Categories
мэдээ нийгэм

​“Өдрийн сонин”-д “Ганцаар захирах дэглэмийн орчин үеийн хувилбар” нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Чингэлтэй дүүргийн
алслагдсан хорооны 280
гаруй айл дулаанаар хангагдаж, халуун хүйтэн усны шугамтай холбогджээ. Энэ тухай сурвалжлагыг нэг, 11 дүгээр нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Ж.БатЭрдэнэтэй хийсэн ярилцлагыг нэг болон хоёрдугаар нүүрэнд, хуульч
Ц.Баттуяагийн Капитал банкны дампуурлын тухай ярьсан яриаг нэг, долдугаар нүүрэнд нийтэллээ. “Замын-Үүд” чөлөөт
бүсийн Захирагчийн ажлын
албаны Хөрөнгө оруулалт,
хөгжлийн бодлогын
хэлтсийн дарга Б.ЧулуунЭрдэнэтэй хийсэн ярилцлагыг хоёр, долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Ганцаар захирах дэглэмийн
орчин үеийн хувилбар” нийтлэл хэвлэгдлээ.

Сэтгэл засалч эмч
Д.Эрдэнэбаатарын яриаг 13 дугаар нүүрнээс унших боломжтой. Тэрээр эрэгтэй ч бай эмэгтэй ч бай таалагдсан хүн рүүгээ харах нь байгалийн жам хэмээжээ.

Түүнчлэн “Эх орон сумаас эхэлнэ”, “Хэлэх эрхийн индэр” булангууд, дэлхийн дахинд болж буй үйл явдлуудыг лхагва гарагийн шинэхэн дугаараасаа уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноолоо

Image result for гантулга"

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дууслаа. НПГ-ын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерѳнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал 14.30 цагаас эхлэн 22.30 цаг хүртэл хуралдан шийдвэрээ гаргалаа. Түүнд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноожээ.

Categories
мэдээ улс-төр

Зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр үдээс хойш хуралдав.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн олонх нь өнөөдрийн хуралдаанд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд Улсын Их Хурлын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах ажлын хэсэг хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа нэгтгэж ирүүлснийг танилцуулсан юм. Зөвшилцлийн ажлын хэсгээс ирүүлсэн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан санал хэлж, зарим тайлбар өгөв.

Ингээд Улсын Их Хурлын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад ажлын хэсгийн хуралдаанд оролцсон 9 гишүүн санал нэгтэй дэмжив. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр тогтов. Уг саналыг ажлын хэсгийн гишүүд дэмжсэнээр хууль хоорондын нийцлийг хангах үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэхээр болов.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулсан тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэхийг ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд эдгээр саналыг нэмж тусгахыг Ерөнхийлөгч болон Ардчилсан нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам дэмжиж байгааг зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч энэ үеэр хэллээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Гэр хороололд инженерийн хангамжийг нэвтрүүлсэн “Дэд бүтцийн төв” төслийг нээлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутагт дэвсгэр, Баянхошууны хөтлийн гэр хорооллын айл өрхүүдийн дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлсэн “Дэд бүтцийн төв” төслийг өнөөдөр нээлээ.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон дүүрэг, хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, иргэдийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үйл ажиллагаан дээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, нийслэлчүүдийн хувьд нэг том ажлын эхлэл, шинэ дэвшил болсон бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байгаадаа баяртай байна гээд гэр хорооллын орчныг орон сууцны хорооллын орчинтой адилхан хэмжээнд авчирсан ажлын эхлэл бол энэхүү “Дэд бүтцийн төв” төсөл.

Хоёр жилийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа энэ төслийг санаачилсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон нийслэлийн удирдлагуудтай ярилцаад, хотын утаа, төвлөрлийг сааруулах ажлын нэг нь байж болох юм гэж үзэж, эхлүүлж байсан энэ ажил өнөөдөр биеллээ олж, дуусчээ.

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр утаа багассаныг бид бүгд харж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах арга замуудыг ашигласнаар үр дүн гарч болохын илэрхийлэл нь сайжруулсан түлш болон энэ төсөл юм.

Одоо хашаандаа хаус бариад, тохилог сайхан орчин бүрдүүлэн амьдрахад иргэдийн оролцоо чухал хэмээв.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, гэр хорооллыг ирээдүйд байшин хороолол болгож, аюулгүй, эрүүл, эко орчин бүрдүүлэх хамгийн оновчтой шийдэл нь энэ төсөл гэж үзэж байна. Энэ ажилд БНХАУ-аас таван тэрбум, нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 14 га газрыг хамарсан инженерийн таван шугам татаж, шугамуудыг “Дэд бүтцийн төв”-тэйгөө холбосон. Мөн 4 хэсэгт 1.5 км хар зам тавьсан, цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулсан ийм цогц төслийг цаашид өөр хороодод хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Амжилттай хэрэгжих эхлэл нь ийнхүү тавигдлаа гэв.

Төслийн хүрээнд нийт гурван гудамжны 285 айл өрхийг цахилгаан, дулааны болон бохирын шугамд холбосон төдийгүй эдгээр айлуудын хэрэглээний бохир усыг хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлэх хүчин чадалтай Герман технологийн цэвэрлэх байгууламжийг мөн барьж байгуулсан байна.

Үйл ажиллагааны төгсгөлд албан тушаалтнууд Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаа болон, цэвэрлэх байгууламжтай танилцлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Тэнгэрлэг Т.Ариунаагийн гайхалтай сонголт “Loriblu”

Өнгөрсөн баасан гаригт Буянт-Ухаа цогцолборт болсон Монгол улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолт үнэхээр олны нүд, чихийг баясгасан сайн тоглолт болсныг үзэгчид ч, сошиал орчинд, хэвлэл мэдээллүүд ч шуугин бичиж байна.

Арван жилийн дараа тайзнаа бүрэн хэмжээний тоглолтоо хийхдээ тэр ямархан авьяастай, ямархан хөдөлмөрч уран бүтээлч гэдгээ дахин баталж харуулж чадсан. Мэргэжлийн дуулалт, бүжиглэлт, тайз, хамтрагчид, үзэгчдээ хүндэтгэсэн гайхалтай хувцаслалт, донжлог малгай, үсний зүүсгэл, нүд гялбам гутал. Ерөөсөө Т.Ариунаа толгойн оройноос, хөлийн үзүүр хүртлээ бүх зүйл нь өв тэгш, төгс төгөлдөр байж тайзнаа 30 жил дуулж байгаа уран бүтээлч ямар чансаа, зэрэг зиндааг харуулах ёстой хичээлийг заалаа гэж болно. Түүний өмссөн гуталнууд гэхэд донж маяг нь хэтэрхий гэмээр бүх зүйлтэй төгс зохицож чаджээ.

Arslan.mn

Дуулианы эзэн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй алдарт жүжгийн дуугаа дуулахдаа өмссөн донжлог хар малгай, яв ягаахан даашинз, битүү шигтгээт өндөр өсгийт нь түүнийг тайзнаа тэр чигт нь гялалзуулж чадсан. Үнэхээр өөрөө хэлсэн шиг гүнж мэт харагдаж байв.

Arslan.mn

Т.Ариунаагийн өмссөн шигтгээтэй өсгийт нь Италийн алдарт брэнд “Loriblu”-гийн лимитэд эдишн буюу цөөн загвараар гардаг онцлох загварын гутал байлаа. Битүү сваровски шигтгээг гар аргаар нэгбүрчлэн суулгасан энэ загвар дэлхий даяар гарын арван хуруунд хүрэхтэй үгүй тоотой үйлдвэрлэгдэж, түүнийг нь дэлхийд алдартай бүсгүйчүүд хэрэглэдэг гэхээр манай дуучин үзэгчдээ, тайзаа хэр хүндэтгэсэн нь харагдана. Угаасаа цэнхэр ултай “Loriblu”-г Холливудын одод онцгойлон сонгодогоороо алдартай. Т.Ариунаагийн гоолиг шулуун хөлөнд гойд зохисон энэ загвар бол “Loriblu”-гийн үнэтэй гуталнуудын нэгт тооцогддог бөгөөд 2400 евро буюу манайхаар 7.2 сая төгрөгийн үнэтэй. “Тэнгэр шиг бай” тоглолтын тухай сурвалжлага дээрх олон фото зураг дунд дуучны энэхүү алдарт гутал бүхий хөлний зураг тавигдсан нь уг тоглолтын бүх зүйл төгс байсныг баталсан хэрэг юм.

Arslan.mn
Ер нь дуучин Т.Ариунаа “Loriblu” брэндийг онцгойлон сонгодог нь энэхүү гайхалтай тоглолтынхоо ихэнх гутлыг тус брэндээс сонгосноос нь анзаарагдаж байгаа юм. Түрийтэй цахилгаантай байкер гутал, од мэт шигтгээ шигтгэсэн илгэн гутал, том, том шар сваровски шигтгээтэй өсгийт гээд тус брэндийн олон гутлыг тэр өмсчээ. Магадгүй дуулангаа эрч хүчтэй бүжиглэлтийг үзүүлж чаддаг түүн шиг уран бүтээлчид гурав дөрвөн цагийн турш тасралтгүй хөдлөхөд хөлийн нумд тааруулж, гар ажиллагаа орсон чанартай гутал хамгийн том түшиг болдог биз ээ. Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолт бүх зүйлээрээ тэнгэрлэг уран бүтээлчийн чансаа, чадварыг дахин дахин харуулж чадлаа.

Arslan.mnArslan.mn

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хүүхдүүдээс хууль бусаар мөнгө хураан авсан зөрчлийг арилгууллаа

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу ХУД-ийн 134 дүгээр цэцэрлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Шалгалтаар Бага А бүлгийн багш ангид шаардлагатай эд зүйлс авах зорилгоор хүүхэд тус бүрээс 40000 төгрөг хураан авч нийт 720 000 төгрөгийг эцэг, эхчүүдэд буцаан олгуулж, зөрчлийг таслан арилгуулан ажиллалаа.

Мөн цэцэрлэгийн удирдлага нь 1500 төгрөгийн үнэтэй улавчийг 300 хүүхэд тус бүрээс хурааж нийт 15000 төгрөг хурааж, 4 500 000 төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн зөрчилд ЗТХ-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үнэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв

Тэргүүлэгчдийн хуралдаанаар Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай, Хөрөнгө бүртгэх тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга Д.Рэнцэнбямба Тэргүүлэгчдэд танилцуулга мэдээлэл хийлээ.

Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн IV болон VIII хорооны нутагт бий болох хотын шинэ төвд Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах судалгаа, төлөвлөлт хийж, барилгажилтын төслийн санал боловсруулахыг УИХ-аас хотын захирагчид даалгасан байдаг. Үүний дагуу Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт 58.2 мянган ам метр гурван блок цогцолбор барьж буй. Тус барилга, байгууламжийг гэрээний хугацаанд ашиглалтад оруулах, барилга угсралтын явцад өдөр тутмын хяналт тавих шаардлагатай тул “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг Тэргүүлэгчдийн тогтоолоор үүсгэн байгууллаа. Тус газрын 2019 оны үйл ажиллагааны зардлыг нийслэлийн ИТХ-ын 2019 оны “Нийслэлийн 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор баталсан зардлаас, санхүүжүүлнэ.

Үргэлжлүүлэн Тэргүүлэгчдийн хуралдаанаар гурван барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн нэг тэрбум 277 сая төгрөгийн үнэ бүхий давхрын өргөтгөл, хоёр тэрбум 95 сая төгрөгийн үнэ бүхий 146 дугаар цэцэрлэгийн барилга, 721.3 сая төгрөгийн үнэ бүхий 255 дугаар цэцэрлэгийг барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авав. Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн түүхт 90 жил, Ус сувгийн удирдах газрын 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олголоо.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрнэ


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэн хонож, цаашдаа нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2019 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, 6-11 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө Үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө барууун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурна. Салхи 14-нд зарим газраар секундэд 14-16 метр, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Авто замын аюулгүй байдлыг хангуулахаар бодис цацаж байна

Төв аймгийн Эрдэнэ Сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Багануур АЗЗА-тай хамтарч автозамын аюулгүй байдлыг хангуулахаар бодис цацан ажиллаж байна.

УБ-Хэнтий чиглэлийн А0501 дугаартай авто замын зорчих гадаргууд бүхэлдээ цас мөсөөр хучигдан, халтиргаа гулгаа үүссэн байгаа тул эрхэм жолооч та хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөндөө оролцохыг зөвлөж байна.


Categories
мэдээ нийгэм

Олон Улсын Монгол судлалын Холбооны Азийн бүсийн III хурал боллоо

Олон Улсын Монгол судлалын Холбооны Азийн бүсийн III хурал Сөүл хот дахь Солонгосын Үндэсний музейд энэ сарын 8-9-нд болжээ.

“Монголын соёлын өв” сэдвийн хүрээнд зохион байгуулсан уг хуралд 10 гаруй орны 69 эрдэмтэн, судлаач оролцсон байна. Эрдэмтэн, судлаачид “Монголын хээр талын дүрс бичлэг”, “Соёлын өвийн бодлого, судалгаа”, “Монголын түүхэн болон сурвалж бичиг I,II,III”, “Монголын aрхеoлоги” зэрэг 6 салбар хуралдаанд өөрийн судалгаагаа танилцуулж, санал солилцжээ.

Хуралд монголоос Ерөнхийлөгчийн Тамгын газар болон БСШУСЯ, ГХЯ, ШУА, солонгосын талаас Соёлын өвийн удирдлагын газар, Соёлын өвийн судалгааны Үндэсний хүрээлэн, Азийн соёлын үндэсний төв, ЮНЕСКО-гийн Номхон далайн биет бус өвийн төв, Хангүг Гадаад судлалын их сургууль, Корйа Соёлын өвийн хүрээлэн оролцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн бүсийн III хуралд оролцогчдод талархлын мэндчилгээ хүргүүлж, цаашид монгол судлалыг дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Түүнчлэн 2020 онд тохиох Хархорум хотын 800 жилийн ой болон 2021 онд болох Монгол судлалын XII Их хуралд монголч эрдэмтэн, судлаачдыг идэвхтэй оролцохыг хүссэн байна.