Categories
мэдээ нийгэм

Гарал үүслийн гэрчилгээгүйгээр их хэмжээний загас тээвэрлэсэн зөрчлийг ирлүүлжээ

Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Ховд-УБ чиглэлтэй ….УНҮ улсын дугаартай Hyudai Starex маркийн тээврийн хэрэгслээр гурван шуудай Алтайн сугас загасыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж явсан нь хяналт шалгалтын явцад тогтоогдож Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

image

Categories
мэдээ нийгэм

Залуу инженерүүд Засгийн газарт хандсан зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, НАМЗХ-ны санаачилгаар анх удаа таван салбарын залуус аж үйлдвэрийн IV хувьсгал, түүний шилжилтийн тухай хэлэлцэхээр “Залуу инженерүүдийн үндэсний чуулган 2019”-ыг aмжилттай зохион байгуулсан. Уг чуулганы үр дүнд Мэдээлэл технологи, Уул уурхай, Барилга, Эрчим хүч болон Зам тээврийн салбарын 1000 гаруй залуу инженер нэгдэн Монгол Улсын Засгийн газарт хандан зөвлөмж хүргүүллээ.

Уг зөвлөмжид -Залуу инженерүүдийн уулзалтыг уламжлал болгон тогтмол зохион байгуулж шинэ санаа, бүтээлийг танилцуулах, санал солилцох, аж үйлдвэрийн IV хувьсгалд нэгдэн бэлтгэх боломжийг төрийн дэмжлэгтэйгээр хангах, жил бүр өөрчлөлт сайжруулалтаа хэмжих, дүгнэж, дахин тодорхойлж, шинэчлэж байх

-Аж үйлдвэрийн IV хувьсгалд шилжих явцад гарах шинэ мэргэжил, ур чадварт нийцсэн шинэ мэргэжилтнүүдийг бэлтгэх, дадлагад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулахад хувийн хэвшил, гарааны бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж их дээд сургуулиудад түгээх ажлыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх

-Бүтээл, шинэ санаа санаачилгыг нийгэмд болон олон улсад таниулах, амьдралд хэрэгжүүлэх боломжоор хангах тал дээр төр, хувийн хэвшил хамтран ажиллах, oлон улсын шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлэх, хурал цуглаанд танилцуулахад дэмжлэгүүдийг үзүүлж, ирээдүйд чиглэсэн бодлого зохицуулалтын сайжруулалтыг тухай бүрт нь хийж байх

-Залуу инженерүүдийг бэлтгэх ирээдүйн сан байгуулан, мэдээлэл мэдлэгээ хуваалцах платформоор бүхий л түвшиндээ хангах, лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн, инновацийн төвүүдийг байгуулахад санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлэх

-Салбаруудын нээлттэй нэгдсэн нэг стандартын сүлжээ мэдээллийн санг бий болгоход төр, хувийн хэвшил хамтран ажиллах, Монгол Улсын бодлогыг тодорхой болгож, залгамж чанартай тогтвортой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, залуу инженерүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, тасралтгүй өсч дэвших бололцоог бий болгох, гадаадад сургалт, дадлагад хамруулах, инженер солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй суралцах боломж бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг санал болгожээ. Энэхүү чуулганы үеэр “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах санамж бичгийг талууд зурсан бөгөөд дээрх зөвлөмжийг Монгол Улсын Урт хугацааны бодлогод тусгуулах, бодит дэмжлэгийг авах зэргэд чиглүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Албаны автомашинаар хүүхдээ хүргэдэг зөрчлүүдийг илрүүллээ

Төрийн албаны зөвлөл Цагдаагийн ерөнхий газартай хамтран Улсын нэгдүгээр сургууль, Орос Монголын хамтарсан гуравдугаар сургууль, “British school of English”, “Орчлон” зэрэг таван сургууль дээр төрийн албан хаагчид албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж буй эсэхэд гэнэтийн шалгалт хийв.

Шалгалтаар Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр дараах төрийн албаны автомашинуудаар хүүхдээ хүргэсэн зөрчлүүд илэрчээ.

Тагнуулын ерөнхий газар 07- 22 УНҮ

Гадаадын иргэн харьяатын газар 77- 66 УБҮ

Засгийн газрын авто бааз 01-19 УБЗ

Тагнуулын ерөнхий газар 06-33 УБҮ

Цагдаагийн ерөнхий газар 01-00 УБЗ

Цагдаагийн ерөнхий газар 05-36 УНҮ

Цагдаагийн ерөнхий газар 80-04 УНЗ

Засгийн газрын авто бааз 09-58 УНҮ

Иргэний нисэхийн ерөнхий газар 02-83 УБҮ

Авлигатай тэмцэх газар 01-94 УБҮ

Эрдэнэс таван толгой 56-33 УНО

Улсын ерөнхий прокурорын газар 06-71 УБҮ

НЗДТГ 06-95 УНҮ

Засгийн газрын авто бааз 08-87 УБҮ

Улаанбаатар төмөр зам 02-45 УБЗ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 05-95 УБЗ

Энэ нь зөвхөн нэг сургууль дээр илэрсэн зөрчил бөгөөд хяналт шалгалтын нэгдсэн дүнг Төрийн албаны зөвлөлөөс тун удахгүй танилцуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Албан тушаалтнуудыг хянуулахаар иргэдийг идэвхжүүлж байна

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Дэлхийн улс орнуудын жишигээс харахад авлигатай тэмцэх үйл ажиллагааг бодитой үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт маш чухал ач холбогдолтой. Төрийн албан хаагчдад хяналт тавих иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт тавих боломжийг нээж өгөх, чадавхжуулах зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэн төвтэй зохион байгуулж байна” гэлээ.

Энэ хүрээнд АТГ-аас:

  • 2019 оны 10 дугаар сарын 16-наас 6 чиглэлд хуваагдан 21 аймагт Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ажиллалаа.
  • Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий 197085 байгууллага, аж ахуйн нэгж, 489494 хувь хүн, 17026 тендер, 73189 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг агуулсан төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэг хайлтын системд орууллаа. www.opendatalab.mn хайлтын систем нь анхдагч эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар нэгтгэснээрээ онцлог юм.

Мөн Иргэдээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг ажиллуулж эхэлжээ. Өмнө нь 1800-1969 дугаарын утас нь энгийн утасны тарифаар ярьдаг байсан бол 110 тусгай дугаар нь үнэ төлбөргүй гэдгийг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багассан

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 12 өрхийн 35 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөөг авсан. Өмнөх амралтын өдрүүдийг бодвол угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багасаж байна. Гэр хорооллын цахилгааны тарифыг арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны ачаалал обьектын гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Тийм учраас иргэд шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелийг хэрэглэж, өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна” гэв.

Мөн хүйтний эрч чангарч галлагаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор пийшин, зуухныхаа битүүмжлэлийг шалгаж, сайжруулсан шахмал түлшний галлагааг зөв хийхийг иргэд, олон нийтэд онцгойлон анхааруулж байна гэдгийг албаныхан онцолж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарынхан авлигын эсрэг зорилтот хөтөлбөр хэрэгжүүлнэ

ЭМЯ, АТГ-аас хамтарч олон нийтэд чиглэсэн “Инээмсэглэл бидэнд урам” зорилтот хөтөлбөр 40 хоногийн хугацаатай хэрэгжүүлэх гэж байна. АТГ-аас хийсэн судалгаанд оролцсон иргэд авлигад өртөмтгий салбарын нэгийг эрүүл мэндийн салбар гэж үзжээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд иргэдтэйгээ хамтран авлига ашиг сонирхлоос ангид байх, нийгэмд тогтсон буруу ойлголтыг арилгаж, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг санаачилсан аж.

ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг “ Хүн төрөлхтний түүхэнд хамгийн ариун тангараг өргөдөг хүмүүс бол хүний эрүүл мэнд, алтан амийг аврахын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажилладаг эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд байдаг.

Эх барих эмчийн гар дээр хүн хорвоод мэндэлж, элдэв өвчин тусвал эмчид л ханддаг. Тийм ч учраас олон хүн эмч, эмнэлгийн ажилтнуудад талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд чихэр жимсээр дайлахаас эхлээд дугтуйтай мөнгө хүртэл бэлэглэхийг хүсдэг байх. Иргэд маань ч ингэж талархлаа илэрхийлж, эмч нар маань ч авсаар ирсэн энэ буруу хандлагыг л бид засч чадвал эрүүл мэндийн салбар эрүүлжих юм. Тиймээс л эмч нарын хувьд авлига, ашиг сонирхлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаагийн нэг тод жишээ бол энэхүү зорилтот хөтөлбөр. Хүн бол урмын амьтан. Сайхан инээмсэглэл, эерэг үгс маш том урам өгдөг. Өвчнийг нь эмчилж өгсөнд нь талархсан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлэхэд л болно гэсэн санаа энэ хөтөлбөрийн маань гол утга учир нь юм. Иргэддээ уриалахад эмч, эмнэлгийн ажилтнуудад талархлаа илэрхийлье гэвэл таны чин сэтгэлийн талархсан инээмсэглэл цагаан нөмрөгтнүүдэд маш том урам болно гэж хэлмээр байна” хэмээн онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материалыг энэ сарын 15-ныг дуустал хүлээн авна

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авч байна.

Бүрдүүлэх материал:

  • Сургуулийн захиргаа, эсхүл оюутны байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэх тухай албан тоот;
  • Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/;
  • Дүнгийн тодорхойлолт;
  • Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулан товьёог үйлдсэн байх/;
  • “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдвээр 500 үгэнд багтаасан эссэ.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу.

Тэтгэлэг олгох журам: https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882

Мэдүүлгийн загвар: https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882

Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 51-264450 утсаар холбогдон тодруулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Истанбулын хооронд шууд ниснэ

Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч болох “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши, Элчин сайд Р.Болд нар 11 дүгээр сарын 7-нд уулзаж хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Б.Экшигийн зүгээс хоёр улсын иргэний нисэхийн байгууллагууд Истанбул-Улаанбаатарын хооронд хийж буй нислэгийг замдаа буулгүйгээр шууд нисч байхаар тохиролцсоныг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлэн, хэдийгээр шууд нислэгийг 2020 оны 3 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч хоёр улсын худалдаа эдийн засгийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хурал болохоос өмнө шууд нислэгийг эхлүүлэхийг хүссэн Элчин сайдын саналыг хүлээн авч нислэгийг 2020 оны нэгдүгээр сарын эхнээс эхлүүлэх гэж буйгаа мэдэгдэв.

Мөн шууд нислэгийг хэрэгжүүлэх талаар Элчин сайдыг тууштай дэмжин ажилласанд талархал илэрхийлээд Туркийн чиглэлд нислэг үйлдэх болсон Монголын хувийн “Изинис” компанитай боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Ингэснээр зорчигчдын хувьд нислэгийн хугацаа багасч, зорчих тав тухтай байдал сайжрахын зэрэгцээ худалдааг харилцан нэмэгдүүлэх, ялангуяа харилцан зорчих жуулчдын тоо үлэмж нэмэгдэх боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Туслах малчин бусадтай бүлэглэн олон тооны адуу, мотоцикл хулгайлжээ

Туслах малчин бусадтай бүлэглэн олон тооны адуу болон мотоцикл хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймагт оторлож байсан отрын адуучны туслах малчин Төв аймгийн харьяат М .

Дээрх хэрэгтэй холбогдуулан туслах малчин, туслах уяач ажиллуулахдаа сайн таньж, мэдэх хүнээ ажиллуулвал өөрийгөө болон бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтойг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

АТГ: ШИНЭЭР ҮҮСГЭСЭН ХЭРГҮҮДИЙГ 1-2 САРЫН ХУГАЦААНД ШУУРХАЙ ШАЛГАЖ, ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЭВ

Image result for атг

Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийв. Хэвлэлийн хуралд тус газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Албан тушаалтнуудыг хянуулахаар иргэдийг идэвхжүүлж байна

Дэлхийн улс орнуудын жишигээс харахад авлигатай тэмцэх үйл ажиллагааг бодитой үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн хяналт маш чухал ач холбогдолтой. Төрийн албан хаагчдад хяналт тавих иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт тавих боломжийг нээж өгөх, чадавхжуулах зорилгоор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэн төвтэй зохион байгуулж байна. Энэ хүрээнд:

  • 2019 оны 10 дугаар сарын 16-наас 6 чиглэлд хуваагдан 21 аймагт Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд ажиллалаа.
  • Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий 197085 байгууллага, аж ахуйн нэгж, 489494 хувь хүн, 17026 тендер, 73189 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг агуулсан төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэг хайлтын системд орууллаа. www.opendatalab.mn хайлтын систем нь анхдагч эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар нэгтгэснээрээ онцлог юм.
  • Иргэдээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Өмнө нь 1800-1969 дугаарын утас нь энгийн утасны тарифаар ярьдаг байсан бол 110 тусгай дугаар нь үнэ төлбөргүй юм.

Оны эхний 10 сард 326 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

2019 оны эхний 10 сарын байдлаар 326 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шалгаж, хуульд заасан зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл: 4 албан тушаалтанд сануулах, 21 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 2 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 8 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.

Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 631 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, зөрчил гаргасан 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгуулах, тухайн зөрчил үүсэх, эсхүл олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нөхцөлийн талаар анхааруулсан зөвлөмж бүхий 46 албан бичиг хүргүүлсэн. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл: 7 албан тушаалтанд сануулах, 23 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 4 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 3 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 7727 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 7570 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв. Үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 634 мэдүүлэгт анхааруулга бичиж, хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр 303 мэдүүлгийг буцаан хүргүүлж, 26 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад байна

2019 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 698 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч шалгасан 698 гомдол, мэдээллээс 370 гомдол, мэдээлэл буюу 53.0 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 285 гомдол, мэдээлэл буюу 40.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 27 гомдол, мэдээлэл буюу 3.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, шийдвэрлэлт 97.9 хувьтай байна.

Эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 21 хэргийг нэгтгэн шалгаж, 3 хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэрэг байна. Шүүхээр 42 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр ангилбал:

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг-586 буюу 44.5 хувь,
  • Хахууль авах гэмт хэрэг-144 буюу 10.9 хувь,
  • Хахууль өгөх гэмт хэрэг-146 буюу 11.1 хувь,
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг-21 буюу 1.6 хувь,
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг-38 буюу 2.9 хувь,
  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг-8 буюу 0.6 хувь,
  • Мөнгө угаах гэмт хэрэг 15 буюу 1.1 хувь,
  • Хөрөнгө завших гэмт хэрэг-49 буюу 3.7 хувь,
  • Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг-45 буюу 3.4 хувь
  • Бусад хэрэг 264 буюу 20.1 хувийг тус тус эзэлж байна.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 47 буюу 10.9 хувийг төрийн улс төрийн, 83 буюу 19.2 хувийг төрийн захиргааны, 105 буюу 24.3 хувийг төрийн тусгай, 35 буюу 8.1 хувийг төрийн үйлчилгээний, 51 буюу 11.8 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 112 буюу 25.9 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэн эзэлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 12,078,285,989,959 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,627,356,525 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136,869,098,344 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Учирсан хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 36.4 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.4 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 14.8 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнийг авлигын гэмт хэрэг ихээр нэмэгдээд байгаа гэж тайлбарлах нь буруу. Харин хэд хэдэн хэргийг шалгах явцад тогтоосон хохирлын хэмжээ их байгаа. Тухайлбал, нийт хохирлын дийлэнх хувь нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Жаст компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон хохирол гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

Зөвхөн 10 дугаар сард 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлээд байна. Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг дурдах боломжтой. Зөвхөн 10 дугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Түүнчлэн сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэв. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүллээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж байна.

Хууль бус үйлдлийг 110 дугаарт мэдээлэхийг хүсэв

АТГ нь хуульд заасан ил, далд аргаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ ч биелүүлэхийн төлөө манай албан хаагчид цаг наргүй ажиллаж байна. Энэ ажлын бодит үр дүн ч эхнээсээ гарч байгаа. Тиймээс албан тушаал, албаны бүрэн эрхээ аливаа хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх арга, хэрэгсэл гэж харж байгаа хүмүүс энэ бодлоосоо татгалзах хэрэгтэй гэдгийг дамжуулж өгөхийг сэтгүүлчдээс хүсэж байна.

АТГ-т ажилладаг, ажиллаж байсан гэх мэтээр байгууллагын нэр барьж, тендерт дэмжлэг хүсэх, шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулахыг хүссэн тохиолдлыг дотоод хяналтаараа илрүүлэн харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Түүнчлэн төрийн албан хаагчид нэгнийгээ АТГ-аас дуудаж байгаа мэтээр утсаар ярьж ирүүлсэн асуудал ч гарсан. Тиймээс иргэд, олон нийтийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэхээс гадна манай албан хаагч нарын нэр барьсан энэ мэт хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг 110 тусгай дугаарт өгч бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна.