Categories
мэдээ нийгэм

Байдраг-Говь-Алтай чиглэлийн 126.7 км авто замыг энэ онд багтаан ашиглалтад оруулна

Байдрагийн гүүрээс Говь-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын барилга угсралтын ажлыг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд ажлын явц одоогоор 37 хувьтай үргэлжилж байна. Ерөнхий гүйцэтгэгч Макс Рөүд ХХК-ийн удирдлагуудын өгч буй мэдээллээр авто замын ажлаа бүтээн байгуулалтын богино хугацаанд барьж байгуулахын тулд шаргуу ажиллаж, авто замын барилгын ажилд ашиглах түүхий эд боловсруулах 13 үйлдвэрийг байгуулан ажиллаж байгаа аж. Ингэснээр цаг хугацаа алдахгүй, гэрээт хугацаандаа ашиглалтад оруулах нөхцөл бүрдэж байгааг Үйлдвэрийн дарга Ц.Билэгбаатар таницуулсан.

Дээрх чиглэлийн авто замын барилгын ажилд 400 гаруй хүн хүч, 200 гаруй машин, техник ажиллаж байгаа ба авто замын трасс дагуу даваа, хад чулуу ихтэй ч одоогоор 40 гаруй километрт асфальтон хучилт хийхэд бэлэн болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг энэ сарын 30-ныг хүртэл бүртгэнэ

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орох сурагчдыг тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд бүртгэсэн. Харин энэ үеэр бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийг бүртгэх ажил энэ долоо хоногт эхэлжээ. Бүртгэл наймдугаар сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. Хавар бүртгүүлсэн хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагагүйг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
  • Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
  • Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.

Энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж.

Хамран сургах тойргийг эндээс харна уу.

Categories
мэдээ спорт

О.Баярхүү жюү-жицүгийн мастеруудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй Жюү-жицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөх бүсний М2 +100кг жинд барилдсан Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээний тамирчин Одсүрэнгийн Баярхүү өнөөдөр /2019.08.24/ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 2018 онд Японы Токио хотод жюүжицү бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ.

Сонирхуулахад, Лас-Вегаст энэ сарын 21-25-нд болж байгаа тус тэмцээнд МЖЖХ-ны “алтан гишүүн” С. Жавхлангаар ахлуулсан, Г.Эрхэмбаяр аварга тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хүчээ сорихоор очоод байгаа юм. Мөн тэмцээний эхний өдөр барилдсан ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин Гунаажавын Эрхэмбаяр М3 ангиллын бор бүсний +100 кг-д хүрэл медаль хүртсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Ажил, хичээлдээ марш

Найман сар суниаж,
намрын шар нар шардаг
байсан цаг ард хоцорчээ.
Есдүгээр сар гарав уу үгүй
юу хүйтэрч, цас орно гэх
мэдээ чих дэлсэж байна. Их
цас унасан нутгуудад олон
жилийн дунджаас ч хүйтэн
байх гэнэ. Ургац хураалт,
хадлан тэжээлийн ажлыг аль
болох эрт, богино хугацаанд
хийх нь чухал гэдгийг
холбогдох байгууллагуудаас
ч анхааруулаад эхэллээ. Бид
Ажил, хичээлдээ марш
үүнийг онцгойлон анхаарч
үзэхээс ч аар аргагүй.
Намар болсныг илтгэх шиг
хүүхэд, залуучууд ч хичээл
сургуульдаа орох цаг болж.
Энэ мэтчилэнгээр ажил
ид өрнөх нь байна. Иймд
бултаараа амралт, зугаалга,
назгай байдлаасаа хөндийрч,
ажил, хичээл, завгүй өдрүүддээ марш.
Зөвхөн өвөлжилт, хичээл,
сургууль гэлтгүй анхаарал
хандуулах нэгэн чухал зүйл
ч биднийг хүлээж байна.
Монгол Улс эцэг хуульдаа
нэмэлт, өөрчлөлт оруулах
гэж буй түүхэн цаг хугацаа энэ
үед тохиож байна. Энэ чухал
үйл явцыг бид анхааралтай
ажиглах учиртай. Найр,
наадам хэсэж ээ явахад тань
ардчилсан нийгэмээ бататган
цааш алхах эсэх яриа өрнөж,
шийдвэр гарахад тун дөхөөд
байгааг уужуу монгол хүн та
нэг анзаарах нь зөв биз ээ.

Categories
мэдээ цаг-үе

Бичих хэрэгсэл хүүхдийн сурлагад нөлөөлдөг үү

Есдүгээр сарын нэгэн
ойртсоор. Сургууль, цэцэрлэг
үүд хаалгаа нээж, багш
сурагчгүй баярлах өдөр.
Наймдугаар сарын дунд үеэс
эцэг эх, хүүхэд багачууд,
оюутан залуус хичээлийн
шинэ жилийн бэлтгэлээ хангах
томоохон ажилтай тулгардаг.
Мэдээж хичээлийн хэрэгсэл
гэдэг оюутан, сурагчдын
нэгдүгээрт бэлтгэх зүйл.
Хүмүүс хичээлийн
Бичих хэрэгсэл хүүхдийн
сурлагад нөлөөлдөг үү
хэрэгслийг худалдан авахдаа
голдуу үнэ болон загварт л
анхаарлаа хандуулдаг нь
нууц биш. Гэтэл хүүхдийн
хичээлийн хэрэгсэл нь эрүүл
мэнд болон суралцах чадварт
нөлөөлдөг ажээ.
Хичээлийн хэрэгслийг
сонгохдоо нас биеийн онцлогт
тохируулж сонгох учиртай
гэнэ. Учир нь хүүхдийн бичих
хэрэгсэл нь сурах хурд,
сурлагад нөлөөлж байдаг.
Хүүхэд өөрт тохироогүй,
сэтгэлд нийцээгүй хичээлийн
хэрэгсэл хэрэглэснээр сурах
үйл явц, хурд, төлөвшилд нь
нөлөөлдөг байна. Тиймээс
эрүүл ахуйн шаардлага
хангасан, хэрэглэхэд эвтэйхэн
хичээлийн хэрэгсэл сонгох нь
эцэг, эхчүүд бидний чухал
үүрэг болж таарах нь.

Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км зам ашиглалтад орлоо

Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай автозам ашиглалтад оржээ. Энэ зам нь Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл асфальтаар хучигдсан юм. Харин 2020 он гэхэд Улиастай – Загастайн даваа хүртэлх 67 км шороон замыг хатуу хучилттай болгож дуусгах аж. Монгол улсын Засгийн газар, БНХАУ -ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 42 сая долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр БНХАУ-ын компани гүйцэтгэгчээр, дотоодын гурван аж ахуй нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж, нийт замын 30 хувийг барих ажлилд орон нутгийн иргэд залуучуудыг оролцуулсан байна. Замын гүйцэтгэгчээр ажиллаж 2017 оны дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлж, албан ёсоор дуусгажээ. Цаашид Завхан аймагт Сонгино-Улиастай чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын ажил эхлэх бөгөөд Завхан аймгийн алслагдмал есөн сум Улаанбаатар хоттой засмал замаар холбогдох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Токиогийн олимпод манай тамирчдын өмсөх хувцас

Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдын спортын хувцасны загварт Michel&Amazonka брэнд түрүүлжээ. Тамирчдын спортын нийт 13 төрлийн хувцас байгаа бөгөөд тэдний 8-ыг нь Michel&Amazonka, 5-ыг Японы алдарт Мизүно брэндээр хийлгэхээр болжээ. Michel&Amazonka нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын хувцас загварын брэнд компани юм.

image

Харин тамирчдын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд өмсөх хувцасны дүн хараахан гараагүй байгаа ч удахгүй эцсийн хариугаа гаргах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО-гийн “Хөшөө дурсгалт газруудын олон улсын зөвлөл”-ийнхөн Архангай аймагт ажиллажээ

Энэ сарын 14-нөөс 22-ны өдрүүдэд ЮНЕСКО-гийн “Хөшөө дурсгалт газруудын олон улсын зөвлөл”-ийнхөн Архангай аймагт ажиллажээ. Тэд “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхтэй холбогдуулан техникийн үнэлгээг хийсэн байна.

Хүрэл зэвсгийн үед хамаарах 1200 гаруй буган чулуун хөшөө Монгол оронд бүртгэгдсэн байдгаас хамгийн томд тооцогдох нь Архангай аймгийн Ихтамир сумын Цацын эрэг, Өндөр-Улаан сумын Их Жаргалантын дурсгалууд ажээ.

Монгол Улс буган чулууны соёлыг дэлхийн өвд бүртгүүлэхээр 2014 онд Дэлхийн Өвийн хороонд нэр дэвшүүлж, тухайн жилдээ “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” нэрээр ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн Конвенцийн урьдчилсан жагсаалтад багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш ихэнх нутгаар бороо орно

Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд:

Маргааш өдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын визний хариу өгөх 90 хоногийг багасгана

Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-ын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-нд Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийлээ.

Хоёр орны цагаачлал, шилжилт хөдөлгөөний ижил чиг үүргийн байгууллага нь 2007 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад идэвхтэй нягт ажиллаж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан юм. Мөн хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцлийг бүрдлүүлэх, ялангуяа визний шаардлагыг хөнгөвчлөх, визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгахад тодорхой чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн айлчлалын хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нартай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон юм. Энэ талаар даваа гарагт буюу энэ сарын 26-ны 15.00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаманд хэвлэлийн хурлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.