Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

Улсын онцгой комиссын хуралдаанаар шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа. Өмнөговь аймгийн удирдлагын зүгээс Гашуун сухайт боомтоор гаргадаг нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах саналыг Улсын онцгой комисст гаргажээ. Мөн уг хуралдаанаас гаргасан нэг шийдвэр нь сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин “УОК-оос сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Хуулийн боломжоо харж байгаад уг шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулна” гэлээ. УОК-ын хуралдааны дараа ҮАБЗ-ийн хуралдаан товлогджээ. Уг хуралдаанд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тахианы мах импортлогч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу өвчин /H5N1/ гарсантай холбогдуулан тахианы мах импортлогч 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар мах, махан бүтээгдэхүүнийг стандартын дагуу өрж хураагаагүй, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй, мах хадгалах агуулахын хэм, агаарын харьцангуй чийглэгт хяналт тавьж бүртгэл хөтөлдөггүй, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах дотоод хяналтыг хэрэгжүүлдэггүй, дотоод хяналтын журам баталж мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Бригадын генерал Г.Ариунбуян: Барааны үнэ өссөн гэсэн мэдээллийн дагуу үнийн хөөрөгдөх үүсэхгүй байх асуудлаар зөвшилцөлд хүрлээ


Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар холбогдох удирдлагууд мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян: Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж гаргуулллаа. Хилийн боомтууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн дунд сургалт, сурталчилгаа явуулж байна. Барааны үнэ өссөн гэсэн мэдээллийн дагуу үнийн хөөрөгдөх үүсэхгүй байх асуудлаар зөвшилцөлд хүрлээ. Аймгийн Засаг даргын нөөц сангаас 70 сая төгрөгийн санхүүжилт шийдүүлжээ. Хилийн боомттой залгаа 100-180 км-т коронавирусын халдвар бүртгэгдэж, нүүрс тээвэрлэлт 10 дахин буурчээ. Гуравдугаар сарын хоёрныг хүртэл нүүрс тээвэрлэлтийг зогсоох хүсэлт Улсын онцгой комисст хүргүүлжээ. Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2 хүртэл хорьсон.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: -Эрээнд коронавирусийн 49 тохиолдолд бүртгэгдлээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хиллэдэг Халиут гэдэг газар коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ. ЭМЯ халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд бэлтгэл бэлэн байх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бидний хувьд 132 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ авсан, оношилсон. Шинэ коронавирусийн халдвар гэр бүлийн дунд тархаж, улмаар байгууллага, найз нөхдийн дунд тархаж байна. Халдварын шинж тэмдэг тухайн хүнд илрээгүй атлаа бусдад халдварлаж байна. Уханиас ирсэн Япон иргэн халдвар авсан тохиолдолд гарсан. Энэ бүхэн Монгол Улсын хувьд аюул ойрхон байна гэдгийг хэлж байна. Хамгийн түрүүнд эмч мэргэжилтнүүдээ сургах асуудал. ДЭМБ нийтдээ 3000 ширхэг оношлуур өгнө гэсэн. Аюул ойрхон байгаа. Хэрвээ халдвар гарвал Цэргийн госпиталд эмчилнэ. Хувийн эмнэлгүүд ямар нэг түрээсгүй үйлчилнэ. Ингээд үзэхэд нийтдээ 800 орны асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн. Түүнээс гадна хотын захад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр Жаргалантын аманд байдаг ОБЕГ-ын харъяа сувилалд байршуулна.

Эрүүл мэндийн салбараас гараа маш сайн угаах, маск зүүх, халдвар гарсан орон руу зорчихгүй байхыг анхааруулж байгаа. Маскаар эрүүл мэндийн салбарынхнаа хангаж байна. Дэлхий нийтэд маскны хомсдол байна. Бид иргэддээ маск зүү гэж зөвлөөд, маскны дутагдалтай байна. Тиймээс өнөөдрийн хурлаар маскны асуудлыг шийдвэрлүүлэхээр оруулж байна.

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргадаг хүн биш. Гэхдээ энэ амралтын өдрүүдэд Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх санал иргэний хувиар явуулсан. 87 хувь нь Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг дэмжсэн. Энэ асуудлаар шийдвэр гаргаж өгнө үү хэмээв.

Маскны үйлдвэрлэлийн асуудал хүндрэлтэй байгаа. Тиймээс маскийг стандартын дагуу оёж, зүүх хэрэгтэй гэдгийг онцгой комиссын гишүүд хэлж байлаа.

Улсын онцгой комиссын хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

​Улсын Онцгой комисс: Хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэг шаардлагатай зүйлсийн нэг сарын нөөцийг бэлдсэн

Image result for Улсын Онцгой комисс

Улсын Онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтод ажилласан ажлын хэсгийн мэдээлэл, шинэ коронавирусийн үед тусгай эмнэлэг гаргахтай холбоотой асуудлыг хэлэлцэв. “Замын-Үүд” боомтод ажиллаж байгаа иргэдэд нөхөн олговор олгох, боомт дээрх ариутгалын бодис, тоног төхөөрөмжийн зардлыг нэмэгдүүлэх санал гаргажээ. Хилийн бүсээс 100-180 км зайтай газар шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Орон нутгаас нүүрс тээвэрлэлт 10 дахин буурсан бөгөөд цаашид тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоох, түргэн тусламжийн автомашинтай болгох зэрэг санал гаргажээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Өмнөговь аймагтай хиллэдэг бүст халдварын тохиолдол нэмэгдэж, эрсдэл улам өндөр болж байна. ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр зөвхөн Хятад иргэд биш бусад орны иргэд ч өвчилсөн. 1000 гаруй эмч нарт сургалт явуулсан, өрхийн эрүүл мэндийн төв болон бүх шатны эмч нарт шинэ мэдээлэл өгч, эмчилгээний тактикуудын талаар зөвлөмж, мэдээллийг цаг алдалгүй өгч байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс 100 мянган хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэг шаардлагатай зүйлсийн нэг сарын нөөцийг бэлдсэн. Мөн ХӨСҮТ 200 гаруй ор бэлэн байгаа. Урьдчилсан байдлаар 800 орчим ор бүрдэх боломжтой юм. Мөн хотын захад ОБЕГ-ын харьяа 100 ортой сувиллыг бэлэн ажиллуулах боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д царай таних технологийг туршилтаар нэвтрүүлнэ

Өнөөдрөөс эхлэн их дээд сургуульд элсэн орох 12 дугаар ангийн сурагчдын ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ. Уг бүртгэл энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны 18 цаг хүртэл үргэлжлэх юм.

Энэ жилийн хувьд ЭЕШ-д улсын хэмжээнд 32 мянган шалгуулагч орно гэсэн тооцоо байгаа бөгөөд орон даяар нийт 50 шалгалтын байрыг бэлтгэхээр төлөвлөж байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ.

Мөн энэ жилээс ЭЕШ болох зарим газарт царай таних технологийг туршилтаар нэвтрүүлэх болсон нь элсэгчдэд гардаг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм. Тухайлбал, элсэгчид өөрт холбогдох баримт бичгээ гээгдүүлэх болон өөрийнхөө оронд өөр хүн оруулах асуудал зэрэг асуудал нь шалгалтын явцад дахин гарахгүй болж байна.

БҮТ-ийн дарга Л.Ганбат “Монгол хэл бичгийн шалгалт энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй сурагчдын мэдээллийг БҮТ-ээс БСШУСЯ-ны автоматаар татаж бүртгэлийг баталгаажуулан, эрх үүсгэнэ. Өөрөөр хэлбэл энэ жилийн төгсөгчид сургуулийн захиргаагаар дамжуулаад Монгол хэл бичгийн шалгалтад орох эсэх эрх нь үүсэх юм. Түүнээс биш тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд өмнөх жилүүдэд төгссөн хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагатайг анхааруулж байна.

Бүртгэлийн хугацааг сунгах, багасгах боломжгүй ба шалгуулагч хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгөх ёстой юм” гэлээ.

Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэлийн хураамж өмнөх жилүүдийн адил 5800 төгрөг бөгөөд батламжийн хуудас 700 төгрөг байх юм.

Ч.ОЧИРРЭНЧИН

Categories
мэдээ нийгэм

Ханбогд, Гурвантэс сумдыг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ

Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод титэм вирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

Улмаар аймгийн Засаг даргын 2020 оны А/101 дугаар захирамжаар Ханбогд, Гурвантэс сумдыг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.

Халиут хот нь Монгол Улсын хилээс 120 гаруй киллометрийн зайд оршдог. Иймд титэм вирусийн болзошгүй эрсдэлээс сэрэмжлэн дараах захирамжийг гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн автобусны техникийн хяналтын үзлэг эхэллээ

Нийтийн тээврийн үйлчилгээний газар нь “Автотээврийн тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар “Автотээврийн хэрэгслийг үзлэгт оруулах хугацаа, оношлогооны төлбөрийн жишиг үнэ батлах тухай” тогтоол, Зам, тээврийн Сайдын 2013 оны 232 дугаар “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран сургуулийн хүүхэд тээвэрлэх автобусны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэгийг өнөөдрөөс эхлүүлж байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү ажил энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд дээрх хугацаанд сургуулиуд тээврийн хэрэгслийнхээ техникийн бэлэн байдлыг хангаж, үзлэгт бүрэн хамруулахыг нийтийн Тээврийн үйлчилгээний газраас анхааруулж байна.

Үзлэгээр Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын стандарт MNS6440:2014 “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага”-д нийцсэн байдлыг шалгах юм.

Түүнчлэн Монгол Улсын стандарт MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” болон холбогдох бусад дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж буй байдалд Тээврийн цагдаагийн албаны байцаагч, Автотээврийн хяналтын улсын байцаагч болон нийслэлийн Боловсролын газрын холбогдох мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллана.

Тодруулбал, хүүхэд тээвэрлэх автобус нь 12-оос доош жил эдэлсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна

Нийслэлийн Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээг тогтмол хийх, өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийхэнтэй уулзлаа.

Хуралдааны эхэнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, автобуснуудад өдөрт хоёр удаа тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийх , автобусан дотор халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг байршуулах зэрэг ажлуудыг өдөр бүр тогтмол хийж байна гэдгээ хэлэв. Энэ үеэр Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ “Нийслэлээс нийтийн тээврийн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын явцыг өдөр бүр шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Мөн вирусын заавар, зөвлөмжийг байршуулсан байгаа. Өдөрт хоёр удаа ариутгалыг хийж ажиллаж байна. Харин энэ ажилд хариуцлаггүй хандаж байгаа автобусны компанидад газар дээр нь асуудлыг шийдэж ажиллаж хэрэгтэй. Учир нь нийтийн тээврийн автобус бол хамгийн эрсдэлтэй авто тээврийн хэрэгсэлд ордог. Өнөөдрийн байдлаар хөл хориог тодорхой хэмжээгээр хязгаарлаад байгаа боловч тав дахь өдрийн байдлаар 358000 мянган зорчигч давхардсан тоогоор зорчсон гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс нийтийн тээврийн өдөр тутамдаа ариутгалыг сайн сахиж ажиллаарай” гэв.

Хуралдааны төгсгөлд ариутгал, халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээ сулхан байгаа автобус компанидуудад хариуцлага тооцох хари ариутгал, цэвэрлэгээгээ сайн хийж байгаа компаниудын ажлыг илүү сайжруулах чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.НМХГ, НОБГ, нийтийн тээврийн салбар 24 цагаар ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн автобусны жолооч нар болон зорчигчдод ариун цэвэр болон халдваргүйжүүлэлтийн талаар зөвлөмжийг газар дээр нь өгч ажиллаж байна. Түүнчлэн иргэн бүр хувийн ариун цэвэрээ сайн сахин гадуур маск зүүж явж, ЭМЯ болон бусад байгууллагаас өгч буй зөвлөмжийг сайн хэрэгжүүлэхийг хүсэж байна. ” гэсэн юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ жилийн Оскарын шагналтнууд

Image may contain: 1 person, text

1. Шилдэг кино – Шимэгч /Parasite/
2. Шилдэг эрэгтэй дүр – Жоакин Финикс /Joker/
3. Шилдэг эрэгтэй туслах дүр – Брэд Питт /Once Upon a Time in Hollywood/

4. Шилдэг эмэгтэй дүр – Ренее Зеллвегер (Жүди)

5. Шилдэг эмэгтэй туслах дүр – Лаура Дерн (Гэрлэлтийн түүх)
6. Шилдэг найруулагч – Бон Жүн Хо /Parasite/
7. Шилдэг хөгжмийн зохиолч – Хилдур Гуднадоттир /Joker/
8. Бүрэн хэмжээний шилдэг хүүхэлдэйн кино – Тоглоомын түүх 4
9. Гадаад хэл дээрхи шилдэг кино – /Parasite/
10. Шилдэг эх кино зохиол – Хан Жин Вон, Бон Жүн Хо /Parasite/
11. Шилдэг баримтат кино – Америк үйлдвэр
12. Сэдэвлэгдэж бичигдсэн шилдэг кино зохиол – Тайка Вайкики /Jojo rabbit/
13. Киноны шилдэг дуу – Элтон Жон, Берни Таупин – Дахин хайрлаач?
14. Шилдэг зураглаач – Рожер Дикенс /1917/
15. Дууны шилдэг микс – /1917/
16. Шилдэг тусгай эффект – /1917/
17. Хувцасны шилдэг зураач – Жаклин Дюрран (Бяцхан эмэгтэй)
18. Шилдэг зураач – Нэнси Хэй, Барбара Линг /Once Upon a Time in Hollywood/
19. Богино хэмжээний шилдэг хүүхэлдэйн кино – Үсний хайр
20. Шилдэг live action богино хэмжээний кино – Хөршүүдийн цонх
21. Шилдэг эвлүүлэгч – Андръю Баклэнд, Майкл Мак Каскер (Форд Ферраригийн эсрэг)
22. Шилдэг нүүр хувиргалт, үс засалт – Казухиро Цужи, Энн Морган, Вивиан Бейкер /Bombshell/
23. Дууны шилдэг эвлүүлэг – Дональд Сильвистер (Форд Ферраригийн эсрэг)
24. Богино хэмжээний шилдэг баримтат кино – Дайны бүсэд скейт унаж сурахуй

Categories
мэдээ нийгэм

Шалган нэвтрүүлэх товчооноос сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжийн дагуу нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт, тандалтын ажлыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас НОБГ, НМХГ, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.

2020 оны хоёрдугаар сарын 09-ний 08:00 цагаас 10-ны 08:00 цагийн байдлаар, нийслэлийн шалган нэвтрүүлэх найман цэгээр 11.498 тээврийн хэрэгсэл, 48.108 зорчигч нэвтэрсэн байна. Одоогоор сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Уг ажил нь нийтийн тээврийн хэрэгслүүдийн халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх, эрүүл мэндийн тандалт, хяналт хийх зорилготой юм.