Categories
мэдээ нийгэм

Замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангахыг анхааруулж байна

Өвөрхангай аймаг Хархорин суманд цас их хэмжээгээр орж үзэгдэх орчин хязгаарлагджээ. Тиймээс тус чиглэлд замд гарах жолооч нар тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын бодит мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авах, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээг дагахыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ.

Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй, А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргажээ

Image result for Ц.Сандуй, А.Ганбаатар

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргажээ. Энэ дагуу тэдний гомдлыг шүүгч өчигдөр хүлээн авчээ. Шүүгч хэргийн материалтай танилцсанаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдааны товыг зарлана гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс мэдээлэв.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж, дөрвөн жилийн хорих ял ногдуулсан юм. Эл шийдвэрийг А.Ганбаатар, Ц.Сандуй нар эсэргүүцэж, ийнхүү гомдлоо гаргаад байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол хүүхдүүд дэлхийд чансаагаа дахин ахиулав

UCMAS олон улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд “ТОЯА” хүүхэд хөгжлийн академийн сурагчид оролцож 38 чемпион, 36 алтан цом, 6 мөнгөн цом хүртсэн гайхалтай амжилт үзүүллээ.

24 дэх удаагийн UCMAS олон улсын тэмцээн Камбож улсын нийслэл Пномпень хотод 12 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дэлхийн 40 орны 4000 хүүхэд багачууд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдсөн юм. “ТОЯА” академиас соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 5-р сард Улаанбаатар хотод зохион байгуулсөн бөгөөд нийт оролцсон 2500 сурагчдаас шагналт байранд шалгарсан хүүхдүүд олон улсын тэмцээнд орох эрхээ авдаг юм.

Эрх авсан сурагчид ТОЯА хүүхэд хөгжлийн академид 7 сарын турш бэлтгэлээ хангасан байна. UCMAS олон улсын тэмцээнд оролцсон Монгол улсын багийн хүүхдүүд эх орондоо 12 дугаар 12-ны өдөр 15:10 цагт Чингис Хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр хүрэлцэн ирнэ.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын дарга Г.Занданшатар БНПУ-ын Сеймийн дэд маршал Малгажота Гошевскаг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн (парламентын) дэд маршал, хатагтай Малгажота Гошевскаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршалаар дахин сонгогдсонд нь хатагтай Малгажота Гошевскад баяр хүргээд, “Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж буйд баяртай байна. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохионо. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны хамтын ажиллагаа улам хөгжин гүнзгийрэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын парламент хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаанд онцгой ач холбогдол өгдөг. Энэ удаагийн уулзалтад Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат болон Монгол-Польшийн найрамдлын бүлгийн дарга Д.Дамба-Очир нар оролцож байна.

Та айлчлалынхаа үеэр Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаад баяртай байна. Та бол 1990-ээд онд социалист тогтолцоог хамран өрнөсөн ардчилсан хөдөлгөөний эхлэл болсон Польшийн “Солидарность” хөдөлгөөний идэвхтэй зүтгэлтний нэг гэдгийг бид мэднэ. Монголын ардчилсан хөдөлгөөн үүсэн байгуулагдаж, өрнөн хөгжихөд “Солидарность”-ийн жишиг загвар, туршлага сургамж үнэ цэнэтэй байсан нь дамжиггүй гэлээ.

Хатагтай Малгажота Гошевска Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, парламент хоорондын хамтын ажиллагааг Байнгын хороод, гишүүд хооронд өргөжүүлэх нь чухал юм. Энэ нь бүхий л салбарын харилцааг идэвхжүүлэх үндсэн суурь болно. Өмнө нь хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Тэнд тусгагдсан арга хэмжээг бодит ажил хэрэг болгох талаар хоёр тал анхаарах хэрэгтэй гэж бодож байна гэж тэмдэглэв.

Уулзалтад оролцсон Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж, ялахад хамгийн чухал туршлага, нөлөө үзүүлсэн улс бол Польш юм. Таныг Монголд ирсэнд, Ардчилсан хөдөлгөөний 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаад баяртай байна. Цаашид бид зогсонги түвшинд байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөхөд түлхүү анхаарах хэрэгтэй байна. Польш Улс Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд, манай улс Польшийн бараа бүтээгдэхүүнийг Азийн орнуудад хүргэх гүүр болох боломжтой” гэж онцоллоо.

Хатагтай Малгажота Гошевска “Худалдааны эргэлт хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа ч сүүлийн үед нэмэгдэж байна. Жишээлбэл, 2018 онд 60 сая евро-гоор хэмжигдэж байсан бол 2019 оны эхний 6 сарын байдлаар 20 хувь өссөн байна. Бизнесийнхний хоорондох хэлхээ холбоог өргөжүүлэх нь чухал юм. Ирэх жил бид хоёр талын Бизнес форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Хоёр орны томоохон компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь эдийн засгийн хамтын ажиллагаа мэдэгдэхүйц үр дүнд хүрэх гол нөхцөл юм. Тухайлбал, манайд дэлхийд дээгүүрт ордог зэсийн үйлдвэр бий. Монголд зэсийн үйлдвэр хамтран байгуулах төсөлд оролцох боломжтой” гэв.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНПУ Элчин сайдын яамаа Улаанбаатарт нээх асуудлыг хөндсөн бөгөөд хатагтай Малгажота Гошевска Элчин сайдын яамаа нээх нь бидний хувьд ч чухал учраас Сеймийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллах болно. Эхний алхмуудаа хийсэн. Нааштай шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“THE HU” хамтлагийн АНУ дахь менежерүүд “Чингис хаан” одонгоо гардан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одонг “The HU” хамтлагт хүртээсэн билээ.

Ийнхүү төрийн тэргүүн зэргийг одонг хүртээсэн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 214 дүгээр зарлигийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газарт тус хамтлагийн АНУ дахь менежер Ц.Надмидтулга, менежер Брэндон Фрайзен нарт уншиж танилцуулан, энгэрийн тэмдгийг зүүж өглөө. Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жилийн “Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон “The Hu” хамтлаг хүртсэнд баяртай байна гээд Монголынхоо нэрийг даян дэлхийд дуурсгаж яваад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Categories
мэдээ спорт

Монгол Улсаас 13 эрэгтэй, 7 эмэгтэй жүдоч хүч үзнэ

Image result for Жудо

2019 оны 12 дугаар сарын 12-14-нд жүдо бөхийн 9 дэх удаагийн Мастeрс тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо болно. Тэмцээнд энэ жил Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны жин тус бүрийн чансааны эхний 32 шилдэг жүдоч оролцох бөгөөд 67 орны 448 жүдоч ур чадвараа сорино. Монгол Улсаас 13 эрэгтэй, 7 эмэгтэй жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ илгээжээ.

Манай улсаас Д.Сумьяа 2013, 2015, 2016, 2017 онуудад, С.Миярагчаа 2010, 2012 онуудад, Х.Цагаанбаатар 2011 онд, С.Ням-очир 2013, М.Уранцэцэг 2015, Г.Хэрлэн 2017 онд тус тус түрүүлж байсан.

Categories
мэдээ нийгэм

“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

Дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орохоор 2005 онд Мексикийн Мерида хотноо бага хурал зохион байгуулж 12-р сарын 09-ний өдөр гарын үсгээ зурсанаар энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан. Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран “Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 2005 онд нэгдэж, мөн оны 10 дугаар сарын 27-нд Конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт хөл нийлүүлэх болсон байна. Авлига нийгмийн амьдралын зохистой хэм хэмжээ, тогтоосон хууль, дүрэм журмыг зөрчигдөхөд хүргэдэг учраас шударга бус, тэнцвэргүй байдлыг бий болгодог. Үүнээс болж төрийн үйлчилгээний чанар, хүртээмж буурч, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, ядуурал нэмэгдэж, байгаль орчин доройтон, бохирдож, эдийн засгийн өсөлт удааширдаг. Авлигын эсрэг олон арга хэмжээ байдаг ч хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс наашгүй гэдэг шиг Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд салбар бүрт, шат шатандаа соён гэгээрүүлэх ухуулан таниулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хүмүүсийн хандлагад эерэг өөрчлөлтийг авч ирэх нь дамжиггүй юм” хэмээн онцолсон юм.

Сургалтанд “Авлига, ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ? түүний мөн чанар, ур чадвар” сэдвээр Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвийн ахлах прокурор, Хууль цаазын шадар зөвлөх, доктор (Ph.D) Б.Өнөрмаа, “Монголын төрт ёсны түүхэн уламжлал төрийн түшээдийн ёс зүйтэй холбогдох нь” сэдвээр Удирдлагын Академийн багш, доктор (Ph.D), профессор Т.Лхагваа, “Төрийн байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудиын газрын референт С.Нямбаяр, “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх нь” сэдвээр Удирдлагын академийн багш, доктор (Ph.D) М.Амартүвшин нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ч.Бат-Эрдэнийг Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилжээ

Image result for Ч.Бат-Эрдэнэ

Өнгөрсөн сарын 21-ний өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар дуучин Ч.Бат-Эрдэнийг томилсон байна. Ч.Бат-Эрдэнэ СУИС, Удирдлагын академид магистр, докторын зэрэг хамгаалж, Ирланд улсад менежментийн чиглэлээр сурчээ. Тэрээр,

  • 2006-2009 онд Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн
  • 2009-2010 онд Яруу найраг, хөгжмийн зохиол, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч
  • 2014 онд Соёлын дээд сургуулийн захирал
  • 2014-2017 онд СУИС-ийн дэд захирал
  • 2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогджээ.
Categories
мэдээ спорт

“Хархорин-2019” мөсөнд авиралтын шилдгүүд тодорчээ

“Хархорин-2019” мөсөнд авиралтын тэмцээнд уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн, “Хайрхан аялагч” клубийн тамирчин спортын мастер Б.Дэнсмаа нар цомын эздээр шалгарчээ.

“Монгол экспедишн” компанийн санаачилгаар мөсөнд авиралтын спортыг таниулах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Хархорин-2019” мөсөнд авиралтын тэмцээнийг 12 дугаар сарын 7-8-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байрлах Улаан цутгалангийн хүрхрээнд зохион байгуулсан юм.