Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан билээ. УИХ төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, дуусаад гуравдугаар хэлэлцүүлгээр батлах уу, Ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг нийт гишүүдийн 3/2-оор баталдаг. УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулахаар тогтоол баталсан билээ. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг барьж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоол Ерөнхийлөгч хориг тавьсан юм. Уг хоригийг хүлээж авснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульзүйн үндэс бүрдсэнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.
Ингээд Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаж, нийт 11 саналаар дахин санал хураалт явуулах шаардлагатай байна гэж үзжээ. Гурав дахь хэлэлцүүлэгт бэлгэх хүрээнд танилцуулга хийж тараасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Барын амнаас гараад арслангийн аманд орно гэдэг болж байна. Миний мэдэж байгаагаар улс төрийн намуудын фракц бүлэглэл явагдаж, өнөөдөр ураг төрлөөрөө холбогдож, төрийг хувьчилж авах гээд байгаа энэ үед засаглалын тогтолцоондоо гар хүрч байна. Намын дарга нь Ерөнхий сайд байна. Ерөнхий сайд нь Засгийн газраа томилно. АН-д эмгэнэл илэрхийлье. Ардчилал, эрх чөлөөг тунхаглана гээд гарч ирсэн. С.Зориг агсан АН-ын үед амиа алдсан хэрэг, АН-ын үед илэрлээ гэсэн. Үүнийг МАН үгүйсгэсэн. УИХ Засгийн газар хяналт тавих үүрэгтэй. Зарим сайдууддаа хариуцлага тооц гэхээр тооцдоггүй. Тооцох хууль байхгүй учраас өргөн барихгүй байгаа. 19 гишүүнтэй Ерөнхий сайдыг огцруулж болдог хэрнээ 24 гишүүнтэй Ерөнхий сайдыг огцруулж болохгүй байгаа. Сайд парламентад барьцаалагддаг гэсэн ойлголт байж болохгүй. Бүх Засаг дарга аймгийн намын хорооны дарга хийдэг. Төрийн мөнгөөр намын арга хэмжээ хийдэг.
Хуульзүйн сайд нь намын дарга бөгөөд Ерөнхий сайдад таалагдах нь. Намын даргатайгаа гоё яриарай гэдэг. Засгийн газрыг намд хувьчилж өгөх нөхцөл байдал үүсчихлээ. Үндсэн хуулинд гар хүрэхдээ зөвшилцөл нэртэй хуйвалдаан хийж байна. Энэ хуйвалдаандаа МАХН-ыг татан оролцуулаагүйд талархлаа. Ард түмэн нэг талдаа авлигачид нэг талдаа орлоо. Намдаа Ерөнхий сайд, Засгийн газрыг бэлэглэж байна. Засгийн газарт хяналт тавих парламентын хяналтыг байхгүй болголоо. Хүн өгзөг барьсан байвал огцруулахаас өөр яах юм. ҮХЦ-ийн дарга нь тийм зүйл хийж л байна. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулчихаад “надыг сайшаасан” гээд явж байна. Жинхэнэ утгаараа нэг хүнийг барьцаанд оруулах нөхцөл бүрдэж байна. Эсвэл Ерөнхий сайд парламентыг тараадаг эрхтэй болго.
Ингээд хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн өөрчлөгдөж байгаа “Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ” гэсэн саналыг дэмжлээ. Энэ нь АН-ын зүгээс тавьсан санал юм. Дараагаар нь сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах санал хураалт явуулахаар боллоо. Үүнд гишүүн О.Баасанхүү:
-Тойргийн иргэд биднээс асуухгүй Үндсэн хууль өөрчилж байна гэж хэлж байна. Хаалгаар өшиглөөд гаргасан юм тооноор оруулж ирж байна гэдэг. Намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэж заажээ. Нэр дэвшигчийн төлөө гэж байгаа бол Д.Сүхбаатар жанжин, Х.Чойлбалсан маршал, эсвэл Чингис хааны нэрийг тавиарай. Нэр дэвшигч хэний төлөө ажиллах вэ? намын төлөө ажиллана. Хувь тэнцүүлэх зарчмаар гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хэрвээ сонгоогүй бол тэр нэр дэвшигч муухай болж харагдах уу? Сонгогдох эрх чөлөөг сонгох эрх чөлөөний дээр тавиад байна. Сонгох эрх чөлөөг боож байна. Би нэр дэвшигчийн төлөө биш намын бодлого, үзэл баримтлалын төлөө саналаа өгмөөр байна. Саналаа өгөөгүй бол яах вэ?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-О.Баасанхүү гишүүн бидний 62 гишүүний өргөн барьсан хуулиар УИХ-ын сонгуулийг хуулиар тогтооно гэж заасан. Ард нийтийн санал асуулга явуулах гэтэл Ерөнхийлөгч хориг тавьсан. Эргээд зөвшилцөл явагдсан. Энэ явцад сонгуулийн тогтолцоо журмыг хуулиар тогтооно гэсэн саналыг АН-ын зөвлөл гаргасан. Өмнө нь ч гаргаж байсан. 64 суудалтай МАН хүч түрж болохгүй гэсэн. Ингээд холимог тогтолцоогоор сонгууль явуулна гээд 2024 оноос хэрэгжүүлэхээр ойлголцсон. 76 тойргоос сонгогдсон гишүүдий жалга довны депутат гээд байдаг. Тиймээс намын жагсаалтад нэр дэвшиж, улсын наадмын бөх гэдэг шиг улсын хэмжээний гишүүний сонгох гэсэн ойлголт.
Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Ийнхүү АН-ын зөвлөлөөс тавьсан “Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа бүрдүүлэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах” саналыг Үндсэн хуульд тусгахаар байнгын хороо дэмжлээ. Ингэхдээ “УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө” гэсэн заалт 2024 оноос хэрэгжүүлэх юм.