Categories
мэдээ нийгэм

2020 онд нийгмийн халамж, даатгалын үйлчилгээнд хамрагдсан ахмад настны тоон мэдээлэл

Монгол Улсад 2020 оны байдлаар 328.8 мянган ахмад настан байгаа бөгөөд Нийгмийн халамж, даатгалын үйлчилгээнд 2020 онд хамрагдсан ахмад настны тоон мэдээллийг хүргэж байна

Монгол оронд албан ёсоор мөрдөгдөж буй “Ахмад настны тухай хууль”-д зааснаар 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг ахмад настан гэж тодорхойлсон байдаг.
Нийгмийн халамж
Эхийн алдар одонгийн тэтгэмж 2020 онд 231.5 мянган эхэд олгосоноос 58.4 хувь, эхийн алдар 1-р одонтой эхийн тэтгэмж 66.5 мянган эхэд олгосоноос 88.4 хувь, эхийн алдар 2-р одонтой эхийн тэтгэмж 165.0 мянга эхэд олгосоноос 46.3 хувийг ахмад настан эзэлж байна.
Насны хишиг 2020 онд 142.6 мянган ахмадуудад олгосоноос 40.2 хувь нь 65-69 нас, 42.2 хувь нь 70-79 нас, 15.4 хувь нь 80-89 нас, 90-ээс дээш нас 2.2 хувийг эзэлж байна.
Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд 2020 онд 446 хүн хамрагдсанаас 61.0 хувь нь ахмад настан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлтөд 2020 онд 53.9 мянган хүн хамрагдсанаас 12.4 хувь нь ахмад настан байна.
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2020 онд 264.4 мянган хүн хамрагдсанаас 5.2 хувь нь ахмад настан байна.
Ахмад настанд үзүүлсэн тусламж хөнгөлөлтөд 2020 онд 261.3 мянган ахмад настан хамрагдсанаас 26.9 хувь нь протез, ортопед, тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлтөд, 18.0 хувь нь амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтөд, 11.8 хувь нь магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувиллын замын зардал, эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтөд, 2.9 хувь нь орон сууцны хөлс, түлш худалдан авахад зориулан жилд нэг удаа үзүүлэх хөнгөлөлт, 40.4 хувь нь бусад төрлийн тусламж хөнгөлөлтөд тус тус хамрагдсан байна.
Нийгмийн даатгал
Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчид 2020 онд 437.1 мянган иргэнээс 72.3 хувь, өндөр насны тэтгэвэр авагчид 332.9 мянган хүнээс 89.5 хувь, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 65.9 мянган хүнээс 6.1 хувь, Тэжээгч алдсаны тэтгэвэрт 19.2 мянган хүнээс 24.8 хувь, цэргийн алба хаасны тэтгэвэрт 19.1 мянган хүнээс 48.5 хувь нь ахмад настан байна.
Нийгмийн даатгалын сангаас 2020 онд 317.9 мянган ахмад настан тэтгэвэр авсаны 93.7 хувь нь өндөр насны, 1.6 хувь нь тэжээгч алдсаны, 1.8 хувь нь тахир дутуугийн, 2.9 хувь нь цэргийн алба хаасны тэтгэвэр авагч ахмад настан эзэлж байна.
Нийгмийн даатгалын сангаас 2020 онд 191.2 мянган хүн тэтгэмж авсанаас 7.0 хувь нь ахмад настан байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн гэх мэтийн зураг байж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *