Categories
мэдээ нийгэм

Нийслэл, дүүргийн албан хаагчид явган эргүүл хийнэ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.

Яаралтай түргэн тусламжийн төвд нийт зургаан өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Эрүүл мэндийн төвүүдэд агаар дахь хорт хийн агууламжийг тодорхойлох багаж, хордлогын үед хүний бие дэх агаарын хий хэмжигч тоног төхөөрөмжүүдийг суурилуулж дууслаа. Коронавирусын халдвар, томуу томуу төст өвчний тархалт, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэл, дүүргийн албан хаагчид хуваарийн дагуу явган эргүүл хийж ажиллана. Явган эргүүлүүд хотын төв болон гэр хорооллын гудамжаар явж иргэдэд амны хаалтаа зүүх, олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхыг сануулж ажиллах юм” гэв.

Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай биеэ засч, нус шүлсээ хаясан 200 гаруй иргэнд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын байцаагч нар 24 цагаар хяналт тавьж ажиллаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх гэсэн зөрчил гараагүй” хэмээн мэдээллээ. Өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад томуу, томуу төст өвчлөл 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дүүргийн болон Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, хэвтэн эмчлүүлэгчдийн ачаалал хэвийн байгаа аж. Коронавирусын халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Дэлхийн 25 улсад бүртгэгдээд байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д гурав, Дорнодод 1, Замын-Үүдэд нэг иргэн шинжилгээний хариугаа хүлээж байна” гэв.

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хувийн ариун цэврээ сайтар хангаж, онцын шаардлаггүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай бүлэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллалаа

Шуурхай бүлэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллалаа

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Завхан аймгийн Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Баянхайрхан, Их-Уул, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Асгат зэрэг 9 сум цагаан зудтай, Отгон, Сонгино, Цагаанчулуут, Завханмандал, Эрдэнэхайрхан зэрэг таван сум зудархуу байгаа юм.

Тиймээс нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ажиллалаа.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулан өвөлжилтийн нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, Монгол Улсын Шадар сайдын зүгээс холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, аймаг, орон нутгийн хүн амд шинэ коронавирус болон шувууны томуугийн H5N1 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг баримтлах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөд онцгой анхаарах, ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу аймаг, орон нутагтаа оёдлын цех, үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, амны хаалт үйлдвэрлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

Завхан аймгийн хувьд 24 сум 116 баг, 73 мянган хүн амтайгаас 9000 гаруй нь малчин өрх, 3,8 сая малтай. Энэ өвөл 4.4-62.2 мм-ийн хэмжээтэй хур тунадас 42 удаа орсон бол хамгийн хүйтэндээ Баянтэс суманд-48 градус болж хүйтэрсэн байна.

Аймгийн аюулгүйн нөөцийн 144 тн өвс, 123 тн тэжээл, мөн Улсын нөөцөөс 75 тн тэжээлийг малчин иргэдэд хөнгөлттэй үнээр олгосон. Одоогийн байдлаар ихэнх сумын аюулгүйн нөөц, малчдын бэлтгэсэн өвс, тэжээл дуусч байгааг аймгийн Засаг дарга онцолсон.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, ард иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх “Ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллаж байна. Нийт аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 100 сая төгрөгийг зарцуулжээ.

Түүнчлэн аймгийн Засаг дарга Д.Батсайхан, шуурхай бүлгээс 950 тн өвс, 950 тн тэжээл, Завханмандал, Ургамал сумдад түргэн тусламжийн автомашин, Онцгой байдлын газар, Тэлмэн суманд шуурхай албаны автомашинуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2020 оны нэгдүгээр сард 3,474 гэмт хэрэг бүртгэгджээ

2020 оны эхний сард 3,474 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар буурчээ.

Ингэж буурахад:

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 6.4 хувиар,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 70.3 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 15.3 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 5.5 хувиар,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6 хувиар,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 13 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 63.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13.4 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 5.4 хувиар, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 27.5 хувиар тус тус өсжээ.

Мөн хүүхэд оролцсон хэрэг 18 болж, 38.5 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 234 болж, 23.8 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас нийт 14.3 тэрбум төгрөгт хүрч, 847.7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өмнөх оны оны үеэс 5.1 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт байна.

Хэргийн улмаас хохирсон 3.4 мянган хүний 134 нь 18 хүртэлх насны хүүхэд, 1.4 мянга нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд хэргийн улмаас 830 хүн гэмтэж, 211 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 10.1 хувиар, нас барсан хүн 2.9 хувиар өсжээ.

Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 7.2 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 974 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 31 хувиар буурч, харин баривчлагдсан хүн 49.4 хувиар өссөн байна.

Өнгөрсөн сард гэмт хэрэгт холбогдсон нийт 529 яллагдагчийн:

  • 0.6 хувь нь 14-15 насных,
  • 3 хувь нь 16-17 насных,
  • 46.1 хувь нь 18-29 насных,
  • 32.9 хувь нь 30-39 насных,
  • 11.9 хувь нь 40- 49 насных,
  • 4.7 хувь нь 50-59 насных,
  • 0.8 хувь 60, түүнээс дээш насных байна гэлээ
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүнсний зах болон олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг анхаарууллаа

БНХАУ болон дэлхийн зарим улс оронд “COVID-19”-өөр өвчилсөн хүний тоо 70 мянга давсан тул иргэд анхаарлаа сулруулж болохгүйг ЭМЯ өнөөдрийн ээлжит мэдээллийнхээ үеэр санууллаа.

Мөн Цагаан сарын баяр тохиохтой холбоотойгоор хүнсний зах болон олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг анхааруулсан юм.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “ХӨСҮТ-д энэ сарын 16-нд нэг хүн тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна. Монгол Улсад шинэ коронавирусний халдвар илрээгүй ч иргэд дор бүрнээ өөрсдийгөө сайн хамгаалж, анхаарлаа сулруулж болохгүй. Амны хаалт зүүх, гэртээ тогтмол агаар оруулах, тогтмол цагт унтах хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Засгийн газраас жил бүр сар шинийн баяраар Улсын сайн малчдыг тодруулдаг. Тэгвэл энэ жил Засгийн газрын гишүүд малчдад шагнал гардуулах ямар нэг үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн шийдвэр гарсан. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 2045 техник хэрэгсэл дайчилж, 462 төлөвлөгөөнд тодотгол хийж хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Мөн 21 аймгийн хэмжээнд 457, Улаанбаатар хотод 321 шашны байгууллагад олон нийтийг хамарсан хурал номын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх талаар мэдэгдэл хүргүүллээ. Мөн сар шинийн баяртай холбоотой сурталчилгааг бүрэн зогсоосон. Сурталчилгаа хийж байгаа талаар зарим гомдлыг шалгаж байна. Засгийн газар энэ сарын 13-нд хилийн боомт хаах шийдвэр гаргасан. Үүнээс хойш хилээр нэвтэрч орж ирэх иргэдийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу БНХАУ-ын Эрээн хотоос ирсэн 104 иргэнийг Замын-Үүд суманд байрладаг гурван зочид буудалд тусгаарлаад байна. Сар шинийн баяраар орон нутгийн замын хөдөлгөөнд хязгаарлалт хийх шийдвэр хараахан гараагүй байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Шинэ коронавирус өтгөнөөс илэрсэн боловч амьд вирус байгаагүй учир суултуур болон өтгөнөөр тус халдвар дамжина гэж үзэхгүй байгаа. Шинэ коронавирусний халдвар агаар дуслын замаар дамжиж байна. Нууц үе нь дунджаар 5-6 хоног гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусний 70 635 тохиолдол, 1 773 нас барсан, БНХАУ-аас гадна 25 улсад 692 тохиолдол, нас барсан 3 иргэн бүртгэгдсэн.

Categories
мэдээ эдийн-засаг

1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөгийн ногдол ашиг олгохоор болов

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүртэх эрхтэй болов. Тус компани 2019 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг тараахаар болжээ. Нэгж хувьцаанд 90 төгрөг, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар дээрх шийдвэрийг гаргажээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” компани иргэддээ ногдол ашиг олгохоор боллоо. 2016 он хүртэл компани алдагдалтай ажиллаж байсан. Хоёр сая 511 мянган хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгоно.

1072 хувьцаатай нэг сая 80 мянган иргэн байна. 700 хувьцаатай иргэд 63 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Эхлээд хувьцаа эзэмшигчидээ бүртгэнэ. Ногдол ашгийг 2020 ондоо багтаан олгоно. Ирэх тавдугаар сараас ногдол ашгаа олгоэ эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 17 хүртэл иргэдээ бүртгэх ба онлайнаар бүх бүртгэл явагдана гэлээ.

Сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Яагаад ашгаа хөрөнгө оруулалтад зарцуулахгүй талхны мөнгөнд явуулж байна вэ?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

-Хөрөнгө оруулалтын ажлаа ч хийж байна. Компанийн ногдол ашгаа ч хуваарилж байна. Иргэн хүндээ хөрөнгө оруулалт хэлбэрээр очиж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

-Энэ шийдвэр мөнгө тарааж байгаа биш. Ногдол ашиг олгож байна. Ашгийн дараах үр ашиг гэж ойлгохыг хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг

“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар тушаал гарсан.

Энэ тушаалын дагуу салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэлх хугацаанд нийтийг хамарсан хэлэлцүүлэг, уулзалт, хурал, зөвлөгөөний арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг салбарын байгууллагын удирдлагуудад үүрэг болгоныг анхаарч, хэрэгжүүлж ажиллахыг Та бүхэнд зөвлөж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/274 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах журам”-ын дагуу өөрийн байгууллага, нэгжийн хүрээнд төлөвлөгөө баталж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг хүсье.

Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ зургаан тогтоол баталжээ

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /БОХХААБХ/-ноос хийсэн ажлаа өнөөдөр танилцуулав. Тус байнгын хороо дээрх хугацаанд 10 удаа хуралдаж, 34 хуулийн төсөл, гурван тогтоолын төсөл хэлэлцсэн бөгөөд тус бүр хоёр хууль, тогтоол батлуулжээ.

Байнгын хорооноос төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт долоо, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт дөрөв, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга нэг, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 10, Ажлын хэсгийн танилцуулга хоёр, Байнгын хорооны зургаан тогтоол баталжээ.

ДАВС ИОДЖУУЛЖ ИОД ДУТЛААС
СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулав.

УИХ-аас хүн амыг аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан Баяжуулсан хүнсний тухай хуулийг 2018 онд баталсан. Иймд Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардаж байгаа тул уг хуулийг хүчингүй болгожээ. Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь Хууль зүйн байнгын хороонд хуваарилагдан, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж байгаа Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул уг хуулийн төслийг давхардуулан хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын 2019 оны 107 дугаар тогтоолыг батлуулсан байна.

УСНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХААР БОЛОВ

Засгийн газраас 2019 оны есдүгээр сарын 25-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж батлуулах, улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбоотой мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангах, улсын усны тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих, стратегийн томоохон орд газарт цооног өрөмдөх, ус ашиглах судалгаа хийхэд дүгнэлт гаргах, ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох зэрэг бүрэн эрхийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллахаар заажээ.

Мөн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолд заасан байна.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭХ АЖЛЫН БАГУУД АЖИЛЛАЖ БАЙНА

Байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд цаг үеийн асуудлаар сайдын мэдээллийг сонсож, хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал, “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, “Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайлан”-гийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг тус тус сонсов.

Мөн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж, Байнгын хорооны дарга, ажлын алба болон холбогдох яамны мэргэжилтнүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Хэрх, Түнхэл багийн Иргэдийн Нийтийн Хурлаар Ноён уулын улсын тусгай хамгаалалтын ангилал ахиулах, хилийн заагт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үйл явц, Ноён-Уул орчмын тусгай хамгаалалтын нөхцөл байдалтай танилцсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг болон Дэд ажлын хэсгүүд нийт найман удаа хуралджээ. Үргэлжлүүлэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Генетик нөөцийн тухай, Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд ажиллаж байна

Categories
мэдээ нийгэм

Осол гаргаж, хэргийн газраас зугтсан согтуу жолоочийг илрүүлэн шалгаж байна

Өчигдөр буюу энэ сарын 16-нд 03:00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд иргэн “Б” архи “Toyota Mark-II” маркийн автомашиныг хэргийн газраас зугтжээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс өгсөн үүргийн дагуу автобус компаниуд ариутгал, цэвэрлэгээнд хамрагдаж байна

Нийслэлээс өгсөн үүргийн дагуу автобус компаниуд ариутгал, цэвэрлэгээнд хамрагдаж байна

Шинэ коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгсөн.

Энэ хүрээнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Энэхүү нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сутайн буянт ХХК, ЭмСИД ХХК, Автотерминал ХХК, Тэнүүн Огоо ХХК, Эс Энд Эй ХХК зэрэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд амралтын өдрүүдэд иж бүрэн цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар бүрэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэлээ. Иргэд, зорчигчид ч мөн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалын ажилд сэтгэл хангалуун байгаагаа нийслэлийн засаг даргын тамгын газарт ирүүлсэн байна.

Энгийн үед өдөртөө 600 гаруй мянган зорчигчийг давтагдсан тоогоор тээвэрлэдэг байсан бол карантины үед 358 мянган зорчигчдод тогтмол үйлчилж байна. Нийтийн тээврүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд тавигдаж эхэлжээ. Энэ сарын 13-аас эхлэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн. Тиймээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, зөвлөмж өгч ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх НТҮГ, НМХГ, ЗАА –д үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Бурхан Халдун ууланд зорчиж байсан иргэн нас барсан гэх дуудлагын дагуу эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ

Image result for бурхан халдун

Бурхан Халдун ууланд зорчиж байсан таван иргэний нэг нь нас барсан тул тусламж хүсэн өчигдөр оройн 22:18 цагт Онцгой байдлын байгууллагад дуудлага өгчээ. Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Бурхан Халдун ууланд буюу аймгийн төвөөс 400 км, сумын төвөөс баруун хойд зүгт 200 км-т Ланд-200 загварын автомашинтай 5 иргэнээс иргэн Э /35 настай, эрэгтэй/ нас барсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 16-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 02:15 цагт Биндэр сумаас, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 06:00 цагт тус тус эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ.