Categories
гадаад мэдээ

В.Путин, Си Жиньпин нар уулзсан байна

Бразилын нийслэл Бразилия хотноо БРИКС-ийн улс орнуудын дээд хэмжээний уулзалт энэ сарын 13-14-ний хооронд болжээ. Энэхүү уулзалтын хүрээнд ОХУ, БНХАУ-ын удирдагчид нүүр тулсан уулзалт хийж, хоёр улсын стратегийн харилцаа холбоо, олон улсын тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцсон байна. В.Путин “Манай хоёр улс улс төр, эдийн засаг, олон улсын тавцан, цаашлаад цэрэг батлан хамгаалахын салбарт харилцаагаа тогтвортой хөгжүүлж байгааг онцлох нь зүйтэй” гэж мэдэгджээ. Хятадын дарга Си Жиньпин үүнтэй санал нэгдэж буйгаа илэрхийлээд, хоёр улс худалдааны болон бусад салбараа түлхүү хөгжүүлэхийг уриалсан байна. Ирэх онд болох Бриксийн дээд хэмжээний уулзалтыг ОХУ тэргүүлэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Их сургуулийн хотхныг Зэвсгийн үйлдвэр болгон ашигласан уу?

Хонконгт нөхцөл байдал өдрөөс өдөрт доройтсоор байна. Лхагва гаригт өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр үймээн гарч, 64 хүн бэртсэний хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Тухайлбал, хотын засаг захиргааны нэгэн ажилтан тэмцэгчдийн шидсэн зүйлд оногдож эмнэлэгт хүргэгджээ. Мөн 15 настай хүүхэд мөргөлдөөний үеэр шидэгдсэн зүйлд толгойгоо цохиулж, гавлын яс нь бяцарсан талаар мэдээлжээ.

Хонконгийн Цуен Ван өртөөний ойролцоо 30 орчим насны залуу өндрөөс унаж, амиа алдсан байсныг цагдаа нар олсон байна. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой өчигдөр Хонконгийн хэд хэдэн их сургуулиуд гадаад оюутнуудаа нутаг буцаах шийдвэр гаргажээ. Тодруулбал, Данийн Техникийн Их сургууль өөрийн 36 гадаад оюутанд нутаг буцахыг зөвлөсөн байна. Тэгвэл Норвеги улсын гадаад хэргийн яам Хонконгт сурч буй оюутнууддаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ.

Өнгөрсөн мягмар гаригт цагдаа нар Хонконг дахь Хятад Их сургуулийн (Chi­nese University of Hong Kong) байранд нэвтэрч, тэмцэгч оюутнуудтай мөргөлдөөн үүсгэсэн аж. Өчигдөр тус сургуулийн хотхоныг оюутнууд хориглолт болгон ашиглаж байгаа талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Тухайлбал, их сургуулийн лабораторийг шатамхай бөмбөг үйлдвэрлэх газар болгож байх магадлалтай гэв. Мөргөлдөөний үеэр тэмцэгчдийн зүгээс 400 орчим шатамхай бөмбөг шидсэн бол цагдаа нар 1500 гаруй удаа нулимс асгаруулагч хий цацаж, 1300 орчим резинэн сумаар бууджээ.

Өнгөрсөн даваа гаригт Хонконгт эсэргүүцлийн давалгаа газар авах болсон. Хэв журам сахиулагчид жагсаалыг тараах үүднээс тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулах хий, резинэн сум ашиглажээ. Жагсагчид метроны гол шугамуудыг хаасан тул хүмүүс ажилдаа явах боломжгүй болсон аж. Ардчиллын төлөөх тэмцэгчид тэмцлийн аргаа өөрчилжээ. Тэд ажил хэрэгч, завгүй хотын томоохон авто замуудын хөдөлгөөнийг хааж, гудамж талбайд хаалт босгосон байна. Мөн аюулгүй байдлын үүднээс эх газрын оюутнууд онцгой бүсийг орхин гарч буй талаар мэдээлэв.

Үүнээс гадна ирэх амралтын өдрүүдэд Хонконгт хөл хорио тогтоох тухай мэдээлжээ. БНХАУ-ын Төрийн мэдээллийн “Global Times” агентлаг өчигдөр онцлохдоо Хонконг дахь их сургуулийн хотхоныг “Зэвсгийн үйлдвэр” болгон ашигладаг байсан байж болзошгүй гэсэн байна.

Оюутнууд гол төлөв орой үдэш, амралтын өдрүүдээр зохион байгуулалттай жагсаал хийж байсан билээ. Гэвч энэ долоо хоногт ажлын өдрүүдэд хаа сайгүй үймээн дэгдэх болсон байна. Жагсагчид нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, хотын хэмжээнд ажил хаялт зарлахад хүргэв. Түүнчлэн 11 их, дээд сургууль хаалгаа барьсан бол Хонконг дахь банкны 250 гаруй салбар үйл ажиллагаагаа зогсоосон талаар бид урьд нь мэдээлсэн. HSBC, Standard Chartered Bank, Bank of China зэрэг 18 томоохон банкны таван салбар тутмын нэг нь хаагдсан байна.

Түүнчлэн аюулгүй байдлыг хангах үүднээс 80 хүний бүрэлдэхүүнтэй тусгай багийг харуул хамгаалалтад гаргаад буй. Тэдгээр хүмүүс үймээн, бослого зэрэгт хэрхэн хариу үйлдэл хийх талаарх бэлтгэлээ хорих газруудад хангасан аж.

Categories
мэдээ спорт

Монголын 2 эрэгтэй, 6 эмэгтэй боксчин мөнгөн медалийн төлөө хүч үзнэ

Монгол Улсын нийслэлд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулж байгаа Ази тивийн залуучуудын 2019 оны боксын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьж буй Монголын шигшээ багийн тамирчдаас эрэгтэй 2, эмэгтэй 6 боксчин мөнгөн медалийн төлөө маргааш тулалдана.

Өчигдөр болсон тэмцээний эрэгтэйчүүдийн 56 кг-д Т.Энхтөр, Киргизийн боксчин И.Мирзохид-той тулалдаж 5:0-ээр ялж хүрэл медалийн болзол хангасан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Казахстаны боксчинтой хүч үзнэ. Мөн пүрэв гарагт 54 кг-д өрсөлдөж байгаа А.Жандос, Киргизийн боксчин Е.Бахтыбекүлыг 5:0-ээр илүүрхэн ялж хүрэл медалийн болзол хангасан бөгөөд бямба гарагт болох хагас шигшээд Узбекстаны тамирчинтай тулалдана. Залуучууд тивийн АШТ өнөөдөр өнжиж байгаа юм.

Маргааш ринг дээр гарч мөнгөн медалийн төлөө тулалдах Монголын эмэгтэй тамирчдыг танилцуулахад, 48 кг-д Б.Жанаргүль, БНХАУ-ын тамирчинтай тулалдах бол 54 кг-д Б.Золжаргал Энэтхэгийн боксчинтой хүч үзнэ. Мөн 57 кг-д О.Есүгэн, 60 кг-д Г.Бадмаараг нар хоёул Тайландын тамирчид хүч үзэх бол -81 кг-д Б.Алтанзаяа Энэтхэг, +81 кг-д Б.Маргад-Эрдэнэ Казахстаны тамирчидтай тус тус тулалдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

PreviousNext

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжиж байна.

Төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг Барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын тал үзэглэж, санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэн, ерөнхий төлөвлөгөө батлагдаад байгаа юм.

Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн шуурхай хурлаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Л.Ганбаатар “Ногоон нуур 1008 айл орон сууц”-ны төслийн явцын талаар мэдээлэл хийв.

Төслийн хүрээнд Монголын талын хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг төслийн барилгажих талбайг бэлтгэх ажлуудыг ирэх оны 2020 оны 4-р сараас өмнө бэлэн болгохоор БХБЯ-ны харьяа Төсөл хэрэгжүүлэх нэгж ажиллаж байгааг танилцуулав.

Энэхүү төслийн захиалагч нь Монгол Улсын Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам бөгөөд харьяа Төсөл хэрэгжүүлэх нэгжээр дамжуулан хяналт тавин ажиллах юм.

2019 оны 10-р сарын 23-25-ны өдрүүдэд БХБЯ-ны Төсөл хэрэгжүүлэх нэгж, зураг төслийн ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөлөл бүхий ажлын хэсэг БНХАУ-ын Бугат хотод зорчиж “Ногоон нуур 1008 айл орон сууц” барилгын төслийн ажлын зураг болон төсвийг хятад хэл дээр бэлтгэж хүлээлгэн өгсөн байна.

Ингэснээр төслийн эрх зүйн баримт бичгүүд албажих, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах ажил хүлээгдэж байгаа бөгөөд одоогоор төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна.

Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд Нийслэлийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг хуучин нэрээр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлээд байна.

Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий бөгөөд эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, 8 блок барилга баригдахаар төлөвлөгдөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын дарга Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна.

Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Бууцагаан суманд өнгөрсөн зургадугаар сард Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

Тус ангийн барилга нь олон жил ашиглагдаагүй, хуучин байгууламж байсан. Аймаг, орон нутгаас шинэ гал түймэр, аврах анги байгуулахад 70 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, алба хаагчид өөрсдийн нөөц бололцоог ашиглан богино хугацаанд засварлаж, ангийн барилга, 15 айлын орон сууцын хамт ашиглалтад оруулаад байна.

Бууцагаан сум 4000 өрхтэй. Энэ хугацаанд гал түймрийн бүртгэлтэй зургаан дуудлага, эрэн хайх, аврах ажиллагааны хоёр дуудлагаар ажилласан байна. Шуурганд төөрөх, шавар, голд усанд автомашинтайгаа суух дуудлагууд зохилдог байна. Өнгөрсөн долдугаар сард төөрч алга болсон Франц улсын хоёр, Герман улсын таван иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олжээ.

Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги Баянхонгор аймгийн 6, Говь-Алтай аймгийн 5 суманд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН НЭРИЙГ БАРЬЖ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙЖЭЭ

Image result for атг

Авлигатай тэмцэх газрын нэр барьж тендерт дэмжлэг хүссэн, шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулах хүсэлт тавьсан зэрэг тохиолдлыг тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас дотоод хяналтаараа илрүүлэн, тэдгээр хууль бус үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.

Тухайлбал, иргэн Б нь 2019 оны 06 дугаар сард “Гаалийн ерөнхий газарт АТГ-аас ажлаар явж байна, хувийн тендерийн асуудал дээр дэмжлэг үзүүлээд өгөөч” гэж гаалийн байгууллагын удирдах албан тушаалтантай уулзсан. 2019 оны 05 дугаар сард иргэн Э нь АТГ-т шалгагдаж байгаа хэргийг шийдвэрлэхэд өмгөөлөгч олж туслалцаа үзүүлж өгнө гэж бусдад амласан байна.

Түүнчлэн төрийн албан хаагчид нэгнийгээ АТГ-аас дуудаж байгаа мэтээр утсаар ярьж ирүүлсэн асуудал гарав. 2019 оны 10 дугаар сард Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Ж нь хамт ажилладаг Д руу утсаар ярин АТГ-аас дуудаж байна гэж хэлэн байгууллагын нэр барьжээ. Иргэн Ж-ийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 15.21.4 дэх хэсэгт заасан зөрчсөн тул энэ талаар мэдэгдэж анхааруулсан болно.

Иргэд, олон нийтийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэхээс гадна АТГ-ын болон албан хаагчийн нэр барьж хууль бус хүсэлт, шаардлага тавьсан энэ мэт үйлдлийн талаарх мэдээллийг 110 тусгай дугаарт өгч хамтран ажиллахыг хүсэж байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга давж заалдана

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал энэ долоо хоногт болж түүнд Хан-Уул дүүгийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон. Түүнийг бусдыг хүчирхийлсэн болон хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутгаж хоёр жилийн ял оноосон юм. Тэгвэл Д.Гантулга тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах ажээ.

Categories
мэдээ нийгэм

“ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ маршрут чиглэл

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэд хэдэн санаачилга гаргаж байсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, зогссон. Гэхдээ өнөөдрийг хүртэл авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд олон судалгаа хийгдэж байсны нэг нь энэ долоо хоногийн баасан гаригаас хэрэгжихээр болсон байна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн хүүхдийн автобус явж эхэлнэ. Нийслэлээс авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөхөөр болжээ. Үүнд хоёроос тавдугаар ангийн сурагчид хамрагдах юм. Нийт 40 автобус хүүхдэд үйлчилнэ.

Энэ ажлын хүрээнд Нийтийн тээврийн газраас хүүхэд тээвэрлэх автобусны аюулгүй байдлыг шалгах ажлууд хийгдэж байна.

image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

Захирамжид “Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэргийн хуваарьт өөрчлөлт орлоо

Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд зорчих галт тэрэг 21 цаг 30 минутад хөдлөх буюу өвлийн цагийн хуваарьт шилжлээ.

Өмнө нь 18 цаг 35 минутаас зорчдог байсан нь иргэдэд багагүй хүндрэл учруулдаг байсан аж. Учир нь оройн 18 цагт явсан галт тэрэг маргааш өглөөнийхөө 5 цаг 55 минутад Улаанбаатар хотод очдог байжээ. Иймд иргэд цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг удаа дараа хүссэний дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хуваарийг энэ сарын хоёрноос өвлийн цагийн хуваарьт шилжүүлсэн байна. Ингэснээр орой 21 цаг 30 минутад Эрдэнэтээс хөдөлсөн галт тэрэг маргааш өглөөнийхөө 7 цаг 55 минутад Улаанбаатар хотод очно. Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд өдөрт 1000 орчим иргэн галт тэргээр зорчдог байна.