Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй явагдаж байна

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.

Улаанбаатар хотод тулгамдаж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангахын тулд нийслэл хотоос гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн ажил ажил ид дундаа явагдаж байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах явцад хэд хэдэн хүндрэл гардаг. Энэ нь эхлээд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан барилгын компани нь гэр хорооллын айлуудтайгаа газрыг нь байраар солихоор гэрээ хийж, айлаа нүүлгэж газрыг нь чөлөөлөөд барилгын ажлаа эхлүүлдэг.

Орон сууцны барилга баригдаж дуусах хүртэлх хугацаанд газраа өгсөн иргэд түр суурьшуулах орон сууцанд орж, барилгын компани сар бүрийн түрээсийг нь төлж явдаг. Гэвч энэ нь барилгын компанийн хувьд нилээн алдагдалтай, хэрэвзээ барилгын ажил сунжрах, удаашрах, тохиолдол гарвал компанид төсөв санхүүгийн асуудал үүсэхээс гадна газраа чөлөөлсөн иргэд хохирч, зутрах, сургууль цэцэрлэг нь холдох завсардах зэрэг хүндрэлүүд гарах нь бий.

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуун овоо орчим Гэр хорооллын дахин төлөвлөлт-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайн 22,2 га-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө сонгон шалгаруулалтад “Бүргэд констракшн” ХХК шалгарсан юм. “Бүргэд констракшн” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд орон сууцны “Өрнөх” хороолол, спортын талбай, үйлчилгээний газар, зочид буудал, ногоон байгууламж бүхий орон сууцны хотхон барих бөгөөд 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад өгөх юм байна.

“Манай компани нь эхний ээлжийн 432 айлын орон сууцны хотхоныг барихаар 19 нэгж талбарыг чөлөөлж, барилгын ажлаа эхэлсэн, ажлын гүйцэтгэл хэвийн барилга угсралтын ажил 3-4 давхартаа ороод явж байна. Манай компани газраа чөлөөлсөн айл өрхийг чирэгдүүлэхгүй байх зорилгоор газрыг нь чөлөөлөхөөсөө өмнө орон сууцанд шууд оруулах бодлого барьж ажилладаг. Одоогийн байдлаар 9 газар эзэмшигчийн 19 айл өрхийг өөрсдийн барьсан болон зах зээл дээр байсан орон сууцанд оруулаад, барилгын ажлаа эхлүүлсэн. Нийт 3300 кв.м талбай бүхий орон сууцыг эдгээр айл өрхөд өгч, 100 хувийн солилцоогоор газрыг нь чөлөөлүүлсэн. Ингэснээр айл өрхийг нүүлгэх, түрээсийн орон сууцанд оруулах болон бусад зардлыг хэмнэснээс гадна газраа өгсөн айл өрх цаг хугацаа алдах, тохь тухгүй амьдрах болон сургууль, цэцэрлэгээс эхлээд хүндрэл гарахгүй, эрсдэлгүй амьдрах боломжтой болсон” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Цогсайхан ярилаа.

Манайх Баянзүрх дүүргийн 12 хорооны Чулуун овооны 1-р гудамжинд 12 жил амьдарч байсан айл. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлөх болоход Бүргэд констракшн манай хашааны газрыг Баянзүрх дүүргийн Баганат өргөө хороололд 2 өрөө 53 кв байраар солих санал тавьсан тул манайх зөвшөөрч, нүүсэн. Хэд дахин нүүж, хэдэн жил хүлээлгэлгүй аятайхан байртай болж гэр хорооллоос нүүсэн. Хийсэн гэрээндээ сэтгэл хангалуун байгаа. Мөн би хувиараа тээвэр хийдэг хүн, одоо энэ компанитайгаа хамтран тээврийн ажлыг нь гүйцэтгэж байна, ажлын байртай болсон над шиг хүмүүс бас байгаа. Энэ компанийхандаа маш их баярлахын зэрэгцээ улам өндөр амжилт хүсэж байна” гэж газраа чөлөөлж өгсөн иргэн С.Мөнхбаатар хэлэв.

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.

Categories
мэдээ нийгэм

Д.Гантулгад холбогдох хэрэг прокурорт шилжжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож улмаар УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн намар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хоёр хоногийн өмнө дахин прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хохирогч гэх Ч.Наранзаяагийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсанаар прокурорт шилжсэн юм байна. Ийнхүү урт хугацаа улиран шалгасан нь өөр шалтгаантай байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хүчингийн хэргийг шалгаж байх хугацаанд гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон байж болзошгүй аж.

Categories
гадаад мэдээ

Армийн нисэх онгоц орон сууцны хороололд осолдож, 17 хүн амиа алджээ

Пакистан хотын Равалпиндигийн ойролцоо жижиг оврын цэргийн онгоц осолдсоны улмаас17 хүний амь үрэгджээ. Үүнээс онгоцны таван гишүүн, 12 энгийн иргэн амиа алдсан гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд армийн мэдээнээс иш татан мэдээлсэн байна. Ослын үеэр онгоц хэд хэдэн байшинг хамарсан галыг унтрааж хэвийн, бэлтгэлийн нислэгтэй байжээ. Ослын шалтгаан юу байсан, ямар төрлийн онгоц байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Нийслэл Исламабадын ойролцоох Равалпинди бол армийн төв байр юм.

Пакистаны армийн нисэх хүчний нэг хэсэг байсан онгоц мягмар гаригийн өглөө буужээ. Армийн офицер “Ройтерс” агентлагийн мэдээнд “барилгын хажуу руу цохижбүхэлдээ сүйрсэн” гэж хэлжээ. Үйл явдал болсон хороололд нутгийн оршин суугчид цуглан, зарим нь уйлж байсан гэж AFP агентлаг мэдээлэв.

Энэ аймшигт үйл явдлын талаар “Би асар том дэлбэрэлтийн чимээнээр сэрлээ” гэж оршин суугч Мохаммед Садык хэлэв. “Хүмүүс хашгирч байлаа. Бид тэдэнд туслахыг хичээсэн боловч дөл хэт өндөр, гал нь хэт хүчтэй байсан” гэлээ. “Өөр нэг оршин суугчийн хэлснээр онгоц осолдохоос өмнө гал гарсан бололтой. Сүйрлээс хойш одоог хүртэл утаа ихэссээр байгаа. Онгоцны хэсгүүд ойролцоо дээвэр дээр харагдаж байсан гэж AFP-ийн сурвалжлагч мэдээллээ.

2010 онд агаарын тээврийн Airblue нисэх онгоц Исламабадын ойролцоо осолдсон. Онгоцонд байсан 152 хүн амь үрэгдсэн байна. Энэ нь Пакистаны түүхэн дэх хамгийн аюултай агаарын гамшиг байсан юм.

Б.Алтантуяа

Categories
мэдээ нийгэм

Төмөр замчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ

Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийлээ.

Тэд өнөөдрийг хүртэл төрөө хүндэтгэж аливаа жагсаал цуглаан, тэмцлийн хурц хэлбэрүүдээс зайлсхийж ирснээ илэрхийлээд, хөдөлмөрийн тухай хуулийн шинэ зүйл заалтуудтай санал нэгдэхгүй байгаагаа хэлсэн юм.

Тэд хөдөлмөрийн тухай хуулийн шинэ зүйл заалтууд нь үйлдвэрчний эвлэлийн язгуур эрх ашгийг дордуулсан хэмээн үзэж Засгийн газрын төлөөлөл, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг гурван талт чуулганаар Монгол улсын хөдөлмөрийн хуулинд шинэчлэн найруулсан долоон зүйл заалтаар зарчмын зөрүүтэй саналыг их хуралд өргүүлсэн байна.

Тэдний үзэж буйгаар, хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тулгуур эрх ашгийн хөндөж, оролцоог нь багасгасан, өөрсдийн дэмжигчдээрээ дамжуулж ард түмэн гэдэг нэрийн дор энэ өөрчлөлтийг хийж байна гэв. Нийгэмд баялаг бүтээж буй хөдөлмөрч хүмүүсийн дуу хоолой зайлшгүй шаардлагатай гэдэг байр суурийг баримталж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн албан тоот бичгийн хариу бодит амьдралд хэрэгжихгүй хэвээр байвал цаашид тэмцлийн хурц хэлбэрүүдийг сонгоно гэж Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Андрей Кухарук: Монгол улсад том хэмжээний авлига газар авсан байна

Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний Истанбулын авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсад дөрөв дэх удаагаа авлигын орчны судалгааг хийж, тайланг танилцууллаа.

2018 оноос эхэлсэн судалгааны хүрээнд дөрвөн гол чиглэлд анхаарал хандуулжээ. Үүнд:

  • Авлигын эсрэг бодлогын орчин
  • Авлигаас урьдчилан сэргийлэх асуудал
  • Авлигын гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй байдал
  • Улс төрийн намын санхүүжилт

“Монгол улсад том хэмжээний авлига газар авсан нь томоохон асуудал болно. Улс төрийн өндөр албан тушаалтанд хамаарах шударга байдал, ёсзүйн горим журмыг мөрдүүлэх чиглэлээр дорвитой ажиллаагүй гэдэг дүгнэлтийг Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний зөвлөх Андрей Кухарук хэллээ.

Тиймээс Монгол Улс энэ чиглэлээр том хэмжээний реформ хийх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байна. Мөн Монгол Улсад авлигыг мэдээлэгч буюу “шүгэл үлээгч”-ийг хамгаалах эрхзүйн орчин бүрдээгүй байна. Иймээс энэ чиглэлээр эрхзүйн цоо шинэ, цогц орчныг бүрдүүлэх шаардлагатай хэмээн дүгнэжээ.

Categories
мэдээ нийгэм

Багш нарт түрээсийн орон сууцны 200 квотыг өгөхөөр шийдвэрлэжээ

Өчигдөр 18.00 цагийн үед Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал өлсгөлөн зарласан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар хоёр тал харилцан тохирч багш нар байрны квотыг хүссэн хэмжээгээр өгөхөөр болжээ. Тиймээс түрээсийн орон сууцнаас 200 квот өгөхийг шаардаж өлсгөлөн зарлаад байсан багш нар үр дүнд хүрсэн хэмээн үзэж өлсгөлөнгөө зогсоожээ.

Энэ талаар МБҮЭХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Мөнхтуяа “Уйгагүй сар гаруй тэмцсэн, өнөөдөр 9 цаг гаруй өлсгөлөнгийн байдалд байсан бидний тэмцэл зохих үр дүнд хүрлээ. Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагчдад оногдсон хувиас багш нар нийслэлийн нийт төрийн албан хаагчдын дунд эзлэх хувийнхаа хэмжээгээр квот авах боллоо. Мэдээж эмч, цагдаа, төрийн бусад албаныхан ч салбар бүртээ оногдох хувиа авна. Хэзээнээсээ л багш нарын тэмцлийн үр шимийг бултаараа хүртдэгээс хойш одоо яая гэх вэ. Төрөөс 150000 айлын орон сууц үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх 2020 онд нийслэлийн 2000 багшийн орон сууцны урьдчилгааг төр даасан, хүү намайн хувиас бага, зээлийн батлан даалтыг төр гаргах хөнгөлөлттэй ипотекийн зээлд хамруулах талаар нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтарч ажиллахаар боллоо. Шаардсан шаардлага зохих түвшинд биелсэн гэж үзээд өлсгөлөнгөө зогсоолоо. Нийгмийн сүлжээгээр биднийг харлуулж гүтгэсэн эрхэм нөхдөд талархаж байна. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр ганхахгүй бат зогсож байгаагаа харуулсан түүхэн тэмцэл боллоо. Жагсаал, суулт, өлсгөлөнд сэтгэл зүрхээрээ оролцсон нийт багш нартаа баярлалаа. Та нар минь үнэхээр бахархам байсан шүү. Бидний уриа Багш багшдаа тусалъя шүү дээ. Бидний тэмцэл үүгээр зогсохгүй. Улам илүү далайцтай үргэлжилнэ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэд, оюутан залуус Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэг сар дадлагажих боломжтой

Нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын байдлаар дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа 6,929 ажилгүй иргэд байгаагийн олонх нь оюутан залуус аж.

Их, дээд сургууль төгсөөд ажил хайж байгаа оюутнууд болон зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу төрийн албанд дадлага хийх хүсэл сонирхолтой оюутан залууст туршлага олгох үүднээс НЗДТГ-ын даргын тушаалаар “Туршлага 1 сар” аяныг эхлүүлэхээр боллоо. Ажил идэвхтэй хайж байгаа иргэд болон оюутан залуусыг долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэг сарын хугацаатай дадлага хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөд байна. Түүнчлэн дадлагын хугацаанд тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байвал үргэлжлүүлэн төрийн албанд ажиллуулах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад дадлага хийж, ажлын туршлага хуримтлуулах хүсэлтэй иргэд, оюутан залуус НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын ISO 9001:2015 стандартын шаардлагыг бүрэн хангажээ

Өнгөрсөн оноос ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн ба Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгуудад Олон улсын ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг нэвтрүүлж эхэлсэн.
Тэгвэл 2019 оны 07 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд ХБНГУ-ын DQS компанийн тэргүүлэх аудитор үнэлгээ хийж, ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг сайжруулах зөвлөмж, анхааруулга нөхцөлгүйгээр, болзлыг 100% хангасан болохыг магадласан байна.

Categories
мэдээ нийгэм

“Хэв Хашмал” ХХК-ийн байранд гал гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн байранд өчигдөр гал гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн 9х6 метрийн хэмжээтэй будгийн цех, тоног төхөөрөмж, 600 литр будаг шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:08 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман алба хаагч 17:14 цагт хүрэлцэн очиход гал түймэр дэлгэрч байсан тул Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн найман алба хаагч 17:27 цагт нэмэлтээр очиж, нэг цаг 30 минутын турш ажиллаж галын бүрэн унтраалаа.

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр наймдугаар сард агаарын температурын сарын дундаж ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Энэ сард Увс аймгийн зүүн, Завхан аймгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай аймгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.

Наймдугаар сарын нэг, хоёрдугаар арав хоногийн эхээр баруун аймгуудын нутгийн зарим газраар, дунд үеэр төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нийт нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй.

Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа гуравдугаар арав хоногийн эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд: Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.