Categories
мэдээ нийгэм

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зураг төслийн уралдааны ялагч тодорлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал өгснөөс 84.6 оноогоор “Хаус Дизайн” ХХК “Хийморь цогцолбор” бүтээлээрээ тэргүүн байрт, 78.6 оноогоор “Монгол Архитектур Дизайн” ХХК “Голомт” бүтээлээрээ шагналт байр шалгарсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уралдаанд идэвх санаачилгатай оролцсонд талархал илэрхийлээд, цаашид нийслэл хотод хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд иргэд, олон нийтийн дунд уралдаан зарлаж сонгон шалгаруулж иргэн аж ахуй нэгжүүдийн оролцоог хангаж ажиллахыг эрхэмлэнэ гэдгийг онцолсон юм.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутнуудын гэсэн нийт есөн баг бүтээлээ ирүүлсэн байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийн тэргүүн байр 20 сая төгрөг, шагналт байрын бүтээлийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулах захирамж гарсны дагуу өнөөдөр шилдэг бүтээлүүдэд шагналыг нь гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх захирамж гаргасан билээ.

Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулна. Үүний дагуу өнөөдөр зөвхөн тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагт үргэлжилнэ.

Харин дипломат байгууллагын машин, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн машин, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашин зэрэгт дугаарын хязгаарлалт хамаарахгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Үүрцайх: Үндсэн хуулийн өөрчлөлтөд улс төрийн тохиролцоо, наймааны байдлаар хандаж болохгүй

Үндсэн хуулийн эрх зүй
судлаач Д.Үүрцайхтай
Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн талаар
ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн төслийн эхний
хэлэлцүүлгийг хийгээд
байна. Бид энэ удаагийн
нэмэлт, өөрчлөлтийг
хийснээр нэг алхам
урагшилж чадах уу?

-1992 оны Үндсэн хууль
түүхэн үүргээ гүйцэтгэж
чадсан. Хүний эрх, эрх
чөлөөг хангах хүрээнд сайн
хууль болж чадсан гэж
үзэж болно. Харин Үндсэн
хуульд төрийн эрх мэдлийн
хуваарилалт буюу эрх зүйт
төрийн суурь зохицуулалт
учир дутагдалтай байгаа.
Үүнээс болж манай улсын
хөгжлийн урт хугацааны
бодлого алдагдах, Засгийн
газар тогтворгүй байх, шүүх
бие даасан байдлаа алдах
нөхцөл байдал руу орсон.
Энэ ч шүүмжлэлийн хүрээнд
Үндсэн хуулийг өөрчлөх
санал санаачилга удаа
дараа гарсан. Энэ нөхцөл
байдал 2000 оны нэмэлт,
өөрчлөлтийг эс тооцвол огт
өөрчлөгдөөгүй явсаар ирсэн.
Өнөөдрийн тухайд Үндсэн
хуулийг өөрчлөх нөхцөл бүрдчихээд байна. УИХ-д
МАН дийлэнх олонхын суудал
авсан. Нэг нам олонх болсон
энэ үед бид Үндсэн хуулиа
өөрчилж, төрийн эрх мэдлийн
хуваарилалтын доголдолтой
зохицуулалтуудаа
сайжруулах боломж байгаа.
Гэхдээ Үндсэн хууль бол
Монголын нийгмийн суурь
баримт бичиг, Монголын
ард түмний гэрээ учраас бид
нэмэлт, өөрчлөлт хийхдээ
долоо хэмжиж, нэг огтлох
зарчмаар хандах ёстой.
Харамсалтай нь яг одоо болж
байгаа үйл явц үүний эсрэг
болчихлоо.
Хувь судлаачийн зүгээс
Д.Лүндээжанцан гишүүнээр
ахлуулсан 62 гишүүний
өргөн барьсан төслийг
парламентын ардчиллыг
бэхжүүлэх, Монгол Улсад
шүүхийн бие даасан байдлыг
хангах чиглэлд дэвшил
болох заалтуудтай төсөл
болсон гэж харж байгаа.
Гэтэл ажлын хэсгийнхний
болон эрдэмтэн судлаачдын
олон жилийн судалгаанд
үндэслэж гаргасан энэ төсөл
өнөөдөр эвдэгдэх байдал
руу орчихоод байгаад тун их
харамсаж байна.

-Ерөнхийлөгч өргөн
барьсан Үндсэн хуулийн
нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд та ямар
байр суурьтай байгаа
вэ. Шүүх засаглалын
хараат бус байдлыг
хангах чиглэлд дорвитой
өөрчлөлт тусгаагүй хэрнээ
Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтөд оруулах нь гэх
шүүмжлэлүүд ч байх шиг.

-Ерөнхийлөгчийн өргөн
барьсан Үндсэн хуулийн
нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
санал миний хувьд маш учир
дутагдалтай санагдаж байгаа.
Хэдийгээр дотор нь хэрэгтэй
санаанууд байгаа боловч
шүүх эрх мэдлийг өөрийн
эрх мэдэлд байлгах гэсэн тэр
санаагаа гүйцэлдүүлэхийн
тулд хийж буй өнгөлөн
далдлалт гэж хэлж болохоор
байна. Тэр далд санааг нь
“чулуу” гэвэл тэр чулуугаа
боосон “өөх” нь УИХ-ын
гишүүдийн тоог 108 болгох,
сонгуулийн тогтолцоонд
пропорциональ элемент
оруулах зэрэг дэвшилттэй
санаанууд ю м . Ингэж
Монголын төр төлөвших,
дэвших үйл явц руу “чулуу”
шидэх хэрэг байна уу, үгүй
юү гэдэгт бид шүүмжлэлтэй
хандах ёстой. Эцэстээ Ерөнхийлөгчийн
гаргасан төсөл, саналын цаана
шүүх эрх мэдлийг дураараа
хөдөлгөдөг, төрийн тэргүүнд
Үндсэн хууль болон бусад
хуулиар олгогдсон шүүх эрх
мэдэлд нөлөөлөх нөлөөллийг
хадгалах гэсэн ийм л үндсэн
зорилго байна гэж ойлгож
байна. Ерөнхийлөгчид
Үндсэн хууль өөрчлөгдөхгүй,
одоогийнхоороо байх нь
магадгүй ашигтай байгаа
байх.
Нэгэнт олон нийтийн
хэлэлцүүлэг явуулаад,
эрдэмтэн, судлаачид
нь оролцоод, нийгэмд
нэгдсэн зөвшилцөл
үүсгээд, харьцангуй
дэвшилттэйгээр
боловсрогдоод орж ирж
байгаа төслийн дундуур
ийм санал оруулж ирж
байгаа нь Үндсэн хуулийн
нэмэлт, өөрчлөлтийг гацаах,
өөрчлүүлэхгүй байх гэсэн
далд санаатай байх вий гэж
хардаж байна.


– Энэ удаад Үндсэн
хуулийн нэмэлт,
өөрчлөлтийг хийвэл
холбогдох хууль дүрэм
болон улс төрийн нам
дийлэнх олонх суудал авах
эсэхээс хамаарч ойрын 10
гаруй жилдээ дахин хөндөх
боломжгүй. Ийм байхад
Үндсэн хуульдаа хувийн
эрх ашгаар хандах нь хэр
зөв юм бэ?

– Тэр ч утгаараа
Ерөнхийлөгчийн өргөн
барьсан төсөл, саналыг
маш шүүмжлэлтэй харж
байна. Ерөнхийлөгч хүн бол
Монголын ард түмний эв
нэгдлийг илэрхийлэгч. Ард
түмнээс сонгогдсон түүний
хувьд Монгол төрийн төлөө
зүтгэх сэтгэлтэй, төрийн
зүтгэлтэн хүн байх ёстой. Ийм
ч хүнийг Монголын ард түмэн
сонгосон байх гэж бодож
байгаа. Гэтэл Үндсэн хуульт
ёсоо бэхжүүлэх, төрийн эрх
мэдлийн хуваарилалтыг
зөв чиглэлд хөгжүүлэх,
парламентын ардчиллыг
бэхжүүлэх энэ дэвшилтэй
төслийн дундуур “төсөл,
санал” гэх зүйл оруулж ирж
байгаа юм. УИХ-ын гишүүд 60
тэрбум, ЖДҮ гэх мэтчилэн янз
бүрээр барьцаалагдсан байх
магадлалтай байна. Магадгүй
хууль сахиулах, шүүх эрх
мэдлийн байгууллагуудыг
дээр дурдсан эрх мэдлийн
нөлөөлөө ашиглан гэнэт
идэвхитэй хөдөлгөөнд
оруулж байгаад “зөвшилцөх”
байдлаар өөрийнхөө саналыг
тулгаж Үндсэн хуулийн
нэмэлт, өөрчлөлтийн үйл
явцыг гацааж байгаа бол
энэ нь төрийн зүтгэлтний
гаргах авир яавч биш.
Тиймээс Ерөнхийлөгчийн
болон Ерөнхийлөгчийн
Тамгын газрын явуулж
байгаа энэ улс төрийн үйл
ажиллагаанд миний хувьд
маш шүүмжлэлтэй хандаж
байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн төсөл д
Шүүхийн ерөнхий зөвлөл,
Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулахаар
тусгагдсан. Харин
Ерөнхийлөгч Шүүхийн
сахилгын хороог байгуулна
гэж оруулж ирсэн. Мөн
Шүүхийн сахилгын хорооны
үйл ажиллагааг хуулиар
тогтооно гэж тусгасан
байгаа нь ямар учиртай
юм бэ?

-УИХ-ын гишүүдийн өргөн
барьсан төсөлд Шүүхийн
хариуцлагын зөвлөл гэсэн
Үндсэн хуулийн шинэ
байгууллага үүсгэхээр
тусгасан байсан. Шүүгчдэд
хариуцлага тооцдог асуудлыг
нь шүүхийн захиргаа буюу
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс
салгаж, тусдаа байгууллагаар
шийдэх нь зүйтэй гэж үзсэн
хэрэг. Харин тус байгууллагыг
бүрдүүлэхдээ харьцангуй
хөндлөнгийн, бие даасан
бүрэлдэхүүнээр бүрдүүлье
гэдэг санал гаргасан юм
билээ. Ерөнхийлөгчийн зүгээс
ч гэсэн Шүүхийн сахилгын
хороо гэсэн шинэ байгууллага
үүсгээд үүгээрээ дамжуулаад
хариуцлагын асуудлыг
шийдье гэсэн санал гаргасан.
Энэ үндсэн үзэл санаа дээрээ
аль аль нь адилхан. Гэвч
төслүүдийг судлаад үзэхэд
Ерөнхийлөгчийн санал шүүх
засаглалыг буцаад өөрөөсөө
хараат болгох, илүү улс
төрийн нөлөөтэй болгох, ийм
байдалтай санал байгаа юм.
Мөн гишүүдийн төсөлд
байх Шүүхийн хариуцлагын
хороо гэсэн шинэ байгууллагыг
байгуулах шаардлага байна
уу гэдэгт би эргэлзэж байгаа.
Үндсэн үзэл баримтлал нь
буюу шүүхийн захиргаанаас
шүүгчид хариуцлага
тооцдог байгууллагыг тусад
нь байгуулъя гэдэг үзэл
баримтлалыг бол дэмжиж
байгаа. Харин тусдаа
байгууллага байх байлаа ч
бүрэлдэхүүн нь ийм байх нь
зөв үү гэдгийг сайтар судалж
хэлэлцэх хэрэгтэй.

– Үндсэн хуулийн
зөвшилцлийн ажлын
хэсгээс Үндсэн хуулийн
Цэцтэй холбоотой
заалтыг хассан. Ө ө р
ямар зохицуулалтуудыг
өөрчилсөн бол?

-Ерөнхийлөгч шүүх эрх
мэдлийн шинэчлэлтэй
холбоотой заалтуудыг Үндсэн
хуулийн нэмэлт, өөрчлөлтийн
төслөөс хасах санал гаргасан.
Харин Зөвшилцлийн ажлын
хэсэг цэвэр улс төрийн
наймааны арга замаар
энэ саналыг нь хүлээгээд
авчихсан байна. Энэ бол тун
харамсалтай, маш хортой
нөхцөл байдал үүсгэчихээд
байна. Миний бодлоор
болдог бол шүүх эрх мэдлийн
шинэчлэлтэй холбоотой УИХ-
ын гишүүдийн өргөн барьсан
төслийн заалтыг чуулганы
хуралдаанаар оруулж,
хэлэлцээд явах нь зүйтэй.
Үндсэн хуулийн Цэцийг
улс төрийн нөлөөнөөс салгах
зохицуулалтыг төсөлд мөн
тусгасан байсан. Үүн дээр
Ерөнхийлөгч санал гаргаагүй
байхад зөвшилцлийн гэх ажлыг
хэсэг хассан байна. Одоо
хүчин төгөлдөр мөрдөгдөж
байгаа зохицуулалтаар
Үндсэн хуулийн Цэцийн
бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд
гаргадаг гол алдаа нь улс
төрийн болон хууль зүйн
өндөр мэргэшилтэй гэх
томьёолол. Үүнээс үүдэн
огцорсон улс төрчид
Цэцэд очдог, эргээд нам,
бүлэглэлийнхээ эрх ашгийг
хамгаалсан байж болзошгүй
эргэлзээтэй шийдвэр гаргаж,
Үндсэн хуулийг мугуйдлан
буруугаар тайлбарладаг.
Үүний үр дагаварт Монгол
Улсад Үндсэн хуулийн,
төрийн эрх мэдлийн хямрал
үүсдэг. Энэ нөхцөл байдлыг
арилгахуйц зохицуулалт
буюу Үндсэн хуулийн Цэцэд
хуульчид, тэр дундаа олон
жилийн туршлагатай, мэдлэг,
чадвартай шилдэг хуульчид
орж ажиллах өөрчлөлтийн
төслийн заалт байсныг
хассан нь маш харамсалтай.
Энэ бол УИХ-ын гишүүд мөн
л наймааны байдлаар улс
орныхоо төлөө бус сэтгэлээр
хандаж байгаагийн баталгаа.
Тэгэхээр ард түмэн ялангуяа
монголын сэхээтнүүд, эх
орныхоо ирээдүйд санаа зовж
явдаг хүн бүр дуу хоолойгоо
гаргаж, энэ шийдвэрийн эсрэг
хүчтэй тэмцэх ёстой.

-Одоо чуулганы нэгдсэн
хуралдаанаар хэрхэхийг л
харах үлдэж байх шиг?

-Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийг хэлэлцэх
чуулганы хоёрдугаар
хэлэлцүүлэг явж байх үед
Ерөнхийлөгчийн санал гарч
ирж, зөвшилцлийн гэх ажлын
хэсэг байгуулсан. Үүний
дараа зөвшилцлийн ажлын
хэсгийн гаргасан томьёоллыг
МАН-ын бүлэг хэлэлцэж,
зөвшилцөж чадахгүй гацсан
байдалтай байна. Одоо
энэ үйл явцыг түргэтгэж
анхны төслийг хэлэлцэн,
цааш явуулах хэрэгтэй.
Үгүй бол гишүүдийн өргөн
барьсан төсөлд тусгагдаагүй,
хөндөгдөөгүй Үндсэн хуулийн
зүйл заалтыг өөрчлөх, Үндсэн
хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах журмын тухай хуульд
төдий л нийцэхгүй энэ үйл
явц үргэлжлэх гээд байна.
УИХ-ын гишүүд эх орныхоо
ирээдүй, ардчиллынхаа төлөө
анх өргөн барьсан төслийнхөө
хүрээнд хэлэлцүүлгээ явуулж,
батлах шаардлагатай байна.
Дундуур нь орж ирсэн
саналуудыг анхаарч үзэх үү
гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн
л асуудал.
Тэр байтугай УИХ-ын
гишүүдийн өргөн барьсан
төсөлд тусгагдаагүй зүйлийг
хөндөж, санал гаргасан
асуудал байсан. Энэ
мэтчилэн нөхцөл байдлыг
улам хүндрүүлээд байх юм
бол Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлт батлагдахгүй байх
магадлалтай. Тиймээс олон
нийтийн зүгээс энэ асуудалд
анхаарлаа хандуулж,
шахаасай гэж хүсмээр байгаа
юм. Гишүүдийн өргөн барьсан
төсөл Төрийн байгуулалтын
байнгын хороогоор
хэлэлцэгдэхдээ зарим талаар
улам чамбайрсан гэдгийг
энд хэлэх нь зүйтэй байх.
Ерөнхийдөө тус төсөлд төрийн
эрх мэдлийн хуваарилалтыг
сайтар тусгаж, харилцан
хяналт тэнцэлтэй байх
зарчмыг хангасан агуулгыг
тусгаж, удаан хугацааны асар
их судалгааны үр дүнгүүдэд
үндэслэн боловсруулсан
харагдаж байгаа. Гэтэл
улстөрчид зөвхөн улс төрийн
тохиролцоо, наймааны
байдлаар, эрх ашгийн буруу
эрэмбээр хандаж, гэнэт
өөрчилж, тэс өөр томьёолол,
агуулгатайгаар оруулж
ирж болохгүй. Ийм шинэ,
үндэслэл муутай томьёоллыг
олон нийтийн болон эрдэмтэн
судлаачдын хэлэлцүүлэгт
оруулахгүйгээр батлаад
явах юм бол энэ нь Монгол
Улсыг хорлоно уу гэхээс дэм
болохгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Тахлын үеийн дурлал

Бид энэ удаагийн “Ном ярьж
өгье” буландаа Нобелийн шагналт
зохиолч Г.Г.Маркесын “Тахлын
үеийн дурлал” романыг толилуулж
байна. Нобелийн шагналт зохиолч
Габриель Гарсиа Маркесын “Тахлын
үеийн дурлал” роман анх 1985 онд
хэвлэгджээ. Ихэнх зохиолчид,
тэр дундаа алдартай зохиолчид ч
хүртэл зохиол бүтээлдээ хайрын
зөвхөн нэг талыг барьж авах нь
элбэг байдаг бол Маркес “Тахлын
үеийн дурлал” романаараа хайрыг
олон талаас нь харуулсан гэдгээрээ
онцлог юм.
Энэхүү романд Флорентино
Ариза, Фермина Даза болон Хувенал
Урбино гэх гурван гол дүрийн
тухай өгүүлдэг. Флорентино өсвөр
наснаасаа Ферминад сэтгэлтэй
байсан хэдий ч охины эцэг нэр төрд
дуртайгаас гадна түүний элдэв арга
чаргаас болж Фермина нэр хүндтэй
эмч Хувенал Урбинотой гэрлэдэг.
Тэд зохиолын үйл явдал өрнөж
буй Колумбид, Карибын тэнгисийн
хөвөөнөө орших нэр нь үл мэдэгдэх
боомт хотынхоо соёл, улс төрийн
амьдралд нөлөө бүхий үүрэгтэйгээр
элбэг хангалуун амьдралыг туулна.
Энэ хооронд Флорентино ч усан
тээврийн компанийн ерөнхийлөгч
болж басхүү хөрөнгө чинээтэй нэгэн
болдог. Фермина Даза, Хувенал
Урбино хоёр эцэг эх болж аль
хэдийн 50 гаруй жилийг хамт үдсэн
байдаг. Ингэж байтал Хувенал
Урбино санамсаргүй байдлаар
амиа алддаг. Урбиног амиа алдсан
талаар сонссон Флорентино олон
жилийн өмнө эхнэрээ болгохыг
хүсэж байсан Ферминад дахин
хайр сэтгэлээ илчилнэ. Тэрээр
Ферминагийн өөр нэгэнтэй гэр
бүл болж явснаас хойших өдөр
хоног бүрийг тоолж, хожим дахин
нийлнэ хэмээн найдсаар эцэс
төгсгөлгүй олон жилийн хүлээлт
дунд амьдарсаар ирсэн байдаг.
Фермина Флорентинотой 50 гаруй
жилийн дараа уулзаж хамтдаа арав гаруй хоногийн урт аялалд гардаг. Буцах замдаа онгоцны
ахмадад “Тахлын шар туг мандуулан нэг ч зорчигч бүү
ав” хэмээдэг. Тахлын халдвартай хүн тээж яваа онгоц
шар туг намируулан явбал нэг ч боомт дээр зогсохгүй
явж болдог байжээ. Тахлын үеийн дурлал зөвхөн хайрын
тухай өгүүлдэг гэвэл үгүй. Хайр дурлал ч тухайн цаг
үеийнхээ нийгэм, улс төрийн орчин нөхцөлөөс ангид
оршдог зүйл огтоос биш аж. Номын зохиолч “Хүмүүс
хэрхэн яаж амьдрах учиртайгаа эргэцүүлсээр амьдралаа
дуусгадаг. Анд нөхдөөсөө энэ тухай асуухад яв цав мэдэх
нэг ч хүн гараагүй. Харин одоо бол надад энэ бүхэн
тодорхой болсон. Би “Тахлын үеийн дурлал” романаа
бичиж байсан үеийнх шигээ л амьдармаар байна…” гэж
хэлсэн байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хээрийн бэлтгэлд дөрвөн бүрэлдэхүүн сургуулийн 331 суралцагч бэлтгэгдлээ

Дотоод хэргийн их сургуулийн “Хээрийн сургалтын төв”-д шинээр элссэн сурагчдыг сарын хугацаанд анхан шатны сургалтад хамруулахаас гадна хууль зүй дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэдэг. Энэ жил хээрийн бэлтгэлд Цагдаагийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хил хамгаалах, Онцгой байдлын нийт дөрвөн бүрэлдэхүүн сургуулийн 12 хөтөлбөрийн 331 суралцагчид бэлтгэгдэж байна.

Сургалтын төвийн дарга М.Мэнд-Амар “Суралцагчид нэг сарын хугацаанд хээрийн сургалтын төвд цэргийн анхан шатны мэдлэгээ сайн олж авах нь цаашид амжилттай суралцах суурь болдог. Энд өглөө босоод ороо хураахаас авахуулаад орой төрийн дууллаа дуулаад унтах хүртэл бүх юм практик сургалтаар явдаг. Манайд бэлтгэгдэж байгаа суралцагчид ирээдүйд хилийн цэрэг, цагдаа, онцгой , шүүхийн байгууллагуудад хамгийн хүнд хэцүү бүхэнтэй ажиллах учраас суурь олгох энэ сургалтаа хүндрүүлсэн нөхцөлөөр явуулдаг. Хээрийн сургалтын төвийн гол зорилго нь суралцагчдад ёс зүйтэй, зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай, хүнлэг байх чадваруудыг эзэмшүүлэхээс гадна бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэхэд оршино” гэж онцоллоо.

Энэ жилийн хээрийн сургалтын хөтөлбөрт цэргийн дүрэм, галын бэлтгэл, жагсаалын бэлтгэл, үй олноос хамгаалах бэлтгэл, онол эрх зүй, сэтгэл зүйн бэлтгэл, биеийн тамир, гардан тулаан гэсэн хичээлүүд багтжээ. Энэ жилийн онцлог нь нэмэлтээр сэтгэл зүйчид болон мэргэжлийн биеийн тамирын багш, гардан тулааны мэргэжлийн багш нар, соёл хүмүүжлийн чиглэлийн ажилтнууд ажиллаж байна. Сургалтын төвд нийт 21 офицер, ахлагч, энгийн 9 албан хаагч ажиллаж байгаа аж.

Анх цэргийн казармыг майхнаар бэлтгэж гарч байсан бол 2015 оноос хойш жил бүр 2-3 контейнер шинээр хийж, одоогийн байдлаар 7 контейнертой үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг контейнерт 40 сонсогч буюу нэг салаа байрладаг байна. Мөн энэ жил клиник сургалтын төв ашиглалтад орсноор багш, ажилтан, албан хаагчдад гадаад хэлний вакуумжуулсан сургалтад хамрагдах нөхцөл бүрджээ.

“Хүчний байгууллагад ороод хамгийн түрүүнд захирах, захирагдах ёсонд суралцах ёстой. Бид үүнд суралцагчдаа бага багаар дасгаж сургадаг. Хүүхдүүдийн сэтгэл зүй эхний хэд хоногт дасан зохицоход хэцүү байдаг. Явцын дунд жигдрээд, бие хаа нь чангараад, хичээл сургалтдаа идэвх санаачилгатай болдог. Цэрэг хүчний байгууллагад ажиллаж байгаа хүн сэтгэл зүйн ямар бэлтгэлтэй байхыг энэ сургалтаар олж авдаг” хэмээн Дотоод хэргийн их сургуулийн цэргийн албаны зохион байгуулалт, цэрэг хариуцсан ахлах офицер, ахмад Э.Хосбаяр хэллээ.

“Хээрийн бэлтгэлд гарснаар аливааг дэг жаягтай, яс хийж сурсан. Урьд нь эх орон гэж ярьдаг хирнээ юу болохыг нь мэдэрдэггүй байсан юм байна. Төрийн дуулал явж эхлэхэд хамаг шар үс босоод, огшоод, төрийн дууллын үг бүрийн утгыг мэдэрч, эргэн тойрноо хараад энэ эх орноо бид хамгаална гэж бодохоор улам их тэсвэр сууж, хатууждаг юм байна” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургуульд суралцахаар Сүхбаатар аймгаас ирсэн суралцагч Э.Пүрэвжав ярилаа.

“Бид энэ сургалтын төвд ажиллаж байгаа албан хаагчид биеэр үлгэрлэх чадвартай байх ёстой гэж шаарддаг. Сүүлийн үед хүүхдүүд цэргийн сургуулийн сургалтын төвийг урьдчилан судлаад сэтгэл зүйгээ сайн бэлдэж орж ирж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өөрийн хүсэлтээр шантраад гарч байгаа хүүхдүүд бага байна. Хүчний байгууллагад алба хаана гэдэг сэтгэл зүйн хувьд өндөр бэлтгэлтэй, бие бялдар өв тэгш, эрүүл мэнд цоо эрүүл байх ёстой” талаар Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан Хошууч Т.Ганпүрэв хэлсэн юм. Цэргийн хүн болж байгаа хүн бүр тангараг өргөх ёстой. Суралцагчид маргааш Тангараг өргөх ёслолын ажиллагааг гүйцэтгэнэ.

Н.Амартүвшин

Categories
мэдээ нийгэм

Украйнд суугаа өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцав. Одоогийн байдлаар 300 орчим монгол иргэд Украйнд сурч, ажиллаж амьдардаг, Өргөмжит консулын газар нээгдснээр консулын үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Зүүнбаян дахь цэргийн ангид амиа алдсан цэргийн хэргийн шүүх хурал болно

Энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амь насаа алдсан хэрэг гарсан. Амиа алдсан цэрэг А гэгч нь Орхон аймгаас 2018 оны 11 дүгээр сард татагдан ирсэн, 19 настай байлдагч байсан.

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж, шүүх хуралдааны товыг наймдугаар сарын 28-ны өдөр болгон тогтжээ.

Categories
мэдээ нийгэм

Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх зам энэ сарын 30-нд ашиглалтад орно

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 километр авто зам, 57 у/м гүүрийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Шинэ замын зорчих хэсгийн өргөн 14 метр, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, гурван метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай. 1.4 километр авто зам, 57 у/м гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж, хотын төвийг тойрсон гол гудамж болж байгаа юм. Ингэснээр тухайн бүсийн авто замын түгжрэлийг 30% бууруулж, хөдөлгөөнийг жигд хуваарилаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх боломж бүрдэж байна. Авто замыг 2019 оны наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулах аж.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан гишүүдийн 63 хувийн ирцтэй эхэллээ. Тус байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм.

УИХ дахь МАН бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөлд дэх УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох заалтыг өөрчилж, гишүүдийн тоог 99 байхаар дэмжсэн байгаа. Мөн сонгуулийг холимог тогтолцоо заалт дэмжигдсэн бол АН-ын өргөн барьсан 18 заалт бүхий саналыг УИХ дэмжих бололцоогүй гэсэн хариу хүргүүлсэн байна.

УИХ дахь АН-ын зөвлөлийн тухайд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд АН-тай нэгдсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсрэг байр суурьтай байгаа бололтой.

Categories
мэдээ нийгэм

Ахин нэг уул уурхайн компанийн үүдийг барьжээ

Өнөөдөр /2019.08.23 /дахин нэг уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ.

Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.

Тус компанид хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23 буюу өнөөдрөөс үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарчээ. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхийг холбогдох хуулийн дагуу даалгаж, орон нутагт хүлээлгэж өгөхийг үүрэгдсэн байна.