Categories
мэдээ цаг-үе

А.Саруул: ХБНГУ-д парламентын гишүүд иргэдийн саналыг худалдаж авсан бол 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлдэг

Улс төр судлаач, улс төрийн ухааны доктор Агваандоржийн Саруултай ярилцлаа.


-Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн үүргийн талаар тодруулахгүй юу. Юу хийдэг вэ?

-ОНЗ-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог. 2017 оны есдүгээр сард дөрөв дэх удаагийн ОНЗ-ийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Олон нийтийн зөвлөл нь АТГ-ыг олон нийттэй холбох гүүр болж өгөх үүрэгтэй. Ардчилсан нийгэмд АТГ-аас иргэд айж эмээх, өгсөн өргөдөл гомдлынхоо мөрөөр асууж сураглах, асуудлаа шийдүүлэх эрхтэй байх ёстой.

Гэтэл өнгөрсөн хугацаанд АТГ иргэнлэг байгууллага байж чадсангүй, авлигын асуудлаар гаргасан өргөдөл гомдлын сураг тасардаг, асар том авлигын хэргүүд нүдний өмнө хөвөрсөөр АТГ-ын гаргасан тооцоогоор 2007 оноос хойш Монгол Улс 12 их наядын хохирол амссан, татвараас дайжиж, төрөөс завшсан мөнгөө угаах авлигын диваажин улсуудын “саарал жагсаалтад” орчихсон улс болчихлоо. Манай АТГ нь олон улсад “Авлигын эсрэг хараат бус агентлаг” хэмээн нэрлэгддэг. Монголдоо гэтэл хараат бус нь байхгүй, зүгээр л АТГ нэртэй. Энэ байгууллага 2007 оноос хойш хараат бус байх үүргээ биелүүлж чадаагүй, улс төрөөс бүрэн хараат явж ирсний баталгаа нь “саарал жагсаалт”-д багтсан явдал. УИХ-аас АТГ-ын төсвийг баталж өгдөг ч гэсэн үйл ажиллагаанд нь ингэж нөлөөлж болохгүй, АТГ улстөрчдөөс хараат бус ажиллах тоглоомын дүрэм ч тодорхой бус. АТГ өөрөө босоо удирдлагатай учраас зөвхөн даргаасаа хараат явж ирсэн. Ер нь ардчилсан нийгэмд улс төрөөс хараат бус ажиллаж чадах боломжийг иргэдийн хяналт олгодог. Иргэд нь мэдээлэл сайтай, иргэний нийгэм ба улс төрийн намуудын хүчийг тэнцүүлж хуулиар баталгаажуулсан нийгэмд улстөрчдийн тоглолтыг хууль, шүүхээс гадна иргэд хязгаарлаж чаддаг. Жишээ нь, ОНЗ энэ маягаар АТГ-ыг улс төрөөс хараат бус хүчтэй ажиллахад хүч нэмж, дэмжиж өгөх үүрэгтэй гэж боддог. АТГ-ын ажилтнууд дунд “том албан тушаалтнуудад биш, харин Монголын төрд тангараг өргөсөн” хэмээн ухамсарладаг чадалтай залуус байна. Энэ зарчим дээр тулгуурлан олон нийттэй хамтраад ажиллах боломж нээлттэй.

Ер нь АТГ-т өргөдөл гомдол ирээд сураг алдардаг хэмээн цөхөрцгөөдөг. Энэ удаагийн ОНЗ байгуулагдсан цагаас иргэд АТГ-д хандсан өргөдлөө ОНЗ-д давхар гардуулж өгдөг болсон. Манай хуульчид тухайн өргөдөл гомдол хаана, ямар шатандаа яваа, энэ өргөдөл гомдол үндэслэлтэй эсэх, мөн өргөдөл гомдлоо ямар шат дараалалтай хэнд хэрхэн гаргах талаар тэдэнд зөвлөгөө өгдөг, мөн хэвлэлийн хурлуудаараа олон нийтэд мэдээлэл, АТГ-аас өргөдлийн мөрөөр тодруулж асууж сураглаж өгдөг.

-Авлигатай олон улсад хэрхэн тэмцдэг юм бэ. Бууруулсан туршлага нь ямар байдаг юм бол?

-Авлига багатай улсуудыг Скандинавын орнууд байнга тэргүүлж явдаг. Хуучин соц орнуудаас Гүрж, Латви, Литва, Эстони хошуучилж яваа. Харин ОХУ, Хятад, Хойд Солонгос, Турменистан, Узбекстан, Африкийн нэлээд улсууд байнга сүүл мушгиж явдаг. Гүрж улс Транспаренси интэрнейшнэлийн авлигыг мэдрэх индексээр манайхаас хоёр дахин их авлигатай явж байснаа таван жилийн дотор манайхаас хоёр дахин бага авлигатай болсон.


Энэ бүхний нууц нь:

1. Мэдээллийн ил тод байдал /манайд Засаг даргын коридорт ойлгомжгүй цаас өлгөж мэдээлэл өгсөн болох төдий/,

2. Иргэний нийгэм өөрөө чадварлаг, тэдний санал бодол, үйл ажиллагааг улс төрийн намуудтай тэнцүү хэмжээнд хуульчилж өгсөн,

3. Хууль засаглал ба хэвлэл мэдээлэл хараат бус, амьтай

4. Улс төрийн намуудын хязгааргүй эрх дархыг иргэний нийгмийн эрх дархаар хязгаарлаж чадсан.

Нэг жишээ татаад хэлье л дээ. Щвейцарьт засаг захиргааны бүх нэгж нь хэн ч халдашгүй бүрэн эрхтэй. Тэд өөрсдийн парламент /манайхаар ИТХ/ ба засаг даргыг сонгоно. Сонгогдсон дарга нараа хэрэглээгээр нь хянана. Тэд тусгайлсан цалингүй, олон нийт сонгосон бол нэр төрийн хэрэг. Орлогоо тайлагнаж сонгогдсон тул гэнэт их мөнгө үрээд эхэлбэл иргэд нь төвөөс шууд аудит дуудаж шалгуулаад огцруулна. Татвараар нь хөөж орлогыг хянана.

Германд компанийн захирал компаниа дампууруулбал ажилтнууд нь шалгуулж, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн захирал байсан хүн зувчуулсан мөнгөө зарцуулж чадахгүй болдог. Гэр бүлийн орлогоос давсан том аялал хийх, хүүхдээ үнэтэй сургуульд оруулах, тансаг машин авах бүрт тэр цагдаад дуудагдаж эх үүсвэрээ шалгуулах үүрэгтэй. Хилийн хориг тавиулсан энэ хүн насан туршдаа мөнгөө нуусан чигээрээ дуусна. Иргэдийн ба хуулийн хяналт гэж энэ.

Ихэнх улсын Авлигын эсрэг хууль нь маш тодорхой. 1000 евро хахуульд авсан бол нэг жил хорих, эсвэл хэд дахин нугалж төлөх гэх мэт. Мөн урд хөршид улстөрчдийг лоббиддог кампаниудын нэрсийг тодорхой болгож, тухайн компани нь байнга тендерт ялах эрхийг хаах жишээтэй.

-Манайд тэмцэж чадаж байна уу?

-Манайд ширүүн тэмцэх гээд үнэхээр чадахгүй байна. СЕХ гэж сонгууль будлиантуулчихаад, ажлаа хийдэггүй айлаас жишээ нь авлигын эсрэг тэмцлийг эхэлмээр байна. ХБНГУ-д парламентын гишүүд иргэдийн саналыг худалдаж авсан бол 3-5 жилийн хорих ялтай. Манай гишүүд, нэр дэвшихээр горилогчид төсвийн мөнгөөр данх, хивс, “бакаал” тарааж, Хайнан, Тайланд, Манжуур, Турк, Итгэлт хамба гээд дэлхий тойрсон аялалуудаар иргэдийн саналыг худалдаж авч байна. Саналаа зарсан иргэд ч мөн тэнд хуулийн хариуцлага хүлээдэг. УИХ-ын гишүүд тойрогтоо хууль таниулах нэрээр нэгнийхээ хэвлэлийн үйлдвэрт баахан өөрийн сурталчилгааг хэвлүүлж аваад тарааж явах жишээтэй.

Өмнөх жлүүдийг бодоход 2019 оны сүүлээр авилгын эсрэг тэмцэлд ахиц гарч эхэлж байгааг олон нийт харж байна. “60 тэрбум”, “ЖДҮ” зэрэг дуулиант хэргүүд зах зухаасаа шүүхээр ороод эхэллээ. Төрөө цэвэрлэж байж хууль хэрэгжиж эхэлнэ.

Сая Үндсэн хуулийн шинэчлэлт хийлээ. Харин иргэдэд улс төрийн оролцооны эрхийг нь олгосонгүй. Иргэд өнөөх л ордны гадаа жагсаж, нэг нэгэндээ цаасан малгай өмсгөж “баатар цол” олгодог хэвээрээ хоцорлоо. Санал хураалтаар жишээ нь хамгийн дээд орлого хэд байх, төсвөөс хичнээн хөрөнгийг иргэдээс асууж зарцуулах эрхтэй байх гэх мэт өчнөөн асуудлыг санал асуулгаар шийдэх боломж хаалттай хэвээр үлдэв. Бусад улсын санал асуулгын хууль өөрөө энэ бүхнийг маш сан зохицуулж өгдөг юм билээ.

-Авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо хэр зэрэг байна вэ. Олон нийтийг хэрхэн татан оролцуулах тал дээр та бүхэн хэрхэн ажиллаж байна?

-Олон нийтийг татаж оролцуулахын тулд мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Мэдээлэл гэдэг нь авлигын эсрэг хууль тогтоомжууд, авлигын тодорхой хэргүүдийн талаар, хаана хэрхэн хандах, ямар шинж тэмдгүүдээр авлига хэмээн үзэх зэрэг тодорхой ойлголтуудыг нийгэмд байнга түгээх хэрэгтэй. Улс төрийн авлига өнөөдөр анхаарлын төвд байна. Нийгэм дургүйцлээ хангалттай илэрхийлж байна. Одоо бусад улсын жишгээр улс төрчдийн орлого, татвар, хэрэглээ гурваар нь хөөн улс төрөө нэн тэргүүнд авлигаас цэвэрлэх шаардлагатай. Бусад улсад хууль бус хөрөнгөжсөн, төрийн албаны нэр хүндийг гутаасан хэргээр төрд насан турш алба хаших эрхгүй болгодог сайн туршлагуудыг нэвтрүүлмээр байна. ОНЗ-ийн дэргэд саяхан оюутан залуус нэгдэж “Авлигыг мэдээлж жигших клуб” байгуулсан. Клубт идэвхтэй оролцох сонирхолтой хүмүүс 95093404 дугаарын утсаар Батхишигтэй холбогдож болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ядруухан бөгөөд архинд орчихсон ахындаа зочлох ямархан байдаг билээ дээ​”​ хэмээжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол бөхийн
өргөөнд болж буй барилдаан бүрт эмчээр сууж байдаг
Р.Пэрэнлэйсамбууг бөх
сонирхогч олон андахгүй
билээ. Энэ удаагийн “Танайд өнжье”-дөө энэ эрхэм эмчийг урьсан юм. Түүнтэй ажил, амьдралынх нь талаар хөөрөлдсөнийг нэг, 12 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Ерөнхийлөгчийн Тамгын
газрын дарга З.Энхболдтой хийсэн ярилцлагыг нэг, 11 дүгээр нүүрэнд хэвлэлээ. Мөн уламжлалт “Э.Бат-Үүл бичиж байна” нэг, хоёрдугаар нүүрэнд хэвлэгдлээ.

Баримт, үзэл бодлын гэравдугаар нүүрэнд “Ядруухан бөгөөд архинд орчихсон ахындаа зочлох ямархан байдаг билээ дээ нийтлэл хэвлэгдлээ.

Авлигын хэргээр шалгуулж байгаа
аймгийн Засаг дарга нарын тухай мэдээллийг бэлтгэн долдугаар нүүрэнд нийтэллээ.

Өнгөрсөн долоо хоногт
10-15 насны таван хүүхэд
хулгайлсан автомашинаа
жолоодоод хотын төвд
явж байсан хэрэг гарсан
билээ. Хэргийг илрүүлсэн Цагдаагийн
ахмад М.Энхбаатартай
ярилцлаа, 13 дугаар нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт мал тооллогыг эхлүүллээ

Мал тооллогын ажлын хэсэг Баян-Өндөр, Жаргалант сум болон Булган аймагт ажиллаж байна. Тооллогын ажлын хэсэгт Мал эмнэлэг, ОБГ, МХГ, ЭМГ, Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХХААГ зэрэг есөн чиглэлд 36 хүн ажиллаж жилийн эцсийн малын тоог гаргахын зэрэгцээ малчдад эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.

Мал тооллогын комисс Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн 12 байршилд өвөлжиж байгаа 160 өрхийн 40 мянган малыг эхний ээлжид тоолохоор ажиллаж байна. Нийт 326 малчин өрх байдаг бөгөөд дунджаар 130 гаруй мянган толгой малтай юм.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр гарч болзошгүй 102241 зөрчлийг илрүүлэв

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2019 оны 11 дүгээр сарын 01- 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Улсын хэмжээнд зохион байгуулсан хяналт, шалгалтад 116,745 айл өрхүүдийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 102.241 зөрчил дутагдлыг илрүүлсэн. Хяналт шалгалтын явцад 39.515 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 345, мэдэгдэл 902, танилцуулга 44 бичиж тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.


Илэрсэн зөрчил дутагдлыг хувиар авч үзвэл нийт зөрчлийн 25 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 24 хувь нь гэр хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 15 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй, 13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ алдагдсан, 12 хувь нь пийшин зуухны галын аюулгүй байдлыг зөрчсөн, 11 хувь нь бага насны хүүхэд орон байрандаа эзэнгүй орхисон зөрчлүүд эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ

Насанд хүрээгүй хоёр охиныг гэрийнхээ ойролцоо явахад нь үл таних залуус хүч хэрэглэн хээр аваачиж хүчиндсэн хэрэг орон нутагт гарсан талаарх дуудлага хуулийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, арванхоёрдугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өвөрхангай аймагт бага насны буюу 12 болон 15 настай хоёр охиныг гэрийнхээ ойролцоо явж байхад нь үл таних залуус аймгийн төвийн хүнгүй газар аваачин хүчирхийлээд, хэргийн газарт нь орхиод зугтжээ.

Одоогоор уг хэргийг Өвөрхангай аймгийн сум дундын цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэгтнүүдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хурал боллоо

Монголын Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяр эдгээр өдрүүдэд болж байна. Түүхэн ойн баярын хүрээнд өнөөдөр Соёлын төв өргөөнд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хурал” боллоо.

Хурлын оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:

“Монголчууд аа, Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө, Ардчиллын төлөө сэтгэл зүрх, үйлс зорилгоо нэгтгэсэн журмын нөхөд өө, Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэе.

1989 оны намар, 1990 оны өвөл, хаврыг дамнан БНМАУ-ын иргэд Берлинээс нааш давалгаалсан ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн давалгаанд нэгдэн өөрсдийн бүрэн эрх, ардчилал, эрх чөлөө тусгаар тогтнолыг олж авахаар нижигнэн хөдөлсөн билээ.

Нээлттэй, ардчилсан нийгмийн зүг нийтээрээ тэмүүлсэн тэр зурвас үе бол Монголын иргэн бүрийн эв санааны нэгдэл, ойлголцол, чин зүтгэл нийлсэн цэг болж чадсаны ачаар анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулж, ардчилсан парламентыг бүрдүүлж, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан баталсан билээ.

Нийгэм улс төрийн цоо шинэ нөхцөл рүү түлхсэн эрс шинэчлэлийн энэ үйл явцыг “Ардчилсан хувьсгал” гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Шинэ нийгэм, шинэ тогтолцоо руу шилжсэн эрс өөрчлөлт гарцаагүй байсан агаад хуучин тогтолцоог хэн ч хамгаалан зогсоогүй юм. Жам ёсны энэ нуралт, зүй ёсны энэ хувьсгал тайван замаар өрнөсөн нь олонх монголчуудын хүсэл, эрмэлзэл нэгдсэний ач байлаа. Ардчиллыг хэн нэгэн суут хүн, хэсэг бүлэг зоригт хүмүүс авчраагүй юм. Энэ бол монголын ард түмний нийтийн хүсэл, эрх ашиг, бүгдийн хүч, сэтгэл зүтгэлээр олж авсан үр дүн юм.

Ардчилсан өөрчлөлт нь нэг талаас эрс өөрчлөлтийн төлөөх шийдвэр гаргалт руу шахаж байсан иргэдийн нэгдэл, холбоод, нөгөө талаас дэлхий даяар эргэлт буцалтгүй өрнөж байгаа жам ёсны өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, хүч үл хэрэглэх шийдвэр гаргасан, засаглалыг дараа үедээ шилжүүлсэн төр, засгийн цөөн удирдлагын хамтын бүтээл, хамтын сорилт байлаа.

Монголчууд ардчилалд алхам алхмаар суралцсан юм. Бид ардчиллыг хийнгээ сурч байсан. Түүхэн баримтуудыг эргэн харвал, 1989 оны 12 дугаар сарын 06-нд Орхон аймагт, 12 дугаар сарын 07-нд Ховд аймагт анхны улс төрийн жагсаал цуглаан болж, улс даяар ардчилсан хөдөлгөөн өрнөж эхэлсэн билээ. 1989 оны 12 дугаар сарын 10-нд буюу Олон улсын хүний эрхийн өдөр МоАХ-ны анхны цуглаан болж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьсан нь Монголд ардчилсан хувьсгалын эхлэлийг зарлан тунхагласан түүхэн цуглаан байв.

1989 оны 12 дугаар сараас эхлэн өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн гол үр дүн нь Монголчууд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг тунхаглан зарласан шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан явдал байлаа.

Эдийн засгийн хувьд зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж, малыг малчдад, орон сууцыг иргэдэд, улсын гэх өмчийг хувийн хэвшилд шилжүүлснээр хувийн өмч хүний амьдралын үндэс, хувийн хэвшил нийгмийн хөгжлийн үндэс болж хувирсан юм. Монгол хүний гадаадад чөлөөтэй зорчих боломжийг нээж, сурч боловсрох, ажиллаж амьдрах, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээр хангагдаж, хэвлэлийн эрх чөлөөг бодитоор тунхаглан зарласан нь ардчилсан хувьсгалын үр дүн юм.

Бид шинэ нийгэм, шинэ тогтолцоог байгуулах амаргүй замаар онохдоо онож, алдахдаа алдсаар гурван аравныг үджээ. Алдаа бүхэн минь хамтын ухаарал, оноо болгон минь хамтын ололт байлаа. Ардчилал бол хүрэх ёстой оргил биш хамтдаа арчилж, тордох ёстой үйл явц, хамтын хариуцлага, хамтын үүрэг билээ.

Ардчилсан Монгол Улсын иргэд ээ,

Бид төр улсын хэргээ хэнээс ч хараат бусаар шийдэж, бие даан зорилго, зорилтоо тодорхойлж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, эдийн засгийн баталгааг бий болгохын төлөөх амаргүй 30 жилийг үджээ. Энэ 30 жилд ардчиллын сонгодог үзэл санаанд эргэлзэх, шүүмжлэх, муучлан гутаах нь олонтоо тохиолдож байсан ч бид сонгосон замаасаа ухраагүй, няцаагүй. Бидний хамгийн том ололт нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэлтэй чөлөөт иргэдтэй болсон явдал юм. Монголчууд хэзээнээсээ эрх чөлөөнд дуртай, туурга тусгаар явахыг эрмэлздэг ард түмэн. Энэ замаас хэзээ ч гажихааргүй бат итгэлтэй, ардчиллын дархлаатай ард түмэн болон төлөвшсөн нь монголчууд бидний зүй ёсны бахархал мөн.

Бид ардчиллаа хамгаалахын тулд өдөр бүр тордон сэргээж байх учиртай. Байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт, төрийн хүнд суртал, авлига, шударга бус улстөрчдийн давралт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг шийдэх ёстой олон асуудал бидэнд бий. Тэглээ гээд эдгээр хүндрэл, бэрхшээл ардчиллаас ухрах, ардчиллыг үгүйсгэх шалтаг, шалтгаан болох ёсгүй. Тулгамдсан, цаашид тулгарч болох асуудлууд, сорилтуудыг бид туулаад, даваад л гарах ёстой.

Саяхан олон жил хүсэн хүлээсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан нь ардчиллыг сайжруулах чиглэлд хагас ч болов алхам урагшилсан явдал болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.

Газрын хэвлий, түүний баялаг “нийтийн өмч” гэдгийг Үндсэн хуулиар баталгаажуулах явц олигархи цөөнхийн саадыг амжилттай давж чадлаа. Гэсэн ч санаа амрах болоогүй байна. Одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх хуулийн боломжийг амьдралд хэрэгжүүлэх, хүн бүрт баялгийг тэгш, шударга хүртээх Үндэсний баялгийн сан байгуулахын төлөө иргэн бүр эв, санаагаа нэгтгэх шаардлага бий. Үүнийг хийж байж л бид ардчиллыг төгөлдөржүүлэн, урагшлуулах, нийтийн сайн сайханд хүрэх болно.

Та бүхэнд дахин Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ардчиллын үнэт зүйлсээ баталгаажуулахын төлөөх их үйлсэд амжилт хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс ашид ардчиллын баянбүрд байж, эрх чөлөө, шударга ёс үеийн үед дэлгэрэх болтугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд гардуулав.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын сайд нарын уулзалтад оролцож байна

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Сайд нарын уулзалтаар ЕАБХАБ-ын 2019 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс, бүс нутагт тулгамдаад байгаа улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэн зөвлөлдөж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Бүгд хуралдаанд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр, тухайлбал, терроризм, хүний наймаа, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ЕАБХАБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Мөн тэрбээр ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг онцлов.

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын хэргийн сайд М.Лайчак-тай уулзаж, “Хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар талууд ярилцаж, 2020 оны эхний хагаст зөвлөлдөх уулзалт, бизнес форум зохион байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцов.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж их байгааг сайд М.Лайчак онцолж, Улаанбаатарт ЭСЯ-аа аль болох ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй байдгаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй уулзав.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид үндэстэн дамнасан аюул заналхийлэл, тэр дундаа терроризм, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэх, хүний наймаа, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагаагаа тэлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Аюулгүй байдлыг хангахад залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх үүднээс “Peacebook форум” зохион байгуулснаа сайд Д.Цогтбаатар дурдаж, энэ чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв.

Хоёр талын хамтын ажиллагааг үр дүнтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ЕНБД мөн тэмдэглэж, цаашид сайн засаглалыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог улам бүр боловсронгуй болгох, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр Монгол Улсад бодит дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Чингиз Айдарбеков-той уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр талууд санал солилцож, Засгийн газар хоорондын комиссын хурал, өндөр түвшний айлчлалыг ирэх 2020 онд хэрэгжүүлэхээр тохиролцов.Мөн Улаанбаатар хотноо тус улсын дипломат төлөөлөгчийн газрыг нээх, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт 2020 онд хийх талаар мөн ярилцаж, Киргизийн Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урив.

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Тереза Рибэйро-той уулзав. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, баяжуулах чиглэлээрх ажлаа эрчимжүүлж, зөвлөлдөх уулзалт, айлчлал хэрэгжүүлэх асуудлаар ярилцав. Тухайлбал, эдийн засаг, санхүүгийн салбарт хамтран ажиллаж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг онцлов.

Португал улс Мөнгө угаахтай тэмцэхэд санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага(FATF)-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагын хүрээнд мөн хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг манай тал хүсэв.

Categories
мэдээ нийгэм спорт

Ардчиллын ойн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

Бөхийн өргөөнд өнгөрсөн бямба гариг (2019.12.07)-т Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөх барилдаан болж, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Улсын харцага Д.Анар, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Улсын начин Ч.Хөхчирэнгэр үлдсэн юм. Барилдааны түрүү бөх улсын харцага Б.Бат-Өлзий 8 сая, үзүүрлэсэн арслан П.Бүрэнтөгс 5 сая, их шөвөгт үлдсэн харцага Д.Анар, начин Ч.Хөхчирэнгэр нар тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардан авсан юм.

Хүчит бөхийн барилдааныг Ардчилсан нам, МҮБХ-той хамтран зохион байгуулсан бөгөөд АН-ын дарга С.Эрдэнэ, Дэд дарга Р.Амаржаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар уг шагналыг гардуулав.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн кабинетууд уртасгасан цагаар ажиллаж байна

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ. Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллан томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө, мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Татварын буцаан олголтын материалаа хоёрдугаар сарын 15-наас өмнө бүрдүүлэх шаардлагатай

Татварын буцаан олголтын зургаан сая төгрөгийг 2020 онд орон сууц худалдсан авсан, гэрчилгээ нь гарсан, байшин барьсан иргэд авна. Өөрөөр хэлбэл, 2020 оноос өмнө орон сууц худалдан авч, байшин барьсан байгаад татварын хөнгөлөлтөө эдэлж амжаагүй иргэдэд одоогийн мөрдөж байгаа хуулиар 3 сая төгрөг буцаан олгох юм.

Иргэд татварын буцаан олголт авахын тулд ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор материалаа бүрдүүлэх ёстой. Ингэхдээ дөрвөн төрлийн лавлагааг Хур системээс шууд гаргах юм. Үүнд оюутны сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт ч мөн хамаатай. Харин 300 саяас 1,5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой ААН-үүд орлогоо тайлагнаад, татвараа 10 хувиар нь төлсний дараа төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах зарчмаар хөнгөлөлт эдэлнэ. 300 саяас доош төгрөгийн орлоготой татвар төлөгч шууд нэг хувийн татвар төлөх юм байна.