Categories
мэдээ нийгэм

2020 онд авлигын 314 хэрэг бүртгэгджээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 онд 360 хэрэг бүртгэгдсэний 314 (87.2%) нь авлигын гэмт хэрэг байна.

Бүртгэгдсэн 314 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд 219 (63.8%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 67 (19.5%) нь хахууль авах, 40 (11.7%) нь хахууль өгөх, 7 (2.0%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 7 (2.0%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 3 (0.9%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *