Categories
мэдээ нийгэм

2020 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн гэмт хэрэг 15 хувиар өсчээ

Өнгөрсөн онд 23.1 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь 2019 оноос 8,460-аар буюу 26.8 хувиар буурсан үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Мөн 2020 оны арванхоёрдугаар сард 1,440 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх сараасаа 37.4%-аар тус буурсан байна.

Түүнчлэн 16, түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 онд улсын дунджаар 108 болсон нь өмнөх оноос 26 хувиар буурсан байна.

Бүлэглэн үйлдсэн хэрэг 2020 онд 1,482 болж, 17.9%-аар, хүүхэд оролцсон хэрэг 24.1%-аар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 25.5%-аар тус, тус буурсан бол согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 4,855 болж, 11.1%-аар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 3,352 болж 7.5%-аар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн хэрэг 1,138 болж 15.5%-аар өссөн үзүүлэлттэй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1,138 хэргийн 111 нь буюу 9.8% нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгджээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *