Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ОБЕГ: Цас орж, цасаар шуурахыг анхааруулж байна

Image result for цасан шуурга

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар сарын 25-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, хоёрдугаар сарын 27-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи хоёрдугаар сарын 26-нд зарим газраар, хоёрдугаар сарын 27-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Тиймээс, хоёрдугаар сарын

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,

-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хулгайн замаар гарч яваад цасанд сууж, төөрөх зэргээр хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах, өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар банкуудын ажиллах хуваарь

Корнавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх, олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гараад буй. үүнтэй холбоотойгоор хотоос гарах хөдөлгөөнийг хорьж, хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд бүх нийтээр амарч байгаа. Тэгвэл эдгээр амралтын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

  • Хаан банк

-Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

  • Хас банк

-Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.

  • Төрийн банк

-Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарч 29-нөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

-ЧД-ийн “Нарлаг дэнж” тооцооны төв
-Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл АМАРНА.

-БЗД-ийн “Нарантуул” тооцооны төв
Хоёрдугаар сарын 24-28-ны өдрүүдэд АМАРНА.

  • Голомт банк

-Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд АМАРНА.

-Хан-Уул Имарт салбар болон Нарантуул ЗТ худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Ариг банк

-Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Нисэхийн салбараас бусад бүх салбар нэгжүүд АМАРНА.

-Нисэхийн салбар 24 цаг ажиллана.

  • Капитрон банк

-Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд АМАРНА.

  • Худалдаа хөгжлийн банк

-Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд АМАРНА.

  • Улаанбаатар хотын банк

-Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.

Сануулахад, коронавирусаас урьдчилан сэргийлэх үүднээс банкууд гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цаг хүртэл ажиллах шинэ цагийн хуваарийн дагуу ажиллана.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-тай хийж буй нислэгүүдэд арга хэмжээ авах чиглэл өглөө

Image result for МИАт

БНСУ-д шинэ коронавирусийн халдвар богино хугацаанд тархаж буйтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст үүрэг, даалгаврууд өгч, БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өглөө. Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагт хуралдахаар товлоод байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ


VII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.


“Амархан сайн байцгаана уу, монголчууд аа

Ахмад настан буурлууд минь тавтай сайхан хаваржиж байна уу?

Монгол сайхан уламжлалаараа та бүхний амар амгаланг айлтгаж “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье!

“Өвчингүй бол жаргал” хэмээх өвгөдийн сайхан сургаал байдаг.

Эрхэм дээд баялаг болох эрүүл мэндээ хайрлан хамгаалж, азай буурлууд, алдрай үрсээ аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд энэ цагаан сараар биечлэн золгохгүй байхыг төр засгаас уриалж, нийтийн хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг монголчууд маань уужим сэтгэлээр ухамсарлан ойлгож, уриалан дэмжиж байгаад талархалтай байна.

Ахмад буурлууд аа!

Монголын төр настан буурлуудаа халамжлан тэтгэх нандин уламжлалаа умарталгүй, хичээн гүйцэлдүүлэхээр чармайн ажиллаж байгаа. Саяхан батлагдсан Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль бол үүний тодхон илэрхийлэл бөгөөд дараа дараагийн шат дараалсан арга хэмжээний зөвхөн эхлэл юм. “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэгчлэн Монгол түмэн бид хамтын хүчээр дэлхий нийтийг түгшээсэн энэхүү сорилтыг даван туулж, энх цагийг ам цагаан хулгана жилийн эхэнд авчрахын төлөө иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсож буй онцгой байдал, эрүүл мэндийн салбарынхаа ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагана гэдэгт гүнээ итгэж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ариунболд: Брунейн багтай хийсэн тоглолтод “би тоглолтыг өөрчилнө өө” гэж багийнхандаа хэлээд талбайд гарсан

Монголын Үндэсний шигшээ баг болон “Эрчим” клубийн хөлбөмбөгчин, спортын мастер Б.Ариунболдтой ярилцлаа. Тэрбээр “Эрчим” клубийнхээ хамтаар Үндэсний дээд лигт таван удаа түрүүлж, хоёр удаа мөнгөн медаль хүртээд байна. Б.Ариунболд нь Үндэсний дээд лигийн шилдэг хаалгачаар гурван удаа шалгарсан төдийгүй оны шилдэг хөлбөмбөгчдийг шалгаруулдаг “Бэлгэдлийн шигшээ баг”-т гурван удаа багтаад буй юм.


-Маш олон хөлбөмбөгчин гайхалтай гоол оруулахыг л хүсч мөрөөддөг шүү дээ. Та яагаад хаалгачийн байрлалд тоглох болсон бэ?

-Би анх Сэлэнгэ аймгаас хөлбөмбөгийн гараагаа эхэлсэн. Тэр үед хамгаалагчийн байрлалд тоглодог байлаа. Гэхдээ надад хаалгач хийх нь илүү гоё санагддаг байсан л даа. Багийн маань тоглогчид гоол оруулахаар өөрийн эрхгүй л өмнөөс нь баярлаад байдаг юм. Гэвч заримдаа “Хэрвээ би довтлогчийн байрлалд тоглодог байсан бол яг л түүн шиг гоол оруулаад л гоолын баяр хийх байсан даа” гэх бодол төрдөг.

-Та Үндэсний шигшээ багт анх хэзээ дуудагдаж байсан бэ?

-Бага байхдаа шигшээ багийнхаа тоглолтыг зурагтаар л үздэг байсан. Тухайн үед миний мөрөөдөл үндэсний шигшээ багтаа тоглох байлаа. Энэ зорилгодоо 2011 онд хүрч, “Challenge Cup” тэмцээний урьдчилсан шатанд тоглох Үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан Филиппин улс руу явж байсан.

-Та долоо хоногийн хичнээн өдөрт нь бэлтгэлээ хийдэг вэ. Маш их хичээл зүтгэлийн үрээр амжилт гаргах нь дамжиггүй?

-Долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэлээ хийдэг. Харин нэг өдрийг нь гэр бүлтэйгээ өнгөрөөдөг дөө. Тэмцээний үеэр ажлаасаа чөлөөлөгддөг болохоор тоглолтууддаа бүрэн анхаарах боломжтой болдог. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө бүрэн дайчилж, хичээх ёстой шүү дээ.

-Үндэсний шигшээ баг маань Брунейг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожиж түүхэндээ анх удаа ДАШТ-ний урьдчилсан шатанд тоглох эрхтэй болсон. Та Брунейд явагдсан хариу тоглолтын хоёрдугаар хагасын эхэнд сэлгээгээр орж ирээд чухал үед олон сайн хаалтуудыг хийж, шинэ түүхийг бүтээхэд онцгой хувь нэмрийг оруулсан тоглогчдын нэг. Тэр тоглолтын дараа хөлбөмбөгийн хорхойтон олон монгол залуус уйлж байсныг мэдэх юм?

-Энэ бол миний оролцсон тоглолтуудаас хамгийн их үнэ цэнэтэй нь байлаа. Би тухайн тоглолтод сэлгээгээр орно гэж бодоогүй байсан. Талбайд ямар тоглогчийг гаргахаа дасгалжуулагч л шийддэг. Тоглолтын өмнөх бэлтгэлийн үеэр гараанд гарч тоглох хүсэл тэмүүлэл надад маш их байсан. Харин тоглолтын гарааны бүрэлдэхүүнд нэр минь байхгүйг мэдээд “Зүгээр дээ. Сайн хичээвэл дараагийн тоглолтод талбайд гарах л болно” гэж өөрийгөө зоригжуулж суулаа. Дасгалжуулагч эхний үе дуусч байхад Э.Мөнх-Эрдэнэ бид хоёрыг бие халаалтад гаргасан.

Тухайн тоглолтод намайг сэлгээгээр оруулах болоход Б.Гарьдмагнай ах “За, ахын дүү, Монголдоо тоглодог шигээ л тайван тогло” гэж захисан. Харин дотроо “Энд хүрэх гэж би ямар их хичээсэн билээ. Өнөөдөр л хичээл зүтгэлийнхээ үр дүнг гаргах ёстой” хэмээн бодож байсан даа. Тэр тоглолтод би өөрийнхөө ур чадварыг бүрэн харуулж чадсан л гэж боддог.

-Брунейтэй хийсэн хариу тоглолтын эхний хагас өндөрлөх үед баг маань хоёр гоол хаалгандаа алдчихсан байсан шүү дээ. Эхний хагасын завсарлагаанаар тоглогчдын сэтгэл зүй ямархуу байсан бэ?

-Тоглогчдын сэтгэл зүй нээх их уначихаагүй байсан. Хэн нэгнийгээ “Чи алдаа гаргалаа” гэж зэмлээгүй. Эхний хагасын завсарлагаанаар “Би багаа аварна. Би тоглолтыг өөрчилнө өө” гэж багийнхандаа хэлчихээд талбайд гарсан.

-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар гурван жил ажилласан Ханс Майкл Вайссын гэрээ хэдхэн хоногийн өмнө дуусгавар болж, ажлаа хүлээлгэн өгсөн. Та түүний удирдлага доор цөөнгүй тэмцээнд оролцсоны хувьд Вайссд ямар үнэлгээ өгөх вэ?

-Би түүнийг сайн дасгалжуулагч гэж үнэлнэ. Монголын хөлбөмбөгт сэтгэл зүрхээ бүрэн зориулсан хүн шүү дээ. Вайсс бол хүнтэй сайн ойлголцдог дасгалжуулагч.

-Та тоглолтын өмнө хэрхэн төвлөрдөг вэ?

-Заримдаа тоглолтын өмнө нүдээ аниад чимээгүй суудаг. Хааяа багийнхантайгаа инээж, баярлах үе ч байдаг. Тоглолт эхлээд нэг сайн хаалтыг хийхэд л айдас аяндаа арилчихдаг юм. Хаалгач багийнхаа тоглогчдод ялалтын итгэл, урам зоригийг мэдрүүлдэг.

-Таныг алдаа гаргах үед хөгжөөн дэмжигчдээс сөрөг дайралтууд ирэх тохиолдол нэлээд байдаг байх аа. Тэр болгонд сэтгэлээр унадаг уу?

-Би алив болгонд сэтгэлээр унаад байдаггүй ээ. Яахав хүн л юм чинь сэтгэл нурах үе байдаг л юм. Гэхдээ тэр бүхнийг даван туулах гэж л тамирчин болсон шүү дээ.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Коронавирус ба сарьсан багваахай

САРЬСАН БАГВААХАЙ ШӨНИЙН ИДЭВХТЭЙ ХӨХТӨН АМЬТАН

Сарьсан багваахай нь Chi­roptera буюу гар далавчтаны багт хамаарагддаг шөнийн идэвхтэй хөхтөн амьтан. Сарьсан багваахайн сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн байдаг бөгөөд шөнийн харанхуйд зүг чигээ алдалгүй нисч, идэш тэжээлээ хялбар олдог. Өөрөөсөө хэт нам дуу авиа гаргаж түүгээрээ баримжаалан тухайн орчны мэдээлэл, идэш тэжээл болон дайсан амьтнаа ялгаж салгадаг. Бүрэнхийн идэвхтэй амьтан тул сарьсан багваахайн нүд тун сайн байх гэж олон хүн боддог. Гэтэл энэ амьтан нүднээсээ илүү чихэндээ итгэдэг. Өөрөөсөө хэт нам дуу авиа гаргаж түүгээрээ орчноо баримжаалдаг. Хэт нам дуу авиа гэдэг нь нэг үгээр хэлбэл цуурай гэсэн үг. Сарьсан багваахайн гаргасан хэт нам дуу авиаг хүн энгийн мэдрэхүйгээрээ сонсох боломжгүй. Энэхүү авиа нь орчны биетүүд, амьтан, ургамал, хорхой шавьж зэргийн талаарх бүх мэдээллийг эзэндээ дамжуулдаг байна. Сарьсан багваахай нь сүргээр амьдардаг амьтан. Үржил нь тун өвөрмөц. Намар орой ороо нийллэгт орно. Энэ үед эр сарьсан багваахайн өндгөн эс эмийнхээ бэлгийн эстэй нийлж үр тогтдог ч тэр нь эмэгчнийхээ биед өвөл, хаврын турш хадгалагддаг байна. Ингээд хойтон жилийнх нь зун зургаа, долдугаар сарын үед эмэгчин сарьсан багваахай төллөж, нэгээс хоёр зулзага гаргадаг. Зулзага нь үс хөрсгүй улаан гөлчгий мэт амьтан гардаг ч тун хурдан буюу ердөө л гурван долоо хоногийн дотор бүрэн бойжиж нисэх чадвартай болдог. Гар далавчтаны багт ганцаараа багтдаг энэ амьтан хуурай газрын хамгийн өвөрмөц хөхтөнд зүй ёсоор тооцогддог. Үржлийн бүдүүлэг гэмээр хэлбэр, бусдаас ялгарах онцлог сэлт нь энэхүү амьтныг нэлээд эрт цагт үүссэний илрэл гэж эрдэмтэд үздэг. Сарьсан багваахай гарал үүслээрээ бол хүнээс даруй 60 гаруй сая жилээр ах. Судлаачид энэ амьтныг кайнозойн эриний палеоцений галавт, өөрөөр хэлбэл 70 сая жилийн өмнө үүссэн гэж тогтоосон. Харин хүн 70 мянган жилийн өмнө үүссэн.

Сарьсан багваахайн нас дунджаар 1520 орчим жил. Манай зарим эрдэмтэн Хар ус нуурын орчимд сарьсан багваахайд бөгж зүүн судалгаа хийхэд хамгийн удаан амьдарсан нь 20 жил насалсан байжээ. Харин Сибирээс 49 насалсан сарьсан багваахай олдож байж. Сарьсан багваахай тогтсон үүр сууц бариад байдаггүй.

Энэ амьтан нь Монгол Улсын Засгийн газрын ховор амьтны жагсаалт болон Монгол Улсын улаан номонд тус тус орсон хязгаарлагдмал тархацтай ховор амьтан юм. Тоо толгой нь цөөрвөл байгальдаа буцаад сэргэх боломжгүй байдаг аж.


200 ГАРУЙ ТӨРЛИЙН ВИРУС ТЭЭДЭГ

Хойд Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ амьтан нь галзуугийн вирус тээдэг нь тогтоогджээ. Мөн 200 гаруй төрлийн вирусийг тээдэг бөгөөд үүний 17 нь хүнд халдварладаг. Галзуу өвчин, эбола вирус, маргбург, хантавирус, коронавирус, ласса чичрэг, САРС халдварыг тээж дамжуулдаг гол амьтан юм байна. Сарьсан багваахай шөнийн идэвхтэй амьтан тул өдрийн цагаар унтаж байх үед нь гэнэт сэрээх, үргээхэд цочиж биеэ хамгаалах зорилгоор чанга дуу чимээ гаргах, далавчаа хүчтэй дэвэн дайрах, урд мөч болох хурц сарвуугаа ашиглан урах, маажих, цаашлаад хазаж гэмтээх зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Хэрэв хазсан тохиолдолд дээрх өвчний халдвартай сарьсан багваахайн шүлс, шингэн хүний биеийн цусанд орж өвчин үүсгэх эрсдэлийг дагуулна.

КОРОНАВИРУСМУУР, ЗАРАА, ТАРВАГА ЗЭРЭГ АМЬТДААСЧ ХҮНД ХАЛДДАГ

Дэлхий дээр сарьсан багваахайн 1300 орчим зүйл бий. Ихэнх нь халуун дулаан оронд байдаг. Манай орны хувьд сарьсан багваахайн төрөл зүйлийн тоогоор маш бага, одоогоор 20 зүйл тэмдэглэгдсэн. ОХУд 70 орчим зүйл, БНХАУд 100 гаруй зүйлийн сарьсан багваахай бий. Монголын сарьсан багваахай нь шавьжаар хооллодог онцлогтой. Хэдийгээр сарьсан багваахай нь экосистемийн өндөр ач холбогдолтой амьтан боловч хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Хятадад коронавирус тархсан нь жимсээр хооллодог том биетэй алтан титэмт сарьсан багваахайнуудыг хүнсэндээ хэрэглэснээс үүдсэн гэж дэлхий нийтээр таамаглаж байна. Мэдээж тухайн амьтныг хүнсэнд хэрэглэхийн тулд боловсруулалтад оруулах учраас хүний нүдэнд үл үзэгдэх вирус агаарт дэгдсэнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ цөөн төрлийн коронавирус сарьсан багваахайнаас гадна муур, зараа, тарвага зэрэг амьтдаас хүнд халддаг.


САРЬСАН БАГВААХАЙТАЙ АМТАТ ЗООГУУД

Зөвхөн Хятад гэлтгүй, Азийн зарим оронд сарьсан багваахайтай шөл, хуурга, жигнэсэн сарьсан багваахай, жимстэй чанасан сарьсан багваахай, шарсан сарьсан багваахай зэрэг үнэтэй хоолууд бий. Энэ нь зарим тосгоны уламжлалт хоол бөгөөд сарьсан багваахайтай зоогийг нь харах гэж, амтлах гэж очдог жуулчид бий. Нэг талаар энэ хоолоор дамжуулж жуулчдыг татдаг юм байна. Сарьсан багваахайн шөл тахианы махтай шөлтэй амтаар ойролцоо бөгөөд ялз чанаад ногоогоор хачирлахад элдэв амт мэдрэгддэггүй юм байна. Арьс, үсийг нь хөгц амтагдах хүртэл зажилж иддэг ажээ.

АЛТАН ТИТЭМТ САРЬСАН БАГВААХАЙ

Алтан титэмт сарьсан багваахай (Acerodon ju­batus) нь ховор, жимсний сарьсан багваахай бөгөөд дэлхийн хамгийн том сарьсан багваахайд тооцогдоно. Энэхүү амьтан нь зөвхөн Филиппин улсын ой ширэнгийн агуйд амьдардаг. Алтан титэмт сарьсан багваахайн нүүр нь үнэгтэй их төстэй тул англи нэр нь Аварга алтан титэмт нисдэг үнэг. Тэд урт шөнтгөр хамар, жижиг чихтэй бөгөөд толгой нь шаргал үстэй, бие нь хар өнгөтэй байна. Бусад жимсний сарьсан багваахайн адил сүүлгүй. Далавчаа дэлгэхэд дунджаар 1.5 метр, биеийн жин нь 1.2 кг хүрдэг.

ХЭТ НАМ ДУУ АВИА НЬ ВИРУС ТАРААДАГ УУ?

Сарьсан багваахайн гаргасан хэт нам дуу авиа нь хортой бөгөөд нам долгионоороо дамжуулж вирусээ тархаадаг байж болзошгүй гэх шинэ таамаглалыг дэвшүүлжээ. Мөн энэ долгион нь өөр бусад амьд организмд таагүй нөлөө үзүүлдэг хортой байх магадлал бий гэнэ. Коронавирус хэрхэн хүнд халдварласан байж болох вэ гэдэг таамаглалууд дунд энэ таамаг шинээр орж ирээд байна.

ЦАГААН САРЫН ӨМНӨ ХЯТАДУУД
ТАВАН ШИРХЭГ САРЬСАН БАГВААХАЙ ЧАНАЖ ИДДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

Монголчууд сарьсан багваахайг живэрт хулгана гэдэг. Эртний анагаах ном сударт сарьсан багваахайн мах, тархи нь нас уртасгаж, хүнд өвчнөөс гэтлэхэд тусалдаг гэж бичсэн байдаг юм. Живэрт хулганы мах, тархийг хатааж борцлоод өвлийн цагт эмийн жороор, маш бага тунгаар өгдөг тухай мэр сэр мэдээлэл байдаг агаад ийм төрлийн эмчилгээг төдийлөн таашаадаггүй байжээ.

Эртний египетчүүд сарьсан багваахайг хараа муудах, шүдний өвчин, халуун чичрэг, үс халзрах зэрэг өвчөөс урьдчилан сэргийлдэг хэмээн бэлгэдэж хаалганыхаа дээд талд өлгөдөг байжээ. Өдгөө Африк, Карибын тэнгисийн зарим оронд шашны зан үйлд сарьсан багваахайг бурхантай адилтган хүндэтгэх нь бий. Харин хятадууд сарьсан багваахайг эрүүл мэнд, эд баялаг, энх амгалан, давуу байдал, урт удаан амьдралын бэлгэ тэмдэг хэмээн үзэж Цагаан сарын баяраа угтаж айл болгон таван ширхэг сарьсан багваахай чанаж, шөлийг нь уудаг заншил одоо ч зарим газарт бий гэнэ. Сарьсан багваахайн далавч эзэндээ аз дууддаг, шөнөөр эзнээ элдэв халдлагаас хамгаалдаг гэж үздэг. Түүнчлэн сарьсан багваахай байшин барилгын хана, дээвэрт тодорхой хугацаанд орогнох явцдаа их хэмжээний ялгадас үлдээдэг. Үүн дээр нь үхэж үрэгдсэн сарьсан багваахайн сэг зэм ч нэмэгдэж их хэмжээний хаягдал үүсгэдэг аж. Гэтэл энэ ялгадас буюу бөөгнөрлийг органик бодисоор баялаг гэж үзэн шувууны сангастай адил бордоо болно гэж үзэж газар тариаландаа ашигладаг юм байна. Гэтэл сарьсан багваахайн ялгадас ямар ч шим тэжээлгүйг эрдэмтэд судлаад нотолжээ.

Categories
мэдээ цаг-үе

2019 оны чансаа өндөр ажнай хүлгүүдийг нэрлэж байна

Т.Галбадрахын бор морь

Монголын морин спорт уяачдын холбооноос жил бүр монгол болон эрлийз адууны чансааг тодруулдаг. Тухайн жил улс бүсийн чанартай наадмуудад амжилт хэрхэн үзүүлснээр нь гол шалгуур болгож аргамаг хүлгүүдийн чансааг тодорхойлдог юм. Тус холбооноос цэвэр цусны монгол адууны их нас, азарга мөн эрлийз адууны дээд насны хүлгүүдийн чансааг гаргаад байна.

ИХ НАСЫГ 21 ОНООГООР Т.ГАЛБАДРАХЫН БОР МОРЬ ТЭРГҮҮЛЖЭЭ

Монгол адууны чансааг энэ жил Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын бор морь тэргүүллээ.Уг ажнай Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн уралдаанд аман хүзүү, шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаан болон Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд түрүүлж 21 оноо цуглуулсан байна.

Эцэг: Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан азарга

Эх: Монгол Улсын Манлай уяач Т.Батзоригийн унаган, халтар гүү

Дэд байрт 13 оноогоор Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн Тод янзага хүлэг шалгарчээ. Өнгөрсөн жил “Их хурд-8”, болон Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд тус тус аман хүзүүдсэн чансаатай хүлэг ажээ. АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдэж байсан цуутай хүлэг юм.

Эцэг: Тод манлай уяач Д.Ононгийн Янзага цавьдар азарга

Эх: Тод манлай уяач Д.Ононгийн зээрд халзан гүү

Гуравдугаарт Баянзүрх дүүргийн харьяат нийслэлийн Алдарт уяач О.Рэнцэнжүгдэрийн Төгс бор морь 13 оноогоор эрэмбэлэгдсэн байна. Бор морь өнгөрсөн жил Г.Пунцагбалжир агсны нэрэмжит “Төвийн бүс”-ийн уралдаанд торгон жолоо өргөн, тэргүүлж, “Их хурд-8”–д айргийн тавд хурдалсан амжилт үзүүлжээ.АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд аман хүзүү, “Дүнжингаравын хурд -2018” хаврын бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж байжээ.

Баянцагааны Батболдын унаган адуу юм.

Эцэг: Тод манлай уяач Г.Батхүү агсны Араб хамар цагаан хээр азарга

Эх: Г.Батсайханы унаган бор гүү

Түүнчлэн, дөрөвдүгээр байрт Булган аймгийн Могод сумын уугуул, манлай уяач Ц.Цэнгэлийн хүрэн

Тавдугаар байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан

Зургадугаар байрт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Х.Бадамсүрэнгийн Элбэг хээр

Долдугаар байрт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн хар морь

Наймдугаар байрт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын Хурдан зээрд

Есдүгээр байрт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын Мэнгэт хүрэн

Аравдугаар байрт Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Манлай уяач Б.Лхагва-Очирын Дайчин халзан морь тус тус оржээ.


О.Батбилэгийн Хүхээ халза

АЗАРГЫГ ХҮХЭЭ ХАЛЗАН ТЭРГҮҮЛЛЭЭ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач О.Батбилэгийн Хүхээ халзан оны тэргүүн азаргаар тодорчээ. Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд аман хүзүүдэж, Ардын хувьсгалын 98 жилийн баяр наадамд түрүүлсэн амжилтаараа 15 оноо цуглуулж ийн тэргүүлсэн байна.

Эцэг: Дундговийн харьяат Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны хүрэн азарга

Эх: Тод манлай уяач Д.Ононгийн халзан гүү

Хоёрдугаар байрт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Ажнай цавьдар 13 оноогоор оржээ. Тус хүлэг өнгөрсөн жил шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд айргийн дөрөв, Дорнод зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн амжилтаар тус байрыг эзэлжээ. Мөн Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд долоод хурдалж байжээ.

Эцэг: Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан азарга

Эх: Монгол Улсын Манлай уяач Т.Батзоригийн унаган, халтар гүү

Айргийн гуравт Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга 12 оноотой жагссан байна. Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд түрүүлсэн амжилт үзүүлжээ. Завхан аймгийн Улиастай сумын харьяат Даваадалайн унаган адуу аж.

Дөрөвдүгээр байрт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Төрмөнхийн буурал

Тавдугаар байрт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хээр

Зургадугаар байрт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Алдарт уяач Н.Баттөмөрийн хонгор

Долдугаар байрт Хан-Уул дүүргийн харьяат П.Мөнхтулгын Жигүүр бор

Наймдугаар байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбатын Мөлүү хул

Есдүгээр байрт Архангай аймгийн Хотонт сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар

Аравдугаар байрт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Дамбажавын хээр азарга тус тус шалгарчээ.


Б.Нямжавын зээрд

ЭРЛИЙЗ АДУУНЫ ЧАНСААГ Б.НЯМЖАВЫН ЗЭЭРД ТЭРГҮҮЛЭВ

Өнгөрсөн оны эрлийз дээд насны ангилалд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын зээрд морь шалгарчээ. Уг хүлэг Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд түрүүлж, шигшмэл морьдын Их хурд-8” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан юм.Энэхүү амжилтаараа 15 оноо цуглуулж, торгон жолоо өргүүлжээ. Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу юм.

Эцэг: Араб хээр халзан азарга

Эх: Улсад аман хүзүүдсэн халзан морины удмын зээрд гүү

Дэд байрт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Ч.Цэрэнбатын хул морь 13 оноогоор жагссан байна.Уг хүлэг шигшмэл морьдын “Их хурд-8” болон Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд тус тус аман хүзүүдсэн аж.

Эцэг: Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Баяраагийн Ирланд азарганы төл, хээр азарга

Эх: Баяраагийн унаган хонгор гүү

Гуравдугаар байрт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн Луу халтар 12 оноо цуглуулсан амжилтаар эзэлжээ. “Их хурд-8” уралдаанд айргийн тав, “Боржигон 2019” төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан амжилтаараа тус байрт эрэмбэлэгдсэн байна.

Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу юм.

Эцэг: Резви дуудлагатай Англи Кабардин халтар азарга

Эх: Сүхбаатар эхтэй, Самдангийн хүрэн азарганы төл хээр гүү

Дөрөвдүгээр байрт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан

Тавдугаар байрт Төв аймгийн Баян сумын уугуул Манлай уяач П.Энхмөнхийн хул

Зургадугаар байрт Төв аймгийн Аргалант сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Амгаланбаатарын Хандгай халтар.

Долдугаар байрт Төв аймгийн Баян сумын уугуул, манлай уяач Х.Цогтсайханы хээр

Наймдугаар байрт Булган аймгийн Хангал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Чөдөр-Эрдэнийн Тэмүүжин хээр

Есдүгээр байрт Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Г.Батболдын Сүлд хул

Аравдугаар байрт Архангай аймгийн Цахир сумын уугуул О.Мэндбаярын хээр халзан хүлгүүд тус тус шалгарчээ.

Х.МӨНХБАТ

Categories
мэдээ спорт

Дюссельдорфын Их дуулгаас дахин 2 хүрэл медаль хүртэв

Германы Дюссельдорфхотноо болж байгаа жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний 2 дахь өдрийн барилдаанд Монголын багаас 6 бөх барилдаж хоёр жүдоч хүрэл медаль хүртэв.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Шведийн жүдоч Макиас Томмиг хутгах мэхээр цэвэр ялж, хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр шөвгийн наймд Азербайжаны алдарт бөх Рустам Оружавт торгуулиар ялагдсан юм. Улмаар торгуулийн тойрогт Молдавын бөх Виктор Стерпу, медалийн барилдаанд Шведийн Макис Томми нарыг адилхан хутгах мэхээр цэвэр ялснаар ийнхүү хүрэл медаль хүртжээ.

Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч Францын залуу жүдоч Манон Декетертэй хүрэл медалийн төлөө барилдаж өрсөлдөгчөө 3 торгуулиар цэвэр ялж, хүрэл медальтан болов. Дюссельдорфын Их дуулгаас Монголын жүдочид эхний хоёр өдрийн байдлаар 4 хүрэл медаль хүртээд байна.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д:


1. TASHIRO Miku (JPN)

2. TRSTENJAK Tina (SLO)

3. DEL TORO CARVAJAL Maylin (CUB)

3. BOLD Gankhaich (MGL)

5. UNTERWURZACHER Kathrin (AUT)

5. DEKETER Manon (FRA)

7. OZBAS Szofi (HUN)

7. DAVYDOVA Daria (RUS)

Эрэгтэйчүүдийн 73 кг-д:


1. ONO Shohei (JPN)

2. AN Changrim (KOR)

3. TSEND-OCHIR Tsogtbaatar (MGL)

3. ORUJOV Rustam (AZE)

5. MACIAS Tommy (SWE)

5. HOJAK Martin (SLO)

7. STERPU Victor (MDA)

7. CHAINE Guillaume (FRA)

Эрэгтэйчүүдийн 81 кг-д:


1. GRIGALASHVILI Tato (GEO)

2. KHALMURZAEV Khasan (RUS)

3. DE WIT Frank (NED)

3. PACEK Robin (SWE)

5. ZOLOEV Vladimir (KGZ)

5. RESSEL Dominic (GER)

7. DJALO Alpha Oumar (FRA)

7. MOLLAEI Saeid (MGL)

Categories
мэдээ нийгэм

Зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарь

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

Бөмбөгөр худалдааны төв хоёдугаар сарын 23-ны 09:00-20:00 хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 24-27-ныг хүртэл амарна.

Нарантуул болон Баялаг-Ундраа худалдааны төв хоёрдугаар сарын 23-ны 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Харин хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.

Хүчит шонхор худалдааны төв нь хоёрдугаар сарын 23-ны 06:00- 14:00 цаг хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 24-өөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.

Хархорин худалдааны төв хоёрдугаар сарын 23-ны 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Харин хоёрдугаар сарын 24-28-ныг хүртэл амарна.

Categories
мэдээ нийгэм

Банк, худалдааны төвүүдийн баяраар ажиллах цагийн хуваарь

Томоохон банкуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

БАНКУУДЫН ЦАГИЙН ХУВААРЬ:

Коронавирусаас урьдчилан сэргийлэх үүднээс банкууд гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цаг хүртэл ажиллах шинэ цагийн хуваарийг мөрдөж байгаа юм.

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх нийтээр амрах амралтын өдөр билээ. Ихэнх банкууд 24-26-ны өдрүүдэд ажиллахгүй ба энэ үеэр зарим нэг салбар нь ажиллах аж.

  • Хаан банк:

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

  • Голомт банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

Хан-Уул Имарт салбар болон Нарантуул ЗТ худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Төрийн банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарч 29-нөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

-ЧД-ийн “Нарлаг дэнж” тооцооны төв
Хоёрдугаар сарын 22-23-нд 11:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл амарна.

-БЗД-ийн “Нарантуул” тооцооны төв
Хоёрдугаар сарын 24-28-ны өдрүүдэд амарна.

  • Хас банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.

  • Худалдаа хөгжлийн банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

Битүүнд ням гарагт ажилладаг салбарууд 16:00 цаг хүртэл ажиллана.

  • Ариг банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Нисэхийн салбараас бусад бүх салбар нэгжүүд АМАРНА.

Нисэхийн салбар 24 цаг ажиллана.

  • Капитрон банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

  • Улаанбаатар хотын банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.