгэрт тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 хүртэл метр талбайг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгэ үйлчилгээ , эд хөрөнгийн арчлалт хамгаалалт, ногоон байгууламжийн тохижилтын ажлуудад хяналт тавьж ажиллах юм. Түүнчлэн “Нэг хот-нэг стандарт” болзолт уралдааныг зохион байгуулж хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлж, дүрэм журам, хэм хэмжээг мөрдүүлэх, стандарт хяналтын тогтолцоог сайжруулж ажиллах аж.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг олон нийтэд нээлттэй байршуулна. Иргэдийн зүгээс дүүргийн Засаг дарга нар тухайн хороондоо хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэх гомдол мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт мэдээллэж болно” гэв. Энэхүү удирдамжийн биелэлтийг 14 хоног тутам гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст нэгтгэж дүгнэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сургуулиуд тээврийн хэрэгслийнхээ техникийн бэлэн байдлыг хангахыг анхаарууллаа

Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран сургуулийн хүүхэд тээвэрлэх автобусны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэгийг өнөөдрөөс эхлүүлж байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү ажил энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд дээрх хугацаанд сургуулиуд тээврийн хэрэгслийнхээ техникийн бэлэн байдлыг хангаж, үзлэгт бүрэн хамруулахыг нийтийн Тээврийн үйлчилгээний газраас анхааруулж байна.

Үзлэгээр Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын стандарт MNS6440:2014 “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага”-д нийцсэн байдлыг шалгах юм.

Түүнчлэн Монгол Улсын стандарт MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” болон холбогдох бусад дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж буй байдалд Тээврийн цагдаагийн албаны байцаагч, Автотээврийн хяналтын улсын байцаагч болон нийслэлийн Боловсролын газрын холбогдох мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллана.

Тодруулбал, хүүхэд тээвэрлэх автобус нь 12-оос доош жил эдэлсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алдарт эх” одонгийн мөнгийг өнөөдрөөс олгоно

“Алдарт эх” одонгийн мөнгийг өнөөдөр олгоно гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Одонгийн мөнгөнд 29,4 тэрбум төгрөг улсын төсөвт тусгаж, 200 мянган ээжид олгох юм байна. Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй аж. Шинээр одонгийн мөнгө авах эхчүүд харилцах данс болон өргөдлөө сум, дүүргийн хорооны нийгмийн ажилтанд өгч бүртгүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргүүдийг гуравдугаар сарын 5-наас долоон хоногийн хугацаанд бүртгэнэ

Нийслэлийн Цэргийн штабаас цэрэг бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар бүртгэлд хамрагдаж амжаагүй бол гуравдугаар сарын 5-15-ны хооронд харъяа дүүргийн цэргийн штабд очиж бүртгүүлэхийг анхаарууллаа. Мөн оюутан цэргүүдийг гуравдугаар сарын 5-наас долоон хоногийн хугацаанд бүртгэх аж.

Оюутан цэрэгт хамрагдах залуус:

– Нэгдүгээр курсийн оюутан

-2.8-аас дээш голч дүнтэй

-Өөрийн хүсэлтээр өргөдөл гаргасан байх

-Их, дээд сургуулийн сургалтын албанаас бичиг авч дүүргийн цэргийн штабд ирж бүртгүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч осол гаргаж дөрвөн настай хүүхэд гэмтээжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.02.08-09-ны өдрүүдэд нийт 312 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 270-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Согтуу жолооч хоёр автомашин мөргөж, гурван хүн гэмтжээ

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсний 2 нь хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр – 1 тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ автомашин жолоодож 2 зам тээврийн осол гаргасан байна.

2020.02.08-ны өдрийн 19:43 цагийн орчимд СХД-ийн 8 дугаар хороо Баянхошууны зам Баянхошууны спорт сургалтын төвийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius, Toyota Kluger маркийн автомашинуудтай мөргөлдөж, зорчигч О /20 настай, эмэгтэй/, С /4 настай, эмэгтэй/, Ж /46 настай, эмэгтэй/ нарын 3 хүн гэмтсэн.

2020.02.09-ний өдрийн 00:09 цагийн орчимд БЗД-ийн 12 дугаар хороо Жанжин клубын гудамж Toyota prius маркийн автомашины жолооч О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гэрлийн шон мөргөж хэргийн газрыг орхиж явсанг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлсэн.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоож хөл хорио тогтоосон байгаа тул нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Манай улсын иргэд цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх нь зүйтэй

Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн тархалтын талаар хэвлэлийн хурал хийлээ.

Өмнөговь аймгийн Гашуунсухайттай хиллэдэг Халиут гэдэг газар шинэ титэм вирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн тул Эрүүл мэндийн байгууллагын ажилчид бэлэн байдалд ажиллаж байгаа гэдгийг хурлын эхэнд мэдэгдэв.

ДЭМБ-аас “Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад титэм вирусийн 40550 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сүүлийн таван хоногт халдварын тохиолдол тогтворжиж байгаа ч 910 нас баралт бүртгэгдээд байна. Зөвхөн БНХАУ-д 6200 хүнд өвчтөн байна” гэж мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Амралтын өдрүүдэд гурван тохиолдол тусгаарлагдан хянагдсан. Тухайлбал 2020.02.08-нд Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл титэм вирус илрээгүй. Харин H3N2 вирус илэрсэн.

Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэний хариу сөрөг гарсан. 2020.02.9-нд тусгаарлагдсан нэг тохиолдол байгаа. Энэ иргэний түүхийг нь авч үзвэл Хөххот-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Уг иргэний хариу мөн сөрөг гарсан. Одоогоор ХӨСҮТ-д Ухань хотоос ирсэн оюутнууд хянагдаж байна.

БНХАУ-ын цагаан сар алдаа болсон. Улмаар титэм вирусийн тархалт дэгдсэн. Тиймээс манай улсын иргэд ч цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх нь зүйтэй” гэлээ.

Сүүлийн үед титэм вирус нян тээгчээс халдах тохиолдол бүртгэгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн тандалт судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн 85 хувь нь стандартын шаардлага хангахгүй жорлон хэрэглэж байна. Энэ нь хөрсний бохирдлыг үүсгэх гол шалтгаан болно. Мөн иргэд, олон нийтийн газар нус, цэрээ ил задгай хаяхгүй байх заалт байдаг. Энэ заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахад хяналт шалгалтаа эрчимжүүлнэ гэдгийг хэлэв.