Categories
мэдээ нийгэм

Төрийн шийдвэрээ хүндэтгэж буй иргэддээ цагдаагийн алба хаагчид талархаж байна

Шинэ коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу энэ сарын 23-27-ны өдрийг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах, уул овоонд гарахгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын бие бүрэлдэхүүн, ОБЕГ-ын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдийн эрүүл аюулгүй орчныг хангахаар цаг наргүй ажиллаж буй.

Тэгвэл өнөөдөр /2020.02.24/ буюу шинийн нэгний өдөр иргэд төрийн шийдвэрээ хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлж байгаад ЦЕГ, ОБЕГ-ын албан хаагчид талархаж буйгаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь, Өмнөговь аймагт коронавирусийн эрсдэл өндөр байна

Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу 21 аймагт үнэлгээ хийжээ. COVID-19-ийн салбар дундын эрсдэлийн үнэлгээгээр хоёр аймагт эрсдэл өнтөртэй гарсан байна. Тодруулбал, Дорноговь, Өмнөговьд маш өндөр, 18 аймагт өндөр, Булган аймаг дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Инчён болон Бусаны бүх нислэгийг ирэх сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа

Image result for incheon airport

Улсын онцгой комисс хуралдаж зарим шийдвэр гаргалаа. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “Улсын онцгой комисс хуралдаж БНСУ-тай холбоотой шийдвэрийг гаргалаа. БНСУ-д шинэ коронавирусийн тархалт эрчимтэй явагдаж өнөөдрийн байдлаар 700 гаруй хүн халдвар авсан тогтоогдсон байна. Тиймээс тус улсаас Монгол Улс руу агаарын хөлгөөр ирж байгаа зорчигчдыг эрсдэл өндөр гэж үзэн Инчён болон Бусаны бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 18 нислэг байна. Бид маргаашнаас эхлээд энэ нислэгүүдийг зогсоох шаардлага гарч байна. Нийт 3668 хүн тийз авсан байгаа бөгөөд 2,504 хүн явах захиалга өгсөн байна. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. БНСУ-ын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалаад байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Корона вирусээр 2465 хүн нас барж, 23341 хүн эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 вируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 2465 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 78986-д хүрсэн бол 23341 хүн эдгэрчээ.

Хятадад сүүлийн 24 цагийн дотор Covid-19ийн халдварын 409 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 150 хүн нас барсан талаар “SCMP” агентлаг мэдээлэв. Эдгээр 409 тохиолдлын 398 нь тархалтын голомт болоод байгаа Хубэй мужид илэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Захуудын ажиллах хуваарь

Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд бүх нийтээр амрах хуультай. Тиймээс зах, банк, үйлчилгээний газрууд хуулийн дагуу амрах, хэсэгчлэн ажиллах хуваартай байдаг. Тэгвэл энэ өдрүүдэд зах, худалдааны төвүүд дараах хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ.

  • “Бөмбөгөр” худалдааны төв хоёдугаар сарын 24-27-ныг хүртэл амарна.
  • “Нарантуул” болон “Баялаг-Ундраа” худалдааны төв хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.
  • “Хүчит шонхор” худалдааны төв нь хоёрдугаар сарын 24-өөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.
  • “Хархорин” худалдааны төв хоёрдугаар хоёрдугаар сарын 24-28-ныг хүртэл амарна.
Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хулгайн замаар зорчиж эрсдэлд орвол зардлыг иргэнээс гаргуулна

Сар шинийн баяраар иргэдийн хөдөлгөөнийг багасгах үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотруу орох гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг байнгын 8 шалган нэвтрүүлэх товчоод болон шороон замаар Улаанбаатар хот руу нэвтэрдэг бүх замуудад ТЦГ, НЦГ-аас албан хаагчид үүрэг гүйцэтгэн бүрэн хаасан. Энэ хугацааанд зөвхөн аймгуудын онцгой комиссын бичигтэй болон тусгай үүрэг гүйцэтгэж буй яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэх юм.

иймээс иргэд хулгайн гэх тодотголтой замыг сонгож зорчихгүй байхыг онцгой анхааруулж байна. Хэрвээ хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон бол яаралтай тусламжийн дуудлага өгсөн иргэнээс түргэн, цагдаа, онцгой гэх мэт байгууллагуудын зардлыг гаргуулах юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд үндсэн 8 шалган нэвтрүүлэх товчоод болон машин нэвтэрч болзошгүй байршлуудад явуулын пост ажиллаж байна. Тиймээс нийслэлчүүд иргэд та бүхэн төр засгийн гаргасан шийдвэр зөвлөмжийн дагуу гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэн өнгөрүүлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зөвхөн нислэгээр зорчих иргэдийн бичиг баримт, тасалбарыг шалган нэвтрүүлж байна

Image result for нисэх

“Чингис хаан” олон улсын нисэх буудал өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, зорчигчид болон нисэх буудлаар үйлчлүүлж байгаа иргэдийг орох, гарах хаалган дээр хянан халууныг хэмжин давхар ажиглалт хийж байна. Мөн угтан авагч болон үдэн гаргагчдыг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ аваад байгаа. Зөвхөн нислэгээр зорчих иргэдийн бичиг баримт, тасалбарыг шалган нэвтрүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Тусгай үйлчилгээний автобус”-ыг найман чиглэлд явуулна

Шинэ коронавирус буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссоос гаргасан.

Ийнхүү хоёрдугаар сарын 24, 25 , 26-ны өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосноор үүрэг гүйцэтгэж буй төрийн алба хаагчдад үйлчлэх “Тусгай үйлчилгээний автобус”-ыг дараах найман чиглэлээр явуулахаар болжээ.

Тус автобусаар зорчихдоо алба хаагчид ажлын үнэмлэхтэйгээ явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хөл хорио дуустал гадаад улс орон руу зорчихгүй

Шинэ коронавирус тархахаас урьчилсан сэргийлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудаас шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, 2020 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн дунд сургууль болон их дээд сургууль, цэцэрлэг, коллежийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргаад байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 03 тоот тушаал гаргажээ.

Тушаалд дурьдсанаар нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид төрийн болон хувийн ажлаар гадаад улс орнууд руу болон хөдөө орон нутаг руу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл явахгүй байх, зайлшгүй гадаад улс руу явах шаардлага гарсан тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх, тушаал шийдвэрийг зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцохыг байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 14:00 цагт УОК хуралдана

Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын ажилласан байдал, тулгамдаж буй асуудлын мэдээллийг сонсож, шийдвэр гаргахаар Улсын Онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдана.