Categories
мэдээ нийгэм улс-төр

НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсон гэв

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль мөрдөж байна. Энэ хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөө гарч байгаа ч татварын орлого цуглуулах чадвар хэмээх чухал үзүүлэлтийг анхаарах шаардлагатай.

Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага. Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэй төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүснэ. Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсон гэж хуулийн төсөл санаачлагч үзэж байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ.

Ингэснээр орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН: УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулна

МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцсэн байна. УИХ-аар энэ долоо хоногт УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэн батална. Өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг холимог буюу 26:50 гэсэн тогтолцоогоор явуулахаар тусгасан байсан. Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар мажоритар тогтолцоогоор явуулахаар санал нэгтэй шийдвэрлэсэн байна. Ингэснээр томсгосон 26 тойргоор УИХ-ын сонгууль явагдах аж. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хуралдаж, УИХ-ын сонгууулийн хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан. Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн. Хэт жижиг тойргоор сонгууль явуулсны улмаас төсөв тарамддаг. Тойрог бүр дээр оновчтой, оновчгүй хөрөнгө оруулалт хийгддэг болсон. Хүн ам цөөнтэй суманд 12 жилийн сургууль баригдаж байна. жижиг тойргийн явцын эрх ашиг руу явдаг болсон зүйлийг өөрчлөх нь зүйтэй. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ. Бүлгийн гишүүд энэ хувилбар дээр санал нэг байгаа. Энэ хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Хүнд хэлбэрээр хордсон гэх дуудлага байхгүй болсон гэж мэдээлэв

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, ЦУОШГ-ын Цаг уур, орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хугацаанд холбогдох мэргэжлийн байгууллагууд онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу 24 цагаар жижүүрлэн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байна. Нэмэлтээр нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран өнгөрсөн баасан гаригаас эхлэн шөнийн цагаар хөдөлгөөнт эргүүл хийж байна. Хөдөлгөөнт эргүүлийн гол зорилго нь шахмал түлшний хэрэглээ, түгээлт, борлуулалт, хангалт ямар шатанд байна вэ гэдэгт хяналт тавьж байгаа юм. Хяналт тавьж ажилласаны үр дүнд дуудлагын тоо эрс буурсан. Хүнд хэлбэрээр хордсон гэх дуудлага байхгүй болсон” хэмээлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Арванхоёрдугаар сарын 12-15-ны өдрүүдэд товчоодод хийсэн хяналт шалгалтаар 36 автомашинаар 702 тонн түүхий нүүрс дамжин өнгөрсөн байна. Түүхий нүүрсний зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр 98 автомашинаар 3109 тонн түүхий нүүрс Улаанбаатар хотод нэвтрэн орж ирсэн. Энэ хугацаанд түүхий нүүрс нийлүүлэх зөвшөөрөлтэй газраас бусад өөр уурхайгаас нүүрс нэвтрүүлсэн зөрчил илэрсэн. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй “Ану сервис” компани нь Багануурын уурхайгаас нүүрс тээвэрлэхээр зөвшөөрлийн бичгэндээ бичилт хийлгэсэн боловч Налайхын уурхайгаас хоёр тээврийн хэрэгслээр 47.45 тонн нүүрс тээвэрлэснийг цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, хураан авсан. Мөн нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүй “Бат хүнс” компани Налайхын 18 тонн нүүрсийг тээвэрлэснийг илрүүлсэн. Нийт 70 тонн нүүрсийг хураан авч “Амгалан” дулааны цахилгаан станцад төвлөрүүлж, Улсын орлого болгож байна” гэв.

ЦУОШГ-ын Цаг уур, орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа “Цаг уур, орчны шинжилгээний газар Монгол Улсын хэмжээнд агаарын чанарын хяналт шинжилгээ, дүн мэдээг нэгтгэн гаргаж, төлөв байдлыг тодорхойлж ажилладаг. Улаанбаатар хотод нийт 15 цэгт агаарын чанарын хяналт шинжилгээг хийдэг. Арваннэгдүгээр сарын нэгдсэн төлөв байдлаар хотын хэмжээнд агаар дахь PM2.5 тоосонцор 42 хувиар, PM10 тоосонцор 43 хувиар багассан үзүүлэлттэй байна” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн үндэсний чуулган болж байна

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа худалдаа эрхлэгчдийн “Их Хүрээ-2019” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн төлөөлөл болох 800 гаруй хүн оролцож байна.

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрээр хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, татвараа төлөн, ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг Засгийн газар ямагт дэмжинэ гэдгийг хэлэв. Бизнес эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой хүнд суртал, дарамт шахалт, авлига, хээл хахуулийг ил тод, нээлттэй ярьж, хэлж, мэдэгдэж байхыг мөн хүсэв. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ч хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, иргэдийн эрүүл мэнд, байгаль, хүрээлэн буй орчинд эрсдэл учруулахаас зайлсхийх ёстойг тэмдэглэлээ.

Үндэсний чуулганд оролцогсод худалдаа, үйлчилгээний салбарын хөгжил, шинэчлэл, хандлага, хөрөнгө оруулалт, хүний нөөц, татварын шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл сонсон хэлэлцэж байна. Мөн Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах юм. Чуулганаас энэ салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, үндэсний сүлжээний боловсронгуй тогтолцоо бүрдүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг баталгаажуулах, мэргэжлийн шатлал, зэрэг дэв, цалин урамшууллын оновчтой систем бүрдүүлж хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж гаргах юм байна.

Монгол Улс 150 орчим оронтой 10 гаруй тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж байгаа бөгөөд дотоод худалдааны салбарын борлуулалт 2018 оны байдлаар 21.6 их наяд төгрөг болжээ. Засгийн газар гадаад зах зээлд экспортлох боломжтой, тэргүүлэх ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг дэмжих “Монгол экспорт” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

40 удаа орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илүүлжээ

2018 оны 10 сар, 2019 оны 9, 10 дугаар саруудад амины орон сууцуудаар орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг илрүүлэн саатуулжээ.

Урьдчилсан байдлаар 1991 онд төрсөн эрэгтэй Ш, 1987 оны эрэгтэй Б нар үгсэн хуувилдаж, зохион байгууллалттайгаар хулгай хийж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Тэд бусдын орон байранд нэвтрэн орсон 40 удаагийн үйлдлийг мөрдөн шалгах явцад мэдүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

​Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар зөвлөлдөж байна

Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн ГХЯ-нд болж байна.

Зөвлөгөөнийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаатай болоход хоёрхон улс үлдэв. Мөн олон улсын 70 гаруй байгууллагад элсч, хоёр талын 1222 гэрээ хэлэлцээр байгуулж, 287 олон талт олон улсын гэрээнд нэгдэв. Хилийн чанадад оршин суугаа 175 мянга гаруй монгол иргэний эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжиж, бүхий л тусламжийг үзүүлж ажиллах, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарав. Дэлхийн 16 улсад монгол хэл, соёлын 48 сургууль байгуулж, 2016-2019 онд гадаадын 14 улстай визгүй зорчих хэлэлцээр байгууллаа” хэмээн онцоллоо.


Categories
мэдээ нийгэм

Харвардын их сургуульд монгол судлалыг хөгжүүлэх санамж бичиг байгууллаа

Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг АНУ-ын Харвардын их сургуульд монгол судлалын үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлээр БСШУСЯ тус сургуультай Хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа. Санамж бичигт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Харвардын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Марк Эллиотт нар гарын үсэг зурав.


Санамж бичгийн дагуу Харвардын их сургуульд монгол судлалыг хөгжүүлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Уг үйл ажиллагааг Монгол Улсын талаас МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар хариуцан ажиллах юм.

Харвардын их сургууль нь монгол судлалын эртний уламжлалтай бөгөөд АНУ-ын нэрт монголч эрдэмтэн, монгол сурвалж бичиг, үсэг бичгийн дурсгалын талаар хийсэн цуврал судалгаагаар дэлхийн монгол судлалд нэрээ дуурсгасан Фрэнсис Вүүдмэн Кливез энд ажиллаж байжээ. Түүнээс хойш уг сургуульд монгол судлалын далайцтай үйл ажиллагаа тасалдаад байсан юм. Энд сонирхуулахад Ф.В.Кливезийн номын сан христийн нэгэн сүмд өнөө хир хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг судалгааны эргэлтэд оруулах асуудлыг уулзалт ярилцлагын үеэр талууд хөндлөө. Сүүлийн жилүүдэд Чин гүрний үеийн түүх, манж судлалаар мэргэшсэн профессор Марк Эллиоттын идэвхтэй санаачилга, уйгагүй хичээл, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгээр Харвардын их сургуульд монгол судлал дахин сэргэх сайхан боломж бүрдэж байна.


Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг Засгийн газар ямагт дэмжинэ

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “Их Хүрээ-2019” худалдаа эрхлэгчдийн үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн төлөөлөл болох 800 гаруй хүн оролцож байна.

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, татвараа төлөн, ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг Засгийн газар ямагт дэмжинэ гэдгийг хэлэв.

Бизнес эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой хүнд суртал, дарамт шахалт, авлига, хээл хахуулийг ил тод, нээлттэй ярьж, хэлж, мэдэгдэж байхыг мөн хүсэв.

Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ч хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, иргэдийн эрүүл мэнд, байгаль, хүрээлэн буй орчинд эрсдэл учруулахаас зайлсхийх ёстойг тэмдэглэлээ.

Үндэсний чуулганд оролцогсод худалдаа, үйлчилгээний салбарын хөгжил, шинэчлэл, хандлага, хөрөнгө оруулалт, хүний нөөц, татварын шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл сонсон хэлэлцэж байна.

Мөн Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах юм.

Чуулганаас энэ салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, үндэсний сүлжээний боловсронгуй тогтолцоо бүрдүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг баталгаажуулах, мэргэжлийн шатлал, зэрэг дэв, цалин урамшууллын оновчтой систем бүрдүүлж хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж гаргах юм байна.

Монгол Улс 150 орчим оронтой 10 гаруй тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж байгаа бөгөөд дотоод худалдааны салбарын борлуулалт 2018 оны байдлаар 21.6 их наяд төгрөг болжээ.

Засгийн газар гадаад зах зээлд экспортлох боломжтой, тэргүүлэх ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг дэмжих “Монгол экспорт” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голын загасны ичээ бүхий газруудад камер суурилуулжээ

Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, амьтны хэвийн өсөх, үржих нөхцөл алдагдахаас сэргийлэх, зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй загас барих, агнах зөрчлийг таслан зогсоох зорилгоор Хэрлэн голын загасны ичээ бүхий газруудад хөдөлгөөн мэдрэгч автомат камер суурилуулжээ.

Камераар илэрсэн зөрчлийг холбогдох байгууллага шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргажээ

Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид салют буудуулахаас зайлсхийх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтсон нэгнээ гэрт нь хүргэж өгөх, машиндаа архи уухгүй, удаан суухгүй байх, хүүхдэд бэлэг сонгохдоо чихэрлэг зүйлсээс зайлсхийх, аль болох жимс жимсгэнэ, оюун ухаан хөгжүүлэх тоглоом, тараг зэргийг худалдан авч өгөхийг дурдсан байна. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, хоолоо бүрэн гүйцэд сайтар боловсруулж идэх, түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах хэрэгтэйг сануулжээ.

image

image

image