Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад цэцэн мэргэн болно

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 8, Сугар гариг. Билгийн тооллын 11, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 07:46 цагт мандан 17:24 цагт жаргана. Энэ өдөр мэргэ төлгө тавих, эм найруулахад сайн. Мал агтлах, нууц зөвлөгөөн хийх, хурим найр хийх зэрэгт харш.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад цэцэн мэргэн болно.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэн даваа гүвээ хаагдахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна

Image result for цасан шуурга

Өнөө шөнө Ховдын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн нутаг болон Завханы өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр их цас орно.

Энэ сарын 8, 9-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэн даваа гүвээ хаагдахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

-Арваннэгдүгээр сарын 7-ны 20:00 цагаа­с 8-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Улаанбаатар хот: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсэг, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 градус хүйтэн, Их Нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь-Үүр голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.

Энэ сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд нутгийн баруун өмнөд, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Одбаяр нь тухайн үед онгоцонд согтуу байсан учраас юу болсныг санахгүй байгаа гэж мэдүүлэг өгчээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт БНСУ-ын хуулийн байгууллагаас 10 хоногийн хилийн хориг тавьсан. Солонгосын хэвлэлүүд өнөөдөр Д.Одбаярын мэдүүлгийн талаар мэдээлж эхэллээ.

Инчоны цагдаагийн газраас Д.Одбаяр нь тухайн үед онгоцонд согтуу байсан учраас юу болсныг санахгүй байгаа гэсэн мэдүүлгийг өгсөн гэдгийг Yonhap news агентлаг уламжиллаа. Тэрбээр есөн цагийн турш байцаалт өгсөн бөгөөд ингэхдээ “архины нөлөөнд автаж, ийм үйлдэл хийсэн байж болзошгүй” хэмээн мэдүүлсэн гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Төсвийн буруу бодлогоос аж ахуйн нэгжүүдийг хохироож болохгүй

Төсвийн байнгын хороо хуралдаж, 2020 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-АМНАТ-ийг ҮХЦ хүчингүй болгосноор 1.3 их наяд төгрөг дутна гэж мэдэгдсэн. Энэ ямар зарцуулалтай байсан бэ? Асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын ажил том дүнгээрээ байгаа. Засгийн газрын гишүүд бүгдээрээ тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд байгаа. Хуваарилалт дээр өөрсдийнхдөө тавиад явах вий дээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Ашигт малтмалын тухай зарим хуулийн заалтыг ҮХЦ хүчингүй болгосон. АМНАТ-өөс 2020 оны төсвөөс 1.294 тэрбум төгрөг олохоор тооцсон. Үүнээс 50 хувь нь “Ирээдүйн өв сан”-д, 50 хувь нь улсын болон орон нутгийн төсөвт орохоор тооцсон байна лээ. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, хуулийг эхэлж батлахаар ажиллаж байна.

Сайд нарын багц дээрх их засвар, тоног төхөөрөмжийн зардлыг өнгөрсөн оноос нэмэгдүүлсэн байна лээ. Тухайлбал, БСШУС-ийн сайдынх 32 тэрбум, ЭМ-ийн сайдынх 24 тэрбум төгрөг гээд. Үүнийг гарах тогтоолын төсөл дээр тодотгоно.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Энэ жилийн төсөв дотор бэлчээрийн хортон шавьжтай тэмцэхэд зориулж 5 тэрбум төгрөг тусгасан. Энэ нь өмнөх онтой харьцуулахад ахиц болсон. Өмнө нь нэг тэрбум төгрөг тусгаад, 600-800 мянган га-д устгал хийдэг байсан. Эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн судалгаагаар нийт бэлчээрийн 3/1-д буюу 38.4 сая га талбайд үлийн цагаан оготоны тархалт хэвийн хэмжээнээс хэтэрсэн, энэ нь бэлчээрийн даацанд сөрөг нөлөөтэй гэж гарсан. Бид ирэх онд 2-3 сая га-д л устгал хийж чадна. Цаашид бид энэ асуудлаар онцгой анхаарч байна. Үлийн цагаан оготоны тархалт гамшгийн хэмжээнд хүрсэн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-ҮХЦ-ийн дүгнэлтийг аваад Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаад явж байгаа. Шийдэл олоод хуулийн төсөл боловсруулж танилцуулна гэсэн.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

-Одоо хүртэл шийдэл, гарцаа олоогүй байгаа бол удаан байна. Төсөв батлах хуулийн заалттай. Хуулийн хугацаанд батлагдана. Гэтэл төсвийн гол орлогыг бүрдүүлдэг гол татвараар хуулийн асуудал үүссэн байдаг. Төсөв бол эдийн засгийн зохицуулалтын гол хэрэгсэл. Манайх шиг жижиг эдийн засагтай орон төсвийн зохицуулалтыг хийгээд яваад байх боломжтой. Төсвийн хөрөнгөөр ажил хийсэн байгууллагууд мөнгөө авч чадахгүй, алдагдал үүсч, дансаа хаалгасан байсан. Төр өөрийн үйл ажиллагаатай хамааралтай хувийн хэвшил, аж ахуйн нэгж, байгууллагаа хохироогоод байж болохгүй. Төсөв зөв явж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа бүрдэнэ.

Улаанбаатар-Мандал чиглэлийн автозамын ажлаас бараг 6 тэрбум төгрөг хасахаар болжээ. Ямар үндэслэлээр ингэж бууруулж байна вэ? Арьс ширээ экспортод гаргаснаар мөнгө орж ирнэ. Бид өөрсдөө боловсруулж чадахгүй байж заавал боловсруул гэдэг шаардлага тавиад, үүнээс үүдээд арьс ширний үнэ уналаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Бид төсвийн хуулиар орлого нэмээд зарлага нэмж болохгүй. Зарлага мэдээж өндөр байгаа. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх санал мөн их байгаа. Тийм учраас нийт дүнгээр 300 тэрбум төгрөгийн зарлагыг бууруулж, тэр хэмжээний зардлыг нэмсэн байгаа. Надад ирсэн мэдээллээр, Мандалын зам гүйцэтгэл муу байгаа, 2020 онд ашиглалтад оруулж чадахгүй гэж үзэж, бууруулсан. Нийтдээ 31 объект, 21 ажлаас бууруулсан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Засгийн газар төсвөө өргөн барьсан. УИХ-аас гарсан ажлын хэсэг дээр хассан байна лээ. Гүйцэтгэл удаан байгаа объектийн санхүүжилтийг хасч, хурдтай явж байгаа объект рүү шилжүүлдэг. Бид эхэлсэн ажлаа дуусгах зарчим барьж орж ирсэн.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Ахмадуудын тэтгэврийн зөрүүг хэрхэн арилгах вэ? Төр хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа онцгой салбаруудыг үнэлж, тооцдог. Зорилтот бүлэг дээрээ бодлогоо анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Бид сонгуулийн тогтолцоотой холбоотой тойрог руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн сайн талтай. Улсын хэмжээнд томоохон асуудлуудаа анхаарах тал дээр сөрөг талууд гарч ирсэн.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Байнгын хорооноос 2020 оны улсын төсвийг хоёрдугаар хэлэлүүлэгт бэлтгэсэн дүгнэлтийг УИХ-д танилцуулахаар болов.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Дорнод аймагт ажиллаж байна. Тэрээр яг одоо Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 19 дүгээр талбайн үйл ажиллагаатай танилцаж, ажилчидтай уулзалт хийн тэдний санал хүсэлтийг сонсож байна

Засгийн газрын тэргүүн үүний дараа Газрын тосны 21 дүгээр талбайд үргэлжлүүлэн ажиллана. Маргааш Дорнод аймгийн ард иргэдтэй уулзалт хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “10000 програмист төсөл хэрэгжүүлэх тухай”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай”, “Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулав.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойшхи 25 жилийн хугацаанд нийслэл хотын үйл ажиллагаа бүхий л салбарт байнга өргөжин хөгжиж ирсэн. Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, замын хөдөлгөөний түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг, 36 зүйлтэй бөгөөд төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан холбогдох зарим хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Зөвлөлийн гишүүд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, НИТХ-д танилцуулахаар болов.

“10.000 програмист төсөл хэрэгжүүлэх тухай” танилцууллаа

Зөвлөлийн хуралдаанд танилцуулгыг Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат хийсэн юм.

Төслийн зорилго нь Монгол Улсын мэдээлэл технологийн салбарын өрсөлдөх чадварыг дэлхийн түвшинд дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, чанарыг сайжруулах замаар өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэдээлэл технологийн (IT) мэргэжилтэн бэлтгэх, цаашлаад Төв Ази, Хойд Азийн бүс нутгийн “Цахиурын хөндий”-г байгуулж, технологийн салбарын туршлага, боломжуудыг ашиглаж мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, эдийн засгийн томоохон салбар болгон өргөжүүлэх юм. Төслийн хүрээнд шат дараатай олон үйл ажиллагаа хэрэгжүүлнэ гэж тэрбээр танилцуулгадаа онцоллоо.

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм. Төсөл хэрэгжүүлэхэд гарах үр дүнгийн талаар болон бусад үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг нэмж тусган НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.

Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваах нь зүйтэй гэж үзлээ

Баянгол, Баянзүрх дүүргийн Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа “Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн дүүргүүдийн хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор өрх, хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан зарим засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах шаардлагатай байна. Баянгол дүүргийн 1, 3, 4, 20 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн 4, 5, 8, 16, 26 дугаар хорооны иргэдээс хороо хуваах санал ирсэн. Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж, шинээр хороо байгуулснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гарна” гэж мэдээлэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, Баянгол дүүргийн 1, 4, Баянзүрх дүүргийн 5, 8 дугаар хороог хуваах, өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

“Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ” үзүүлж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд батлагдсан “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг хэрэгжүүлэн ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд үүрэг болгосон юм.

Энэ дагуу НЭМГ-ын ажлын хэсэг нийслэлийн найман дүүрэгт хяналт, үнэлгээ хийсэн бөгөөд Эрүүл мэндийн төвийн удирдлага, үйлчлүүлэгч болон эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж буй “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг цэгийн үйлчилгээ”-ний хүрээнд эмэгтэйчүүд, жирэмсний дотрын кабинетийг бие даан ажиллуулж, ЭХО болон лабораторийн шинжилгээг нэг цэгт төвлөрүүлжээ.

Ингэснээр жирэмсэн эхчүүдийн шинжилгээ өгөх хугацаа 2-5 хоногоор багасч, эх нярайн үндсэн үзүүлэлт сайжирсан нааштай үр дүн гарч эхлээд байна. Түүнчлэн жирэмсэн эх, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүлээгдэл чирэгдэлгүй, чанар хүртээмжтэй, ээлтэй орчинд цогц байдлаар үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Шанхай хотод Монгол Улсын Консулын газар нээгдлээ

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр боллоо.

Уг ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Жөү Ли Мин болон Шанхай хотод суугаа Люксембургийн Ерөнхий консул бөгөөд Шанхай хот дах консулын газруудын ахлагч буюу дуэн Люк Декер нарын хүндэт зочид оролцов. Шанхай хотод Монгол Улсын ЕКГ байгуулагдсанаар 25 сая хүн амтай тус хотод үйл ажиллагаа явуулж буй 72 дахь ЕКГ болж байна.

Шанхай дахь ЕКГ нь Шанхай хот болон Шянши, Фужянь, Жөжян, Аньхуй, Жянсу мужийг хариуцан ажиллах бөгөөд тус бүс нутагт ажиллаж, суралцаж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэхээс гадна Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, экспортын боломжийг хятадын хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд сурталчлан таниулах, тус улсын дэвшилтэт техник технологийг Монголд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх зэргээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

Categories
мэдээ нийгэм

ЭХЗХ-ны дарга А.Тлейханы томилолтын хугацааг сунгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 10 сарын 30-ны өдөр Эрчим хүчний тухай хуулийн 8.3-р заалтыг үндэслэн 146 тоот захирамж гаргаж Алмаликийн Тлейханыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар гурван жил ажиллуулахаар томилолтын хугацааг сунгалаа. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Алмаликийн Тлейхан нь дулаан инженер, үйлдвэрийн эдийн засагч мэргэжилтэй. Америкийн Нэгдсэн Улс, болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсад мэргэжил дээшлүүлсэн, Удирдлагын ухааны доктор( Ph.D), Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор цолтой. А.Тлейхан нь эрчим хүчний салбарт 43 жил ажиллаж байна. Тэрээр 1976-1996 онуудад “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д мастер, ахлах инженер, цехийн дарга, ерөнхий инженер, 1990 оноос тус цахилгаан станцын дарга, 1995-1997 онд Төвийн эрчим хүчний системд хөрөнгө оруулалт технологийн шинэтгэлийн төвийн захирал, мэргэжилтэн, 1997-2004 онд Эрчим хүчний удирдах газар, Түлш, эрчим хүчний ерөнхий газарт хэлтэс, албаны дарга, 2004-2008 онд Түлш, эрчим хүчний яамны Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн орлогч даргаар тус тус ажиллаж байсан. 2008-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2012 онд Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.

А.Тлейхан нь 2016 оны 11 сараас эхлэн Эрчим Хүчний Зохицуулах Хорооны даргаар томилогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа Эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх болон хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чиглэсэн зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажилласан. Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шинжлэх ухаан технологийн Их Сургуультай хамтран эрчим хүчний аудитор, менежер бэлтгэх, хэмнэлтийг дэмжсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн мэргэжлийн үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах, Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэглэгч, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг олон ажлуудыг санаачлан, “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор батлуулсан. Мөн Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг нэгдсэн системд холбон ажиллуулах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах, хууль эрх зүй, сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөөл олголт, тариф батлахтай холбогдсон зохицуулалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа бөгөөд олон улсад сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих тоног төхөөрөмжийн үнэ өртөг, тариф буурч байгаатай холбоотойгоор Сэргээгдэх эрчим хүчний хуулинд нэгж цахилгаан эрчим хүчний үнийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг барихад өрсөлдөөний үнэ хаялцуулах ажиллагаагаар зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөн, Сэргээгдэх эрчим хүчний хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эрчим хүчний салбарыг урамшуулалт, зохицулалтын загварт шилжүүлэх ажлыг эхлүүлж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Эрчим хүчний зохицуулах хорооны хөгжлийн стратегийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлж, Хорооны хүний нөөцийн хөгжлийн шинэ менежментийг нэвтрүүлсэн зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэн, тодорхой үр дүнд хүрч байна. Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх А.Тлейханыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар дахин ажиллуулахаар, томилолтын хугацааг нь гурван жилээр сунгасан байна.

Categories
мэдээ нийгэм

“Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” уралдааны цомыг гардууллаа

Олимпийн зөвлөлийн удирдах ажилтны баруун бүсийн сургалт Увс аймагт болж байна. Сургалтын үйл ажиллагаанд Монголын үндэсний Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, “Аварга” дунд сургуулийн захирал А.Элбэг, МҮОХ-ны олимпизмийн боловсрол, сургалт хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж тэргүүтэй зочин багш нар оролцлоо.

“Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны танилцуулга, ач холбогдол, Олимпизмийн үзэл санаа, Биеийн тамир спортын шинжлэх ухааны хөгжил, Биеийн тамирын багшийн сурган хүмүүжүүлэх, судалгаа шинжилгээний арга зүйн өөрчлөлт хөгжлийн талаар хэлэлцэж буй уг сургалтад Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн Олимпийн зөвлөлийн удирдах ажилтнууд болон Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бүх биеийн тамирын багш нар хамрагдлаа.

Сургалтын үеэр МҮОХ-ны ЕНБ дарга Э.Бадар-Ууган Увс аймгийн Мюнхень олимпийн зөвлөлийн Тэргүүн H.Төрмөнхөд “Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны цомыг гардуулсан юм.