2020 оны эхний сард 3,474 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар буурчээ.
Ингэж буурахад:
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 6.4 хувиар,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 70.3 хувиар,
- Залилах гэмт хэрэг 15.3 хувиар,
- Хулгайлах гэмт хэрэг 5.5 хувиар,
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6 хувиар,
- Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 13 хувиар,
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 63.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13.4 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 5.4 хувиар, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 27.5 хувиар тус тус өсжээ.
Мөн хүүхэд оролцсон хэрэг 18 болж, 38.5 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 234 болж, 23.8 хувиар өссөн байна.
Гэмт хэргийн улмаас нийт 14.3 тэрбум төгрөгт хүрч, 847.7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өмнөх оны оны үеэс 5.1 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт байна.
Хэргийн улмаас хохирсон 3.4 мянган хүний 134 нь 18 хүртэлх насны хүүхэд, 1.4 мянга нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд хэргийн улмаас 830 хүн гэмтэж, 211 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 10.1 хувиар, нас барсан хүн 2.9 хувиар өсжээ.
Өнгөрсөн сард гэмт хэрэгт холбогдсон нийт 529 яллагдагчийн:
- 0.6 хувь нь 14-15 насных,
- 3 хувь нь 16-17 насных,
- 46.1 хувь нь 18-29 насных,
- 32.9 хувь нь 30-39 насных,
- 11.9 хувь нь 40- 49 насных,
- 4.7 хувь нь 50-59 насных,
- 0.8 хувь 60, түүнээс дээш насных байна гэлээ