Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт эхэлж, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайланг сонсоно.

Харин 11.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Үдээс хойш буюу 14.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бөгөөд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Төсвийн байнгын хороо 14.30 цагт хуралдаж, “Х

Categories
мэдээ улс-төр

БНПУ-ын Сеймийн дэд маршал Малгожата Мариа Гошевска Монгол Улсад айлчилна

Бүгд Найрамдах Польш улс (БНПУ)-ын Сеймийн дэд маршал Малгожата Мариа Гошевска ирэх сарын 8-11-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког энэ сарын 18-нд хүлээн авч уулзсан. Энэ үеэр Элчин сайд Кшыштоф Бойко тус улсын Сеймийн дэд маршал Монгол Улсад албан ёсоор айлчлах болсныг онцолсон юм.

Хоёр орны хамтын ажиллагаа, хөнгөлөлттэй зээл тусламж, худалдаа арилжаа жил ирэх тусам идэвхжиж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 10-нд Монгол, БНПУ-ын Засгийн газрын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ баталсан юм. Зээлийн хүү жилийн 0.15 хувь бөгөөд хугацаа 28 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа таван жил, хөнгөлөлтийн түвшин 51.8 хувь байх юм. Нийт 50 сая еврогийн энэхүү зээлээр зургаан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хоёр нь эхлээд буй юм.

Ирэх онд Монгол, БНПУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэмүүлэн: Малчид 10 жилийн НДШ нөхөн төлөхөд таван сая төгрөг төлөх шаардлагатай болчихоод байна

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталлаа. Таныхаар Үндсэн хууль ямар хэмжээнд боловсруулагдаж, батлагдав?

-Таван үндсэн зарчмын хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлтүүд тун чухал. Гэхдээ цар хүрээ, хувь хэмжээгээр нь аваад үзвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг оруулах заалттай л эн тэнцэхүйц заалтууд орсон. Үүнээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалт ямар чухал байсныг харж болох байх.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэж байх үед Ардчилсан нам сонгуулийн тогтолцоотой холбоотой заалтыг оруулаагүйг эсэргүүцэж, Зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан. Энэ байр суурьд та юу хэлэх вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмын асуудлууд дээр бид нэг байр суурьт хүрч, тодорхой зөвшилцлөөр явах ёстой. Ардчилсан намын санал болгосон гурван асуудалд тодорхой ойлголцолд хүрсэнгүй. Холимог тогтолцоо буюу намын жагсаалт оруулах асуудлыг 20 гишүүн ч дэмжсэнгүй шүү дээ. Гишүүдийн байр суурийг ч хүндэтгэж үзэх ёстой. Нэгэнтээ гишүүд, ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал дээр бойкотолж, аль нэг улс төрийн нам хүчин тухайн Үндсэн хууль батлалцах процессоос гарч явах нь утгагүй асуудал. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал ч мөн ялгаагүй. Ардчилсан намын энэ зөв зүйтэй санал дээр бид зөвшилцөл ойлголцолд хүрээд, нэгдмэл байр суурьтай байсан бол Монголын нийгэмд ямар том өөрчлөлт, хэр их үр өгөөжийг авчрах байсныг хэлж мэдэхгүй. Гэхдээ үнэхээр Үндсэн хуулийг батлах бололцоо байгаа бол бид аливаа асуудлууд дээр нам харгалзахгүй хийх ёстой.

Олонхын саналаа хүндэтгээд явах хэрэгтэй. Аль нэг намын бойкот, тухайн намын үзэл бодол, байр сууриас болж энэ том асуудлыг хаяж, гээж болохгүй. Зарчмын хувьд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлтийг оруулах ёстой. Зөв бодлогын төлөө нэгдэж нийлэх шаардлагатай.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг оруулж ирээгүйд та шүүмжлэлтэй хандаж байсан. Тэрхүү саналын ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг сар гаруй хугацаанд хойшилсон. Үүний гол учир нь Ардчилсан намаас дэвшүүлсэн гурван санал байв. Тэдгээрээс зарчмын хувьд зөв зүйтэй хоёр санал байсан нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх гэсэн саналууд юм. Парламентын тогтолцоогоо бэхжүүлье гэж зорьж байгаа энэ цаг үед бид энэ хэдэн өөрчлөлтүүдийг хийх нь зөв байсан. Парламентын засаглал бүхий төрийн тогтолцоонд байж болох бүхий л дутагдал, согог манай улс төрийн амьдралд илүү их ажиглагдах боллоо. Төр засгийн байнгын шахам хямрал, тогтворгүй байдал газар авч байна. Үүнийг өөрчлөхийн тулд зайлшгүй хийх ёстой зүйл нь дээрх хоёр санал юм. Гэхдээ Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох зарчим хөндөгдөж орж ирсэнгүй. Ардчилсан намаас оруулаач ээ гээд саналаа дэвшүүлж байхад ч оруулж ирсэнгүй. МАН-ын гишүүд дэмжиж байгаа бол өөрсдийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдчих бүрэн бололцоотой. Гэтэл үүнийг ойлгохгүй, нэгдмэл байр суурьт хүрэхгүй, улс төрийн өнцгөөс зөвшөөрөхгүй, дэмжихгүй байгаа нь Ардчилсан намаас долоон дор байдалд орчихсон байна л гэсэн үг. Угтаа бид Ардчилсан намтай намгүй энэ зөв зүйтэй саналыг хоёр гараа өргөөд дэмжих ёстой. Хангалттай ирцтэй байгаа цагт дэмжих боломж бидэнд бүрэн бий шүү дээ.

-Зөвшилцлийн ажлын хэсэг яагаад Ерөнхийлөгчийг танхимаас сонгох саналыг оруулж ирсэнгүй вэ?

-Оруулж ирээгүй би их гайхаж байгаа. Хэн үүнийг гацаав, хэн үүн дээр эсрэг байр суурьтай байв, хэн нөлөөлөх байр сууринаас хандав. Монгол Улс нийтдээ долоон удаагийн сонгууль хийсэн байна. Нийт таван Ерөнхийлөгчийн нүүрийг үзжээ. Эцсийн дүндээ Ерөнхийлөгч байхаа больж, нөгөө хэллэгээр хонгилын түлхүүргүй болсных нь дараа ч гэдэг юм уу тэр хүмүүсийг муу муухай байлаа гэж хэлж болохгүй. Энэ нь хүндээ бус тогтолцоондоо байгаа юм. Монгол Улс хөгжье, төлөвшье, улс шиг улс байя гэвэл энэ эхлэлийг тавих шаардлага байна. Тиймдээ ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн том өөрчлөлт нь энэ л байх байсан гэж харж байгаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэнд иргэд, аж ахуйн нэгж ихээхэн бухимдалтай байна. Нэмсэнд “Капитал”-ын дампуурал нөлөөтэй болохыг ч судлаачид хэлж байгаа. Энэ бодитой юу?

-2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь буюу нийтдээ 5 хувиар нэмэх шийдвэрийг гаргасан.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь хүн амын насжилт, хүн ам зүйн ачаалал дотор ахмад настны ачаалал илүү нэмэгдэж байгаатай холбоотой асуудал. Хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 600 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа, үүнийг улсын төсвөөс нөхөж байна. 2020 онд зарцуулж байсан тэтгэврийн даатгалын сангийн зардал магадгүй 2028 он гэхэд хэд дахин нэмэгдэх төсөөлөл орж ирж байгаа. Гэхдээ бид үүнийг ганцхан төсөв, нийгмийн даатгалын сангаас бус санхүүгийн олон эх үүсвэртэй болгох боломжтой юм. Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх байдлаар бус даатгалд хамруулагчдаа нэмэх чиглэл барих шаардлага бидэнд байгаа. Бид үүн дээр зөв бодлого бариагүйн уршгаар эргээд иргэд, ажил олгогчдыг хүндрүүлэх асуудал гарч ирээд байгаа. Энэ хуулийг аваад үзэхэд жил бүр нэг, хоёр хувиар нэмэгдсээр байгаад хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл 12.5 хувь, ажил олгогчийнх 14 хувь болчихлоо. Нийтэд нь аваад үзэхээр 26.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж таарч байна. Нэг сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд сард 265 мянган төгрөг төлчихөж байгаа хэрэг. Дээр хүн амын орлогын албан татвараа нэмж суутгуулна. Энэ нь өөрөө гажуудал, буруу тогтолцоо болчихож байгаа юм. Тиймээс аль болох хүндрэл, чирэгдэл багатайгаар өөрчлөх, буулгах асуудлыг ярих ёстой.

-Малчдыг олноор нь тэтгэвэрт хамруулах гэж байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх нэг шалтгаан болчихов уу?

-Малчдад чиглэж байгаа бодлого нь тэдэнд харин ч эсрэгээрээ тусч байгаа. Нийгмийн даатгалд хамруулагчдын тоо, сангийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Зөвхөн малчид биш хувиараа бизнес, хөдөлмөр эрхлэгчдийн дөнгөж 30 хувь нь малчдын 20 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. 1995-2019 он хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, тэтгэвэрт гарч чаддаггүй ахмадууд бий. Энэ хүмүүст төрөөс хөнгөлөлт, боломжийг олгож байгаа. Тодруулбал, ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний хооронд буюу жилийн хугацаанд нөхөн төлөх, тэгээд тэтгэврээ тогтоолгодог болох боломжийг олгож байгаа юм. Энд харин шүүмжлэлтэй хандахаас аргагүй нэг бодлогын алдаа гарч ирсэн. Төсөв хэлэлцэж байх үед миний зүгээс энэ асуудлыг хөндөж, шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Ажлын хэсгийн түвшинд засаж, янзлаач гэх саналыг тавьсан. Ямар алдаа гарсан бэ гэхээр 24 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхдээ тухайн он оныхоор нь бус, энэ жилийнх буюу өнөөдрийн итгэлцүүрээр тооцоод байгаа юм. 1995 болон 2019 оны нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, итгэлцүүр нь өөр шүү дээ. 1995 онд нийгмийн даатгалын шимтгэл нь 10-15 мянган төгрөг байсан бол өнөөдөр яг тэр ханшаар нь л тооцох ёстой. Гэтэл өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийг заавал өндрөөр тооцох гээд 2019 оны нийгмийн даатгалын итгэлцүүрээр тооцож байна. Өнөөдрийн нийгмийн даатгалын шимтгэл сарын 42 мянган төгрөг байна. Жилээр нь тооцоод үзэхээр 504 мянган төгрөг. Тухайн иргэн 10 жилийн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөж төлөхийн тулд таван сая төгрөг төлөх шаардлагатай болж байна. Энэ тухайн хүнд хүндрэлтэй болно. Учир нь малчид, хувиараа бизнес эрхлэгчид, тэтгэвэрт гарч чадахгүй байгаа хүмүүс чинь нийгмийн зорилтот, эмзэг бүлгийнхэн шүү дээ. Зээлээс зээлийн хооронд л амьдарч байгаа хүмүүс юм. Төрөөс хөнгөлөлт олгож байгаа л бол түүнийгээ бодитоор нь ойлгож олгох хэрэгтэй. Хэрэв тухайн жилийнх нь нийгмийн даатгалын итгэлцүүрээр тооцох юм бол магадгүй арван сая төгрөг 2-3 сая төгрөгөөр буурах боломжтой. Үүнийг л тухайн жил, хувь хэмжээнд нь дүйцүүлж хийх ёстой байсан. Гэтэл өнөөдрийн бодлого хөрөнгө оруулалт, үр ашиггүй зардлууд нэмэгдэж, төсвийн тэнцвэртэй байдал алдагдаж байгаагаас болоод түүнийгээ нөхөх орон зайгаа үүгээр хийгээд байна. Үр ашиггүй зардлуудаа хэмнээд цалин, тэтгэврээ нэмэх, нийгмийн зорилтот бүлгүүдэд хүргэх асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Тэтгэврийн жилд 8-15 хувь нэмж байгаа ч ийм байдлаар явж болмооргүй байгаа юм. Тэтгэврийн доод хэмжээ болоод хамгийн өндөр авч байгаа хүмүүсийн хооронд маш их ялгаа бий. 320 мянган төгрөг авч байгаа нь байхад нэг сая 500 мянган төгрөгийн тэтгэвэртэй нь ч байна. Тэтгэврийг тэр чигт нь 10 хувиар нэмж байхаар доод хэмжээгээр авч буй хүмүүсийнхийг нь нэмж, тэтгэврийн доод хэмжээг хамгийн багадаа 400-450 мянган төгрөг болгомоор байна. Энэ нь өөрөө зорилтот бүлэг, нийгмийн халамжийн бодлого юм. Тэр ч утгаараа ингэж ялгавартайгаар хандах ёстой.

-Монголчууд Оюу толгойн эзэмшлийн хувиасаа буюу 34 хувиасаа татгалзах нь гэх асуудал мэр сэр яригддаг. Ойрын хугацаанд ийм асуудал үүссэн үү, хэрэв зарсан тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-34 хувийг зарах тухай асуудал ямар түвшинд, хэн ярьсныг хэлж мэдэхгүй юм. Тийм мэдээлэл надад алга байна. Зарчмын хувьд 34 хувийн эдийн засгийн үр өгөөжөө өөр байдлаар орлуулах боломжтой юу гэвэл боломжтой. Ер нь бол бид Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаад 10 дахь жилдээ хүрч байна. 10 жилийн хугацаан дахь гэрээний хэрэгжилт, нөхцөл байдалдаа бодит үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид бодлогын томоохон эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх боломж байгаа. 34 хувь гэдэг нэг талаасаа эдийн засгийн үр өгөөжийн үнэлгээтэй зүйл. Бид 34 хувийг эзэмшсэнээрээ энэ төслөөс эдийн засгийн үр өгөөжөө ногдол ашиг, татвар байдлаар авна. Бид энэ 34 хувьд ногдох үр өгөөжийн түвшингээ бууруулахгүй, хадгалж, тэр хэмжээ түвшиндээ дүйцэхүйц хэмжээгээр магадгүй АМНАТ рүү шилжих, ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр нэмж авах, орлуулах асуудал байж болно. Эсвэл газрын тосны салбарын бүтээгдэхүүн хуваах гэрээний хэлбэрээр ашиг орлого, үр өгөөжөө шууд бүтээгдэхүүн хуваах хэлбэр лүү ч шилжиж болно.

Бид 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хоёр талаас эдийн суурь ойлголцол, зөвшилцөлд хүрч, гэрээг байгуулж байсан. Тухайн төслийн эдийн засгийн үндэслэлээр нийт 14,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, зэсийн үнэ хамгийн түүхэн доод үнэдээ буюу 4400 доллар байхад төслөөс нийт 118,7 тэрбум ам.долларын борлуулалтын орлого наанадаж олно гэж тооцож байсан. Түүнээс Монголын талд ногдож ирэх үр өгөөж нь 45 орчим тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Зардлаа хасаад үзэхэд нэрлэсэн үнээр төслийн нийт үр өгөөжийн 53 хувь нь манай талд ногдоно гэсэн үг. Энэ бол бидний 34 хувийг эзэмшсэний нь үр өгөөж, эдийн засгийн үнэлгээ. Нэрлэсэн үнэ цэнээр 53 хувь юм. Өнөөгийн үнэ цэнээр мөнгөн дүнд шилжүүлэхэд 59 хувь болж байсан. Тиймээс бид энэ хувь хэмжээнээс доошлуулахгүй байх хэмжээний үр өгөөжийг татвараар, АМНАТ-аар орлуулан авч болно.Тийм байдлаар хэлэлцээ хийхэд болохгүй зүйлгүй. Төрийн бодлого шийдвэр, гэрээнийхээ хэрэгжилтийг хянаж чадахгүй, бүтэц тогтолцоо нь тогтворгүй, нөгөө талдаа үндэстэн дамнасан корпорациудтай ажиллах туршлагатай боловсон хүчингүй тохиолдолд магадгүй эрс шийдэмгий шийдвэр гаргаж, 34 хувиасаа татгалзаж болно. Сул талаа нуухын оронд засахыг хичээ гэж үг байдаг. Цаашид төрийн энэ хяналт, хариуцлага сул цагт өөрсдөдөө илүү хялбар байдлаар илүү үр өгөөж авах,магад зөвхөн татвараар бүрдүүлдэг тогтолцоо руу шилжих нь бидэнд илүү дээр. Үүнийг бид УИХ-аар ярих л ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Хүн төрөлхтний түүх, соёлын өвийг тээгч цаасны хөгжил

Цаасыг англиар pa­per гэдэг. Энэ үг нь эртний Грекийн “Cyperus papyrus” гэх ургамлын нэршлээс гаралтай. Папирус бол Египет болон Газар дундын тэнгисийн бусад нийгэмд ашиглаж байсан “Cyperus pa­pyrus” ургамлаас гаргаж авсан зузаан, цаасан хэлбэртэй материал юм. Энэ материал амархан үйрч унадаг, муудаж хөгцөрдөг байсан болохоор хэрэглээний шаардлага хангахгүй, хадгалалт даадаггүй байж. Амархан үйрч унадаг, хөгцөрдөг байсан нь Европын эрс тэрс уур амьсгалтай холбоотой ч байсан байж болзошгүй. Ямартаа ч папирусыг цаас гэж тооцдоггүй юм байна.

Тэгвэл жинхэнэ цаас боловсруулах аргыг хятадууд анх бодож олжээ. Үүнээс өмнө эртний хятадууд яст мэлхийний хуяг, амьтны яс, хулсны хальсан дээр зурж бичих юм уу торгон дээр хатгаж, оёдог байсан гэдэг. Гэвч ингэх нь нүсэр бас үнэтэй болохоор түгээмэл биш байсан ба зөвхөн хаад ноёд, бичгийн хүмүүс л энэ аргаар бичиж, туурвидаг байж. Баруун Хан улсын (МЭӨ 206—МЭ 25 он) эхэн үед олс зэргийг ашиглан цаас хийж хэрэглэж байсан ч энэ нь хатуу, барзгар тул юм бичихэд түвэгтэй байжээ. Энэ арга нь холтсыг нь хуулсан модыг борооны усанд дэвтээгээд ширхгийн дагуу цуулж, нарийн хэрчинэ. Үүнийгээ мөн л устай торхонд дэвтээсний дараа хавтгай банз модон дээр тарааж, шахаж индүүдээд бэлэн болсон хуудас цаасыг наранд хатаана. Харин Зүүн Хан улсын үед (МЭ 25-220 он) Цай Лунь хэмээх түшмэл цаас боловсруулах технологийг шинэчлэн зохион бүтээжээ. Тэрээр модны холтос, хуучин хивс, даавуу, загасны тор, маалингын хаягдал зэргийг хольж буцалгаад нарийн хулсны чийрсэн дээр тарааж хатаах замаар нимгэн цаасыг үйлдвэрлэж эхэлжээ. Цаас үйлдвэрлэлийн арга цааш улам боловсронгуй болсоор хулс, чихрийн нишингэ, будааны зэгс зэрэг нь цаас хийх гол түүхий эд болсон байна. 2006 онд Хятадын Гансу мужийн зүүн хойд хэсэгт орших Фангматан хотоос хятад бичгээр бичигдсэн сорьцыг олж илрүүлсэн нь МЭӨ найман онд хамаарна. Цаг хугацааны хувьд авч үзвэл энэ нь Цай Луниас даруй 100 жилийн өмнө эртний Хятадын цэргийн армид хэрэглэгдэж байсан болж таарчээ. Фангматан булшны газраас олдсон хэлтэрхий нь МЭӨ II зууны эхэн үед хамааралтай гэж эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс Цай Луний ажиллагаа нь цаас боловсруулах арга технологийг шинжлэх ухааны шинжтэй, илүү боловсронгуй болгосон хэрэг гэж дүгнэж болохоор байна.

Хятадаас үүсэлтэй энэхүү арга нь Сүй улсын сүүл үеэс (МЭ 581-618 он), Тан улсын эхэн үед (МЭ 618-907 он) Солонгос, Япон улмаар Исламын ертөнцөд тархаж, целлюлозын үйлдвэр, цаасан тээрэм зэргийг цаас үйлдвэрлэх, мөнгө хийх зорилгоор ашигладаг болжээ. Дараа нь XI зуунаас Европ руу тархаж, XIII зуун болоход Испанид усан халаагуур ашиглан цаасан тээрэм зохион бүтээжээ. Цаас бий болсны ачаар аливаа мэдээлэл, түүхийг хадгалах арга амархан болж, дэлхийн соёл иргэншлийн хөгжилд том эргэлт болсон байдаг.

МЭ II зуунд хамаарах нэгэн олдвор цаасны хамгийн анхны түүхийг хүн төрөлхтөнд ярьж өгсөн юм. Хүрэл толийг цаасанд ороон хадгалсан байсан нь тухайн үед судлаачдыг гайхшируулж байж. Толийг цаас маш найдвартай хамгаалсан байж. Ингээд МЭ III зуунаас цаасыг юм бичихэд ашиглаж эхэлжээ. Харин VI зууны сүүл үеэс хятадууд цаасыг ариун цэврийн хэрэгцээнд ашигладаг байсан гэх баримт эртний судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 581 онд Хятадын эрдэмтэн Янь Житуй (531-591) “Таван сонгодог зохиол дээрх мэргэдийн бичсэн зүйлс бие засах газар байхыг харж тэвчихгүй юм” гэх утгатай зүйлийг тэмдэглэн үлдээсэн байдаг аж. Тан улсын үед (МЭ 618–907 он) цайны амтыг хадгалахын тулд цаасыг дөрвөлжин уутанд хийж оёдог байсан баримт бий. Мөн Сүн гүрний үед (МЭ 960–1279 он) засгийн газар дэлхийн хамгийн алдартай цаасан хэвлэмэл мөнгө буюу мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж байв. Цаасан мөнгийг төрийн албан хаагчдад тусгай цаасан дугтуйнд бэлэг болгон өгдөг байсан гэдэг.

Цаас хэрэглээнд нэвтэрснээр бичих, зохиох ажил эрчимтэй явагдаж, урьд нь номыг үхэр тэргээр зөөдөг байсан бол одоо гартаа бариад явах боломжтой болсон тул үүний үр дүнд уран зохиолын арвин их хөмрөгтэй болж чаджээ. Тан улсын үед хятадууд ном үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байв. Энэ ахиц нь Газар дундын тэнгисийн орнуудын ном үйлдвэрлэх ажлыг түргэвчлүүлж эхэлж. Хятадын хамгийн том номын сан Европын хамгийн том номын сангаас 3-4 дахин том байсан гээд бодохоор Хятадын бичгийн соёл дээд түвшинд хүрч хөгжсөн байсны баталгаа яах аргагүй мөн. Исламын ертөнцөд цаас үйлдвэрлэл хөгжихийн хэрээр цаас улам гоёмсог болж, ном товхимлууд чимэглэлтэй болж ирэв. Цаасны худалдаачид бусдаасаа содон, шинэлэг цаас олж авахаар өрсөлдөж энэ хэрээр цаас үйлдвэрлэх техник ч боловсронгуй болсоор байв. 1500 оноос хойш Өмнөд Европт бичиг цаас боловсруулах ажил хурдаа авч, хятадуудыг гүйцэж иржээ. Анхны хэвлэх машин зохион бүтээсэн явдал үүнд мэдээж шууд нөлөөлсөн. XIX зуунд уураар ажилладаг цаасны машин үүсч, модны нухшаас утас гаргаж авах боломжтой болох хүртэл хэдэн зууны турш цаас нь үнэ цэнэтэй байсаар иржээ. Уураар ажилладаг ийм машин нь орчин үеийн цаас үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 1844 оны дунд үеэс цаасыг модны ширхгээр хийх машин зохиогдсоноос хойш өнөөг хүртэл дэлхийн цаас үйлдвэрлэгчид модыг гол түүхий эдээ болгож байна.

Орчин үед цаас илүү тансаг, илүү нарийн ширхэгтэй, нимгэн хөнгөн, сайхан үнэртэй, гоё өнгөтэй, товгор, гүдгэр, алтан, мөнгөн гээд маш олон төрөл зүйл болсон. Өөрийн хүссэнээрээ л үйлдвэрлэж болж байна. Цаасыг зориулалтаар нь зургийн, бичгийн, гоёл чимэглэлийн, ариун цэврийн, сав баглаа боодлын, ханын, цэцгийн гэж ангилдаг. Дэлхий нийтээр цаасны хэрэглээ улам бүр ихсэх болсон нь байгаль дэлхийг сүйтгэх бас нэгэн томоохон хүчин зүйл юм. Ганцхан ширхэг А4-ийн цаасыг найман хос савхны модоор үйлдвэрлэдэг. Таны банкаар гүйлгээ хийсний баримт болгон авдаг ягаан, цэнхэр нимгэн цааснаас нэг ширхгийг үйлдвэрлэх гэж хоёр аяга цэвэр ус зарцуулагддаг гээд бодохоор байгаль хэдий хэмжээгээр сүйдэж байгаа нь тодорхой байна. Манай улсын хувьд хэрэглээнийхээ бүх цаасыг импортоор оруулж ирдэг. Сүүлийн жилүүдэд харин ариун цэврийн цаасыг хаягдал цаас дахин боловсруулах аргаар эх орондоо үйлдвэрлэж байгаа нь олзуурхууштай. Нэг тонн дахин боловсруулсан цаас 17 ширхэг модыг авардаг. Нийслэлийн хогийн цэгүүдэд хүргэгдэн ирдэг нийт хогийн 60 хувийг цаас дангаар эзэлдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр цаасыг ар өвөргүй ашиглаж хэвшээд, ашиглаад дууссаныхаа хойно хогийн цэг рүү шидэлгүй, хурааж байгаад ариун цэврийн цаас, картон хайрцагны үйлдвэрт аваачиж тушаах нь байгаль дэлхийдээ оруулж буй маш том хөрөнгө оруулалт болох нь байна. Дууссан дэвтрийнхээ цаасыг угаагаад, чанаад дахин боловсруулдаг эко-минимал залуу үе ч гарч ирсэн байна лээ шүү, цаана чинь.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Виржил Ван Дэйк: “Бөмбөг оруулахаасаа илүү бөмбөг алдахгүй гэж тэмцэх нь хачин гоё”

Яг одоо хэн дэлхийн шилдэг хөлбөмбөгч вэ? Месси, Роналду, Мпаббе л гэх юм. Виржил Ван Дэйк хэрхэн тоглож буйг та бүхэн сайн харсан юм уу. Ливерпүүл Аваргуудын лигт аваргалсан, одоо Премьер лигт итгэл дүүрэн хошуучилж яваагийн “гол буруутан нь” энэ голланд залуу яах аргагүй мөн билээ. Тийм ч учраас 2019 оны Европын шилдэг хөлбөмбөгчийн цолыг Виржил Ван Дэйк хүртсэн байлгүй. 12 настай байхад нь эцэг эх нь салж түүнээс хойш аавынхаа барааг хараагүй Виржил Ван Дэйк цамцныхаа ард овгоо биш Виржил хэмээн нэрээ бичсэн цөөхөн хөлбөмбөгчдийн нэг. Өдгөө 28 настай, бараг хоёр метр шахуу өндөртэй, довтлогч нарт хууртагддаггүй, байрлалаа сайн эзэлж, хамгаалалтаа нягт удирддаг, тайван уужуу гээд зөндөө сайн чанартай түүний тухай Моуриньо “Виржил ард зогсож байхад яаж Ливерпүүлийн хаалганд гоол оруулах вэ гэдэг толгойн өвчин” хэмээн халгалсан байдаг.

-“Ливерпүүл” улирлын өмнөх бэлтгэлээ Бостон хотод базааж, та Том Брэди (америк хөлбөмбөгийн “Нью-Ингленд Пэтриотс” багийн од)-тэй уулзсан гээд байна лээ?

-Үгүй ээ, үгүй энэ худлаа. Гэхдээ Брэди надад таалагддаг, мэргэжилдээ үнэнч байж олон жил амжилттай тоглож буйгаар нь бахархдаг. Даанч би америк хөлбөмбөгийг маруухан ойлгодог л доо.

-Та бас Леброн Жэймсийг шүтдэг гэсэн?

-Тэр хоёр хоёулаа хатуу хэцүү лигт 15 жилийн туршид амжилттай тоглож буй хүмүүс гээд бодохоор яалт ч үгүй биширмээр биз дээ. Хүмүүс ийм удаан хугацаанд өндөр түвшинд өрсөлдөх хэр хэцүү вэ гэдгийг ойлгодоггүй. Тийм учраас тэднийг хүндэлж явдаг.

-Гэхдээ тэд чинь хөлбөмбөгчид биш шүү дээ?

-Ямар ялгаа байна. Бид хөлөөрөө тэд гараараа тоглодог нь ялгаа болохоос бусдаараа яг адилхан. Бүгд асар их дарамт шахалт дор тэмцдэг. Бие, бялдрын ачааллаас илүүтэй олон нийтээс ирэх дарамт хамгийн хэцүү нь. Жаахан алдаа гаргах юм бол хэвлэл, мэдээллийнхэн гөвж өгнө гээд л.

-Та тэгвэл тийм стресс, дарамт шахалтыг яаж тэвчиж, тэмцдэг юм бэ?

-Аан нэг их олон арга байдаг гэж худлаа ярихгүй ээ. Боломжоороо тоохгүй өнгөрөөд л байх хэрэгтэй. Тэмцээний үеэр болж бүтэхгүй байх үе заавал тохиолдоно, сэтгэлээр унана, өөрийгөө түмэн буруутай гэж голно гээд л. Ийм үед гэр бүл л аварна даа. Тэд маань хэцүү үед тархийг чинь “угаагаад, шинээр цэнэглэчихнэ” шүү дээ.

-Өнгөрсөн улирлын тухай асуухгүй байж чадахгүй нь ээ, уучлаарай. Танай баг ганцхан онооны зөрүүтэйгээр Ман Сити-д дийлдэж Английн аварга болж чадаагүй.

-За би танд одоо нээлттэй хэлж өгье. Яагаав “Барса”-д Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тололтод 3:0-ээр зодуулаагүй юу. Бүгд солиотой гутарсан. Яагаад ийм юм болчихов оо. Уг нь бид маш сайн тоглосон юмсан. Гэтэл өршөөлгүй тоогоор хожигдож байхдаа ч яахав дээ гээд л. Тэр долоо хоногийнхоо бүтэн сайнд Ман Сити, Лестерийг нэг бөмбөгний зөрүүтэй хожиж Английн аварга болох нь тодорхой болчихож байгаа юм. Яагаав нөгөө Винсент компанигийн галзуу гоолын ачаар хожоогүй юу. Амьдрал тас харанхуй болж байгаа юм даа. За тэгээд хоёр хоногийн дараа Барса зочилж ирнэ, тэгээд л энэ улирал дуусах юм байна даа гэх шүү юм л бодож байсан. Тэгээд цэнгэлдэхэд ирсэн чинь балиашигууд шуугиад л дэмжээд хашгираад л. Гэнэтхэн толгойд тас гээд гэрэл асч “Хөөе бид тэднийг тасдаад хаячихъя” гэсэн тоймгүй их итгэл найдвар ундардаг юм. Гайхалтай шүү. Тэгээд гайхамшиг биелэлээ олсон.


-Одоо дахиад л аваргын төлөө шинээр эхлэнэ, шинэ жим татна гэхээр хэцүү юм даа?

-За харин ч үгүй юм шүү. Тэр ялалт бидэнд том итгэл авчирсан. Түүнээс хойш бэрхшээлийг тойрохгүй, зад цохиод нэвтлээд гарч чадна гэдэг үзэлтэй болсон. Одоо оролцож байгаа бүх цом, тэмцээндээ зөвхөн түрүүлнэ гэж л ярина шүү дээ. Английн аварга болно, цомд нь түрүүлнэ. Аваргуудын лигт дахиад түрүүлнэ гээд.

-Ливерпүүл 1990 оноос хойш Английн аварга болж үзээгүй тийм үү. Бүгд л хүлээгээд л. Энэ хүлээлт том дарамт мөн үү?

– Ха ха, надад ёстой падгүй. Би өөр гурилаар хийгдсэн хүн. Мэдээж олон жил энэ багийн төлөө сэтгэл юугаа зориулсан хүмүүст хэцүү л байдаг байх. Би чинь энд жил хагас л болж байгаа хүн шүү дээ. Яахав ноднин жаахан алдаа л биз. Энэ жил тэр алдаагаа засаад Английн аварга болчихно шдээ. Тэгээд л болоо.

-Гэхдээ тэр жил Аваргуудын лигийн финаль Мадридын Реал багт хожигдож байсан гашуун дурсамж тархины мухарт хэвтээд үе үе сэтгэл сэвтээдэггүй гэж үү?

-Дутуу байсан учраас л хожигдсон байна шүү дээ. Бэлтгэлээ сайн хий, улам сайжир, сайн хамгаал, нягт довтолж хариуцлагаа дээшүүл, өөр яах ёстой гэж. Мэдээж тэр дурсамж алга болохгүй, санах бүрдээ уйлаад байвал яаж өөдлөх юм бэ.

-Таныг өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн шилдэг хөлбөмбөгч, Премьер лигийн шилдэг тоглогч хэмээн өргөмжилсөн. Алдар нэр хүндэднэ гэж байх уу?

-Мэдээж цол гуншин том аз жаргал авчирдаг. Гэхдээ би бялуун дотор удаан хэвтдэг хүн биш. Хийх ажил их байгаа тул замаа хөөнө.

-Роналду, Месси нартай уулзахдаа яаж тэд их урт хугацаанд шилдэгүүдийн эгнээнд тогтоод байгаа талаар асууж үзэв үү?

-Асуугаагүй ээ. Уг нь асуусан бол сонирхолтой л байсан байх. Миний хувьд л лав маш сайхан үе маань ирчихсэн байгаа. Амжилтынхаа оргилд очоогүй байгаа, тийшээгээ мацаж байгаа хэмээн боддог шүү.

-Ингэхэд яагаад хамгаалагчийн байрлалд тоглодог хүн шилдэгээр тэр бүр зарлуулдаггүй юм болоо?

-Мэдэхгүй. Нээрээ яагаад хамгаалагчийн байрлалд тоглодог хөлбөмбөгчийг шилдэгээр нэрлэдэггүй юм бол.

-Бас тань шиг тэр бүр гоол оруулаад байдаггүй нөхөр?

-Ха ха та намайг хааяа гоол оруулж бай хэмээн шахаж байгаа юм уу. Мэдээж үзэгчид бөмбөг оруулдаг хүмүүст алга ташиж хамгаалж буйг анзаардаггүй л дээ. Гэхдээ надад итгээрэй, бөмбөг оруулахаасаа илүү бөмбөг алдахгүй гэж тэмцэх нь хачин гоё байдаг юм шүү. Хүн бүхний бодол өөрөө гэж.

-Та дэлхийн хамгийн өндөр үнэтэй хамгаалагч шүү дээ. Ямар нэг дарамт үүнээс шалтгаалан үүсэх үү?

-Мөнгө тийм чухал гэж үү. Би дэлхийн шилдэг баг Ливерпүүлийн өмсгөлтэй тоглож байгаа. Тэр л гол үнэлгээ.

-Өөрөө нэг тийм чанга эрийн дүрд тоглоод байгаа юм биш биз?

-Тийм ээ, би чанга эр. Дандаа тэгж бодох хэрэгтэй. Тэгж байж гэмээнэ зовлон, жаргалаа давна.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй малчдын төлбөрийг биднээр төлүүлж байгаа нь шударга уу?” хэмээжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Нийслэлийн ерөнхий
боловсролын сургуулийн
сурагчдад үйлчлэх 33
автобус өнгөрсөн баасан
гаригт үйлчилгээнд гарсан. Бид хүүхдийн автобусан дахь нэг өдрийг
сурвалжлахаар нийслэлийн
Тавдугаар сургуулийг зорьсон юм. Сурвалжлагыг нэг, 11 дүгээр нүүрнээс уншаарай.

“Онч шийдэл”
хуулийн фирмийн хуульч
Ж.Эрхэмбаатартай
ЖДҮ тойрсон асуудлаар
ярилцлаа, нэг, долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Ардчилсан намын дарга,
УИХ-ын гишүүн С.Эрдэнээс
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх байр суурийг нь сонслоо. Хоёрдугаар нүүрнээс уншаарай.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй малчдын
төлбөрийг биднээр төлүүлж байгаа нь шударга уу?” нийтлэл хэвлэгдлээ. Мөн “Д.Одбаяртай онгоцонд будлиан тарьсан
гэх А, Б нар юу болов?” нийтлэлийг унших боломжтой.

Хууль зүйн ухааны
доктор Ч.Өнөрбаяртай хийсэн ярилцлагыг тавдугаар нүүрэнд, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуайтай хийсэн ярилцлагыг 11 дүгээр нүүрэнд тус тус хэвлэлээ.

“HU” хамтлалгийг өчигдөр “Чингис хаан” одонгоор шагнасан билээ. Хамтлагийн продьюсер Б.Дашдондогоос сэтгэгдлийг нь сонслоо, энэ тьухай 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Түүнчлэн дэлхий дахинд болж буй гол үйл явдлуудыг болон “Эмч”, “Танин мэдэхүй” нүүрнүүдээ өнөөдрийн шинэ дугаараасаа сонирхон уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Дубайн гэрээтэй холбоотой захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ

Image result for шүүх

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм.

Тус шүүхэд өнөөдөр 15:00 цагаас “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд асанд холбогдох шүүх хуралдаан болжээ.

“Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан маргаж буй “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагад:

  1. “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,
  2. “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн //Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,
  3. Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлээд байсан юм.
Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шаардлагаггүй бол хол зам замд явахгүй байхын анхаарууллаа

Амралтын өдрүүдээр нийслэл болон орон нутагт зургаан иргэн осгосон байж болзошгүй байдлаар нас барсан хэргүүд бүртгэгджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт “Овог нэр тодорхойгүй 45 орчим насны хүн осгсон байдалтай ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэсэн мэдээллийг өнгөрсөн Баасан гарагийн 08:24 цагт хүлээн авчээ. Тухайн иргэн эмнэлэгт хүргэгдээд нас барсан бөгөөд тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүн шалгаад 43 настай М болохыг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн өнгөрсөн амралтын өдөр Дундговь аймагт хоёр, Сэлэнгэ аймагт нэг, Орхон аймагт нэг, Налайх дүүрэгт нэг иргэн осгосон байж болзошгүй байдлаар нас баржээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах, биеэ авч явах чадваргүй болсон найз нөхдөө ар гэрт нь хүлээлгэж өгөх, гудамжинд хэвтэж байгаа хэн нэгэн иргэнд зайлшгүй тусламж дуудаж өгөх, орон нутаг руу зайлшгүй ажлаар явах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сангийн нээлт боллоо

Барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах, зохион байгуулах чиг үүргийнхээ хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвөөс “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сан”-г бүрдүүлэн, программчлалын ажлыг хийж гүйцэтгэснийг өнөөдөр /2019.11.18/ албан ёсоор нээлээ.

Бүртгэл мэдээллийн цахим сангийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Батжаргал, БХТ-ийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд, БХТ-ийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд тэргүүтэй холбогдох хүмүүс оролцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Барилгын тухай хуульд салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн журмыг баталж, түүнийг ашиглах, хөгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах үүргийг төрийн захиргааны төв байгууллага хариуцна хэмээн заасан байдаг. Энэ дагуу “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн журам”, Барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-ыг тус тус 2017 онд сайдын чиг үүргийнхээ хүрээнд баталж, мөрдүүлэн ажиллаж байна. Эдгээр хууль, журмын хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Барилгын хөгжлийн төвөөр гүйцэтгүүлэхээр холбогдох шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулсан. Барилгын хөгжлийн төв чиг үүргийнхээ хүрээнд дурдагдсан журмуудын дагуу “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”-г бүрдүүлж, хөтөлж ажиллахын зэрэгцээ төрийн байгууллагын цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилтийг нэн тэргүүнд нэвтрүүлэх зорилгоор дээрх цахим программыг боловсруулсан байна. Энэ ажлын үр дүнд төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, үнэн зөв, бодитой мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түргэн шуурхай, ил тодоор Монгол орны аль ч цэгээс интернетээр авах боломж бүрдэж байгаа явдалд талархаж байна” хэмээгээд энэхүү ажлын хэрэгжилтийг бүх шатанд хангах, уялдаа холбоог сайжруулж, цаашид боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Бүртгэл мэдээллийн цахим сан ашиглалтад орсноор салбарын хууль эрх зүй, норм норматив, баримт бичиг, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тэдгээрийн ажиллах хүчин гэх мэт мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэхийн зэрэгцээ салбарын мэдээллийг харилцан уялдаатай ашиглах, тусгай зөвшөөрлийг чирэгдэлгүй олгох, салбарын мэдээ, мэдээллийг нэгтгэх, 21 аймагт тусгай зөвшөөрөлтэй ААНБ-уудад үйлчилгээ үзүүлэх эрхийг цахимаар нээх, салбарын мэдээллийн түүх үүсгэх, тоон үзүүлэлт бүхий тайланг гаргах, тоон үзүүлэлтэд тулгуурлан судалгаа хийх, мэдээллийг нээлттэй ашиглах боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн уг мэдээллийн цахим сан нь барилгын материалын үйлдвэрлэл, эрдэс түүхий эд, тус салбарт шаардлагатай мэргэшлийн зэрэгтэй, дээд боловсрол эзэмшсэн инженер техникийн ажилтны судалгаа гаргах, барилгын норм, нормативын сангийн төвлөрөлтийг хянах, тусгай зөвшөөрөл олгож буй Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй мэдээллийг уялдуулан боловсронгуй болгох, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудтай хамтран ажиллах үйл ажиллагааг хялбарчилж өгч байгаагаараа онцлогтой юм.

“Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сан”-д дараах мэдээллүүд багтсан бөгөөд үүнд:

• Хууль, эрх зүй

• Норм, норматив

• Тусгай зөвшөөрөлтэй -ААНБ-ын мэдээлэл /8900, давхардсан тоогоор/

• Инженер техникийн ажилтны мэдээлэл /15000/

• ААНБ-ын үйл ажиллагааны тайлан мэдээ

• Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмын дагуу батлагдсан амины орон сууцны загвар зураг

• Ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээ

• Салбарын судалгаа

• ОСНАА мэдээлэл

• Барилгын материалын үнийн мэдээ

• Барилгын материалын үйлдвэрийн мэдээлэл

• Түгээмэл тархацтай орд газрын мэдээлэл

• Улсын төсвөөр хэрэгжиж буй барилга, байгууламжийн явцын мэдээлэл зэрэг нэгдсэн мэдээлэл бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Алтан гадас одонгоор шагналаа

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийг ойг тохиолдуулан Атрын – 1, 2, 3 дугаар аянд манлайлан оролцож, Монгол Улсын газар тариалан, мал аж ахуйн салбарын тэнцвэртэй хөгжлийг хангах болон улс, аймгийнхаа хөгжилд оруулж буй тус сумын иргэдийн өндөр хувь нэмрийг үнэлж Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өчигдөр /2019.11.17/ болж, шагналыг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа гардууллаа.