Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

2011 онд батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд нийт 188 заалтаас 80 заалт нь хэрэгжиж байгаа, 108 заалтын 40 гаруй хувийн хэрэгжилт хангалтгүй, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.

-Монгол Улсын иргэн бүрийг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх;

-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгож, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангах;

-ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох зэрэг шаардлагад үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц үйл ажиллагаа юм.

Гэтэл хот, суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй байгальд шууд хаяж, хүн амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаатай нь 51, хагас ажиллагаатай нь 27, огт ажилладаггүй 47 байна. Үүнээс үүдэн жилд 120 сая шоометр бохир ус байгальд шууд хаягдаж байгаа ажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээ, өмчлөл сайжирч, хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн хэрэглээний усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус, лагийн менежментийг зохицуулах байдал хэрэгжих боломжтой болно. Эцсийн дүнд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалгүй хүргэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах зэрэг үндсэн эрхийн баталгаа сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Үдийн цай хөтөлбөрийн үйлчилгээний нөхцөл, шаардлага” сургалт боллоо

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль тогтоомжийг сурталчлах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, зөв зохистой хоол үйлдвэрлэлийг нэвтрүүлэх чиглэлээр мэдлэг олгох, харилцан туршлага солилцох зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн цай үйлчилгээний нөхцөл, шаардлага” сэдвээр үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Дүүргийн ерөнхий боловсролын 31, Улаанбаатар Элит дунд сургууль дээр зохион байгуулсан уг сургалтанд нийт 30 сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, цайны газрын эзэд оролцсон юм. Уг сургалтын үеэр Улаанбаатар Элит сургуулийн цайны газрын үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, сурагчдад олгож буй үдийн цайны орц, найрлага, тэжээллэг чанар, үдийн цайны дэг зэрэгтэй танилцаж, харилцан туршлага солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

“MCS” групп 25 хувиа АНУ-ын “Cerberus” санд зарах хэлэлцээр үргэлжилж байгаа бололтой

Энэ зун “MCS” групп 25 хувиа зарах гэж байна гэсэн мэдээлэл тараад байсан. Энэ тухай тухайн үед “The Wall Street Journal”-н мэдээлэлд “MCS” 25 хувиа АНУ-ын “Cerberus” хөрөнгө оруулалтын санд 110 орчим сая доллароор зарах хэлэлцээ хийгдэж байгаа тухай мэдээлэгдсэн. Энэ хэлэлцээ одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгаа аж. “MCS Холдинг”-ийн толгой компани нь “MCS Монголиа” бөгөөд хувь эзэмшигчээр 10 хүн бүртгэлтэй байдаг ба мэдээллийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй сангаас харж болно.

Тэдгээрт:

Д/д

Ангилал

Улсын нэр

Эцэг/эх/-ийн нэр

Нэр

Бүртгэсэн огноо

1

Иргэн

Монгол

Лувсанцэрэн

Энх-Амгалан

2018.12.31

2

Иргэн

Монгол

Жамбалжамц

Оджаргал

2018.12.31

3

Иргэн

Монгол

Дашцэрэн

Энхтүвшин

2018.12.31

4

Иргэн

Монгол

Базаррагчаа

Отгончимэг

2018.10.08

5

Иргэн

Монгол

Очирваань

Чимгээ

2018.10.08

6

Иргэн

Монгол

Лхагваа

Элдэв-Очир

2018.07.04

7

Иргэн

Монгол

Дамдинсүрэн

Энхцэцэг

2017.10.11

8

Иргэн

Монгол

Адилбиш

Ганхуяг

2017.10.11

9

Иргэн

Монгол

Жамбалжамц

Од

2017.10.11

10

Иргэн

Монгол

Даш-Өлзий

Бадамцэцэг

2017.10.11

“MCS” группийн хувь эзэмшигчдэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нар байдаг ба тэд болон бусад жижиг хувь эзэмшигчид компанийн хувиа зарах шийдвэрт хүрсэн бололтой. “Cerberus” хөрөнгө оруулалтын сан нь “MCS”-ийн харилцаа холбоо, “MCS Coca Cola”-д хөрөнгө оруулах сонирхолтой байгаа аж.

Монголын том компаниудын хувь эзэмшилд Америкийн компани орж ирэх нь компанийн засаглалын хувьд ч, Монголын хөрөнгө оруулалтын орчны хувьд ч эерэг хүлээлтийг бий болгоно гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

“MCS” групп нь 1993 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар зургаан салбарт дараах бизнесүүдэд хөрөнгө оруулан ажиллаж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Tesla”-гийн цахилгаан пикап машины үнэ 50 мянган ам.долларын үнэтэй

“Tesla” компанийн шинэ цахилгаан пикап машиныг 50 мянган ам.доллароор худалдан авах боломжтой тухай “CNN” телевиз мэдээлжээ.

“Cybertruck” хэмээн нэрлэсэн энэхүү машинаа “SpaceX” компанийн пуужингийн үйлдвэрээс холгүй орших газарт танилцуулна гэдгээ “Tesla” компанийн тэргүүн Илон Маск “Twitter” хуудсандаа өмнө нь мэдээлсэн юм. Энэхүү шинэ цахилгаан пикап машин нь АНУ-д хамгийн алдартай пикап F-150-с илүү хэмээн И.Маск үзэж байгаагаас гадна тус машиныг “Porsche-911”-тай харьцуулсан байна.

CNN” телевизийн мэдээлснээр, “Tesla” компаниас гадна “Ford” болон “General Motors” компани мөн цахилгаан пикап машин бүтээхээр ажиллаж байгаа бол “Rivian” компани бартаат замын цахилгаан пикап машиныхаа загварыг танилцуулаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргын албан тушаалаас сайн дураараа огцрохыг шаардав

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар ХҮН-аас мэдээлэл хийлээ. Тус намаас Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргын албан тушаалаас сайн дураараа огцрохыг шаардав. ХҮН-ын дарга Б.Найдалаа “Энэ бол Одбаяр гэдэг ганц хүний асуудал биш ээ. Монгол Улсад үүссэн бугширсан авлига, ёсзүйгүй асуудлын илрэл. Тиймээс Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргын албан тушаалаас огцрохыг шаардаж байна. Ийм алдаа гаргасан албан тушаалтнууд үг дуугүй огцорч байх ёстой. Үүнийг ямар ч дарга, монголчууд өмөөрөх ёсгүй. Ямар ч өршөөл байхгүй” гэдгийг хэллээ.

Монголын улстөрчид, өндөр албан тушаалтнууд алдаа гаргачихаад иргэдээсээ уучлал гуйж сураагүй байна. Тийм ёсзүй тогтоогүй. Тиймээс энэ удаа Д.Одбаяр ёсзүйн үлгэр дууриал үзүүлж, алдаа хийснээ хүлээн зөвшөөрөн, иргэдээс уучлал гуйгаад өндөр албан тушаалаасаа буух хэрэгтэй. Энэ нь нийгэмд ёсзүйн хэм хэмжээ тогтооход нэмэр болно гэсэн байр суурийг ХҮН-аас илэрхийлж байна. Мөн УИХ-аас ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт хариуцлага тооцохыг шаардав.

Categories
мэдээ спорт

Бодибилдинг, фитнессийн 4 дэлхийн аварга шинээр төрлөө

БНСУ-д энэ сарын 8-10-нд зохион байгуулсан Бодибилдинг, фитнессийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн байна.

Энэ удаагийн ДАШТ-д 37 орны 318 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголоос 16 тамирчин, олон улсын хоёр шүүгч, албаны хоёр хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.

ДАШТ-ий медальтнуудыг танилцуулахад, Б.Хэрлэн /Бодибилдингийн 21 хүртэлх нас, залуучуудын +75 кг/, Д.Энхбилэг /Эмэгтэй модель -155 см/, 3.Н.Анужин /Эмэгтэй спорт модель +165 см/, Б.Хүсэлтүвшин /Эрэгтэй атлетик -182 см/ нар дэлхийн аварга болсон бол мөнгөн медалийг Г.Гансаруул /Эмэгтэй атлетик -165 см/, Г.Гансаруул /Эмэгтэй атлетик 30-40 нас/, З.Ариунаа /Эмэгтэй атлетик 40-өөс дээш нас/ тус хүртжээ.

Харин ДАШТ-ээс хүрэл медалийн эздээр С.Дуламрагчаа /Бодибилдингийн мастер 50-59 насны -80 кг/, Ж.Баянмөнх /Эрэгтэй фитнесс +170 см/, Д.Энхбилэг /Эмэгтэй фитнесс -160 см/, З.Ариунаа /Эмэгтэй атлетик +165 см/, З.Оюун-Ундрах /Эмэгтэй модель 40-өөс дээш нас/ нар шалгарлаа.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар санал нэгдсэн

Image result for МАН бүлэг

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцжээ. Тус бүлгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар санал нэгдсэн бөгөөд бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “УИХ-д энэ оны зургаадугаар сард өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэг энэ долоо хоногт болно. АН-аас Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, танхимын гишүүдээ огцруулах, чөлөөлөх асуудлыг шийддэг байх санал ирүүлснийг манай бүлэг дэмжсэн. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг ч дэмжлээ. Гэхдээ үүнийг 2024 оноос хэрэгжүүлэх нь зөв гэж үзсэн. Харин Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог байх саналыг эцэслэн шийдсэнгүй. Уг асуудлыг зөвшилцлын ажлын багийн хурлаар дахин хэлэлцэх юм. Хэрэв энэ саналыг дэмжсэн тохиолдолд 2025 оноос хэрэгжүүлэх нь зөв” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Мирна Анн Адкинсийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, хоёр улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн Нэгдсэн улсын иргэн Мирна Анн Адкинсийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэв.

Хатагтай Адкинс Монголын их, дээд сургуулиудад англи хэлний хөтөлбөр эхлүүлэх, хэл болон соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр сүүлийн 25 жилийн хугацаанд ажиллаж байгаа юм. Мөн олон улсын “Lions” клубээр дамжуулан нүдний харааг тогтворжуулах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж үзлэг оношлогоо хийх, шил тааруулах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 1000 орчим иргэнд үзүүлж, ашигласан тоног төхөөрөмжөө хандивлах зэргээр хүмүүнлэгийн салбарт ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдээр 397 зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгджээ

Image result for ТЦА

ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст амралтын өдрүүдээр 545 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс 397 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас баржээ. Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал энэ сарын 09-ний өдрийн 16:30 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг Оросын булаг гэх газар “Hyundai Accent” маркийн автомашин онхолдож, зорчигч 52 настай, эрэгтэй У нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн газрыг орон сууцаар солих ажлыг эхэллээ

НОСК-иас өнөөдөр (2019.11.11) шинэ төслийнхөө талаар мэдээлэл өглөө. Энэ удаа иргэдийн газрыг орон сууцаар солих ажлыг эхлүүлж байна. Ингэхдээ эхлээд иргэд газраа орон сууцаар солих хүсэлтийг гаргах ёстой. Үүний тулд иргэдийн газар 4 га-гаас багагүй хэмжээтэй байх ёстой. Учир нь 4 га газарт сургууль, цэцэрлэг, халаалт дулаан, зам, автозогсоол, ногоон байгууламж бүхий орон сууцны хорооллыг барих боломжтой гэдгийг НОСК-ийн захирал Т.Сүхбаатар хэлж байна.

Улаанбаатар хотын 24 байршилд газар чөлөөлөхөөр иргэдэд санал тавьж байгаа аж. Баянхошуу, Сэлбэ, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Шар хад гэсэн дэд төвүүдэд амьдардаг иргэд нэгдээд, 4 га газраа орон сууцаар солих боломжтой. Мөн үүн дээр нийслэлийн 19 байршил нэмэгдэж буй аж.

Иргэд газраа үнэлүүлээд, орон сууцны үлдэгдэл төлбөрийг найман хувиас ихгүй хүүтэй таван жилийн хугацаатай зээлээр буцаан төлөх бололцоог НОСК хангах юм байна.