Categories
мэдээ нийгэм

​Олны танил хүмүүсийн зургийг ашиглан цахим залилан хийдэг бүлэг этгээдийг илрүүлэв

Олны танил хүмүүсийн нэр, зургийг ашиглан хуурамч хуудас нээж, иргэдийг залилан мэхэлж байсан этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг этгээдүүд нь дансандаа мөнгө байршуулуулах замаар иргэдийг залилдаг байна. Урьдчилсан байдлаар 166 хохирогч тогтоогдсон байна.

Энэ төрлийн үйлдлээр хохирсон иргэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хандахыг хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

Бүтээн байгуулалтын хамгийн том үзэсгэлэн зохион байгуулагдана

Build Mongolia 2020 буюу Монгол бүтээн байгуулалт 2020барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны 4 сарын14 – 16-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулагдана.

Монгол орны хувьд өнөөгийн нөхцөл байдалд бүтээн байгуулалтын салбаруудыг илүүү эрчимтэй хөгжүүлэх нэн шаардлага бий. Дэлхийн шинэ шилдэг техник технологи, арга барилтай хослуулан хурдан хугацаанд ахицтай үр дүн гаргахад энэхүү үзэсгэлэн маш чухал ач холбогдолтой. Монгол улсын бүтээн байгуулалтын хамгийн том дөрвөн салбарын төлөөлөгчид, энэхүү салбарт үйл ажиллагаа явуулдаг пүүс компаниуд, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллага, яамдууд гээд бүхий л салбарт холбоотой хүмүүс цугларах юм.

Үзэсгэлэнгийн гурван өдрийн турш бараа материал, техник технологи, үйлчилгээ зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна салбарын төлөөлөлүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудалын талаар семинар зөвөлгөөн явуулна.

Үзэсгэлэнг салбар салбарын үзэсгэлэн, хурал зохион байгуулж ирсэн Экспо Монгол ХХК олон улсын үзэсгэлэнгийн агентуудтайгаа хамтран зохион байгуулах ба Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам тус тус дэмжин оролцоно. Build Mongolia 2020 үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн чухал орчин байх болно.

Бүтээн байгуулалт 2020 олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг урьж байна.

Эртэч Шувуухайн хөнгөлөлт энэ оныг дуустал буюу 12 дугаар сарын 31-ныг хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг (11) 344488 дугаараас болон: www.buildmongolia.com веб сайтаас авна уу.

Categories
мэдээ нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн ажиллах талаар мэдлэг олгох сургалт болов

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, ажилтан, албан хаагчдад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн ажиллах мэдлэг, чадвар олгох сургалтыг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Сургалтаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах журам”-ын танилцуулга мэдээллийг НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, ахмад Ц.Гантулга хийв. Сургалтын үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван “Сургалтад хамрагдсанаар ажилтан, албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн, яаж, ямар зарчмаар ажиллах талаар мэдлэг олж авч байгаагаараа ач холбогдолтой” гэлээ.

Сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа хэлтэс, албадын ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын “давхар дээлгүй сайд” саналыг дэмжиж оруулахгүй бол хориг тавихаас өөр аргагүй болно” гэсэн байр сууриа цахимаар илэрхийлжээ.

Гуравдугаар хэлэлцүүлгээр АН-ын зөвлөлөөс гаргасан “Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх” саналыг тусгахаар байнгын хороо дэмжсэн юм. Харин сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах заалт 2024 оноос хэрэгжих заалттай байгаа.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон байна. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэний нийгмийн залуучуудын байгууллагууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт өнөөдөр иргэний нийгмийн залуучуудын байгууллагын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Тэд “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим аяны хүрээнд шүүхийн хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэхэд иргэдээс ирүүлсэн санал, цахим гарын үсэг бүхий нэрсийн жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод гардуулан өгсөн юм.

Иргэний нийгмийн 50 гаруй залуучуудын байгууллага эвлэлдэн нэгдэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжиж, өнгөрөгч 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим аяныг өрнүүлсэн байна.

Уг аяны хүрээнд олон нийтэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг өгч, ялангуяа залуучуудын дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх, анхаарлыг нь хандуулах чиглэлд түлхүү ажилласан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдэд хандан өөрсдийн байр суурийг илэрхийлсэн албан бичгүүдийг хүргүүлэх, олон талт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулах, “Сургаар биш сурвалжаар” сэдэвт подкастыг явуулах, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, бусад саналуудын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг тандах зорилготой цахим асуулгыг явуулах, залуу хуульч, улс төр судлаачид нэгдэн хараат бус шүүхийн тогтолцоог бэхжүүлэх зохицуулалтыг дэмжиж жагсаал зохион байгуулж, УИХ-ын гишүүдэд шаардлага бичгүүдээ өгч байжээ.

Цахим мэдээллийн орчныг эерэг хандлагаар “Нэр, нүүртэй цахим нийгэм”-ийг бий болгохыг зорьж, иргэдийн саналыг авахдаа технологийн шинэлэг шийдлийг ашиглаж, регистрийн дугаар, овог, нэртэй нь бүртгэж авчээ. Энэ цахим аяны санал асуулгад 293 хүн оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна. Иргэдийн дийлэнх нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах зохицуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт залуучуудын төлөөлөл эвлэлдэн нэгдэж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрсдийн дуу хоолойг хүргэж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Бодлогод залуусын оролцоо хэрэгтэй байгаа. Залуучууд нийгмийн идэвхтэй байж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж олон кампанит ажлыг зохион байгуулсанд баяртай байна. Улс орны хөгжлийн төлөө төрийн бодлого шийдвэрт байгаа алдаа дутагдлаа засаж, залруулах үүднээс энэ нэмэлт, өөрчлөлтийг хийж байгаа. Сүүлийн гурван парламент дамжиж яригдсан, эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгааны үр дүнд үндэслэсэн, иргэд, улс төрийн намуудын саналыг тусгасан төслийг хэлэлцэж байгааг хэлмээр байна” гээд цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЕСБХБ-ны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ЕСБХБ Монгол Улсын хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилгоор 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Улаанбаатар-Дарханы хоёр эгнээ хатуу хучилттай автозам шинээр тавих, эрчим хүч, дулаан, ногоон орон сууц, гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах зэрэг төслийг санхүүжүүлэхээр 300 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулсанд талархал илэрхийллээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Төв Азийн улс орнууд, тэр дундаа Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөгийг ноён Сэр Сума Чакрабарти тэмдэглэв. Цаашид ногоон эдийн засгийн хүрээнд Улаанбаатар хот, бусад суурин газрын нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, сэргээгдэх эрчим хүч, авто болон төмөр зам, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэхэд идэвхтэй хамтрах боломжтой. Харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хэвээр үргэлжлүүлнэ хэмээлээ.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах зорилт тавьсан. Үүнээс гадна уул уурхай, боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, дэд бүтэц, агаарын тээвэр зэрэг салбараа хөгжүүлэхийн тулд ЕСБХБ-тай нягт хамтран ажиллахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний фронтын шаардлагад хариу өглөө

2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Улсын Их Хурлын даргад хандан ирүүлсэн шаардлагад албан ёсны хариу өглөө.

“Хариу өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын албан бичигт:

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, Ерөнхий сайдыг томилох саналыг хуульд заасан хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарна гэж зохицуулсан байна.

Үндсэн хуулийн дээрх заалтад нийцүүлэн Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохтой холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр зохицуулж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурал өөрөө, эсхүл Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их хурал тогтоолын төслийг өргөн мэдүүлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж заасан.

Энэхүү тогтоолын төслийг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнээр Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана. Эдгээр шийдвэр эцсийнх байх бөгөөд Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг тараах санаачилга гаргах эрхгүй байна.

Хоёр. Танай хөдөлгөөнөөс санаачлан “Улсын Их Хурал тарах, бүрэн эрх шилжих тухай” хуулийн төслийг боловсруулан ирүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхийг эдлэх бөгөөд хууль санаачлагч холбогдох хуулийн төслийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх журамтай.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлан, уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болно гэж заажээ. Иймд дээрх хуулиудад заасан эрх бүхий субъектүүд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлыг тараах тухай асуудлыг шийдвэрлэх эрхтэй болно.

Хэрэв танай хөдөлгөөн хуульд нийцээгүй үйлдэл явуулбал үүдэн гарах эрсдэл, хариуцлагыг юун түрүүн зохион байгуулагчид хуулиар хариуцах үүрэгтэй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.


Categories
мэдээ нийгэм

АТГ-аас “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгаа хийж байна

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн дагуу “Авлигын цар хүрээ, хэлбэр шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жилд тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд 2019 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг хийж байна.

Судалгаанд Гадаадын иргэн, харьяатын газрын 20 албан хаагч болон тус байгууллагаас үйлчилгээ авч буй 90 гаруй үйлчлүүлэгч, аж ахуй нэгж, байгууллагууд хамрагдаж байна. Энэ удаагийн Шударга байдлын үнэлгээг үндэсний хэмжээнд судлах, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК хөндлөнгийн байдлаар гүйцэтгэж байна.

Шударга байдлын үнэлгээ нь тухайн байгууллагын шударга байдалд үйлчилгээ авсан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын төлөөллийн өгч буй үнэлгээ, тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын зүгээс байгууллагынхаа талаар өгч буй үнэлгээ, тухайн байгууллагын шударга байдлын талаарх бодлого боловсруулах, төлөвлөх үе шатанд оролцогчдын үнэлгээнээс бүрддэг аж.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт малын бүлэг хулгайчдыг илрүүлжээ

Хэнтий аймгийн Цагдаагийн газраас Өмнөдэлгэр суманд бүлэглэн мал хулгайлж байсан найман холбогдогчтой бүлэг этгээдүүдийг илрүүлж, 32 тооны бод малыг малчдад хүлээлгэж өгсөн байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн болон Улаанбаатар хот, Хэрлэнбаян-Улаан, Цэнхэрмандал сумын харьяат найман хүн нийлж бүлэг үүсгэн 27 удаагийн үйлдлээр 150 орчим бод мал хулгайлсан нь мөрдөн шалгах явцад илэрсэн байна. Тус этгээдүүд эзэнгүй байгаа айлын мал болон замын хажуугаар бэлчээрлэж, хариулга маллагаагүй хээр олон хонож буй малыг ачин сум дамнуулан өөрийн болон бусад айлын малд ижилсүүлж, бөөгнүүлсэн эр малыг зах зээлд борлуулдаг байжээ. Малын хулгайчдын найман холбогдогчийн долоо нь урд нь ял эдэлж байсан аж.