Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгчид бараалхана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй төрийн айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхийлөгч В.В.Путины өнгөрсөн есдүгээр сард хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн Монгол Улс ОХУ-тай Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг байгуулж, хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурсан. Хойд хөрштэй стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хийж буй энэ айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нь чухал болохыг Ерөнхий сайд уулзалтууддаа онцолж байна.

Айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй бас нэг гол асуудал нь ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулан өнгөрүүлэх бодит боломж байгааг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй хийсэн ганцаарчилсан уулзалт болон хэлэлцээний үеэр санал болгосон юм. Ерөнхий сайд Д.А.Медведев хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Төрийн айлчлалын хөтөлбөрийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сочи хотод очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхана. Уулзалтаар Ерөнхий сайдын дэвшүүлэн тавих гол зүйл нь хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай асуудал байх юм.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-тай соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, хууль бус наймаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шугангтай уулзалт хийв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уулзалтын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Сайд нар Монгол Улс, БНХАУ-ын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон дараах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо.

-Бээжин хотын Олон улсын циркийн сургуульд 15-20 оюутныг акробатчин мэргэжлээр суралцуулах

-Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах болон соёлын өвийн хууль бус наймаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах

-Хоёр орны соёл, урлагийн салбарын талаарх асуудлаар зөвлөлдөн шийдвэрлэх зорилготой “Соёлын форум”-ыг 2020 оноос харилцан зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр гарч болзошгүй 102241 зөрчил дутагдлыг илрүүллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнгөрсөн 11 дүгээр сард зохион байгууллаа.

Улсын хэмжээнд зохион байгуулсан хяналт, шалгалтад 116,745 айл өрхүүдийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 102241 зөрчил дутагдлыг илрүүлсэн.

Хяналт шалгалтын явцад 39515 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 345, мэдэгдэл 902, танилцуулга 44 бичиж тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Илэрсэн зөрчил дутагдлыг хувиар авч үзвэл нийт зөрчлийн 25 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 24 хувь нь гэр хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 15 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй, 13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ алдагдсан, 12 хувь нь пийшин зуухны галын аюулгүй байдлыг зөрчсөн, 11 хувь нь бага насны хүүхэд орон байрандаа эзэнгүй орхисон зөрчлүүд эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгох журамтай. Энэ дагуу амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 суралцагчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо.

Тэтгэлэг олгох ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгох талаарх зарлигийг уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа нар шалгарсан 30 суралцагчид тэтгэлэг гардуулж, сурлаг хөдөлмөрийн амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ: Б.Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай асуудлыг хэлэлцэж байна

Image result for Болдын Амарбаясгалан

Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Б.Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэжээ. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль цэцэрлэгийн орчинд худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүүхдүүд хамгийн ихээр хэрэглэдэг

Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын албанаас нийслэлийн зарим сургуулиудад ажиллав.

Өргөдлийн байнгын хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” олон улсын дунд сургууль, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар сургуулийн орчинд нөхцөл байдал ямар байгааг шалгасан юм.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаал “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-ын гуравдугаар хавсралтад хоол үйлчилгээнд хэрэглэхийг хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 340 дүгээр тушаалаар сургууль цэцэрлэгийн орчинд худалдахыг хориглосон хүнсний жагсаалтад хийжүүлсэн ундаа, өнгө оруулсан ундаа, түргэн хоол зэргийг оруулсан.

Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт (ЭМСын 2013 оны 207 дугаар тушаал)

1. Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

2. Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

3. Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)

4. Өндөг, хуурай өндөг, майонез

5. Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс

6. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

7. Кофе

8. Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа)

9. Түргэн хоол (пицца, гамбургер, хотдог)

10. Төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор, дошида)

11. Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)

12. Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

13. Дулааны боловсруулалтад орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол, хүнсний бүтээгдэхүүн

14. Холбогдох хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй хувиргасан амьд организмоос гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, биологи (бактер буюу нян, хөгц мөөгөнцөр г.м) болон химийн бохирдол (ариутгагч бодис, шавьж устгалын бодис г.м)-оор бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

15. Технологийн горим мөрдөөгүй хийсэн (дулааны боловсруулалтад дутуу оруулсан, боловсруулалтын хугацаа алдагдсан г.м) хоол хүнс

16. Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн

17. Дагалдах бичиг баримтгүй (шинжилгээний бичиг, гарал үүслийн бичиг) хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс

18. Хувь хүнээс (гар дээрээс) шууд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр хийсэн хоол хүнс

19. Хоол, хүнсний бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсон

20. Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтэн

21. Мах махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материалаар хийсэн сав, боодол ашигласан

Гэвч дээрх жагсаалтад дурдсан хоол, хүнсний бүтээгдэхүүн сурагчдын хамгийн ихээр хэрэглэдэг зүйлс байгаа юм. Сургуулиудын цайны газар, буфетэд жимс жимсгэнэ огт худалдаалдаггүй. Дээрх бүтээгдэхүүнүүд сургуулийн буфетэд байхгүй тохиолдолд хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүрүүдээс чөлөөтэй худалдан авдаг. Иймд сурагчдын эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд сургуулийн буфет, цайны газраас гадна сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, цайны газруудад дээрх бүтээгдэхүүнийг худалдаалахыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагатай байгааг албаны хүмүүс хэлж байна. Тодруулбал, одоогийн байдлаар сургуулийн орчинд буюу сургуулийн гаднах бүсэд худалдан борлуулахыг хориглосон ямар нэгэн зохицуулалт байхгүй байгаа юм. Харин 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн 3.1.4-т ““сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг ойлгоно” хэмээн зохицуулсан байна. Энэ хууль 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд тэр хүртэл зохицуулалтгүй хэвээр байхаар байна.

МХЕГын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Я.Батцагаан – Ер нь МХЕГаас сургууль, цэцэрлэгийн орчинд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, худалдах, тээвэрлэх, хадгалах горим ямар байгааг улсын хэмжээнд шалгасан. Нийт 950 гаруй худалдааны газар хамрагдсан. Үүнээс 195 нь ТҮЦ байснаас 145 нь нийслэлд байлаа. ТҮЦ бол түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зориулалттай худалдааны газар биш. Гэтэл ТҮЦ-д дүүргүүдээс зөвшөөрөл өгчихдөг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийхээр зөвшөөрөлтэй гэдэг. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулах журам гэж байх ёстой. Мөн ТҮЦ ажиллах журам байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл аль аль нь алга. Үүнээс үүдэн сургууль, цэцэрлэгийн орчинд байгаа ТҮЦ-үүд эрх зүйн зохицуулалтгүйгээр дураараа үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Сургуулийн орчинд яг тийм нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдахыг хориглоно гэсэн зохицуулалт ч байхгүй.

МХЕГын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа – Сургуулийн үдийн цай хөтөлбөрөөр хүүхдэд өгч байгаа хоолны өдөрт авах ёстой илчлэгийн 15 хувийг авах ёстой. Тэр илчлэгтээ тохирсон уураг, нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнээр цэсээ боловсруулна. Өнгөрсөн жил мэргэжлийн хяналтын байгууллагаас сургууль, цэцэрлэгт өгч байгаа хүүхдийн хоолны илчлэг шим, тэжээллэг байдал ямар байгааг шалгасан. Нэг л цэсээр хоол хийдэг, нас насны онцлог тохирсон илчлэгтэй хоол өгдөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Зөрчлийг арилгуулахаар холбогдох яамдад дүгнэлт, зөвлөмжүүдээ хүргүүлээд байгаа.

СУДАЛГААНААС ХАРАХАД ДАРААХ ХООЛ, ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ АНХААРАЛ ТАТАВ (Эх сурвалж НЭМҮТ)

Ундаа – Сурагчдын 66 хувь нь ундааг байнга хэрэглэж байна. Ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн 56.8 хувь нь хийжүүлсэн ундаа, 33.5 хувь нь үйлдвэрийн өтгөрүүлсэн жимсний ундаа, 9.7 хувь чихэрлэг цайг (ice tea) хэрэглэж байна. Эдгээр ундаа нь сургууль цэцэрлэгийн орчинд хориглосон чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд болно. Эдгээр ундааны оронд шинээр бэлтгэсэн жимс, ногооны цэвэр, чихрийн агууламжгүй шүүс, цэвэр усыг худалдаалахыг зөвлөж байна. Зарим цэцэрлэг, сургууль цэвэр усыг үнэ төлбөргүйгээр олгодог бөгөөд сургууль дээр анги бүр цэвэр ус цэвэршүүлэгч байрлуулах нь хамгийн боломжтой арга юм.

Пирожки – Энэ бүтээгдэхүүн нь хямд үнэтэй, илчлэг өндөртэй тул сурагчид ихээр хэрэглэх шалтгаан болж байна. Уг бүтээгдэхүүний тосны агууламж 21.5 гр, давс 1.2 гр байгаа нь эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнд ангилалд хамааруулж байгаа ба сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна. Пирожки шарахад удаан хэрэглэсэн ургамлын тос нь чанар нь муудаж транс тос болон хувирдаг байна. ДЭМБаас хүүхдийн хүнсэнд транс тосыг хэрэглэхийг хориглодог бөгөөд эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй тос юм.

Жигнэмэг, өрмөнцөр Хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад орсон сахар, тослог (28.7 гр/100г) ихээр агуулсан өндөр илчлэгтэй (482.8 ккал/100г ) бүтээгдэхүүнүүд болох хрустик, монамур, контик, счастливый день, напелеон торт, кекс зэрэг бүтээгдэхүүнүүдийг сургуулийн орчинд ихээр худалдаалж байгаа ба эдгээр нь транс тос агуулдаг байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүн – Сургуулийн орчинд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа хэдий ч сурагчдын дунд уг бүтээгдэхүүний хэрэглээ бага буюу 20 сурагч тутмын дөнгөж нэг нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Сүүн бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн өсөлтөд чухал эрдэс бодисоор баялаг тул хэрэглээг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Зайрмаг нь чихрийн агууламж ихтэй, илчлэг өндөртэй (146.3ккал/100г) эрүүл бус хүнс тул сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна.

Categories
мэдээ спорт

“Karakorum Ice Festival 2019” мөсөнд авиралтын тэмцээн орхоны хүрхрээнд болно

Байгаль орчин аялал жуулчлалын яам,“Монголия Экспедишнс энд турс” ХХК, Монголын уулчдын үндэсний холбоо, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран “KARAKORUM ICE FESTIVAL 2019” мөсөнд авиралтын 8 дахь удаагийн цомын аврага шалгаруулах тэмцээнийг 2019 оны 12 сарын 7,8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Орхоны хүрхрээнд зохион байгуулна. Тэмцээний зорилго:

  • Уулын спортын төрөл болох мөсөнд авиралтын төрлийг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх
  • Уулын спортын энэхүү төрлөөр сонирхогчдийн тоог нэмгдүүлэх, үндэсний шигшээ баг бүрдүүлэх
  • Тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, уулын спортын клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Аялал жуулчалын өвлийн эвент арга хэмжээ болгох

Оролцох тамирчид:

Аймаг сум дүүргүүдээс шалгарсан баг тамирчид

Нийслэлийн их дээд сургууль, зэвсэгт хүчний байгууллагууд, уулын спортын холбоод, клубууд бие даан оролцно.

Categories
мэдээ нийгэм

Дуудлага, мэдээлэл 22,5 хувиар, хүн гэмтсэн осол 36,3 хувиар тус тус буурчээ

Image result for ТЦА

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран “Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө хичээцгээе” уриан дор “Хичээх өдөр” арга хэмжээг улсын хэмжээнд 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан.

Энэ өдөр аймаг, орон нутаг, нийслэлд тодорхой маршрутанд замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, тусгай дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэн, осолд холбогдол бүхий эвдэрч, хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд ослын хор уршгийг сэрэмжлүүлэн, нутаг дэвсгэрийн Засаг даргын Тамгын газрын ажлын албаны ажилтан, алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан залуус гудамж замд хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцох талаар уриалсан үг бүхий самбар барьж, иргэдийг зам тээврийн ослын хор хохирлыг таниулах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм.

Мөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцсан нутаг дэвсгэртээ ажиллаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчлан, хяналт тавьж ажилласан. Тээврийн цагдаагийн алба нь өдөрт дунджаар нийт 300-350 дуудлага мэдээлэл хүлээн авдаг бол “Хичээх өдөр” буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр 239 ослын дуудлага хүлээн авсан байна.

Улсын хэмжээнд хүний амь нас хохирсон, ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй бөгөөд тухайн өдөр зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн байна.Хичээх өдрийн нөхцөл байдлыг өмнөх энгийн өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 22,5 хувиар, хүн гэмтсэн осол 36,3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Image result for УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

1.Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
2.Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал;
3.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
4.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
5.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
6.Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Categories
мэдээ нийгэм

Бээжин хотноо “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Монгол улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монголын соёлын өдрүүдийн цуврал арга хэмжээ Бээжин, Хөх хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ хүрээнд гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн Монголын нүүдэлчин ард түмний ахуй соёл, үзэсгэлэнт байгалийг харуулсан “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэнг нээж, хятадын ард түмэнд толилуулж байна.

40 зургаас бүрдэж байгаа тус үзэсгэлэн нь энэ сарын 3-13-ны хооронд Бээжин хот дахь Хятадын олон улсын соёлын солилцооны төвд дэлгэгдэх юм.

Монголын соёлын өдрүүдийг БНХАУ-д зохион байгуулахад тус улсын соёлын яам болон бусад холбогдох эрх бүхий байгууллагууд дэмжин ажиллаж иргэд нь ч ихээр үзэж, сонирхож байна.