Categories
мэдээ нийгэм

Гарааны бизнес, энтрепренерийн хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр БНСУ-ын Гарааны бизнес, энтрепренерийн хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал И Гён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНСУ-ын Чун Ан их сургуулийн профщссор Чу Ён Шик, Сувон хотын Ажоу их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Ким Хан Сун, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн НҮТББ-ын захирал Т.Мөнхмарал болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил нар байлцав.

Уулзалтаар “Монгол-Солонгосын гарааны бизнес, “HUB” байгуулах, хамтарч ажиллах” төслийн талаар санал солилцлоо. Уг төсөл нь энтрепренеруудыг чадавхжуулах, инновацийг хөгжүүлэх замаар Монгол Улсад стартапын хүртээмжтэй, тогтвортой экосистемийг бий болгох мөн технологид суурилсан гарааны бизнесийг дэмжин үндэсний эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байрыг сайжруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Амгалан амаржих газар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах нь” үзүүлэх сургалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 93 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Амгалан амаржих газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран шинэ коронавирусын (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаа нь Нийслэлийн Амгалан амаржих газрын Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг шинэ коронавирусын (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотой гарсан Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал, албан даалгавар болон холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийг танилцуулж, шинэ коронавирусын сэжигтэй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдал, зохион байгуулалт, хамгаалах хувцсыг зөв өмсөх, тайлах, халдварын үеийн ариутгал, халдваргүйтгэл хийх, мэдээллийг үнэн зөв, шуурхай дамжуулах ур чадварыг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад олгосон үр дүнтэй сургалт боллоо.

Үзүүлэх сургуулалтанд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл болон амаржих газрын удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Жайка тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ-д хүлээлгэн өглөө

Японы Жайка олон улсын байгууллагаас эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгслийн хувцас, амны хаалт, бээлий 34 мянга, хамгаалалтын хувцас зэрэг 44.600 ширхэг эм, эмнэлгийн хэрэгслийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Тухайлбал, нарийн шүүлтүүртэй маск 1890, бээлий 34 мянга, малгай 8100, халат 65, комбинзон 2900, нүдний шил 65 ширхэг эм, эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилах юм байна.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл “Монгол Улсад коронавирусийн халдварын 181 сэжигтэй тохиолдол гарсан. Одоогоор 124 хүн эмчийн ажиглалтад байна. Бидний халдвартай тэмцэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага, Элчин сайдын яамдууд хамтран ажиллаж тус дэм болж байна. ДЭМБ-аас эхний ээлжинд эм, эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хэрэгсэл хандивласан бол Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас эм, эмнэлгийн хамгаалах хэрэгслийг хангалттай хэмжээнд өгч байна.

Хэрэв коронавирусийн халдвар бүртгэгдвэл галын шугам дээр ажиллах хүмүүс нь эмч нар юм. Тиймээс бид хамгийн муу нөхцөл байдлаар тооцож бэлтгэлээ хангах ёстой. Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд ЖАЙКА олон улсын байгууллагаас халдвар хамгааллын тусламж үзүүлсэнд талархаж байна. Та бүхний өгсөн хамгаалах хэрэгслийн хувцсыг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилах болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хот руу орж, гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэллээ

Шинэ төрлийн халдварт өвчний тархалт дэлхий нийтэд буурахгүй байгаатай холбогдуулан улс орон, хот бүр тус өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа.

Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хариуцлагажуулах чиглэлээр захирамжуудыг гаргасан. Захирамжийн дагуу Нийслэл рүү орж, гарах урсгалыг хянах, эрсдэлтэй нөхцөл байдлыг тогтоохын тулд найман шалган нэвтрүүлэх товчоонд камерын хяналт автомат системийг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатаас тодруулга авлаа.

Тэрбээр хэлэхдээ “Шинэ халдварт өвчний эрсдэл өндөр байгаа энэ цаг үед Улаанбаатар хот руу орж гарч байгаа иргэдийн урсгалыг хяналтандаа байлгах зайлшгүй шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн хэмжээнд найман орц, гарцыг иж бүрэн камерын хяналтанд оруулах ажил хийгдэж байна.

Эхний цэгүүдийг бүрэн камержуулж хот руу орж, гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэлж байна. Ингэснээр зорчигдын хөдөлгөөн идэвхиждэг цаг үед эрсдэлтэй нөхцөл байдлыг түргэн шуурхай илрүүлэх, хяналтаа алдах, эрсдэл өндөр байдаг тул автомат буюу хүнээс хамааралгүйгээр бүртгэлжүүлж урсгалаа хянах нь бүх талын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Их аварга Д.Дагвадорж ЭМЯ-нд нэн шаардлагатай эмнэлгийн хамгаалах хувцас хандивлалаа

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх олон улсын чанарын шаардлага хангасан 400 ширхэг хамгаалалтын битүү хувцас хэрэглэлийг ЭМЯ-нд хандивласныг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тэрбээр эдгээр хамгаалалтын хувцсыг Япон улсаас авч ЭМЯ-нд олгохоор болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулсан мэдээлсэн юм. Түүний туслах Д.Долгормаа, “Монгол Улсад “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч Засгийн газар, Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Тиймээс иргэн бүр ЭМЯ-наас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсэж байна. Д.Дагвадорж аварга ажил ихтэй байсан тул өөрийн биеэр ирж чадаагүйд хүлцэл өчье” гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, манай улсад ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай байгааг хэлээд Асашёрюү Д.Дагвадорж аваргад талархаж буйгаа дамжууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоолоо

“Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх” тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Нийслэлийн худалдаа, үйчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид, хяналтын 6 чиглэлийн улсын /ахлах/ байцаагчид нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулж буй ил задгай худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтад хүнсний бүтээгдэхүүний 8, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулдаг 11, нийт 19 ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, үйл ажиллагааг зогсоон, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчид ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/22 тоот “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд хэрэглэж буй хуванцар сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд зах худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар Монгол улсын Засгийн газрын 189 дүгээр “Нийлэг, хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг зөрчиж хүнсний зориулалтын бус сав, баглаа, боодол болох 0.035 мм-ээс доош буюу 0.017 мм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаалах үйл ажиллагаанд сав, баглаа, боодлын зориулалтаар ашиглаж байсан үйлдлийг илрүүлж, 3 төрлийн үнэлгээтэй, 3 төрлийн хэмжээс бүхий /10, 50, 100 төгрөгийн/ 1935 ширхэг, нийт 74500 төгрөгийн үнэ бүхий нийлэг хальсан уутыг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч устгуулахаар Чингэлтэй дүүргийн орон тооны бус Зөвлөлд хүргүүлж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө. Тэрээр, шинэ коронавирүстэй холбоотой үүссэн энэ нөхцөл байдалд мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүн эгнээнд төрийн бусад мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны дүнд шинэ коронавирүс COVID-19 өнөөдрийг хүртэл Монгол Улсад бүртгэгдээгүй байгаа хэдий ч өндөр эрсдэлтэй гэдгийг цаг ямагт санаж, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, илрүүлэх ажлыг улам сайтар зохион байгуулах, төрийн хяналтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд чамбайруулж, өндөр зохион байгуулалт дор хариуцлагатай ажиллаж, энэхүү COVID-19 вирүсийг улсын хилээр орж ирэхгүй байх бүхий л арга хэмжээг шат шатандаа мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж ажиллах ёстой гэв.

Мөн төрийн бүх мэргэжлийн байгууллагууд, салбар хоорондын уялдаа холбоог цаг алдалгүй шуурхай, үнэн зөв байдлаар хангаж, нийт ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд тайван ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүхий л талаар хангаж ажиллаж байсан туршлага танай байгууллагын бие бүрэлдэхүүнд байгаа. SARS, холер, шувууны томуу өвчний үед ажиллаж тухайн өвчнийг илрүүлж таслан зогсоож байсан туршлагадаа тулгуурлаж өнөөдрийн нөхцөл байдлыг цаг алдалгүй үнэлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлж ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эх орондоо энэ COVID-19 өвчний вирүсийг оруулахгүй байх хариуцлагатай албандаа эзний ёсоор улам сайн, мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон үүрэг болголоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ сарын 23-27-ныг хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хаалаа

Улсын онцгой комисс хаалттай хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

-Энэ хуралдаанаар өмнө гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Коронавирусийн тархалт Хятад Улсад хаврын баярын үеэр 5 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийснээр идэвхжсэн. Ингэснээр хятадын бүх мужид уг өвчний халдвар тархсан. Аймгийн Онцгой комиссын дарга нараас санал ирсэн. Цагаан сарын битүүний өдрөөс шинийн 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон бусад газраас ирэх, гарах хөдөлгөөнийг зогсоож өгөөч гэсэн саналыг 13 аймгийн Онцгой комиссын дарга нараас ирсэн. Үүнийг хэлэлцлээ. Ингээд Улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл түр зогсоолоо. Үүн нислэг хамаарахгүй хэмээв.

Улсын онцгой комиссын дарга, генерал Т.Бадрал:

-Улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаасан шийдвэр гарлаа. Тиймээс ард иргэд Сар шинийн баярын үеэр хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Сар шинийн өдрүүдэд цаг агаар хүйтэн байна. Хамт зорчиж яваа хүмүүстээ анхаарал тавихыг жолооч нарт сэрэмжлүүлж байна хэмээв.

Categories
мэдээ спорт

Шатарчин У.Насанжаргал Их мастерын болзлоо хангав

Шатрын Олон улсын мастер /ОУМ/ У.Насанжаргал Монгол Улсаас төрж буй 5 дахь эрэгтэй Олон улсын Их мастер /ОУИМ/-ын болзлыг хангажээ.

У.Насанжаргал энэхүү өндөр цолыг хүртэхийн тулд Дэлхийн шатрын холбооны ээлжит Их хурлаар цол батлагдахыг л хүлээх үлдээд байгаа аж. Тэрбээр Их мастер цолын 3 дахь нормын болзлоо биелүүлж 2019 оны гуравдугаар сарын гадаад чансааны жагсаалтаар гадаад чансаагаа 2500 болгон давуулсан учир Их мастер цол хүртэх нь тодорхой боллоо.

Серби улсын Нови-Сад хотноо 2020 оны хоёрдугаар сарын 1-20-нд зохион байгуулсан Их мастерын норм олгох “Third Saturday” цуврал тойргийн тэмцээний эхний тойрогт ОУМ Д.Батсүрэн 9 өргөөс 7 оноотой 2624 гадаад чансааны үзүүлэлттэй түрүүлснээр мөн Их мастер цолын нормын болзол биелүүлжээ.

Тус тэмцээний 3 дахь тойрогт ОУМ У.Насанжаргал, ОУМ Д.Батсүрэн нар хоёулаа 9 өргөөс 7 оноотой тэмцээнийг тэргүүлснээр Их мастер цолны нормын болзол биелүүлж дэлхийн шатрын спортын ноён оргилд хүрч чадсан байна.

Залуу шатарчин ОУМ Д.Батсүрэнгийн хувьд Их мастер цолын 3 дахь нормын болзлыг биелүүлж байгаа бөгөөд гадаад чансаагаа 2500 буюу 19-өөр нэмэгдүүлэхэд л Их мастер цол хүртэнэ. Энэхүү амжилтаараа Монгол Улсаас төрөх 6 дахь эрэгтэй Их мастерын төлөө өрсөлдөж байгаа 4 шилдэг шатарчдын нэг болж байгаа юм.

Тэдний дараагийн оролцох тэмцээн 2020 оны хоёрдугаар сарын 19-27-нд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулах “Aeroflot Open” олон улсын нээлттэй тэмцээн юм байна.