Categories
мэдээ нийгэм

Барилгын дээвэр дээр гал түлсэн зөрчилд шийтгэл ногдууллаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 222” хорооллын барилгын талбай дээр гал түлж утаа гаргасан тохиолдол гарчээ. Тодруулбал, Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд ирүүлсэн иргэний гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай хамтран газар дээр нь хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр шөнө хүйтэн хоносон учраас барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Г нь барилгын дээвэр дээр гэрээсээ шахмал түлш авчирч гал түлсэн болох нь тогтоогдсон байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Г-д торгууль ногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэр автобус цэвэрлэх үйлчилгээ нэвтрүүлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн аравдугаар сарын 4-ний өдрийн 3/1388 дугаартай албан бичгийн дагуу автобусны цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийг ая тухтай, цэвэр орчинд зорчих нөхцөл бололцоогоор хангах, нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг дээшлүүлэх ажлын хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-с “BUS SERVICE” цэвэрлэгээний үйлчилгээг нэвтрүүлжээ.

Уг ажлын хүрээнд эцсийн цэгүүд болох Ч:25 Тоосгоны эцэс, Ч:28 Сэлхийн эцэс, Ч:29 Сэлбийн чиглэлүүдэд “BUS SERVICE” үйлчилгээг явуулж байна. Энэ үйлчилгээ нь нийтийн тээврийн шугаманд яваа өөрийн автобусанд чийгтэй цэвэрлэгээ, халдвараас сэргийлэх ариутгалын үйлчилгээг зохион байгуулж иргэд та бүхэнд цэвэрхэн автобусаар үйлчлэх зорилготой ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэг хог тээвэрлэлтийн асуудлаа бүрэн шийдвэрлэлээ

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан нар Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд хог тээвэрлэлтийн таван автомашин, зам засвар, шинэчлэлийн хоёр ковш, грейдер машины түлхүүрийг гардуулан өглөө.

Сүүлийн арван жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв нь парк шинэчлэл хийгээгүй хог тээвэрлэх зориулалттай 18 ширхэг автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэл ихтэй, ажлын бүтээмж нь муудсан байсан.Өмнө нь ашиглаж байсан хог тээвэрлэлтийн машинууд нь оруулж ирсэн тухайн улсдаа олон жил явсан автомашинуудыг ашиглаж байсан бөгөөд эдгээр найман тонны даацтай хог тээвэрлэлтийн цоо шинэ автомашинууд нь 00 километртэй орчин үеийн стандартын шаардлага хангасан гэдгээрээ онцлог аж.

Дүүргийн нутаг дэвсгэрт жил ирэх тусам орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллага, хүн амын тоо ихээр нэмэгдэж, хог ачиж тээвэрлэхэд автомашин техникийн хэрэгцээ шаардагдаж байсан. Эдгээр орчин үеийн стандарт нийцсэн хог тээвэрлэлтийн таван автомашин, зам засвар шинэчлэлийн хоёр ковш, грейдертэй болсноор Эко дүүрэг болох зорилт дэвшүүлсэн Хан-Уул дүүрэг хог тээвэрлэлтийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хятадаас Европыг зорьсон ачааны галт тэрэгний эхний цуваа Турк улсыг дайран өнгөрөв

Хятад улсаас Европыг зорьсон “China Railway Express” ачааны галт тэрэгний эхний цуваа 2019 оны 11 сарын 6-ны өдөр Туркийн нийслэл Анкара хотын төмөр замаар дамжин өнгөрчээ.

Турк улс галт тэрэгний эхний цувааг ёслол төгөлдөр угтан авсан бөгөөд “Турк улс сүүлийн жилүүдэд тээврийн дэд бүтцийг сайжруулснаар Ази, Европын хооронд тасралтгүй холболт бий болгоход хувь нэмэр оруулсан” гэж тус улсын гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар агнасан байж болзошгүй 65 ширхэг бугын эвэр тээвэрлэж явжээ

Аравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Ө, А нар нь тус аймгаас Улаанбаатар хотруу автомашинаар таван ширхэг тарваганы тулам, 65 ширхэг бугын эвэр тээвэрлэж байсныг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн алба хаагчид илрүүлэн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Эдгээр иргэд ямар нэг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүй байсан бөгөөд хууль бусаар агнасан амьтны гаралтай мах, түүхий эд худалдан авсан, хууль бусаар ан амьтан агнасан байж болзошгүй аж.

Categories
мэдээ улс-төр

ЖДҮХС-д 50 тэрбум төгрөг тусгахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

Улсын төсөвт ХХААХҮ-ийн сайдын багцын урсгал зардлаас ЖДҮХС-нд 50 тэрбум төгрөгийг шилжүүлэх саналыг Ж.Ганбаатар гишүүн гаргасан байна. Уг саналыг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бол Төсвийн байнгын хороо дэмжээгүй байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-ЖДҮ-ийн агентлаг байгуулах талаар 2020 оны төсөвт тусгагдаагүй байна. ЖДҮХС-гийн үйл ажиллагааг цаашид яаж явуулах вэ? Иргэдийн эргэн төлөлтөөс мөнгийг нь оруулахаар болсон юм билээ. Улс нь энэ санг орхигдуулахгүй байх ёстой. ЖДҮ бол улсын хөгжлийн тулах цэг гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Өнгөрсөн жил ЖДҮХС-д 47 тэрбум төгрөг тавьсан. Энэ бол их ач холбогдолтой болсон. Одоо энэ хуваарилдаг журам нээлттэй болсон. Сангийн хүртээмжийг нэмэгдүүл өгөөч гэж байгаа. Ч.Улаан сайд эргэн төлөлтөөс мөнгө олж ирнэ гэж байгаа. Гэтэл тэр мөнгө бондын төлөлтөд явах юм билээ. ЖДҮХС үндсэндээ хоосон байгаа хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-ЖДХҮС-г ажлын хэсэг судалж үзсэн. Үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих санаас ЖДҮХС-г салгахаар төлөвлөсөн. ЖДҮХС-гийн эргэн төлөлт ирэх онд 69 тэрбум төгрөг юм билээ. Энэ мөнгөөр ЖДҮХС-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. ХХААХҮ-ийн сайдын багцаас авна гэвэл салбарынхан цалингүй болно.

Чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад ЖДҮХС-д 50 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжсэнгүй. Эдийн засгийн ангилал өөрчлөлтэй холбоотой төсөвт арга хэмжээний хугацаанд өөрчлөлт оруулахыг дэмжлээ.

Ийнхүү 2020 оны улсын төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусаж, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

33.9 тонн цагаан будааг буцаав

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шинжилгээгээр Улаанбаатар хотын нэр бүхий компаниас иргэн А-д нийлүүлсэн цагаан будаа нь хэвийн бус амт, үнэртэй, бохирдолттой, стандартын шаардлага хангахгүй, хүнсэнд хэрэглэх боломжгүй нь тогтоогдлоо.

Иймд холбогдох хуулийн дагуу 33.9 тонн цагаан будааг нийлүүлсэн компани руу нь буцаалт хийлгүүлжээ.

Categories
гадаад мэдээ

ХДХВ-ийн шинэ омгийг илрүүлсэн байна

Америкийн эрдэмтэд хүний дархлалын олдмол хомсдолын вирусийн (ХДХВ) шинэ омгийг илрүүлжээ. Энэхүү нээлт нь тухайн вирус хэрхэн хувьсан өөрчлөгдөж, тархаж байгааг ойлгоход илүү дөхөм болох юм гэж судлаачид онцолж байна. Мөн энэ нь ХДХВ-тэй тэмцэх үр дүнтэй аргыг боловсруулж, хямд үнэтэй урьдчилан сэргийлэх тарилга бүтээхэд ач холбогдолтой гэнэ. “The Wall Street Journal” сонины мэдээлснээр ХДХВ-ийн халдварыг Конго улсын гурван иргэн авсан байж. Америкийн “Abbott Laborato­ries” байгууллагын ажилчид шинэ омгийг ийн илрүүлжээ. Хамгийн сүүлд 19 жилийн өмнө ХДХВ-ийн шинэ омгийг илрүүлсэн аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

“Цөлжилт, газрын доройтлыг бууруулах аргачлал, цөлжилтийн мониторингийн судалгааны арга зүйд суралцуулах нь” сэдэвт сургалт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төсөлтэй хамтран Даян дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр “Цөлжилт, газрын доройтлыг бууруулах аргачлал, цөлжилтийн мониторингийн судалгааны арга зүйд суралцуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад аймаг нийслэлийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Цөлжилт, газрын доройтол, ой хариуцсан мэргэжилтнүүд, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч, инженерүүд оролцлоо.

Энэхүү сургалтыг Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр батлагдсан хууль тогтоомж танилцуулах шинээр боловсруулагдаж буй журам аргачлал хэлэлцүүлэх, цөлжилтөд нэрвэгдэж буй газар нутгийн бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, цөлжилтийг үнэлэхэд хийж буй хяналт шинжилгээний ажлын чанарыг сайжруулах зорилгоор зохион байгууллаа.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгост гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн өгөв

Өмнөд Солонгосын тал 16 хүний аминд хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдээд буй Умард Солонгосын хоёр иргэнийг албадан гаргасан талаар тус улсын Нэгтгэлийн яамны мэдээлснийг Ёнхап агентлаг өчигдөр уламжилжээ. “Гэмт этгээдүүд онц ноцтой хэрэг үйлдсэнийг бид тогтоосон. Загасчдын хөлөг онгоц дээр ажилладаг байсан тэд өнгөрсөн бямба гаригт зүүн тэнгисийн хилээр Өмнөд Солонгост нэвтэрсэн.

Тэд хил давсныхаа дараа манай хилийн харуул хамгаалалтын албаныхнаас зугтах гэж оролдсон” хэмээн тус яамны төлөөлөгч онцолжээ. Тэрээр цааш нь “Хоёр этгээд нь иргэдэд аюул учруулж болзошгүй, нөгөө талаас олон улсын эрх зүйгээр бол гэмт хэрэг үйлдэгсэд дүрвэх эрх үгүй тул тэднийг ийн хүлээлгэж өгсөн. Мөн загасчдын хөлгийг ч Умардад хүлээлгэн өгөх юм” гэсэн байна.

Хоёр сэжигтнийг хилийн Панмунжом тосгоноор дамжуулан нутагт нь хүлээлгэн өгсөн байна. Өмнөд Солонгосын тал Умард Солонгост гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн өгсөн анхны тохиолдол энэ юм. Гэмт этгээдүүд нь 20 гаруй насных агаад хөлөг онгоц дээр маргаан гарсны дараа багийн гишүүдийн амийг хөнөөж, усанд хаясан байж. Тэднийг арваннэгдүгээр сарын 2-нд саатуулсан юм байна.