Categories
мэдээ нийгэм

Хачгийн тандалт судалгаа хийлээ

Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн гаргасан санал, аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын дагуу Ховд аймгийн 1-р 24 айл, 2-р 24 айл, 2-р цэцэрлэг, 11-р цэцэрлэг, музей, талын хашаа, эрдэм дээд сургууль, гандан хийд зэрэг барилгын дээвэрт үзлэг самналт хийлээ.

Үзлэгийг ЗӨСҮТ-ийн захиралийн 2017 оны А/10 тоот “Хачгаар дамжих халдварын тандалт судалгааны заавар”, 2017 оны 161-р тоот “Халдвар хамгаалалын дэглэм”-ийг мөрдөн хийлээ.

Тус үзлэгээр материал цуглуулан тухайн барилгад амьдарч байгаа айл өрх, ажил үйлчилгээ явуулж байгаа байгууллагуудын ажилчдаас шимэгч байгаа талаар асууж судалгаа явуулан, өрх, албан байгууллагын 9 цэгт газраас 67 хачиг, 8 амьтны материал дээжлэлээ.

Үзлэг хийсэн газруудын дээвэрт шувууны сангас олон жилийн хугацаанд их хэмжээгээр хуримтлагдаж шимэгч, хачиг өсөж, үржих таатай орчин бий болгож байгаа учир оршин суугчдад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг хийж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Б.Батзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын зургаан хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан бөгөөд өнөөдөр /2019.11.18/ 14:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болох юм.

Мөн түүнтэй хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлийн материал хүлээн авна

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ “Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхүүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү шагналыг доор дурдсан бүтээл туурвисан нэг хүн, эсвэл судлаачдын нэг багт жил бүр олгодог.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг үндэслэн “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2020 оны шалгаруулалтыг зарлаж байна.

1.Дараах байгууллага шагналд нэр дэвшүүлэх боломжтой:

-Эрдэм шинжилгээний байгууллага;

-Их, дээд сургууль;

-Төрийн болон төрийн бус байгууллага.

2.Бүтээлд тавих шаардлага:

-Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл байх;

-Дотоод, эсхүл гадаадын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл, сэтгүүлд нийтлэгдсэн, эсхүл бие даасан ном, бүтээл болон хэвлэгдсэн байх;

-Бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн санаа, санал дүгнэлт, үзэл баримтлал, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь тодорхой тооцоо үндэслэл, нотолгоо баримтаар нотлогдсон байх.

3.Бүрдүүлэх материал:

-Нэр дэвшүүлж, хүсэлт ирүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах, төв байгууллагын хурлын протокол, шийдвэр;

-Нэр дэвшигчийн эрдэм шинжилгээний бүтээлийн баталгаажсан жагсаалт;

-Нэр дэвшиж байгаа бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;

-Нэр дэвшсэн бүтээлийн талаар тухайн салбарын хоёр эрдэмтний шүүмж;

-Нэр дэвшсэн бүтээлээс дотоод, эсхүл гадаадын судалгааны бүтээлд эшлэл авсан тухай баримт;

-Нэр дэвшигчийн анкет;

-Ажил байдлын тодорхойлолт.

Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг 5 хувь ирүүлнэ. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.

Нэр дэвшүүлсэн байгууллагын ирүүлсэн хүсэлт, протокол, тодорхойлолт, холбогдох бусад баримт бичиг нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий байна.

4.Материал хүлээн авах хугацаа:

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хүлээн авна.

Холбоо барих утас: 265152 /Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний алба/

5.Шагнал урамшуулал:

“Б.Чимидийн нэрэмжит шагнал” нь Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5.000.000 (таван сая) төгрөгийн мөнгөн урамшлууллаас бүрдэх бөгөөд шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Төрийн ордонд гардуулна.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газрын 317 ширхэг үнэт цаас арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар нийт 509.092.634.7 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 52 компанийн 3.482.955 ширхэг хувьцаа 477.116.174.7 төгрөгөөр арилжив.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжсан хувьцаа:

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

63,065

109,039,953

2

ADB

АРД КРЕДИТ ББСБ

1,187,146

95,516,293

3

APU

АПУ

97,852

54,022,662

4

RMC

РЕМИКОН

1,021,253

30,437,498

5

SUU

СҮҮ

124,502

25,208,444

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

АРД СЕКЮРИТИЗ ХХК

2,416,794.00

409,621,786.76

2

BDSC

БИДИСЕК ХК

2,584,755.00

150,398,836.20

3

GLMT

ГОЛОМТ КАПИТАЛ ХХК

537,441.00

96,782,626.41

4

BUMB

БУМБАТ-АЛТАЙ ХХК

255,409.00

76,503,632.56

5

STIN

СТАНДАРТ ИНВЕСТМЕНТ ХХК

533,576.00

70,012,673.76

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 317 ширхэг үнэт цаасыг 31.976.460.00 төгрөгөөр арилжаалсан байна. 11-р сарын 15-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2.517.039.490.096.71 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 18829.94 нэгж болж өмнөх 7 хоногоос 2.01 хувиар өсөв.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээр амарна

Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арваннэгдүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Иймээс ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт бүх нийтээр амрах юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дээрх хоёр өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан байна.

Уг хуулийн:

3.1.1.”нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.
4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1. /Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26. /Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/ хэмээн заасан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол бахархлын өдөрт зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр 11 дүгээр сарын 27-нд тохионо. Энэ өдөрт зориулсан төрийн ёслолын арга хэмжээнүүдийн хуваарийг хүргэж байна.

11 дүгээр сарын 20-ны 11.40 цагт: Хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт, хөдөлмөрийн баатар Шарав агсны алтан пянзийг Төрийн түүхийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгөх ёслол болно.

11 дүгээр сарын 25-нд: Реалист зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн Төрийн ордны баганат танхимд болно.

11 дүгээр сарын 25-ны 15.00 цагт: Мөнх тэнгэрийн бичиг-2019 уран бичлэгийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвд болно.

11 дүгээр сарын 27-ны 11.40 цагт: Чингис хаан гардуулах ёслол Төрийн ёслолын өргөөнд болно.

11 дүгээр сарын 27-ны 14.00 цагт: Чансаа өндөртэй хүчит 128 бөхийн барилдаан Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Categories
мэдээ нийгэм

Айлын пийшин дэлбэрч, гэр нь шатжээ

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 11-р хороонд оршин суух айлын пийшин дэлбэрч, гэр нь шатжээ. Тус айл энгийн зуухыг сайжруулсан шахмал түлшээр галлаж байсан бөгөөд галаа түлснээс хойш 10 орчим минутын дараа пийшин нь дэлбэрч, улмаар гэр нь шатаж эхэлсэн байна.

Ойр орчмын иргэд нэгдэн галыг унтраахаар оролдсон ч арав хүрэхгүй минутад гэр бүрэн шатаж дуусчээ.

Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд пийшин дэлбэрэх үед тухайн гэрт амьдардаг аав, охин хоёр гэрийнхээ гадаа байж таарчээ.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” иж бүрдэл хоолны газрын үйл ажиллагааг зогсоолоо

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун талд байрлах Нүүдэлчин иж бүрдэл хоолны газарт үйл ажиллагаанд хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус хоолны газар нь Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02-01/104 дүгээр шийдвэрээр ашиглалтыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилгад байрладаг, хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан, ажлын байрны тааз, шал нь зай завсар ихтэй зориулалтын бус, хүнсний зориулалтын агуулахгүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, бохирын шугамын тос баригчийг тогтмол цэвэрлэдэггүй ачааллаас болж бохирын шугамд бөглөрөлт үүссэн. Орон сууцны орцонд бохирын үнэртэй, хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журмыг зөрчсөн зөрчлийг үндэслэн Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.

Categories
мэдээ нийгэм

Өвдгөнд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт navigation системийг ашиглалаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвд анх удаа өвдөгний үенд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт Германы Brain-Lab компаны navigation системийг ашиглан 2019 оны 11 сарын 13-нд ГССҮТ-ийн яс үений гэмтлийн гуравдугаар тасгийн Р.Баяртулга ахлагчтай эмч нар амжилттай нэвтрүүллээ.

Энэхүү системийн давуу тал нь өвдөгний үений бүтцийн өөрчлөлт болон хөдөлгөөний алдагдлыг компьютерийн тусламжтайгаар нарийвчлан тооцоолон гаргадгаараа давуу талтай юм.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавина

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Чингис хаан” одонг гардуулах ёслолын арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Нийгмийн даатгалтын шимтгэл нэмэх хуулийн төсөлд хориг тавих эсэхийг тодруулахад “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх давхар дээлтэй дөрвөн сайдын заалтад хориг тавих тухай яригдаж байгаа. Гэхдээ УИХ-д хоригийг хүлээж авах бүрэлдэхүүн байгаа эсэхийг судалж байна. Хүлээж авахааргүй бол хориг тавихгүй. Зөвхөн дөрвөн сайдын асуудал дээр л хоригийн асуудал яригдана. Бусад заалтыг дэмжиж байгаа.

Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. Одоо бэлдэж байна. УИХ-аас 2020 оны Төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавих гээд бэлтгэж байна” гэв.