Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн “Өндөршил” адууны шилмэл омог батлагдлаа

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Зөвлөлийн хурлаар Дундговь аймгийн “Өндөршил” адууны шилмэл омог батлагдлаа. Тус хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Өндөршил сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон юм.

Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай аймгийн хувьд шилмэл омог үүлдрийн сүрэгтэй болно гэдэг тун чухал аж. Тиймээс ч үе үеийн малчдын нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, тэсвэр хатуужил сайтай адууны угшил бий болгох олон жилийн ажиглалт, хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд “Өндөршил” омог батлагджээ. Өндөршил омог батлуулахын тулд генетик тогтоцтой малаа омог үүлдэр болгох төлөвлөгөө баталж, олон удаагийн судалгаа хийн, хөрөнгө хүч гарган ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудад мэдээлэл өглөө

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудыг оролцуулсан “Иргэдийн өргөдөл, гомдол: Шийдвэрлэлт, хяналт, тайлагналт” сэдэвт форумыг анх удаа зохион байгуулж байна.

Тус сургалтад Үндэсний Статистикийн Хорооны Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын статистикч О.Норовсамбуу “Чанарын судалгааны статистик боловсруулалтын зарим аргууд” сэдвээр илтгэл тавилаа.

Илтгэлийн хүрээнд чанарын аргыг сонгох үндэслэл, чанарын болон тоон судалгааны төстэй, ялгаатай тал, судалгааны аргууд, судалгааны найдвартай байдал, агуулгын шинжилгээ зэрэг мэдээллийг холбогдох албаныханд өглөө.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Завханы нутаг, Увсын зүүн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2019 оны 11-р сарын 20-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/сек. 6-8 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 21-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Монгол-Алтайн нуруу, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Говь-Алтайн нурууны өвөр бэлээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай нурууны өвөр бэлээр 5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Хангай нурууны өвөр бэлээр 4 хэм дулаанаас 1 граудс хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Дундговийн нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 12-14 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 23-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын сургуулилтынхан бэлтгэл ажлаа хангаж байна

Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дотоодын сургуулилтад оролцох байгууллагуудын бие бүрэлдэхүүн өнөөдөр Булган аймагт хүрэлцэн ирлээ.

Тус сургуулилтад нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажилагаанд голлон оролцох байгууллагууд болох ИНЕГ болон түүний харьяа байгууллагуудын 28, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын 30, ЗХЖШ-ын Агаарын цэргийн ангийн Улсын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны зориулалт бүхий Ми-171Е нисдэг тэрэгний нисгэх багийнхан гээд нийтдээ 60 гаруй хүний бие бүрэлдэхүүн оролцохоор хүрэлцэн ирээд байна.

Бие бүрэлдэхүүнүүд сургуулилтын зохиомж, төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу маргаашийн сургуулилтад өөр өөрсдийн гүйцэтгэх үүрэг чиглэлээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Сургуулилтыг ахалж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж буй ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом сургуулилтад оролцогсдод хууль, дүрэм журмыг чанд даган мөрдөж, нэгдсэн удирдлаган дор нислэгийн аюулгүй ажиллагааг ханган оролцох, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөн ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.

Categories
мэдээ нийгэм

ШУА-ийн хүрээлэнгүүдтэй хотын удирдлагууд танилцлаа

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтаж Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай хотын удирдлагууд танилцлаа.

Шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрдэмтдийн оролцоотой шийдэх гарцыг судлах, хамтран ажиллах талаар Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон Философи, социологи эрхийн хүрээлэнгүүдтэй танилцлаа.

Энэ үеэр Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил бодлогыг хөгжүүлэхэд нийслэлд тулгамдаж буй хөрс, усны бохирдол, халиа, цэцэрлэгжүүлэлт, хот төлөвлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн гэх мэт олон асуудлыг багцалсан судалгаа шинжилгээний үр дүн, хэрэгжүүлэх технологиуд байгааг салбарын эрдэмтэд танилцуулсан юм. Цаашид нийслэлтэй хамтарч ажиллах богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гаргахаар болжээ. Эхний ээлжид хөрсний бохирдлын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж цаашид нийгмийн гол асуудал болох ажилгүйдэл, боловсролын чиглэлээр социологийн судалгааг хамтран хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн үндэсний төвийн хоёр ажилтныг баривчлан, шалгаж байна

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар Авто тээврийн үндэсний төвийн ажилтнуудын хууль бус үйлдлүүдийг илрүүжээ.

Авто тээврийн үндэсний төвийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А, Ш нар нь үгсэн хуйвалдаж, “Есөншижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 9,000,000 төгрөгийн торгууль бүхий 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасаж, уг компаниас 2.1 сая төгрөг авсан, нэг аралын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд гурван өөр номертой гэрчилгээ гаргаж, худал мэдээлэл бүртгэлийн системд оруулсан зэрэг хэрэгт холбогдуулан гэр, ажлын байранд нь нэгжлэг хийгээд хорих 461 дүгээр ангид 48 цагаар баривчлан, шалгаж байна.

Мөн Авто тээврийн үндэсний төвийн бүртгэгч нар нь:

  • Түр горимоор ирсэн тээврийн хэрэгслийг гаальд мэдүүлээгүй байхад бүртгэх,
  • Тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас 4 ижил, 3 ижил, 00-ээр эхэлсэн дугаарыг Burtgel.trsansdep.mn сайтаар дамжуулан хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаар дээр хадгалан, бусдаас 300,000-2,000,000 төгрөгийн хээл хахууль авч зарах,
  • Хуучин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож, давуу байдал бий болгох,
  • Ашиглалтаас гарсан, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг шан харамж авч улсын бүртгэлээс хасах, дахин шинэ дугаар олгох зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн ажилтныг шалгаж байна гэж ЦЕГ-ын
    Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Швейцарын Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг ОБЕГ-т ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын Хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, явц, төлөвлөгөөтэй танилцах зорилгоор Швейцарын Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна.

Төслийн багт барилга, байгууламж, сургалт, техник тоног төхөөрөмж болон удирдлагын баг гэсэн дөрвөн дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн багтсан бөгөөд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийн байгууламжжийг байгуулан, сургагч багш нарыг бэлтгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нар шалгалт өглөө

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын сахилга хариуцлага, мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын арга барилыг хэвшүүлэх зорилгоор жолооч нарын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эрх зүйн мэдээлэл болон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой өдөр тутам анхаарч ажиллах сэдвийн хүрээнд 11 дүгээр сарын 7-19-ний өдрүүдэд шалгалт авч, суурь түвшинг тогтоож, үнэлэх ажлыг зохион байгууллаа.

Шалгалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 560 жолооч батлагдсан удирдамж, хуваарийн дагуу хамрагдсан юм.

Categories
гадаад мэдээ

Вьетнамын засгийн газар хохирогчдын ар гэрийнхэнд зээл олгохоор болжээ

Өнгөрсөн сард Британид ирсэн хөргүүртэй ачаанаас 39 хүний цогцос илэрсэн. Хохирогчид 15-41 насныхан бөгөөд бүгд Вьетнам улсын иргэд байсан юм. Их Британийн тал цогцос таних ажиллагааг дуусгаад 10 гаруй хонож байгаа аж. Гэвч шарилуудыг буцааж ирүүлэх зардал хохирогчдын ар гэрийнхэнд санхүүгийн шинэ дарамт болсон байна. Учир нь Британид ажил хийхээр явсан хохирогчид хууль бусаар хил давуулдаг хүмүүст доод тал нь 50 мянган ам.доллар төлсөн байжээ. Тэд мөнгийг олохын тулд өндөр хүүтэй зээл авч, зарим нь орон гэрээ зарсан байж. Шарил бүрийг тээвэрлэхэд 2800 ам.доллар, чандрыг нь авахын тулд 1900 ам.доллар шаардлагатай аж. Уг асуудлыг шийдэх үүднээс Вьетнамын Засгийн газар амиа алдагсдын ар гэрийнхэнд зардлыг зээлээр олгох шийдвэр гаргажээ. Тиймээс дээрх хоёр хувилбараас ар гэрийнхэн нь сонгож, засгийн газраасаа мөнгө зээлэх боломжтой болсон байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дурсамж бүхнийг бэлэглэе

Хайртай хүмүүстээ өгөхийг тэсэн ядан хүлээсэн тэр л бэлгээ өгөх нь, тэднийхээ инээмсэглэхийг харах тэр мөч гайхалтай сайхан мэдрэмжийг төрүүлдэг.

Гэсэн хэдий ч хүн бүхний хэрэгцээ шаардлага өөр болсон энэ үед хайртай дотнын хүмүүстээ юу бэлэглэх, тэднийхээ юу хүсэж байгааг тааж мэдэх хүндтэй үүргийг хайртай хүмүүсийнхээ өмнө хүн болгон хүлээдэг. Зарим үед Та хаанаас эхэлж хайхаа ч мэдэхээ болих үетэй тулгардаг.

Он солигдох торгон мөч ойртож, хүн бүрийн сэтгэл догдолсон энэ үед ХХБанк тань хүссэн зүйлээ худалдан авах боломжийг олгох “БЭЛЭГЛЭЛИЙН КАРТ”-ыг санал болгож байна. Та тодорхой мөнгөн дүн байршуулсан “БЭЛЭГЛЭЛИЙН КАРТ”-ыг хайртай дотнын хүндээ, хамтран ажиллагч анд нөхдөдөө бэлэглэснээр шинэ оны дурсамж бүхнийг бүтээх хамгийн соёлч боловсон хэрэглээ байх болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор болон ХХБанкны лавлах 1900-1977 мөн ХХБанкны ПЭЙЖ хуудсаар авах боломжтой.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.