Categories
мэдээ нийгэм

Автозам ашиглалтын хураамжийг цахим мөнгөөрөө төлөх боломж бүрдлээ

“Зам Тээврийн Хөгжлийн төв” ТӨҮГ нь Мобифинанс ББСБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, автозам ашиглалтын хураамжийг цахим мөнгөөрөө төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Өөрөөр хэлбэл та бэлэн мөнгөгүй эсвэл банкны картаа хаясан, орхисон ямар ч нөхцөлд автозамын цэгүүдэд байршуулсан QR кодыг CandyPay апликейшнаараа уншуулаад л хураамжаа төлөх боломжтой.

Талууд хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол орон даяарх автозам ашиглалтын хураамж авах цэгүүдэд QR код байршуулах бөгөөд та бүхэн цахим мөнгөөрөө цаг алдалгүй хураамжаа төлж, үйлчилгээгээ ухаалгаар авах боломж бүрджээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан: Сонгуулийн тогтолцооны тухайд 50+26 гэдэг тогтолцоог өргөн барьж байгаа

Image result for Л.Энх-Амгалан

Сонгуулийн багц хуулийн өөрчлөлтийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Хуулийн төслийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн товч мэдээлэл өглөө. Тэрээр, “Сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсоод бүлгээс Сонгуулийн хуулийн энэ долоо хоногт өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулийг тус тусад нь батлана гэж тогтсон” гэв.

Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тус тусад нь боловсруулах ажлын хэсэг хоёр жил ажиллаж байна. 2015 онд дээрх гурван сонгуулийн нэг хуультай болгосон. Ингэснээр 2016 онд гурван сонгууль явуулсан. Энэ гурван сонгууль тус бүрдээ онцлогтой. Эдгээр сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүйг амьдрал харуулсан. Тиймээс УИХ-ын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тус тусад нь боловсруулаад байна.

Сонгуулийн тогтолцооны тухайд 50+26 гэдэг тогтолцоог өргөн барьж байгаа. Шууд сонгоно гэдэг нь мажоратор тогтолцоо. Үүн дотор аймаг нэг тойрог, улс нэг тойрог, жижиг 76, том жижиг мажоритор буюу 50+26 гэсэн хувилбарууд бий. 50 гишүүн нь тойрогт нэр дэвших бол улс төрийн намууд 26 нэр дэвшигчийг улс даяар нэр дэвшүүлнэ. 26 том тойрогт нэр дэвшиж байгаа хүн улс даяар санал авна. Өөрөөр хэлбэл, сонгогч хоёр сонголт хийнэ. Нэгдүгээрт, улсын том тойрогт нэр дэвшиж байгаа 26 хүнээс нэг хүнийг дугуйлна. Хоёрдугаарт, өөрийнхөө тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчид саналаа өгнө. Улс төрийн намууд 26 хүртэл хүн нэр дэвшүүлнэ. Нийлбэр дүнгээрээ тухайн намаас нэр дэвшүүлсэн 26 хүний нийт авч байгаа санал нь нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авсныг тооцно. Сонгуулийн насны хоёр сая хүнээс 1.6 орчим хүн санал өгнө гэж үзвэл 50 хувь нь МАН-аас нэр дэвшиж байгаа 26 хүнд санал өгсөн гэдэг дүн гарвал 26-гийн 13 нь МАН-д хуваарилагдана гэсэн үг. Гэхдээ нам дугуйлахгүй, хүн дугуйлна” гэлээ. Мөн цахим орчинтой холбоотой өөрчлөлтийн талаар “Фэйсбүүк хэрэглээгээр Монгол Улс Азид нэг, дэлхийд 10-т орсон. Тиймээс шинэ хуульд нэргүй хаягаас санаатайгаар зохион байгуулж байгаа асуудалд хязгаарлалт хийнэ. Гэхдээ фэйсбүүкийг бүрэн хаахгүй, тодорхой хязгаарлалт хийх заалт бий. Өөрийн нүүр хуудас болон албан ёсны хаягтай байх шаардлагатай.” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзнэ

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Монгол Улсын өрийн асуудал, Гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл-хүүхэд хамгаалал зэрэг асуудлыг холбогдох албаны хүмүүсийг байлцуулан нээлттэй хэлэлцлээ. Хурлын дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

ШИНЭ намын Зөвлөлийн хуралд ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллагуудын төлөөллийг урин оролцуулж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 2016 онд гарсан хуулиудын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Энэ талаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд хэлэхдээ “ШИНЭ нам бол олон ТББ, иргэний хөдөлгөөнүүдийн нэгдэл. Үүн дотор хүний эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг олон байгууллага бий. Тэдгээрийн төлөөлөл, холбогдох төрийн байгууллагуудаас албан хүмүүс ирж хуулийн хэрэгжилтийг ярилцлаа.

Өнөөдрийн мэдээллээс харахад, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.4 хувиар өссөн байна. Жилдээ Монгол Улсад 20000 орчим гэр бүл батлуулж байхад гэр бүлээ цуцлуулж байгаа статистикийг харахад 4000-5000. Өөрөөр хэлбэл таван гэр бүлийн нэг нь цуцлагдах нөхцөл байдал бий болсныг монгол гэр бүлийг сүйрүүлэх бодлого явж байна гээд хэлэхэд ч буруудамгүй. 400, 500-гаар яригддаг байсан гэр бүл салалт сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгдсэн байна. Монголын нийгмийн үндэс суурь өнөөдөр ганхаж байна.

Энэ асуудалд ШИНЭ нам онцгой анхаарал хандуулж, энэ зохисгүй чиг хандлагыг бүрмөсөн өөрчлөх, Монгол төрийн бодлогыг гэр бүл дээр суурилсан төрийн бодлого болгож өөрчлөх, хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэх, татвар урамшууллын зэрэг бүхий л бодлогоор залуу гэр бүлийг дэмжих талд олон хууль тогтоомж боловсруулж, анхаарч ажиллах болно” гэлээ.

Мөн тэрбээр ШИНЭ намын зөвлөлийн дэргэд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснийг мэдэгдсэн юм.

Хүчирхийлллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Н.Арвинтариа: Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оноос өссөн байна. Энэ нь нэг талдаа мэдээлэл сайжирсантай холбоотой байгаа, нөгөө талдаа бодит өсөлт ч бий. Гэмт хэрэг болохоос өмнө Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваад байгаа. Энэ хугацаанд давтан зөрчил үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Гэвч гэр бүлийн хэргийн давтамж буурахгүй байна. Энэ нь баривчлах шийтгэл эдэлж буй хүмүүст зан үйлийн сургалт үр дүнтэй явуулахгүй байгааг харуулж байгаа юм. Хөдөө орон нутагт баричвлах байран дээр нэг бол эмч авчраад бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэсэн сэдвээр яриа хийлгэчихдэг эсвэл нэг багш авчраад яриа хийлгэчихдэг. Энэ нь хуульзүйн сайдын баталсан агуулга хөтөлбөр явагдахгүй байгаа учраас үр дүнтэй байж чадахгүй байна гэж харж байна. Тэгэхээр зан үйлийн сургалтыг маш үр дүнтэйгээр, тодорхой төсөвтэйгээр, тодорхой сургагдсан багш нарыг бэлтгэж, мэргэшүүлээд явуулах юм бол үр дүнтэй байна” гэлээ.

ШИНЭ намын зөвлөлийн хурлаар хэлэцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын өр. Энэ талаар тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн, эдийн засагч Х.Батсуурь хэлэхдээ “ЗГ-ын өр 2019 оны 3-р улирлын байдлаар нэрлэсэн үнээр 24,7 их наяд, өнөөгийн үнэ цэнээр тооцох юм бол 20.7 их наяд төгрөг байна. Үүний 84 хувийг гадаад валютаар төлөх өр эзэлж байна.

2020 оны төсөвт 960 тэрбум төгрөг тусгасан, энэ бол зөвхөн өрийн хүүгийн зардал. Гэтэл 2020 онд томоохон зардал буюу зээлийн үндсэн төлбөрүүд хийгдэнэ. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкинд Засгийн газрын баталгаа гаргасан өр болох 500 сая ам.доллар, мөн Монгол банкнаас БНХАУ-ын Ардын банктай хийсэн свот хэлцлээр авсан 15 тэрбум юань буюу 2.2 тэрбум долларын өрийг төлөх ёстой. Тэгэхээр 2020 оны 5-7 дугаар сард нийт 2.7 тэрбум ам.долларын төлөлт хийх нөхцөл үүсчихээд байхад үүнийг төсөвт огт тусгаагүй, хэрхэн төлөх талаар мэдээлэл алга” хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

​Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

Image result for 461

Нигери улсын иргэн Эжикем Чимези Жон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж дууслаа. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1, 18.6-2.2-д тус тус зааснаар Холбооны бүгд найрамдах Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн шүүгдэгч тус бүрээс 355,619,494 төгрөгийг гаргуулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компани-д олгуулахаар заажээ.

Categories
мэдээ нийгэм

12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр 12 дугаар сард агаарын температур Увс аймгийн ихэнх нутаг, Завхан аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 хэмээр хүйтэн, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн ихэнх, Төв, Хэнтий, Дорнод аймгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 хэмээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Харин хур тунадасны хувьд Баян-Өлгий, Баянхонгор аймгийн өмнөд, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэцийн даргаар Н.Чинбат томилогдлоо

Image result for Н.Чинбат

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өндөрлөж, Цэцийн даргаар Н.Чинбатыг нэр дэвшүүлэн олонхын санал авч, томилогдов. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа явагдсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байжээ. Монгол Улсын гавьяат хуульч цолтой.

Categories
мэдээ спорт

Боксын насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт эхэллээ

Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Тус тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин эрэгтэй найм, эрэгтэй тав буюу олимпийн нийт 13 жинд өрсөлдөх юм.

Уг тэмцээнийг Эрдэнэт хотод боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулгын нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн тэмцээний онцлог нь орон нутагт анх удаа болж байгаа бөгөөд “Токио-2020” олимпийн наадмын шигшээ багийг бүрдүүлэхэд оршиж байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Монголын боксын холбоо, хамтран зохион байгуулагчаар “Даншиг” групп ажиллаж буй.

Нэмж хэлэхэд, дээрх тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нарын зэрэг шилдэг тамирчид хүч өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган болно

НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол улсын засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Жендэрийн үндэсний шинжээч, нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн зөвлөх, судалгааны багийн ахлах Ш.Солонго, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн засаглалын бүрэлдэхүүн хэсгийн менежер Г.Пүрэвтогтох нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилго бүхий жил бүр зохион байгуулагддаг олон улсын санаачлага юм. Энэ аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 дүгээр сарын 25-нд эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 дугаар сарын 10-ны хүртэл үргэлжилдэг бөгөөд олон улсын хэмжээнд 1991 оноос, Монгол улсын хувьд 1997 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн. 2019 оны хувьд энэхүү аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байна. Энэхүү уриа нь жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж байгаа юм” гэлээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулах бөгөөд олон улсын хэмжээнд хүчирхийлэлтэй тэмцэх билэг тэмдэг болсон улбар шар өнгөөр НҮБ-ын байр, Төрийн ордонг гэрэлтүүлэх, сурталчилгааны том, жижиг самбарууд, лед дэлгэц, автобусны буудлын болон олны цуглардаг газруудын сурталчилгааны самбаруудаар аяны уриа, мессежийг олон нийтэд хүргэх, их дээд сургуулиудын оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан мэдээлэл хүргэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах юм. Аяны уриа, мессежийг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага болон нийгмийн сүлжээгээр өргөн хүрээнд сурталчилна.

НҮБХАС, ҮСХ-ны хамтран зохион байгуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн Үндэсний хэмжээний судалгааны дүн Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан болохыг харуулсан. Мөн Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулжээ.

Нийслэл дэх Жендэрийн салбар хорооноос санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж байгаа Монгол улс дахь барилга, байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хүрээнд “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ” болон есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг боловсруулан, батлуулахаар ажиллаж байна. Дэд хөтөлбөр нь НҮБ-аас батлагдсан “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийн 5 дугаар зорилт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Жендэрийн эрх тэгш байдлын хангах тухай хуультай уялдаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг тус тус хэрэгжүүлэх зорилготой юм.

Тус дэд хөтөлбөр батлагдсанаар нийслэл Улаанбаатар хот жендэрийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй анх удаа болох бөгөөд улсын хэмжээний бодлогыг дүүрэг, хороо, хэсэг рүү оновчтой, шуурхай, хүртээмжтэй, үр дүнтэй хүргэж, холбогдох бусад бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах чухал ач холбогдолтой.

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд Улаанбаатар.мн цахим хуудас дээр санал авч байгаа учир иргэд та бүхнийг санал хүсэлтээ өгөх боломжтой.

Мөн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны хүрээнд жендэрийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон нийтэд мэдээллийг хүргэх, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг хийж хэрэгжүүлсэн байгууллагыг алдаршуулж, сайн туршлагыг түгээх зорилго бүхий “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ үеэр жендэрийн мэдрэмжтэй байгууллагыг дараах номинациар шалгаруулна. Үүнд:

  • Жендэрийн мэдрэмжтэй дүүрэг
  • Жендэрийн мэдрэмжтэй хороо
  • Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллага
  • Жендэрийн мэдрэмжтэй олон улсын байгууллага
  • Жендэрийн мэдрэмжтэй аж ахуйн нэгж
  • Жендэрийн мэдрэмжтэй хэвлэл мэдээллийн байгууллага
  • Жендэрийн мэдрэмжтэй бүтээн байгуулалт
  • Жендэрийн мэдрэмжтэй үйлдвэрлэгч
  • Жендэрийн мэдрэмжтэй инновацийн шийдэл

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл,

http://mongolia.unfpa.org

  1. gender.gov.mn
  2. http://facebook.com/gender.gov.mn
  3. https://www.facebook.com/MongolianPolice/

цахим хуудсанд зочилно уу.

ЖСХ-ийн Үндэсний хэмжээний судалгааны тайланг Монгол Англи хэлээр үзэхийг хүсвэл дараах цахим хуудсанд орж үзнэ үү:
https://mongolia.unfpa.org/sites/default/files/pub-pdf/2017%20National%20Study%20on%20Gender-based%20Violence%20in%20Mongolia.pdf

Categories
мэдээ нийгэм

Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Бээжин хотноо хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Хятадын олон улсын соёлын солилцооны төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын үндэсний их театрын концертын танхимд тоглогдох Монгол-Хятадын хамтарсан “Алтан ерөөл” урлагийн тоглолтыг зохион байгуулахад хамтран ажилласан Хятадын соёлын холбооны тэргүүн, Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Зуо Жун И-д талархал илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Зуунмод суманд үхэр галзуурч, хязгаарлалтын дэглэм тогтоожээ

Төв аймгийн Зуунмод сумын VI-р багийн малчин “Л”-ийн нэг үхэр 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогджээ. Иймээс сорьц авч Аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд мал, амьтны галзуу өвчин болох нь тогтоогдсон байна.

Авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:

-Тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон.

-Галзуугийн эсрэг вакцины эхний тунд дөрвөн хүн хамрагдсан.

-Голомтод 29 өрхийн 129 (хонь, ямаа, үхэр) малыг вакцинжуулсан.

-Төв аймгийн ЗӨСТ галзуу өвчнөөс сэргийлэх сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажилласан байна.