Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэхийг эсэргүүцэж байна гэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус холбооноос 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлэхээр улсын төсөвт суулгасан шийдвэрээ өөрчилж, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхыг шаардлаа. Энэ оны аравдугаар сарын байдлаар 417 мянган даатгуулагч cap бүр улсдаа татвар төлдөг гэх тоон үзүүлэлт байгаа юм.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлснээр иргэдийн худалдан авах чадвар буурч, хувийн аж ахуй нэгж байгууллагууд ажилчдынхаа цалин хөлсөд зарцуулах хөрөнгө хумигдана гэдгийг тодотгов. Тиймээс иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон асуудлуудыг улсын төсөвт тусгуулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зарим арга хэмжээг авч ажиллах саналаа УИХ, УИХ-ын Төсвийн байнгын хороо, Засгийн газар, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд дараах шаардлагуудыг хүргүүлжээ. Үүнд:

  1. 1.Төр, төсвийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг төсвийн зардлын ангилалд оруулж, Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
  2. 2.НХХ-ын сайдын 2004 оны 77 дугаар тушаал-“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын болон хөдөлмөрийн халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д 1779 ажлын байранд хийлгэсэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн үнэлгээ, дүгнэлтүүдийг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтайгаар оруулах, шаардлагатай хөрөнгийг Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
  3. 3.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
  4. 4.Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг Улсын төсөвт баталгаажуулах, хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарах
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр гарсан галын дүгнэлт долоо хоногийн дараа гарах аж

Сүхбаатар дүүргийн 12 давхар байранд гал гарлаа

Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах 34 дүгээр байранд өчигдөр гал гарсан. Тус түймэртэй холбоотой асуудлыг одоогоор цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд ямар шалтгаанаар гал үүссэн, санаатай юу санаандгүй юу гэдгийг тогтоох аж. Шинжээчийн дүгнэлт долоо хоногийн дараа гарах юм байна. Тус барилгыг 2014 онд барьсан бөгөөд гадна пасадыг шатамхай хөөсөнцрөөр хийсэн тул гал богино хугацаанд газар авсан гэж үзэж байгаа аж. Тус түймэртэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн гал унтраах 10 дугаар ангийн хоёр тасаг гурван машинтай ажилалж, галыг утраасан юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монголын экспортын боломж, хөрөнгө оруулалтын орчинг сурталчилж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 5-20-нд БНХАУ-ын Шанхай хотод болж буй “Хятадын Олон улсын импортын экспо”-д оролцож байна.

Төлөөлөгчид энэ сарын 5-нд экспогийн нээлт болон “Хунчяо олон улсын эдийн засгийн форум”-ын хүрээнд, “Нээлттэй байдал ба бизнес эрхлэх орчин: Засгийн газрын болон хил дамнасан корпорациудын үүрэг”, “ДХБ-ын шинэчлэл ба чөлөөт худалдааны хэлэлцээр” салбар хуралдаанд оролцов. Экспод оролцож буй Монгол Улсын хэсгийг “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл санааны хүрээнд бэлтгэн, Монголын экспортын боломж, хөрөнгө оруулалтын орчинг сурталчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Нам, улс төрийн хүчнүүд сонгуультай холбогдуулж төсөв батлах ёсгүй

УИХ 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбогдсон асуудлаар МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монгол улсын 2020 оны улсын төсөв хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийн шатанд явж байна. МҮЭ-ийн холбоо гурван талт улсын хэлэлцээрт тусгагдсан иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг Төсвийн хуулийн дагуу 2019 оны 7 дугаар сарын 15-нд хүргүүлсэн.

Улсын төсөв ард иргэдийн нийтлэг, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулагдах ёстой. Ирэх он сонгуулийн жил. Нам, улс төрийн хүчнүүд сонгуультай холбогдуулж төсөв батлах ёсгүй.

Одоо хэлэлцэж байгаа төсвийн төсөлд бидний тавьж буй асуудлууд тусаагүй байна. Иймд дараах асуудлуудыг улсын төсөвт тусгуулах, шаардлагатай зарим арга хэмжээг авч ажиллах саналыг УИХ, УИХ-ын Төсвийн байнгын хороо, Засгийн газар, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандан хүргүүлсэн гэлээ.

МҮЭ-ийн холбооноос хүргүүлж буй гол 4 санал:

1. Төр, төсвийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын хувь хэмжээг төсвийн зардлын ангилалд оруулж, Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх. /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2. Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна/

2. НХХ-ын сайдын 2004 оны 77 дугаар тушаал –“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д 1779 ажлын байруудад хийлгэсэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн үнэлгээ, дүгнэлтүүдийг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтайгаар оруулах, шаардлагатай хөрөнгийг Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх. /Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална/

3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхаар Улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх. /Монгол Улсын Засгийн Газар, Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд долоон төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн нь ХНЗГТ Улсын хэлэлцээрийн холбогдох заалтыг зөрчиж байсан болно/

4. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдүүлэх эх үүсвэрийг Улсын төсөвт баталгаажуулж, хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарах

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд өнөөдөр үлэг гүрвэлийн гайхамшигтай танилцаж, од эрхэсийн ордноор зочилно

Image result for Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг

Монгол улсын Шинжлэх ухааны Академиас Нийслэлийн Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд 5 дэх жилдээ “Эрдмийн аян”-ыг зохион байгуулж байна. “Эрдмийн аян” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЕБС-ийн сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах тойрон аялал хийдэг уламжлалтай.

Палеонтологи, геологийн хүрээлэнгийн “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болгосон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлдэг. Харин Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-д зочилсноор хүүхдүүд “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харах боломжтой юм.

Өнөөдрийн “Эрдмийн аян”-нд нийслэлийн ерөнхий боловсролын 60, 38, 124-р сургуулиудын нийт 200 орчим сурагчид хуваарийн дагуу хамрагдаж байна. Уг арга хэмжээний үеэр Шинжлэх ухааны Академиас тус сургуулиудын номын санд болон хүүхдүүдэд тус академиас эрхлэн гаргадаг “Танин мэдэхүйн цуврал” номоо хандивлав.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока нутаг буцна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока-г эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 11 дүгээр сарын 5-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Элчин сайд М.Такаока манай улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, Япон Улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, хүч чармайлт тавьж ажилласанд Сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Элчин сайд М.Такаока Монгол Улсад ажиллах хугацаанд нь Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллага, газруудын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархаж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахаа илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын таргалалттай хүүхдийн тоо 2030 онд 19%-д хүрнэ

Image result for таргалалттай хүүхэд

Дэлхийд 158 сая орчим хүүхэд хэт таргалалттай байгаа бол 2020 онд энэ тоо 206 сая, 2030 онд 250 саяд хүрнэ гэж Дэлхийн таргалалтын холбоо (World Obesity Federation)-ноос хийсэн “Хүүхдүүдийн илүүдэл жин” судалгаанд дурдсан байна. 190 гаруй оронд хийсэн уг судалгаагаар 2030 онд Хятад улс 61 сая хүүхэд таргалалттай болж жагсаалтыг тэргүүлнэ. Удаах байруудад Энэтхэгт 27 сая, АНУ-д 16 сая хүүхэд таргалалттай байх таамаг гарчээ. Тэгвэл Индонезэд 9 сая, Бразилд 7 сая, Мексикт 6 сая, Пакистанд 5.7 сая, Өмнөд Африкт 4 сая хүүхэд таргалалттай болох судалгаа байна. Хүн амын өсөлт, хотжилтыг дагаад түргэн хоол болон нүүрс ус агуулсан өндөр илчлэгтэй хүнс ихээр хэрэглэх болсон гээд амьдралын хэв маяг эрчимтэй өөрчлөгдөж байгаа Африк, Ази, Латин Америк тивийн хөгжиж буй орнуудад таргалалтаас үүсэх эрсдэл өндөр байгаа хэмээн үзжээ.

Судалгааны багийн гишүүн, Дэлхийн таргалалтын холбоо (ДТХ)-ны бодлого хариуцсан захирал, доктор Тим Лобстейн, “Дэлхийн аль ч улс орон 2025 он гэхэд таргалалттай хүүхдүүдийн тоог 2010-2012 оны түвшинд хүргэнэ гэсэн зорилтдоо хүрч чадахгүй. АНУ-д 9 настай хүүхдүүдийн 26.3%, 10-20 настнуутын 24.2% нь илүүдэл жинтэй болно. 2030 онд АНУ дахь таргалалттай хүүхдийн тоо 17 саяд хүрнэ. Хэрэв энэ эрчээрээ таргалалттай иргэд олширсоор байвал дэлхийн эрүүл мэндийн салбарт, тэр дундаа дотоод шүүрэл, чихрийн шижин, зүрх судасны өвчлөл ихээхэн дарамт болно” хэмээжээ. Мөн Номхон Далайн зарим арал ирэх 10 жилд таргалалт өндөртэй орнуудын тоонд орж ирэх судалгаа гарчээ. Учир нь тэдгээр аралд идэвхгүй амьдралын хэв маяг давамгайлж, хоол хүнсний дийлэнх хувийг боловсруулсан, өөх тос, сахар ихтэй импортын бүтээгдэхүүн эзэлдэг байна. ДТХ-ны судалгаагаар Монгол Улсын 5-19 насны таргалалттай хүүхдийн тоо 2030 он гэхэд 79,648 буюу 19%-д хүрнэ хэмээн тооцоолжээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол 4.0 хувийг эзэлж байна

Image result for томуу, томуу төст өвчин

Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 04-ний байдлаар, амбулаторийн 88.632 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3501 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 41.1 хувийг 0-1 нас, 29.7 хувийг 2-4, 15.9 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1119 дуудлага ирснээс 38.7 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, шинээр хэвтсэн өвчтөний 110 буюу 38.7 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томилов

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажилтан, албан хаагчдад танилцуулж, зарлигийг гардууллаа.

Энэ үеэр Шүүхийн зөвлөлийн даргаар томилогдсон Э.Батбаяр Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, бусад хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог юм.

Categories
мэдээ нийгэм

Галын машин чөлөөтэй очих зам гарцыг хаасан зөрчлүүд их байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас орон сууцны болон үйлчилгээний зориулалттай өндөр барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа.

Нийт төв зургаан дүүргийн 62 орон сууцны хороололд шалгалтыг зохион байгуулж, 182 зөрчлийг илрүүлсэн байна. Илэрсэн, зөрчил дутагдлыг 26 буюу 14.2 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох баримт бичгийг Сууц өмчлөгчдийн холбоодод хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг хувиар авч үзвэл:

– Нийт зөрчлийн 10 хувь буюу 19 нь Барилга байгууламж, задгай агуулах, галын гадна шат, гал унтраах автомашины усны эх үүсвэрт хүрэх зам гарц, хонгил, нүхэн гарц нь автомашин явах бүрэн бололцоотой, өвлийн цагт цас, мөснөөс цэвэрлэгдсэн байнгын бэлэн байдалд байна гэсэн заалтыг зөрчсөн,

– 13 хувь буюу 24 нь болзошгүй гал түймрийн үед хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх зам гарц дагуу аваар ослын гэрэлтүүлэг төлөвлөөгүй,

– 14 хувь буюу 26 нь барилга, байгууламж дотор гал эсэргүүцэх усан хангамжийн систем төлөвлөсөн боловч хоолой, хошуу, крант, иж бүрдэл байхгүй,

– 18,2 хувь буюу 51 нь галын автомат дохиолол, гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон боловч ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангаагүй,

– 34 хувь буюу 62 нь Орон сууцны хороолол нь гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбай бэлтгээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Тиймээс Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд мэргэжил арга зүйн заавар зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа.

Мөн гал унтраах тусгай зориулалтын автомашины хүрэлцэн очих зам талбай хааж хашаа, хайлс, контанейр, гарааш зэргийг байрлуулсан 9 зөрчлийг арилгуулж, зам гарцыг чөлөөлж тусгай зориулалтын автомашин чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүллээ.