Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй болсонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн Богд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоригложээ. Covid 2019 шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор “Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй” хэмээн дээрх асуудлаар Сүхбаатар аймгийн Засаг дарга захирамж гаргажээ.
Month: February 2020
Нийслэлийн Онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн шөнө угаартай холбоотой 8 дуудлага ирсэн байна. 6 хүүхэд, 2 том хүн эмнэлгийн тусламж үйлчлгээ, зөвлөгөөг аваад гэртээ буцсан. Өнөөдрийн байдлаар угаарын хийнд хордсон нэг том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Байдал хэвийн байна гэж ойлгож болно. Дуудлагын шалтгаан нөхцлийг үзэхэд, яндан хөөлөөгүй, сойлтыг нь хаасан, түлш дүүртэл хийсэн байсан.
Та бүхэнд зайлшгүй хүргэх, залруулах мэдээлэл байгаа. Өчигдөр нэгэн эмэгтэй дуут мессеж тараасан. Энэ ор үндэсгүй худал мэдээлэл.
Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол гарсан. Энэ дагуу НОК нээлттэй хуралдаж, ямар төлөвлөгөө гаргах, арга хэмжээ авах талаар хуралдсан. Цагаан сарыг өргөн тэмдэглэхгүй. Гэхдээ зах, дэлгүүрүүд хаагдахгүй ээ. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт өнөөдрөөс эхэлж тодорхойгүй хугацаагаар шилжиж байна. Зарим аймагт өнөөдрөөс ч өмнө шилжсэн. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх техник хэрэгсэл, машин тэргээ бэлэн байдалд оруулахаар төлөвлөхийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих гэж хэлж байгаа юм. Тиймээс ард иргэд минь битгий айж сандраарай. Монголд энэ вирус одоохондоо бүртгэгдээгүй.
Түрүүчийн хэвлэлийн хурлын үеэр дутуу байгаа 120 мянган угаарын хий мэдрэгчийг энэ долоо хоногт авчирна гэж мэдээлсэн. Гэвч энэ боломжгүй болсон. Хятадын томоохон хотууд бүгд хорио цээрийн дэглэмд шилжсэн. Угаарын хийн мэдрэгч үйлдвэрлэдэг үйлдвэрийн ажилчид бүгд хорио цээрийн дэглэмд байгаа учраас хоёрдугаар сард ирэх боломжгүй болсон” гэлээ.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны үндсэн байранд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг албан ёсоор нээлээ. Үзэсгэлэн худалдаанд Монголын 40 орчим үйлдвэр эрхлэгч бизнесменүүд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхан, бэлэг дурсгал, үндэсний хувцас эдлэлээ толилуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин Сайд Ё.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уг арга хэмжээг ХХААХҮЯ, Экспорт олон улсын худалдааны төв хамтран зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр Дэлхийн банк, ОУ-ын Санхүүгийн Корпорацийн зүгээсМонголын бизнес эрхлэгчдэд зориулан Америкийн зах зээлд бараа бүтээгдэхүүний чанар стандартыг хэрхэн хангах, хэрхэн гадаад зах зээлтэй холбогдох, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах талаар сургалт явуулах юм.
Мөн Монгол Улс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын саналаа танилцуулна.
ЕТГ-ын дарга З.Энхболд албан тушаалаа өгөх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр сонгуулийн бэлтгэл ажлаа хангах мөн АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр очих ажээ. Харин ЕТГ-ын даргын ажлыг Ө.Шижир авах байгаа юм байна. Ө.Шижир нь Монголын хөлбөмбөгийн холбооны удирдах алба хашиж байсан аж.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэд хөтөлбөрийн зорилго оршино” хэмээн онцолж хэлэв.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дэд хөтөлбөрт тусгах нэмэлт саналаа хэлээд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан олон нийтийн сүлжээгээр явж байгаа худал мэдээлэлд итгэхгүй байхыг иргэд олон нийтэд анхааруулав. Мөн “Нийслэлээс барьж буй бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд нээлттэй хүргэж ажилладаг. Ямар нэгэн хаалттай хуралдсан зүйл огт байхгүй. Худал мэдээлэл тараасан хүнийг холбогдох байгууллагууд шалгаж шаардлагатай арга хэмжээг авч ажилла” гэсэн үүрэг чиглэлийг өглөө.
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ
Дараа нь хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.
Нийслэлийн Засаг даргын 2019.12.26-ны өдрийн “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 захирамжаар 100 кВт-ээс дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлгүй 135 халаалтын зуух нь 2020 оны 09 дүгээр сарын 15-наас түүхий нүүрсийг хэрэглэхгүй бөгөөд эдгээр хэрэглэгчдээс 100 кВт-аас 350 кВт хүртэл хүчин чадалтай, сайжруулсан түлш халаалтын зуухын технологид тохирох 17 аж ахуйн нэгж байгууллагын 28 халаалтын зуух байна. Эдгээр халаалтын зуухны түлшний хэрэглээ нь 2248 тонн түүхий нүүрс болж байгаа аж.
Түүхий нүүрс хэрэглэж буй таван хорооны иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэг жилийн 37498 тонн түлшин дээр тусгай зөвшөөрөлгүй 100 кВт- 350 кВт-ын хүчин чадалтай 28 халаалтын зуухны 2248 тонн түлшний хэрэгцээг нэмж тооцоход 39746 тонн сайжруулсан түлш болж байна. Энэхүү нэмэлтээр шаардагдах 39746 тонн сайжруулсан түлшийг “Тавантолгой түлш” ХХК нь 2019-2020 оны халаалтын улиралд хэрэглэгчдэд нийлүүлсэн түлшнээс гадна үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж чадна гэж үзэж байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэлэв.
Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн 62 дугаар тогтоолд тусгах нэмэлт, өөрчлөлтийн саналаа Үндэсний хороонд танилцуулж, илүү нарийвчилсан төлөвлөгөөгөө гарган дараагийн зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг холбогдох албаны хүмүүст тэмдэглэлээр үүрэг болголоо.
Орхон аймгийн онцгой комисс шинэ төрлийн коронавиурсээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорионы хугацаанд бар, караокены үйл ажиллагааг зогсоож, бүх үйлчилгээний байгууллагууд халуун хэмжигч ашиглах, дэргүүр супермаркетууд согтууруулах ундаагаар 18 цагаас хойш үйлчлэхгүй байх шийдвэр гаргалаа.
Мѳн зах худалдааны тѳвүүдийг хэсэгчлэн хааж ариутгал их цэвэрлэгээ хийх, амны хаалтгүй иргэдэд бүх шатны байгууллага үйлчлэхгүй байх, байгууллагуудын ажилтан албан хаагч, үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж байх, цаашид эрсдэл үүссэн тохиолдолд ажиллах бэлэн байдлын тактик, аргазүйн сургалтыг холбогдох албан хаагчдад орох, эмнэлзүйн, тусгаарлах эмнэлэг байгууламжийн бэлэн байдлыг яаралтай ханган ажиллахаар боллоо.
Шийдвэр захирамжийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахыг санууллаа.
Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх явдал юм.
Амьсгалыг замын өвчлөл хүн амын дунд тархалт их, дэгдэлт бүртгэгдэж байгаа үед өөрийгөө болон ойрын хүрээний хүмүүсээ халдвараас сэргийлэх зорилгоор амны хаалтыг дараах тохиолдолд хэрэглэнэ.
Үүнд:
- Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт (дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээ гэх мэт)
- Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ
- Амьсгалын замын халдварын шинж илэрсэн үед
- Өвчтөн асарч байгаа үед
- Цэвэрлэгээ үйлчилгээ хийхэд
- Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд
- Олон нийттэй харьцдаг үйлчилгээний ажилтан
- Эрүүл мэндийн байгууллагын ажилтан
Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс:
- Зөв зүүх,
- Зөв тайлах,
- 2 цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих,
- Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх,
- Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях,
- Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
- Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх,
- Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх,
- Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих,
- Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй
Амны хаалтанд тавигдах шаардлага:
- Ам, хамар, эрүүг бүтэн далдлах,
- Чихэнд тогтоогч нь сунамтгай резинэн материал байх,
- Хамрын хэлбэр гаргасан байх,
-Хэмжээ нь насанд хүрэгчид болон хуухдэд зориулсан сонголттой байх,
– Материал нь угаахад агшихгүй, будаггүй, харшил өгөхөөргүй хөвөн даавуу байх,
-Гадна материал нь ус нэвтрүүлдэггүй, амьсгалахад тохиромжтой байх,
Материалын сонголтоос шалтгаалан 3-4 давхар байна.
Хэмжээ: насанд хүрэгчид дунджаар урд хэсгийн өндөр -12,5 см, чихний хэсгийн өндөр 6,0 см, дээд талын урт-22 см, доод талын урт 20 см, хамрын хэсэгт 2,5 см, эрүүний хэсэгт З см байхаар тохируулж хийх хэрэгтэй.
ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Шинэ коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх мужид халдвар бүртгэгдсэн. Өвчлөл огцом нэмэгдсэн. Уг вирусын халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгаа талаар ДЭМБ мэдэгдсэн. Өчигдөр оройн 09:00 цагаас эхлэн хуурамч мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автууллаа” гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Кронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу иргэдэд мэдээллийг өгсөөр байна. Мөн эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу бэлэн байдлыг хангах үүднээс ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв эмнэлэгт 570 орыг бэлтгэсэн. Хэрэв байдал хүндэрвэл ашиглах хувийн хэвшлийн байгууллагын орны төлөвлөгөөг гаргаж байгаа. ЭМЯ-наас өдөр бүр сэжигтэй тохиолдлуудыг тусгаарласан тоо, шинжилгээний хариуг тогтмол мэдээлэлж байгаа. Ард иргэдийг шинэ коронавирус гарсан газруудаар зорчихгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат, “Хуурамч мэдээлэл тарааж байгаа үйлдлээ таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдөр тарсан худал мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн Д-г олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ мэт худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хуулийн дагуу хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийн 20 сая төгрөгөөр торгоно. Нөхцөл байдлаас хамааран Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна” гэв.
Ч.ОЧИРРЭНЧИН
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд иргэн Э-гийн гэр шатаж, Уг гал түймэрт иргэн 33 настай Э эрэгтэй, 33 настай эмэгтэй Б, 14 настай эмэгтэй Х нар өртөж нас баржээ. Талийгаач Э гал гарах үед 12 настай хүү, гурван настай охиноо гэрийн тооноор гаргаж амжжээ.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле АНУ-ын Вашингтон хотноо албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Дэд сайд АНУ-ын Худалдааны яамны Худалдаа эдийн засгийн бодлогын газрын дарга Эдвард Грессер болон Худалдааны төлөөлөгчийн газрын Монгол Улсыг хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Алан Терлийтэй уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ноос, ноолууран сүлжмэл эдлэл, гоо сайханы бүтээгдэхүүний худалдааг дэмжих, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
АНУ-ын талаас Монгол улсын хувьд 3500 нэр төрөл бүхий худалдааны хөнгөлөлтийг ашиглах, тус улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийг харилцан солилцон бизнесийн орчинтой танилцуулах талаар хамтран ажиллах боломж байгаа талаар ярилаа.
Дэд Сайд айлчлалын үеэрээ Bay Atlantic University орж танилцан салбарын хүний нөөцийг чадваржуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.