Categories
мэдээ улс-төр

ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтантай хамааралтай 11 зээлдэгч байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр УИХ-д зүүн чиглэлийн төмөр замыг дэмжих лобби бүлэг байгуулагдсаныг танилцууллаа. Тус лобби бүлэгт УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар, О.Баасанхүү нар оржээ.

Мөн тэрбээр ЖДҮХС-аас зээлээр мөнгө угаасан хэргийг шүүхээр шийдвэрлэхгүй бол “саарал жагсаалт”-аас гарахгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэ оны 08 дугаар сарын 01-ний өдөр АТГ-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүд ирсэн албан бичигт ЖДҮХС-аас зээл авсан иргэн, аж ахуйн нэгж дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтантай хамааралтай 11 зээлдэгч байна. Энэ дотроос найман үйлдэл нь мөнгө угаасан гэдгийг тогтоосон гэдгийг дурдсан аж. Тиймээс мөнгө угаасан үйлдлүүдийг зарлах шаардлагатайг тэрбээр хэллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлаар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны С.Даваасүрэн ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Гишүүд “Яагаад “саарал жагсаалт”-д оруулсан асуудлаа хэлэлцээгүй байж эхэлж чөлөөлөх асуудал ярьж байна вэ?” гэсэн асуулт тавьж байлаа. УИХ-ын дарга үүнд тайлбар хийж , олон хүчин зүйл байгааг дурдаж байлаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Энэ асуудлыг манай байнгын хороо оруулж ирээгүй” гэдгийг онцлов.

УИХ дахь МАН-ын бүлэг Д.Тогтохсүрэн “СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авъя” гэсэн санал гаргалаа.

Ийнхүү чуулганы үдээс өмнө хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ.

Ч.Хүрэлбаатарыг хаацайлж, Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нараар туг тахиж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Дараагаар нь СЗХ-ны даргаас С.Даваасүрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Мөнх-Оргил:

-СЗХ-ны дарга С.Даваасүрэн өргөдлөө өгсөн юм байна. Гэхдээ ирэх долоо хоногт “саарал жагсаалт”-д орсон асуудлаар хэлэлцүүлэг хийх гээд байгаа юм биш үү. Эхлээд “саарал жагсаалт”-ын асуудлаа ярьчихаад дараагаар нь энэ хоёрт хариуцлага тооцъё. Тэгэхгүй бол шүүхээр шийдвэр гаргасны дараа асуудлыг хэлэлцэх гээд байна. Яагаад хүнээ чөлөөлж байгаагаа мэдмээр байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувьд асуудлын 90 хувиа ярьж чадахгүй байна гэсэн. УИХ-ын даргад Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох эрх нь байгаа ч огцруулах эрх нь байхгүй гэлээ. Үүнд УИХ-ын дарга:

-Энэ асуудалд УИХ-ын тухай хуулиар огцруулах эрх байдаг. Ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн байна гэсэн үндэслэл нь нэр бүхий гишүүдээс гарч, тэмдэглэлд үлдсэн байдаг. Санхүүийн зах зээлээ сайжруулах үүднээс асуудлаа шуурхай хэлэлцээд явуулах шаардлагатай гээд горимын саналаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар горимын санал дэмжигдсэнгүй. Асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцээд явав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-“Саарал жагсаалт”-д оруулсан буруутай этгээдүүдийг цогцоор нь оруулмаар байна. ХЗДХ-ийн сайдтай холбоотой асуудал хоёр нь байгаа юм.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-“Саарал жагсаалт”-д орсон дөрвөн асуудал байгаа. Хойд Солонгосын хүмүүсийг гаргаагүй, алт, мөнгөний асуудал дээр хяналтгүй мөнгө байна, шүүхээр мөнгө угаахтай холбоотой асуудал шийдэгдэхгүй байна, хил гаалиар хууль бус мөнгө орсонд шийтгэл муу байна гэсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:

-“Саарал жагсаалт” хариуцлага тооцох нэг асуудал. Бусад этгээдүүдэд ч хариуцлага тооцох ёстой. Европын холбооны татварын суурийг багасгах асуудалд манайх хамрагдаагүй учраас “хар жагсаалт”-д орсон. Бид удаа дараа шаардсаны үндсэн дээр зохих арга хэмжээ авсан. Сангийн яамнаас ажлаа хангалтгүй хийж байна.Мөнгө угаахын эсрэг хамтарч тэмц гэхэд бэлтгэл хангаагүй. Өөртэй нь хариуцлага ярьсаны үндсэн дээр Ч.Хүрэлбаатар УИХ-ыг гүтгэн гүжирдэж болохгүй. Ч.Хүрэлбаатарыг хаацайлж, СЗХ, Монголбанкны Ерөнхийлөгч хоёроор туг тахиж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хариуцлагыг ярих нь зөв. Гэхдээ “саарал жагсаалт”-аа эхлээд ярих хэрэгтэй. Хариуцлага тооцож байгаа субъект нь тодорхой байх хэрэгтэй. Эзэнгүй хэрэг дээр бид яриад байна. “Саарал жагсаалт”-ыг хаалттай хэлэлцье.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-СЗХ-ны даргын өргөдөл байна. Өргөдлийг Эдийн засгийн байнгын хороон дээр тарааж өгч хэлэлцүүлсэн. С.Даваасүрэнг үүрэгт ажлаа чөлөөлөгдөх хүслээ гаргасантай холбогдуулан танилцуулсан. Банк бус санхүүгийн зохицуулалт газрыг зохицуулах талаар хоёр ч удаа УИХ-ын даргын нэр дээр өргөдөл ирж үүрэг даалгавар өгч байсан. Биелэлт нь хангалтгүй байсан.

Categories
мэдээ нийгэм

Н.Мөнхдаш: Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулж Чингис хааны морьтой хөшөө босгосон

Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн, “Дархан нутаг” ТББ-ын тэргүүн Н.Мөнхдаштай ярилцлаа.


-Дархан хотод барьсан хөшөөний талаар ярилцлагаа эхэлье. Их өвөрмөц санагдсан. Ямар бэлгэдлээр хөшөөг босгосон бэ?

-Би 1990 оны өмнөх үеийн нийгэм ямар байсныг мэднэ, ардчиллын өмнөх үе гэсэн үг. 1990 оноос өмнө бид өвөг дээдсийнхээ талаар мэдээлэл бага, хаалттай байлаа. Чингис хааны тухай хаа хамаагүй ярьдаггүй, үүх түүхээ сурталчилах зүйл огт байсангүй. Манай улс Оросын нөлөөнд байсан учраас өөрсдийнхөө түүхийг гэхээс илүү социалист орнуудын түүхийг судалж байсан. Тийм ч учраас 1990 оны өмнөх үеийг хүүхэд, залуучуудад ойлгуулъя гэж боддог юм. Энэ үүднээс Ардчилсан хувьсгалын 30 жилийн өмнө Чингис хааны нэрийг хэлэх ч эрхгүй байсан бол өнөөдөр бид үүх түүхээ мэддэг, ярьдаг, сурталчилдаг болсон. Тиймээс ардчиллын 30 жилийн ойг тохиолдуулж Дархан хотод хөшөө босголоо. Дархан нутаг ТББ-ынхантайгаа ярилцаж байгаад Ардчиллын 30 жилийн ойгоор Дархандаа дурсгалтай зүйл үлдээе гэх үүднээс Чингис хааны идэр залуу насны үеийг хонх барьснаар хөшөө босгосон. Хонхоор ардчиллаа төлөөлүүлж, илэрхийлж байгаа юм. Эрх чөлөөний хөшөө гэхэд л Америкт байдаг шүү дээ. Үүнтэй адилтгаж хонх барьсан Чингис хааны хөшөө босгосон. Дархан хотод хоёр дахь хөшөөгөө босгож байгаа нь энэ. Уг хөшөөний нээлтээ бид дэлхий нийтийн нэр хүндийн өдөр буюу аравдугаар сарын 20-нд хийж, дарханчууддаа хүлээлгэж өгсөн. Мөн тус өдөр манай улсын тусгаар тогтнолоо дэлхийд зарласан өдөр.

-Өмнө нь мөн хөшөө босгож байсан санагдаж байна?

-Манай Дарханыг “Найрамдлын Дархан” гэдэг байсан. Тэр утгаар нь эв нэгдлийг бэлгэдэн 2015 онд Алунгуа эхийн хөшөөг Дархандаа бүтээн байгуулсан.

-Ардчиллын 30 жилийг та хэрхэн дүгнэж байна вэ. Манайд Ардчилал бүрэн утгаараа хөгжиж байна уу?

-Нийгмийн томоохон өөрчлөлт хурдацтай хөгжих нь 30 жилийн хугацаанд богино л доо. Нийгмийн хувьсал алдаа, оноотой. Миний хувьд 1990 оноос өмнөх үеийг мэддэг учраас эргээд харахад ардчилал ололттой олон зүйлийг авчирчээ. Жишээ хэлэхэд, Хойд Солонгос ямар хатуу, харанхуй бүдүүлэг байгааг дэлхий нийт харж байгаа. Манай улс шиг ардчилсан улс тун ховор. Ардчилсан орнууд дундаа хариуцлага, дүрэм журмын хувьд хатуу дектатуртай байгаа нь олон ажиглагддаг юм. Манай улс 30 жилийн хугацаанд эрх чөлөөг дэндүү их эдэлж байгаа гэж ойлгодог. Бүр хэтрүүлэн хэрэглээд байна гэж ч хэлж болно. Дүрэм журмаа мэдэхгүй, зөвхөн би л эрх чөлөөтэй, юу ч хийсэн болно гэдэг ойлголттой байна. Ялангуяа төр засгийн өндөр албан тушаалтай хүмүүс маш хариуцлагагүй байна.

-Ардчилал гарснаар баян, хоосны ялгаа үүссэн гэж ярих нь бий. Бүх зүйлийн бурууг ардчилал руу түлхээд байдаг тал байдаг. Энэ тухайд?

-Тийм. Ардчилал гараад алдаа, оноотой л явж байгаа гэж дээр хэлсэн. Одоо парламентын засаглал сайн, муу гээд ярьж байна. Угтаа манайд парламентын засаглал хамгийн зөв. Үүнийг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Хоёр том хөршийн дунд оршиж байгаа манайх шиг хөгжиж байгаа улсад энэ засаглал маань зөв юм. Өнөөдөр манайд хариуцлага алга. Монгол Улсад хаана, хаанаа хариуцлага хэрэгтэй байгаа юм. Хүн бүр үүргээ ухамсарладаг баймаар байна.

Ялангуяа өндөр албан тушаалтнууд хууль, дүрэм журмаа үл хайхардаг, хариуцлага гэх зүйл байхгүйд нийгэм бухимдалтай байна. Өндөр албан тушаалтнууд нь хэрэгт холбогдчихоод ямар ч хариуцлага хүлээдэггүй. Гишүүд нь өөрсдөдөө зориулсан хууль гаргаж, хүү зохиож зээл авч байна. Хүүгүй шахуу мөнгө аваад явж байдаг.

Хариуцлагын тогтолцоо гэх зүйл манайд алга. Тэр дундаа эрх мэдэлтэй хүмүүсийн хариуцлагын асуудлыг маш сайн гаргаж тавих хэрэгтэй. Хариуцлага, шударга ёсыг л иргэд хүлээж байна.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа

2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна.

Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад гардуулахаар болсон юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп” сангийн цом, цом аялуулах удирдамжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй болох зуны олимпын наадамд оролцох эрхийг илүү олон тамирчин авч, амжилтаа ахиулан оролцохыг хүсэн ерөөв.

Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн 8 тамирчин олимп, паралимпын буудлага, хөнгөн атлетик, пара таеквондо, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг төрөлд өрсөлдөх эрхээ аваад байна. Мөн багийн спортын төрлөөр анх удаа 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токиогийн олимпод оролцох эрхээ авсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайдуудыг томилохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцлээ. . Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Гадаад харилцааг эдийн засгийн гадаад харилцаа талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй. Польш улсын техник, технологийг Монголд оруулж ирэх тал дээр анхаарах шаардлагтай байгаа юм. Эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх асуудлыг ОХУ-ын Элчин анхаарч ажиллаарай. НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчдийн газарт туршлагатай, сайн дипломатч томилогдож байна. НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газар бол дэлхийн парламент. Үүн дээр өндөр түвшинд томилдог байх хэрэгтэй. Монгол Улсын гадаад харилцааны бодлогыг дамжуулдаг байх хэрэгтэй юм. Үүн дээр ГХЯ ямар бодлого барьж байна вэ?

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

-НҮБ бол үнэхээр дэлхийн аюулгүй, энх тайван байдлыг хариуцсан, олон улсын яриа хэлэлцээний гол төв. Олон улсын хуулийг ч хамгийн нарийвчлан боловсруулдаг. Үүнд бид үнэхээр мэргэжлийн, олон талт хамтын ажиллагаагаар мэргэшсэн хүнээ явуулдаг. Л.Эрдэнэчулуун, н.Энхсайхан, н.Энхцэцэг гээд. В.Энхболд дарга бол олон талт хамтын ажиллагаагаар ажиллаж байсан, 180 орны яриа хэлэлцээрт ажиллаж ирсэн, Элчин сайдаар ажиллаж, зиндаанд нь хүрсэн хүн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Эмэгтэй Элчин сайдуудыг яагаад оруулж ирэхгүй байна вэ? Манайд С.Оюун, н.Туяа гээд мундаг эмэгтэй Элчин сайдууд байсан. Цаашдаа эмэгтэй Элчин сайдуудыг томилох уу?

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

-Элчин сайдуудын дунд эмэгтэй хүн цөөхөн гэж байгаа нь үнэн. Манайд Элчин сайдуудын зиндаанд хүрсэн эмэгтэйчүүд байгаа. Тэднийг оруулж ирэх хэрэгтэй. Оруулж ирэх бодлогыг анхаарч ажиллана. Жендэрийн мэдрэмж газрын дарга нарын түвшиндээ гайгүй байгаа.

УИХ-ын гишүүн Б.Ундраа:

-Өнөөдөр 6 Элчин сайдад нэр дэвшигч орж ирж байна. Манай гадаад бодлогын хамгийн чухал асуудал бол хоёр хөрш. Миний онцолж асуух зүйл бол ОХУ-тай худалдааны харилцаа, тэнцэл сайнгүй байгаа. Худалдааны харилцаа 37 хувиар нэмэгдсэн гэж байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Гол экспортын бараа үхрийн хөлдөөсөн мах хэд байна. Энэ талаар судалж үзсэн байх гэж бодож байна. Кубад улсад томилогдохоор Элчин сайдаар томилогдох гэж байгаа Ш.Батцэцэг өмнө нь Индонези улсад сайн ажилласан. Куба улсад томилогдвол аялал жуучлалыг нэмэгдүүлэх талаар сайн ажиллана гэж бодож байна. Бүхэл бүтэн тив, карбийн орнуудыг хавсарч сууна.

ОХУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Д.Даваа:

-Бүхий л салбарын харилцаа холбоо эрчимтэй хөгжих ёстой гэж үзэж байгаа. Үүн дотроо эдийн засаг, худалдааны бодлого чухал. Хамгийн түрүүнд хийх ёстой гарц нь ЕвроАзийн худалдааны байгууллагатай чөлөөт худалдааны гэрээ хийх ёстой юм билээ. Гишүүнчлэлтэй байгаа орнуудтай яриа хэлэлцээ хийсэн. Хөрөнгө оруулалттай холбоотой том төслийг явуулах, тарифын асуудлаар хэлэлцээ хийж ажиллана.

Куба улсад Элчин сайдаар нэр дэвшигч Ш.Батцэцэг:

-Куба бол их онцлогтой улс. Би хамгийн түрүүнд олж харсан зүйл бол уламжлал сайн. Ирэх Куба-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно. Уламжлалт харилцааг сайжруулна. Анагаах ухааны чиглэлээр харилцаагаа давуу хөгжүүлнэ гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

-Элчин сайдуудад нэр дэвшигчид нэрэндээ ямар нэг сэв суулгаагүй хүмүүс байна. Тухайн улс орнууддаа Монголын нэрээ бодож ажиллах ёстой. Дипломатуудын нэр хүнд сэвтсэн энэ үед хариуцлагатай ажиллаарай.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Нэр дэвшигч 6 эрхмийг дэмжиж байна. Энэ дотор их сургуульд сурч байсан 2 мэргэжлийн дипломат, мэргэшсэн хоёр дипломат, олон жил батлан хамгаалах салбарт ажилласан, туршлагатай хүн ч байна. Элчин сайдуудад нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэрсийг гаргаж, эдийн засгийн чиглэлээр курст бэлтгэх хэрэгтэй байна. Энэ талаар ГХЯ судалж үзэх хэрэгтэй. Манайд албан ёсоор дэд академи байхгүй. Бид удирдлагын академид түшиглээд Элчин сайдаар томилоход нь бэлтгэвэл ямар вэ? Гадаадад Элчин сайдаар томилогдоод очиход хэл ус, мэргэжлийн талаар туршлагатай, амьдралд тулсан бизнесүүдийн асуудлыг мэддэггүй.

Дараагаар нь дээрх нэр дэвшигчдийг Элчин сайдад томилох санал хураалт явууллаа. Ингээд зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэж дэмжив. Дараагаар нь ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Давааг томилохыг гишүүдийн 82.4 хувийн саналаар, БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэгийг томилохыг гишүүдийн 78.2 хувийн саналаар, БНПУ-д суух Элчин сайдаар Б.Доржийг томилохыг гишүүдийн 82,4 хувийн саналаар, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Төмөрийг томилохыг гишүүдийн 82.4, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазарыг томилохыг гишүүдийн 86.3 хувийн саналаар, НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Энхболдыг томилохыг гишүүдийн 84.3 хувийн саналаар нарыг тус тус дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны УАЗ Пургон автомашиныг гардуулан өглөө

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны УАЗ Пургон автомашиныг гардуулан өглөө.

Уг машиныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы дэмжлэгээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст олгосон. Налайх дүүрэг нь ой, хээр, тал хосолсон онцлогтой газар нутагтай учир Онцгой байдлын хэлтсээс ой хээрийн түймэр унтраах, үер усны болон эрэн хайх аврах ажиллагааны дуудлага зонхилдог . Иймд үүрэг гүйцэтгэхэд туулах чадвар сайтай автомашинтай болсон нь ач холбогдолтой юм. Автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар оролцлоо

Categories
мэдээ улс-төр

Д.Цогтбаатар: Цэргийн хамтын ажиллагаа бол Орос, Монголын хамтын ажиллагааны чухал салбар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудын томилогоог хэлэлцэж байна. Ерөнхийлөгчөөс ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Даваа, БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, БНПУ-д суух Элчин сайдаар Б.Дорж,Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Энхболд нарыг тус тус зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал хүнд байна. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудал зэрэг зэрэг гарч байгаа. Энэ нь яамдын уялдаа холбоонооос гадна гадаадад суугаа ЭСЯ-дын үйл ажиллагаа муу байгааг харуулж байна. Ялангуяа нэр дэвшигч Д.Даваад онцолж хэлмээр байна. ОХУ-д Элчин сайдаар ажиллана гэдэг амаргүй. Тэнд ажиллаж байгаа манай дипломат ажилтнууд хар тамхи, мансууруулах бодисын дамжуулагч, борлуулагч болсон гэдэг мэдээлэл байгаа. ОХУ Европын гол үүд хаалга болсон цэг. Энэ улсад байгаа манай Элчин сайд маш чухал үүрэгтэй ажиллах ёстой. ОХУ-д асуудал их бий шүү.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Монгол Улс саарал жагсаалтад орсон. Тэр хурал дээр манай улсыг дэмжсэн нэг ч улс байгаагүй. Гадаадад Элчин сайдуудыг Монгол Улсаа дэмжүүлэх гэж томилдог. ОХУ-д Элчин сайдаар томилуулна гэдэг асар том нэр хүндийн хэрэг. ГХЯ-нд эрэмбэ ёс алдагдаад байгаа юм биш үү. Нэр дэвшигч Д.Даваа энэ асуултад хариулна уу?

БНПУ-д суух Элчин сайдаар нэр дэвшигч Б.Дорж:

-Польшид 1000 орчим манай улсын иргэн амьдарч байгаа. Тэнд манай уламжлалт анагаах ухааны эмч нар ажилладаг. 150 орчим эмч нар ажиллаж байгаа. Энэ бол Европын ямар ч оронд байхгүй зүйл. Дэлхий даяар эм, эмчилгээг анхаарах болсон энэ үед манайд ач холбогдолтой зүйл. Польшид байгаа эмч нарыг төр, засгийн зүгээс анхаарах ёстой гэж боддог. Давхар харьяалалын тухай иргэд тавьдаг. Үүнийг төр, засаг судалж байгаа байх. 50 сая еврогийн асуудлыг хөндлөө. Олон жилийн өмнө энэ асуудлыг судалж, худалдааны харилцааг өргөжүүлэх нь зүйтэй юм байна гэж санал тавьж байсан хүний нэг би. Бусад хөөцөлдөх ажил их байгаа. Үүнд идэвхтэй ажиллана.

ОХУ-д суух Элчин сайдаар нэр дэвшигч Д.Даваа:

-Хоёр талт болон олон улсын харилцааг нийтэд нь олон улсын харилцаа гэдэг. Олон улс нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн конвенци хуулиуд байдаг. Надад үлдэж байгаа хугацаанд судлах, суралцах зүйл нэлээдгүй байгаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-ОХУ-д зэрэг хэргэмтэй хүн Элчин сайдаар очих ёстой. Тэнд суралцах хүн очих хэрэггүй.

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

-Монгол Улсын дипломат үйл ажиллагаа зөвхөн ГХЯ-ны хүрээнд биш бусад салбарт хамаарна. Манай БХЯ энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гадаад харилцааг бэхжүүлж байгаа. Д.Даваа генералын хувьд өөрийнхөө салбарт Элчин сайдынхаа зиндаанд хүрсэн. Цэргийн хамтын ажиллагаа бол Орос, Монголын хамтын ажиллагааны чухал салбар. Энэ хүн монгол төрд хэнээс ч дутахгүй олон жил ажилласан. Энэ бол дипломат ажил.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдад шинэ загварын тэмээний ноосон хантааз олгов

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас Засгийн газрын 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай” журамд заагдсан “Тэмээний ноосон хантааз”-ыг энэ онд үндэсний үйлдвэрлэгч “Кашмер холдинг” ХХК-ны загварыг шалгаруулан шинээр хийлгэсэн юм.

Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан энэхүү хантаазыг

Энэхүү хантааз нь хагас бариу хэлбэртэй, босоо захтай, хэрэглээнд тэсвэртэй, хар хөх өнгийн хөвөн даавуун материалтай, суналт багатай, бүрзийлт үүсдэггүй, хэлбэрээ хадгалах чадвар болон дулаан хадгалах чадвар сайтай 100 хувь тэмээний ноосон материалтай гэдгээрээ онцлогтой аж.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хүүхдийг галаас аварсан иргэдийг “Хүний эрхийн төлөө” тэмдгээр шагнажээ

Шатаж байсан гэрээс 3-14 насны хүүхдүүдийг гаргаж, галын аюулаас аварсан таксины жолооч С.Хишигдалай, үйлчлүүлж байсан иргэн Д.Баасандоо нарыг Хүнийн эрхийн үндэсний комиссоос “Хүний эрхийн төлөө” тэмдгээр шагналаа.

ХЭҮК-ийн дээд шагнал болох “Хүний эрхийн төлөө” тэмдгийг хүний амьд явах эрхийг хангасан онцгой гавьяаг нь хүндэтгэн олгож байгааг танилцуулан өнөөдөр комиссын дарга гардуулан өгсөн юм. “Хүний эрхийн төлөө” тэмдгийг дагалдуулан 100,000 төгрөгийн урамшуулал олгодог юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн давхраас 67 настай эмэгтэй үсрэхийг завджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд өчигдөр /2019.11.08/ тус дүүргийн харьяат 67 настай эмэгтэй орон сууцны дөрвөн давхраас үсрэх гэж байсныг онцгой байдлын алба хаагчид таслан зогсоожээ. Энэ тухай дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн орон сууцанд очиж, Ч-г дөрвөн давхраас олс ашиглан аварч, тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Дээрх эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амиа хорлохоор завдсан байжээ.