Categories
мэдээ цаг-үе

О.Машбат: Ерөнхийлөгч оруулж ирсэн төсөлдөө УИХ, Засгийн газар хоёрыг хэрэггүй гэчихэж

– ЭНЭ ТӨСЛИЙГ БИЧСЭН ХҮНД ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЛААР ЛЕКЦ УНШМААР САНАГДАЖ БАЙНА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулахаар нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Уг төслийн талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгийн гишүүн, Үндсэн хууль судлаач О.Машбаттай ярилцлаа.


-УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож байгаа нь зөв үү?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв. Үүнийг их олон судалгаа харуулдаг. Гэхдээ яг одоо боломжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг манай баг судалж байсан. Миний мэдэхийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгуулагдсан ажлын хэсгүүдээс энэ асуудлыг нэг ч удаа хөндөж байгаагүй. Үүнийг гэнэт гаргаж ирж байгаа. Санаа нь бол зөв. Гэхдээ яг одоо өөрчлөх цаг нь мөн эсэх нь эргэлзээтэй.

-108 гишүүнийхээ 50 хувийг нь нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар, мөн 50 хувийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор сонгоно гэж байна. Энэ нь хэр зөв шийдэл юм бэ?

-Чех хоёр танхимтай парламенттай. Нэг танхим нь мажоритар, нөгөөх нь пропорциональ тогтолцоогоор сонгогддог. Үүнийгээ ч Үндсэн хуульдаа тусгачихсан байдаг. Гэхдээ нэг танхимтай хэрнээ мажоритар тогтолцоогоор сонгууль явуулна гэдгийг би ойлгохгүй байгаа юм. Ямар мажоритар тогтолцоогоор явна гэж оруулсан юм, яг яах гээд байгаа юм гэдгийг нь огт ойлгоогүй. Ерөнхийлөгчийн барьсан төсөл дотроо маш зөрчилтэй, хууль зүйн техникийн талаас маш муу боловсруулсан байна.

-Одоогийн хуулиар 801 иргэн нэгдэж нийлээд нам байгуулах эрхтэй. Үүнийг 50 мянга болгон нэмэгдүүлж байгаа нь ямар үр дагавартай вэ?

-Энэ нь угаасаа боломжгүй зүйл. Зорилго нь шинээр нам байгуулахыг үгүйсгэчихсэн л юм шиг харагдаад байгаа юм. Улс төрийн зорилгын хувьд МАНАН-гийнхаа дэглэмийг хадгалж үлдэнэ л гэсэн үг. Хууль зүйн зохицуулалтын үүднээс үзэхэд энэ зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах ямар ч шаардлагагүй. Ийм зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан газар нэг ч байхгүй. Хэдэн хүнээр яаж нам байгуулах асуудлыг ердийн хуулиар зохицуулж болно.

Хүмүүс эвлэлдэн нэгдэх эрхтэй байх ёстой. Нам гэдэг бол хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр. Нам бол төрийн бус байгууллага. Бусад төрийн бус байгууллагуудаас онцлог зүйл нь төрийн эрхийг авахын төлөө явж байгаа учраас л хянаж, зохицуулж байх ёстой юм. Гэхдээ хэт өндөр босго тавьж байгаа явдал нь агуулгаараа хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж байгаа. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Одоогийн хууль дахь 801 гэдэг тоо ч хүн амтайгаа харьцуулахад өндөрт тооцогдоно шүү дээ.

-Намууд хувьдаа үнэ бүхий хөрөнгө өмчлөхгүй гэсэн байсан. Энэ тухайд?

-ийм зүйлийг үндсэн хуульд тусгах шаардлагагүй л дээ. Үндсэн хуульд намын асуудлыг гурван янзаар л зохицуулсан байдаг. Намын зорилго, үйл ажиллагааны зарчим, намыг яаж тараах вэ гэсэн гурван зүйлийг л зохицуулдаг. Гэхдээ энэ гурвыг гурвууланг нь Үндсэн хуульдаа тусгасан жишээ бараг байхгүй. Намын зорилго, үйл ажиллагааг ч гэдэг юм уу, хоёр зүйлийг зэрэгцүүлж үндсэн хуульдаа тусгасан жишээ ч цөөн бий. Харин нам тарах нөхцөлийг л үндсэн хуульдаа тусгачихсан байдаг. Намын байр, гишүүний тоо зэрэг хэзээ ч үндсэн хуульд байдаггүй. Байх ч ёсгүй.

-Төв банкны эрх мэдэл дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийг Монголбанкинд төвлөрүүлэх нь гэж шүүмжлэх хүмүүс байна. Үүнийг тодруулаач?

-үндсэн хуулийн төслийг өргөн барьж эхэлснээс хойш зохицуулах агентлагууд явцуу эрх ашгаар шавах болсон. үндсэн хуулийг өргөн барьснаас хойш Монголбанк өөрийнхөө асуудлыг тусгах гэж оролдсон. хөгжлийн газар бүр ч идэвхийлэн оролцсон. Хоёр, гурван жилийн өмнөөс Аудит, Төрийн албаны зөвлөл яваад байгаа. Товчхондоо энэ хэдэн байгууллага Үндсэн хуулийн байгууллага болно гээд л яваад байгаа. энэ асуудлуудыг үндсэн хуулийн төрийн ерөнхий зохицуулалтын үүднээс үзээд тусгах боломжгүй. Гэтэл өнөөх байгууллагууд нь очоод Ерөнхийлөгчийг лоббидчихсон юм уу, хаашаа юм. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр бүгдээрээ л ороод ирчихсэн байна. ҮАБЗ, Монголбанк тэргүүтэй маш олон байгууллага орчихсон байгаа.

-Эдгээр байгууллагуудыг Үндсэн хуульд тусгах нь сөрөг нөлөөтэй юү?

-энэ байгууллагуудын зарчмуудыг үндсэн хуульд тусгах ёстой. Засгийн газрын бодлого тогтвортой байна, үндэсний хөгжлийн алсын хөтөлбөртэй байна, тэр нь үндэсний зөвшилцөл дээр суурилсан байна гэх мэтээр зарчмуудыг нь тодотгож болно. Түүнээс байгууллага нь байх ёстой гэж зааж өгч болохгүй. Төрийн албаны тогтвортой байдал, аудитын тухай асуудлууд функцээрээ одоогийн Үндсэн хуульд бий. Дахин хэлэхэд тэдгээрийг тодотгох боломжтой. Тодотгож ч байгаа. заавал байгууллага гэдэг үг шургуулах гээд байгаа нь явцуу амбиц.

-Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч гэж заажээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Уих-аар яг одоо хэлэлцэгдэж байгаа төсөл дээр 1992 оны заалт хөндөгдөөгүй. Түүнд “Бүх баялаг төрийн өмч байна” гэж заасан байдаг. Дахиад хэлэхэд энэ нь үндсэн хууль учраас байгууллага байгуулах, ашигт малтмалын лицензийг хэрхэн олгох тухай эсвэл гэрээний нөхцөл ийм байх ёстой гэсэн заалтууд орж болохгүй. Байгалийн баялгуудыг хэрхэн ашиглах вэ гэсэн зарчмуудыг л тусгах ёстой. үндсэндээ хоёр зарчим тусгах ёстой юм. Нэгдүгээрт, байгалийн баялаг яаж ашиглах. хоёрдугаарт, ашиглаад гарсан өгөөжийг хэрхэн хуваарилах ёстой вэ гэдгийг л тусгах ёстой. Гэтэл одоо Баялгийн сан гэж байгууллага байх ёстой гэж орж ирээд л байна. Угтаа хүлээж авч болшгүй зүйл байхгүй юу. Одоо бүр сүүлдээ ашгийнх нь тэдэн хувийг төр авна, болино гэж заах юм гэнэ. Үндсэн хуульд битгий хэл хуульд байх ёсгүй, гэрээн дээр л байх ёстой заалтууд ороод ирчихсэн явж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг үнэхээр муу боловсруулсан байна.

-Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд ямар заалтууд орж ирсэн бол?

-Өнөөх байгууллагуудын асуудал орж ирсэн. Ер нь Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийг үзэхэд УИХ, Засгийн газар хоёр хэрэггүй, үндэсний хөгжлийн газар л хэрэгтэй гэчихсэн. Жишээ нь, Ерөнхий сайд томилогдчихоод мөрийн хөтөлбөр боловсруулах юм байна. Мөрийн хөтөлбөрөө боловсруулчихаад өнөө-хөө эхлээд үАБз-өөс сайшаалгах ёстой. үАБз бүр шийдвэр гаргана гэж байгаа шүү. Мөн үүний дараа Үндэсний хөгжлийн газар өгч сайшаалгах ёстой гэнэ. Тус хоёр байгууллага зөвшөөрвөл сая УИХ руу оруулна. ҮАБЗ, Үндэсний хөгжлийн газар хоёр баталчихсан юм чинь УИХ батлахгүй гээд яах юм. хамгийн аюултай заалт нь энэ.

Бид яагаад Ерөнхий сайдыг Уих-аас, Уих-ыг ард түмнээс сонгодог юм бэ. Уих-д яагаад намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг юм бэ. хэсэг бүлэг нөхдүүд улс орноо ингэж хөгжүүлнэ гэсэн санаа гаргаад, түүнийгээ бичээд, тэр нь мөрийн хөтөлбөр болоод ард түмэндээ танилцуулдаг. Түүндээ ард түмний дэмжлэгийг авах гэж оролдож байна. Ард түмний итгэлийг аван Уих-д ялж, олонх болчихлоо. ингээд үзэхээр мөрийн хөтөлбөрийг нь ард түмэн дэмжчихсэн байна гэсэн үг. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэг хүнийг үүрэгжүүлж байгаа нь Ерөнхий сайд шүү дээ. Гэтэл ард түмний сайшааж дэмжсэн мөрийн хөтөлбөрийг хүлээж авах эсэхийг яасан гэж ҮАБЗ, үндэсний хөгжлийн газар хоёр шийддэг юм бэ. Яалаа гэж цуцлах, буцаах, няцаах эрхийг энэ хоёр байгууллагад өгөх ёстой гэж. Ард түмнээс мандат аваагүй энэ хоёр газарт хэн тэр эрхийг өгсөн юм бэ. Ардчилал гээч зүйл чинь алга болох гээд байна шүү дээ. зүй нь бол үАБз, үндэсний хөгжлийн газар хоёр намдаа мөрийн хөтөлбөр боловсруулахад нь туслах ёстой. Түүнээс ард түмнээс сайшаагдсан төслийг алга болгох эрхгүй.

-Төрийн албан хаагчийг хариуцлагажуулах асуудалд санал гаргасан уу?

-Өргөн барьсан хуулийн төсөлд төрийн албанд тавигдах шаардлага, зарчмыг тусгачихсан. харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд тэдгээр бүх заалтыг ганцхан Төрийн нарийн бичигт хамаатай байхаар оруулчихсан. Тэгэхээр бусад төрийн албан хаагчид хамгаалалтгүй байх ёстой юм уу. Мөн Төрийн нарийн бичгийг арван жилийн хугацаатай сонгоно гэчихэж. энэ нь хэт явцуу болсон байна.

Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг шууд гардан хэрэгжүүлдэг хүмүүсийг заадаг. Эсвэл тэр төрийн эрх мэдлийг биечлэн зохион байгуулдаг хүмүүсийг зоодог. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Ерөнхий прокурор зэрэг үүнд багтана. Тиймдээ ч тэдний үйл ажиллагаа Цэцийн хяналтад байдаг. Харин Төрийн нарийн бичиг төрийн эрх мэдлийг гардан хэрэгжүүлдэггүй, төрийн эрх мэдлийг биечлэн хэрэгжүүлдэггүй. Харин хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын чиглэлийн дагуу л байгуулдаг шүү дээ. Бид төрийн албаны зарчмыг тавьж байгаа болохоос нэг албан тушаалтанд зориулсан зарчим огт тавиагүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулахаар тусгагдсан. Гэтэл Ерөнхийлөгч Шүүхийн сахилгын хороог байгуулна гэж байна. Ялгаа нь юу юм бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл арваад жил яригдсан. Энэ хугацаанд шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдлыг хангахыг гол зорилгоо болгосон нь мэдээж. шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийн хариуцлагын зөвлөлийг Ерөнхийлөгчөөсөө хараат бус байлгах ёстой. Харин шүүгчдээ мэргэжлийн хариуцлагыг тооцох ёстой юм. Шүүхийн сахилгын хороог яаж байгуулах, ямар бүрэлдэхүүнтэй байх, хэрхэн бие даан үйл ажиллагаа явуулах эсэхийг огт заагаагүй байна лээ.

-Иргэдийн хурал нь зөвшөөрөхгүй байсан ч аймаг, хот байгуулах, хил хязгаар тогтоохыг УИХ шийднэ гэж байгаа нь хэр зөв юм бэ?

-Нэгдмэл улсын тогтолцоогоороо тэр санаа нь зөв юм. Монгол Улс нэгдмэл улс учраас үүнийг төр нь өөрөө шийдэх учиртай. Нутаг, дэвсгэр дээр амьдарч байгаа хүмүүс өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж болно. Тэр нь нэгдмэл бус учраас төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болоод хууль журамд нь харшлахгүйгээр орон нутгийнхаа асуудлыг зохицуулах эрхтэй байх ёстой. Энэ агуулгаараа зөв санаа гэж харж байгаа. Гэхдээ энэ нь ард нийтийн санал асуулгаар дэмжигдэнэ гэдэгт эргэлзэж байна. Үндсэн хуулийн төсөл зөвхөн энэ заалтаасаа болоод уначихаж магадгүй.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Засаг захиргааны нэгж хоёр шатлалтай байна гэж бий. Тэр нь аймаг, сум, эсвэл нийслэл, дүүрэг гэсэн хоёр шатлал. Гэтэл одоо нийслэл юунд хуваарилагдах нь тун ойлгомжгүй. Тодруулбал, аймаг, хот, нийслэлд хуваагдана гэж байгаа. Аймаг нь суманд, хот нь дүүрэгт. Тийм хэрнээ нийслэл нь хотод хуваагдана гэчихсэн. Хатуухан хэлэхэд энэ төслийг бичсэн хүнд Үндсэн хууль гэж ийм зүйл байдаг юм гэж лекц уншмаар санагдаж байна.

-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл энэ чигээрээ дэмжигдчих вий гэх болгоомжлол Үндсэн хууль судлаачид, зарим иргэдийн дунд байна л даа. Энэ тухайд?

-Би өөрөө Үндсэн хуулийн эрхзүйг оюутан байхаасаа хойш судалж байна. Энэ чиглэлээр хоёр ч ном гаргаж байсан. Үндсэн хууль өөрөө улс төрийг зохицуулж байдаг зүйл. Энэ утгаараа улс төрийг ч судалдаг, багшилж байсан. Үндсэн хууль, улстөр судалдаг хүний хувьд хэлэхэд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс энэ нь арай дөнгүүр юм даа гээд оруулчих зүйл алга. Яахав зарим нэг зүйлийн санааг нь авч болох л юм. Түүнээс зүйл, заалтаар нь хүлээж авах нэг ч зүйл байхгүй. Үүнийг батлах хүмүүс нь энэ төслийг боловсруулсан хүнээс хэр боловсролтой байхыг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид тэдэнд найдахаас өөр арга байхгүй.

Үндсэн хуулийг судалж эрдэм шинжилгээний бүтээл туурвисан, ном бичсэн, манайхны хэлдгээр “Үндсэн хууль мөлжиж амьдардаг” 17 хүн л бий. Тэр хүмүүс өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар саналаа нийлүүлж байж энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан. Тиймээс УИХ-д ажлын хэсгээс өргөн барьсан энэ төсөл 10 жилийн турш ус, тосоо шахуулчихсан, чамбайрчихсан. Ерөнхийлөгчийн энэ төслийг боловсруулсныг харахад тэр 17 хүнээс хэн нь ч оролцоогүй байна.


Categories
мэдээ цаг-үе

Оюу толгой тойрсон хардлага, шүүмжлэлүүд хэр бодитой вэ?

Оюу толгой ХХк-ийн 66 хувийг эзэмшигч TRQ-гийн хувьцаа 43.93 хувиар унасан мэдээ наадмын дараах халуун сэдэв боллоо. Хувьцааны ханш өчигдрийн байдлаар тав орчим хувиар өсөөд байна. “Голомт капитал”-ын хувьд хувьцааны ханшийн уналтын гол шалтгааныг “рио тинто”-гоос гаргасан мэдэгдэл гэж дүгнэжээ. “рио” мэдэгдэлдээ Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад нэмэлт 1.9 тэрбум ам.доллар шаардагдаж мэднэ, чулуулгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж хүдэр олборлох аргыг бүхэлд нь шинэчлэх нөхцөл үүсч магадгүй, 2022-2023 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх төлөвтэй болж 2-3 жилээр хойшлох магадлалтай гэж онцолсон юм. “Голомт капитал”-ынхан “Хэрэв энэ байдлаараа ханш нэг ам.доллараас доош 30 хоног байсан тохиолдолд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдах аюултай. Хасагдсан тохиолдолд хоёр сонголт бий. Нэг бол OTCBB буюу биржийн бус зах зээл дээр хувьцаа нь үргэлжлэн арилжаалагдах, эсвэл Pink Sheet буюу бидний мэддэгээр цэнхэр, ягаан тасалбар хэлбэрээр арилжаалагдах гэсэн хоёр сонголттой тулгараад байна. OTCBB нь Нью-йоркийн хөрөнгийн биржийг бодвол зохицуулалт, дүрэм журам, шаардлага багатай зах зээл. Харин Pink sheet нь бараг зохицуулалтгүй зах зээл гэж хэлж болно. Бүртгэлээс хасагдсан тохиолдолд компани нэг бол дампуурах эсвэл өөр компанид зарагдах гэсэн хоёр зам бий. өөр компанид зарагдсан тохиолдолд хувьцаа эзэмшигчдэд нөхөн олговор олгогдох эсвэл худалдаж авсан компанийн хувьцааг оронд нь олгодог” гэсэн тайлбар хийжээ. Харин хөрөнгийн зах зээл дээр ажилладаг А.Билгүүн “жилийн өмнө 2.91 ам.доллар байсан Оюу толгойн хувьцааны ханш 80 орчим хувиар унаж 0.60 хүрэв. Уул уурхайн төсөлд төсөв хэтрэх, хугацаа хоцрох байдаг л зүйл. Гэвч зах зээл Монголын улс төрд илүү ач холбогдол өгөөд байгаа нь харамсалтай. Энэ үед улс төрийн дэмжлэг, эерэг сигнал хэрэгтэй” гэж жиргэсэн юм.

Дотоодын шинжээчдийн хувьд ийм тайлбар хэлсэн бол нийгэмд хувьцааны ханшийн уналтын гол буруутан нь “Рио тинто”, “Рио” зориудаар ханш унагалаа, Австрали дахь зэс, алтны орд нь дажгүй байгаа болохоор Оюу толгойг зараад гарах нь, ТЭЗҮ-ээр нэгэнт тогтсон зардлыг өсгөлөө, зардлаа өсгөх маягаар ашиг хийж яваа гэх мэт эргэлзээ, хардлага тод анзаарагдаж байна. “Рио” хувьцааны зах зээлд нөлөөлж үнэ унагасан гэх мэдээлэл хэр ортойг А.Билгүүнээс тодруулахад “Риог зах зээлд нөлөөлж хувьцааныхаа үнийг унагаж эхэлсэн гэж бодохгүй байна. Хоёрдугаар улирлын тайлан гарах хугацаа болчихсон байсан. Ханш нь унаад байхаар дахин үнэлгээнд орохоос аргагүй. Түүнээс биш зохиомлоор ханш өсгөнө гэж байхгүй. Хамгийн гол шалтгаан нь хүлээлтээс өндөр унасанд л байна” гэсэн хариу өглөө. Оюу толгойн хувьцааны ханш огцом унасан байдал, “Рио”-гийн мэдэгдэл тойрсон шүүмжлэлийн цаана ямар шалтгаан байгааг тоймлон хүргэе.

ТЭЗҮ-Д ДУРДСАН ТОО ӨӨРЧЛӨГДӨХ ЁСГҮЙ ЮУ?

ТЭЗҮ гэдэг ойлголтыг монголчууд хуучин нийгмийн үед хойд хөршөөс авч байв. Энэ үгийг английн Feasibility study гэдэг үгтэй шууд холбосон нь ТЭЗҮ тойрсон улстөржилтийг өдөөдөг. Feasibility study-г утгачилж орчуулбал хэрэгжих боломжийн судалгаа гэсэн үг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан үеийн ойлголтоор бол ТЭЗҮ хэзээ ч өөрчлөгдөж болохгүй хууль ёсны бичиг баримт бол бизнес хөгжсөн барууныханд тухайн үеийнхээ хамгийн сайн мэдээлэл дээр тулгуурлаж гаргасан урьдчилсан тооцоолол. Өөрөөр хэлбэл хэзээ ч өөрчлөгдөж болох зүйл. Өнөөдөр халуун сэдэв болоод буй ТЭЗҮ бол 2016 оны тооцоо. Газрын гүн рүү орж, хүдрийн биетүүдээ олборлох суурь малталтуудаа хийгээд эхэлтэл газрын хөрс нь 2016 онд урьдчилан таамаглаж байсан шиг бат бөх биш, бүтэц нь арай хэврэг байж таарч. Гурван жилийн өмнө сүүлийн үеийн технологи ашиглаж 2000 метрт өрөмдлөг хийж шинжлээд гаргасан Оюу толгойн дүгнэлт бодит байдал дээр зөрчихсөн учраас “Рио”-гийн зүгээс “Уурхайн дизайнаа эргэж харахаас аргагүйд хүрээд байна” гэж мэдэгджээ. Хар таамгаар зүйрлэвэл жорлонгоо хүрзээр ухаж байтал метрийн гүнд хүрээд чулуу гараад ирчихсэнтэй л ялгаагүй юм болж. Чулуу гараад ирэхээр хүрзээр ухаж хүчрэхгүй, техник хөлсөлж таарна, тэр хэрээр гарах зардал өсөх нь ойлгомжтой. Оюу толгойн гүнээс олборлолт хийх Хойд Хюгогийн нэгдүгээр давхаргыг дор хаяж 40 жил ашиглана гэж буй. Удаан жил тогтвортой ашиглахын тулд аюулгүй ажиллахыг ямар ч хөрөнгө оруулагч нэгдүгээрт тавина. Зардлаа 5.3 тэрбумдаа л багтаана гээд хүдрийн биетийн ойролцоох зөөлөн хөрсийг мэдээгүй царайлж нүдээ аниад бүтээн байгуулалтаа үргэлжүүлвэл наад зах нь хүний амь эрсдэж, цаашлуулж яривал гүний уурхай ид олборлолтын үедээ зогсч хаагдах эрсдэлтэй. Зардал өснө гээд буй нь ийм учиртай. Тэгэхээр ТЭЗҮ өөрчлөгдөж болдгийг энэ жишээнээс харчихаж болохоор байна. Оюу толгойн гүний уурхайн хувьд бүтээн байгуулалт 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. Суурь дэд бүтцийн ажлууд өрнөж, гурав, дөрөвдүгээр босоо амны ажил үргэлжилж буй гэсэн мэдээг төслийн зүгээс өгч байна. Гүний уурхайд хамгийн гол ач холбогдолтой гэгддэг хоёрдугаар босоо амыг энэ оны аравдугаар сард улсын комисст хүлээлгэж өгөх тов бий. Товлосон хугацаандаа хүлээлгэж өгөх гэнэ. Энэ бол Оюу толгой төслийн хувьд сайн мэдээнүүд. Төслийн зардлын хэтрэлт, гүний уурхайн олборлолтын хугацаа хойшилно гэх мэдээллийн тухайд хөрөнгө оруулагч тал эцсийн танилцуулгаа хийгээгүй. Эцсийн танилцуулга хийх хугацаагаа дараа жилийн хоёрдугаар хагас гэж товлоод байна.

“РИО” ЗАРДЛАА ӨСГӨХ АРГААР АШИГ ОЛЖ БАЙНА УУ?

“Рио тинто” зардлаа өсгөх аргаар ашиг олж мөнгөө буцаагаад авчихаж байна гэсэн шүүмжлэл бий. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.3 тэрбум. Энэ мөнгөний 4.4 тэрбумыг төслийн санхүүжилтээр босгоод буй. Төслийн санхүүжилтийн энэ мөнгийг “Рио” өөрийнхөө баланс шит буюу санхүүгээрээ батлан даалт гаргаж авсан. Бүр энгийнээр хэлбэл өөрийнхөө нягтлан бодох бүртгэл дээр суулгаж өгсөн гээд ойлгочихож болно. Илүү тодруулж хэлбэл “Рио”-д мөнгөө зээлдүүлсэн олон улсын банк санхүүгийн байгууллагууд цент бүрийнх нь зарцуулалтыг хянаж суугаа. Улирал бүр хүнээ явуулж шалгуулж байгаа. Ийм хяналт дор зардлаа нэмээд ашиг олоод явна гэдэг бизнесийн этик, олон улсын санхүү бүртгэл, төслийн менежмэнт гээд аль ч талаас нь харсан утгагүй ойлголт гэдгийг олон улсын санхүү гадарладаг хэн ч хэлнэ.

УИХ-ЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГО ХИЙВ ҮҮ

УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарчихсан, УИХ Оюу толгойн асуудлыг хэлэлцэнэ гэж буй үед зориудаар ийм байдал үүсгэлээ гэсэн хар бий. Гүний уурхайн загварыг эргэж харж магадгүй, зардал нь өсч мэдэх нь гэсэн сигналыг бүр анх түрүү жилийн сүүлээр хөрөнгө оруулагч тал мэдээлж байсан юм. Тодруулж хэлбэл өнгөрсөн жилийн эцэст есөн сар болон түүнээс цаашхи хугацааны хоцрогдол үүсч болзошгүй гэсэн утгатай мэдэгдэл хийж байв. Зардал хэтэрч, хугацаа сунах шалтгааныг тодруулсан урьдчилсан тооцоолол хоёрдугаар улирлын тайлан гаргах үеэр тодорхой болж таарч. Яаж ч бодсон Рио, Монголын Засгийн газар бол урт хугацаанд түншлэх хоёр. Бизнесийн харилцаа талаас нь харахад нэг нь нөгөөгөө дарамтлах гэдэг хэтэрхий гэнэн шүүмжлэл. Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани мэдээллээ нуун дарагдуулж болохгүй гэсэн үүрэг хүлээдэг. “Рио” энэ мэдээллээ засагтай учраа олтол цацахгүй гэвэл Нью-Иоркийн Хөрөнгийн бирж өндөр торгууль тавих дүрэм журам үйлчилдгийг гадарлах хүн цөөн байж мэдэх юм. “Хувьцаа эзэмшигчдээсээ мэдээллээ нуун дарагдуулсан” гэсэн үндэслэлээр хэдэн тэрбумаар торгуулахыг ямар ч бизнесийн компани хүсэхгүй. Биржид бүртгэлтэй хайгуулын компаниуд ч ялгаагүй, нөөц олсон даруйдаа мэдээлдэг нь цаанаа ийм учиртай. Олон улсын биржийн дүрмийг мэдэхгүй учраас хоосон хардлага сэрдлэгэд автаад явна гэх гээд байна л даа.

МОНГОЛЫН ӨР НЭМЭГДЭХ ҮҮ?

Төслийн зардал өсч байгаа нь ганц манай улсад биш “Рио”-д ч сайн мэдээ биш. “Рио” зардлаа нэмэхийг хүсээгүйг бас нэг жишээгээр баталж болно. Товчхондоо төслийн бүх эрсдэл Оюу толгой дээр байгаа. Оюу толгой гэдэг төсөл дампуурч таг зогслоо гэхэд Монгол Улсын Засгийн газар нэг ч төгрөг төлөх үүрэг хүлээхгүй. Ийм тохироо хоёр талын гар хөлийн үсгээ зуралцсан гэрээнд бий. Ногдол ашиг авах хүртэл Засгийн газарт өр төлөх тухай ямар ч яриа хөөрөө, хариуцлага үүрэг үгүй. Тэгэхээр гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж ногдол ашиг ярихдаа тултал Монголын Засгийн газар санаа амар татвар, хураамжаа авсан шигээ сууж байж болно. Харин ч есөн тэрбум ам.долларын мөнгө энэ төслийн хүрээнд Монголд шингэсэн гэсэн тооцоо бий. Оюу толгойн төлсөн татвар, элдэв хураамж гэхэд л 2.4 тэрбум ам.доллараар яригддаг. Татвар хураамжаас гадна дэлхийн хаана ч ажиллах чадвартай гүний уурхайчид гэх мэт өөр олон үнэ цэнийг Оюу толгой Монголд өгч буй.


“РИО” ГАРААД ЯВЧИХ ЮМ БИШ ҮҮ

“Рио тинто”-г Австрали дахь зэс, алт, мөнгөний Winu уурхайдаа ач холбогдол өгч Оюу толгойг түрдээ орхихоор шийдсэн юм биш үү, дургүй нь хүрвэл гараад явахаасаа сийхгүй гэж хардангуй харж буй хэсэг бий. “Рио” бизнесийнхээ бүтцийг оновчтой болгох, XXI зуун руу чиглэсэн стратегиа хэрэгжүүлээд эхэлчихсэн. Хамгийн тод жишээ нь тэд нүүрснээс татгалзаад байгаа. Нүүрсний бүх бизнесээ зарсаныг уул уурхайн салбарын мэдээ сонирхдог хэсэг харж, сонсч суугаа. Дэлхийн уул уурхайн акул компаниудаас энэ шийдвэрээрээ анхдагч болсон “Рио”-гийн араас BHP явж буй. Сүүлийн сонин гэвэл нүүрснээс татгалзаж, цэвэр бизнесийг чухалчлах болсон “Рио”-гийн төслүүдэд Норвегийн сан хөрөнгө оруулахаар болжээ. Их наяд гаруй долларын хөрөнгөтэй, дэлхийн том компаниудын хувьцааг эзэмшдэг энэ сан “Рио”-гийн төслүүдэд хөрөнгө оруулахгүй гэсэн шийдвэрийг өмнө нь гаргаад байсан юм. Цэвэр бизнес гэсэн үнэлэмжээс гадна төлсөн татвараа нийтэлдэг, улс орнуудын Засгийн газартай байгуулсан гол гэрээнүүдээ ил болгосон гэх мэт шинэлэг алхмууд нь “Рио”-г Норвегийн сангаас оноо авахад нөлөөлсөн гэдэг юм билээ.

Нүүрснээс гадна ураны бизнесээсээ ч татгалзаж эхэлсэн “Рио”-гийн тухайд хамгийн том бизнес нь төмрийн хүдэр. Дараагийн том салбар нь зэс. Зэсийн тухайд хамгийн гол найдвар нь Монгол дахь Оюу толгой төсөл. Дараа нь Аризона дахь “Resolution” орд жагсана. Америкт хэрэгжүүлж буй энэ төслийн тухайд Оюу толгойгоос илүү гүнд бүтээн байгуулалт өрнүүлж байгаа учраас ашиглалтад орох хугацаа хол гэсэн шалтгаан бий. Австралид шинээр хайгуул хийж эхэлсэн төсөл нь найдвар төрүүлж байгаа гэж олон улсын хэвлэлээр мэдээлж эхэлсэн ч Оюу толгойг гүйцэхгүй гэж зэсийн зах зээлийн шинжээчид онцолж байна. Группын өсөлтийг хангаж өгөх том төсөл учраас Монголын засагтай хамтарч хөгжүүлээд авахаас аргагүйг сая дурдсан жишээнүүдээс харчихаж болно.

“Рио” зэсийн том төслөө орхихгүй байх өөр нэг шалтгаан нь ирээдүйд хэрэглээ нь огцом цойлж, үнэ нь хаданд гарах зэсийн зах зээл. Зэсийн хувьд ирэх оноос хомсдол үүсч эхэлнэ гэсэн зураг гарчээ. Эрэлт ихсэх хэрээр үнэ өсөх нь тодорхой. 2025 онд зэсийн үнэ оргилдоо хүрнэ гэсэн таамаг гараад байгаа юм билээ. Энэтхэгийн эдийн засаг огцом өснө, Хятадын зах зээл хүрээгээ тэлнэ, цахилгаан машин дэлхийн хэрэглээ болно гэх мэт олон том шалтгаан зэсийн хэрэглээний цаана бий.

Ч.ОТГОЧУЛУУ: ХӨРСНИЙ БҮТЭЦ ӨӨРЧЛӨГДСӨН ГЭХ РИО-ГИЙН ТААМГИЙГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ

Оюу толгой тойрсон асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуугийн байр суурийг сонирхлоо.


Риогийн мэдэгдлийн цаана ямар шалтгаан бий гэж харж байна вэ?

-Рио гүний уурхайн дизайныхаа өөрчлөлтийг 2020 оны хоёрдугаар улирлын сүүлээр тодорхой хэлнэ гэчихлээ. Сонгуулийн үе таараад байгаа нь тохиолдол уу эсвэл үнэхээр тийм үү гэдгийг хэлэхэд эрт байна. Сонгуулийн дүнг харзная гэж харсан байхыг үгүйсгэхгүй. Рио-гийн зүгээс хэлж байгаа хөрсний бүтэц нь тооцоолсноос өөр болчихлоо гэсэн тайлбар үнэн бодитой байх өндөр магадлалтай. Ямар ч сайн компьютер, багаж, техникээр газрын доорхийг нарийн тооцох аргагүй. Туршлагатай эмч нар хүртэл хамгийн сүүлийн үеийн рентген зураг хараад буруу оношлох тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр 1500 метрийн гүнд байгаа хөрсний нарийн чанарыг яг таг нарийвчлан тооцоход хэцүү. Хөрөнгө оруулагчдын өмнө тулгарах энэ мэт эрсдлийг ойлгодог улсад л мөнгөтэй хүмүүс мөнгөө хийдэг.

-Оюу толгой тойрсон энэ мэт улстөржилт газар аваад байвал хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлнө гэх гээд байна уу?

-Аль хэдийнэ нөлөөлөөд эхэлчихсэн шүү дээ. TRQ-гийн хувьцаа унана гэдэг Монгол улсын хөрөнгө оруулалтын орчны рейтинг унаж байна гэсэн үг. Хөрөнгө оруулагчдын хувьд биднийг том төслөө дэмжих талд муу улс юм гэж л харна. Алтны хэдэн төсөл олон улсын хөрөнгө оруулагчдаас мөнгө татаж чадсан ч ҮАБЗ-өөс төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн хувьд аль хэдийнэ очсон лицензүүдийг судалж үзээд хурааж ав гэсэн утгатай зөвлөмж гаргаад хувьцааных нь ханшийг навс унагачихсан. Яг үнэндээ улсын төсвөөр ерөнхий хайгуул хийгдээгүй газар гэж байхгүй. Ирээдүйд хямрал нүүрлэх нь тодорхой боллоо гээд ихэнх улс рояалтигаа бууруулаад эхэлж байна. Улс орнууд ажлын байрны хойноос хөөцөлдөөд эхэлчихсэн. Ажлын байрыг бий болгодог хөрөнгө оруулалтыг татах гэж том улс орнууд хүртэл өрсөлдөж байна. Харамсалтай нь бид эсрэгээрээ хөрөнгө оруулагчдаа үргээж, боломжоо хумиад байх юм. Бидний түшиж тулаад өндийх ганц боломж бол геологи, уул уурхай. Улстөрчид масст таалагдах зорилгоор Оюу толгойгоор популизм хийж болно. Төлөөсийг нь үүрэг хүмүүс тэд биш, жирийн иргэд. Долларын ханш өсч, ажлын байр буурахад иргэд л хэцүүднэ.


Categories
мэдээ цаг-үе

Б.НЭРГҮЙ: Цагдаа гэх нэр хүндийг сэвтээхгүйн төлөө өдөр бүр хамгийн сайнаар ажиллахыг хичээдэг

Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойг тохиолдуулан шилдэг хэсгийн төлөөлөгчдийн нэг Төв аймгийн Эрдэнэ сум дахь Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн хошууч Б.Нэргүйтэй ярилцлаа.


-Та цагдаагийн албатай өөрийн ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлж байсан талаарх дурсамжаасаа хуваалцана уу. Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-Эрэгтэй хүүхдүүд багаасаа л цагдаа эсвэл жолооч болно гэж мөрөөддөг гэхэд хилсдэхгүй. Багаасаа л цагдаа хувцастай хүмүүсийг хараад сайхан санагддаг байлаа. Миний хувьд 1996 онд 10 дугаар ангиа төгсөөд мэргэжлээ хараахан сонгоогүй байхад ангийн хоёр найз цагдаагийн курст бүртгүүлж, хамт цагдаа болъё гэж хэлээд шалгалт өгөхөд би ганцаараа тэнцсэн. Тэгээд 1996 онд 801 дүгээр ангид цагдаагийн курст орж суралцаж байлаа. Одоо 23 жил цагдаагийн байгууллагад зүтгэж, энэ албаныхаа төлөө бүхий л зүйлээ зориулж явна даа. Би эхээс хоёулаа. Тэгтэл дүү маань бас цагдаа мэргэжлийг эзэмшсэн. Өнөөдөр бид хоёр эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болохыг хичээж ажиллаж явна.

-Хэсгийн төлөөлөгчийн ажлын сайхан нь таны бодлоор юу вэ. Ажлын онцлогоосоо сонирхуулахгүй юу?

-Хэсгийн төлөөлөгч гэх алба өөрөө их онцгой. Сумын бүх хүний хүндэтгэлийг хүлээнэ, тулж харьцдаг. Манай тасаг чинь тэндээ л цагдаагийн ерөнхий газар шүү дээ. Бүх юмаа хариуцна. Эрүүгийн хэрэг, мөрдөн байцаах, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх мэт бүх л ажилд оролцоно. Бүх зүйлд бие дааж шийдвэр гаргана.

Голдуу хөдөө ажилладаг учраас малын хулгайг илрүүлэх тал дээр мэргэшдэг гэж хэлж болно. Анх төгсөөд очихдоо адууны зүс, тамгыг ч мэддэггүй байлаа. Харин одоо бол энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх тал дээр нэлээд туршлагажсан.

Би бараг өдөр бүр л энэ мэргэжлийг эзэмшсэндээ, эзэн нь болж байгаадаа баяртай, бахархалтай байдаг. Төгсөөд л Төв аймгийн Сэргэлэн суманд хуваарилагдсан. Түүнээс хойш Баянцогт, Заамар, Зуунмод, Эрдэнэ, Лүн, Архуст гэх сумдад хэсгийн төлөөлөгчийн ажлыг нийт 15 жил хийж өнөөдрийг хүртэл Төв аймагтаа л ажиллаж, амьдарч байна. Хүн ер нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж чадвал өдөр бүр л бахархах сэтгэл төрнө гэж боддог. Цагдаа гэх нэр хүндийг сэвтээхгүйн төлөө өдөр бүр хамгийн сайнаар ажиллахыг хичээдэг дээ.

-Төв аймгийн Эрдэнэ сум дахь Цагдаагийн тасаг нь хэр олон хэсэг нэгжийг хариуцаж ажилладаг вэ?

-Цагдаагийн хэсэг байж байгаад 2018 оны гуравдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “тасаг” болон өргөжсөн. Зүүн талын Мөнгөн морьт, Ар хуст, Эрдэнэ гэх сумдыг хариуцсан тасагтай болсон. Тасгийн дарга, эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, замын байцаагч, цагдаа, олон нийтийн цагдаа, сумдын хэсгийн төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тасагтай болсноор дуудлага, мэдээлэл дээр түргэн шуурхай очиж, хэргийн газрын үзлэгийг хийх болсон.

-Эрдэнэ сумын Цагдаагийн тасгаас энэ онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд юу байв?

-Энэ оны хувьд Эрдэнэ сумын Цагдаагийн тасгаас иргэд, олон нийт, аж ахуйн нэгж рүү чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлээд явж байна. Цагдаагийн байгууллагаас улс орон даяар зохион байгуулж буй аян, нэгдсэн арга хэмжээнд хамгийн их идэвхтэй хамрагддаг сумдын нэг бол Эрдэнэ сум юм.

Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “Хуулиа дээдэлье” тэмцээн, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор “Сэрэмжлэн нэгдье” нэгдсэн арга хэмжээ, хамгийн сүүлд жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, орон нутгийн замд үйлдэгдэх ослыг бууруулах зорилготой “Яараад яахав дээ” хэсэгчилсэн аяныг сумын хэмжээнд зохион байгууллаа. Манай сумын хувьд зүүн гурван аймгийг холбосон авто зам сумын дундуур дайран өнгөрдөг болохоор “Яараад яахав дээ” аяны мэдээлэх самбар, хурд сааруулагчийг байрлуулж, жолооч нарт мэдээлэл өгөх ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус аяны хувьд цаг үеэ олсон, иргэдэд их хэрэгтэй аян болсон гэж харж байгаа.

Үүнээс гадна хөдөө орон нутагт малын хулгайн гэмт хэрэг их гардаг тул “Туслах малчин” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Мал ихтэй малчдын хувьд туслах малчин авч ажиллуулдаг. Харин тэдгээр туслах малчны зарим нь гэмт хэрэг үйлдэх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс бид туслах малчдыг бүртгэж, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж ажилласан. Манай тасгийн хувьд энэ мэт иргэд, олон нийт рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх зорилготой олон ажлыг хийдэг. Түүнчлэн манай суманд аялал жуулчлалын олон компани үйл ажиллагаа явуулдаг болохоор тэдэнд хамгаалалтын алба, камертай болгох үүрэг чиглэлийг өгч, эхнээсээ ажил хэрэг болгоод явж байна.

-Таны хувьд энэ албанд зүтгээд багагүй хугацааг өнгөрүүлжээ. Залуу алба хаагчдадаа хандаж хэлэх үг бий юү?

-Цагдаа хүний бахархал бол эх орон, ард түмнийхээ төлөө чин шударгаар зүтгэж ажиллаж байдагт оршдог гэж боддог. Хэдий чөлөөт цаг бага ч гэсэн залуучууд өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй. Мөн хамгийн гол нь цагдаагийн алба хаагч ёс суртахуун, хүнлэг байх зарчмыг л мөрдлөг болгон ажиллаж чадвал энэ албаны үр өгөөж, буян заяа та бүхний амьдралд ч бас ирэх болно. Цагдаагийн алба бол хүний хүсэл, итгэл, сэтгэлээр хийдэг ажил гэдгийг сайн ажиллаж буй энэ олон мянган алба хаагчаас харж болно.

-Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу. Таны ажлыг хэр их ойлгож дэмждэг вэ?

-Цагдаа хүний гэргий байна гэдэг жирийн хүний эхнэртэй адилгүй. Их тэвчээр ухаан шаарддаг юм шиг. Миний ханийн хувьд миний мэргэжлийг байнга ойлгож, өдий болтол миний ард байнга л хүч өгч байдаг. Миний хань СУИС-ийг төгссөн. Бид оюутан байхаасаа л үерхэж, одоо гурван хөөрхөн охины аав, ээж болсон байна. Эхнэр маань Эрдэнэ суманд Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалтай. Ханийн минь хатан ухаан намайг, миний гэр бүлийг өдий зэрэгтэй авч яваа гэж хэлж болно доо. Би чинь анх сургууль төгсөөд л шууд хөдөө орон нутагт ажилласан хүн.

Тэгэхэд намайг дагаад л хэцүүг хэцүү гэлгүй, хатууг хатуу гэлгүй хамт байсан. Энэ дашрамд ханьдаа, хөөрхөн охиддоо хайртай шүү гэж хэлье.

-Цагдаагийн байгууллагын түүхт 98 жил, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойд зориулан хамт олондоо мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Би цагдаагийн байгууллагын нэг эд эс нь болж ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэж байгаадаа үргэлж баяртай байдаг. Энэ албаараа маш их бахархдаг. Ингээд Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой, Монгол цагдаагийн баярын 98 жилийн ойн баярын мэндийг цагдаагийн байгууллагын ахмадууд, дарга нар, мөр зэрэгцэн зүтгэж буй нийт алба хаагчдадаа хүргэе. Монгол төрийн цагдаагийн сүлд хийморь, цог жавхаа үүрд мандан бадрах болтугай.

Ц.НЯМ

Categories
мэдээ нийгэм

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын 5 дугаар заалт, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 23 дугаар тэмдэглэлийн 4 дэх заалт, Засгийн газрын 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэлийн 6 дахь заалтыг үндэслэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ-ын хамтарсан удирдамжын дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсгээс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр МХЕГ-ын хурлын танхимд нийт 80 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан хяналт шалгалтыг хэрхэн хийх, шалгалтын шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл хийсэн. Хяналт шалгалтыг Нийслэл хот, орон нутгуудад 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хийж эхэллээ. Үүнээс гадна Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг мах, махан бүтээгдэхүүний 410 үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавруудыг өгсөн бөгөөд хэрэгжилтэд хяналт тавих гүйцэтгэлийн шалгалтыг энэ оны 09 дүгээр сард хийхээр төлөвлөөд байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн төслийн саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг ирэх сарын 9-нөөр тогтоов.

УИХ-ын нэр бүхий 62 гишүүний гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүлсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг судалж, боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай боллоо. Иймд одоо хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг ирэх сарын сарын 05-ныг хүртэл байхаар тогтоолын төсөл тусгасан ч байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд ирэх сарын 9-нөөр тогтоох санал гаргаж, дэмжсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат нарын гишүүд асуулт асуун тайлбар авч, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ирэх сарын 9-нийг хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчийн саналаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой эсэхийг тодруулсан юм. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариултдаа, нэг үзэл баримтлалтай төслийг бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хуулиар хориглосон байдаг. Хоёр хуулийг зэрэг хэлэлцэж болохгүй учраас одоо хэлэлцэж буй Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр Ерөнхийлөгчийн саналыг тусгаж, нэгтгэхэд ажлын баг, дэд багууд ажиллана гэв. Мөн тэрээр Энэ процессыг ил тод байлгаж, улс төрийн нам, иргэдийн оролцоо нийгмийн зөвшилцлийг хангах хуулийн заалттай байдгыг хэллээ.

Ийнхүү санал хураахад гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, баталлаа.

Дараа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төслийн саналыг зөвшилцөх “Ажлын баг байгуулах” тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, Ажлын багийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалж, орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилохоор тусгажээ. Гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нарыг оруулсан байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дээрх тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Game of Thrones” цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ

Телевизийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг Эмми шагналд “Game of Thrones” цуврал 32 төрлөөр нэр дэвшиж дээд амжилт тогтоов. HBO сувгийн бүтээл болох “Хаан ширээний тоглоом” энэ жилийн шагналд шилдэг драмын цуврал, гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин (Кит Хэрингтон), эмэгтэй жүжигчин (Эмили Кларк), шилдэг туслах дүр зэрэг төрөлд нэр дэвшиж байгаа юм. 2016 онд “Game of Thrones” 38 шагнал хүртэж Эммигийн түүхэнд дээд амжилт тогтоож байв. Энэ жил “The Marvelous Mrs. Maisel” цуврал хорин төрөлд нэр дэвшсэн бол “Чернобыль” 19 төрлөөр өрсөлдөх болжээ. Эммигийн шагнал гардуулах ёслол ирэх есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Маргааш буюу 2019 оны долоодугаар сарын 19-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУББ, Шижирбаатар /дэлгүүр/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэгдулаан ХХК-ууд, Иргэн Бумбаа /дэлгүүр/, Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

⏱ 11:00-18:00 цагт: 17-р хороо Зүрх уул, Баянхайрханы 3-8-р гудамжууд, МОНЦАМЭ зуслан болон эдгээрийн ойр орчмоор

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

⏱ 10:30-16:00 цагт: 3-р хороо Жэй Эф Ай инженер корпорац

⏱ 11:00-16:00 цагт: 20-р хороо Суурь компани, Сан индустраль, Хонда, Вагнер Ази ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-16:00 цагт: 3-р хороо Гурвалжингийн гүүр болон ойр орчмоор

ТӨВ АЙМАГ

⏱ 10:00-18:00 цагт: Баяндэлгэр сумын Хөндлөнгийн 5-23-р гудамжууд


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Categories
мэдээ нийгэм

Найман ширхэг алтан гулдмай хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

Долоодугаар сарын 8-ны өдөр Франц Улсын иргэн Т.M-ыг Улаанбаатар-Бээжингийн чиглэлд онгоцоор зорчих гэж байхад нь саатуулжээ. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тэрбээр 999,9 сорцтой найман ширхэг /алт гэх/ эд зүйлийг гар тээш болон зөөврийн компьютерын цүнхэндээ тараан хийн, гаальд мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Малыг амьдаар нь экспортлох ашиг нүүрсний араас жагсана

Монгол Улсын төсөвт даацтай хөрөнгө оруулдаг салбар нь уул уурхай гэдгийг бид мэднэ. Тэр дундаа нүүрсний олборлолт, экспорт хамгийн их татвар, хураамжийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Тэгвэл нүүрснээс ч дутахааргүй хөрөнгө оруулалттай, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн чухал шийдвэр бол малыг амьдаар нь экспортлох явдал болоод байна.

Уул уурхайн баялаг бол шавхагддаг баялаг. Харин мал аж ахуйн салбар бол монголчуудын өнө удаан жил эрхэлж ирсэн, нөхөн сэргээгддэг баялаг юм. Харин энэ баялгаа экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын шийдвэр хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хөндсөн учраас л өнгөрсөн хугацаанд “Буянт малаа хятадуудын хоол болгохгүй. Энэ бол Хятад улсын манай улсыг эзлэх стратеги” гэх мэтээр олон нийтэд буруу, зөрүү ойлголт төрүүлэхийг оролдов. Үнэндээ Монгол Улсад ашигтай шийдвэр гэдгийг төр засгийн хүрээнд, бизнесийнхэн, малчдын хүрээнд ч хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Малыг амьдаар экспортлохтой холбоотой гурван удаагийн тогтоолыг Засгийн газраас баталжээ. Тодруулбал, 2017 онд 142, 284, 2018 оны 318 дугаар тогтоолыг тус тус баталсан байдаг аж. Эдгээр тогтоолуудад малыг амьдаар нь экспортлохтой холбоотой хорио цээрийн бүс байгуулах, Монгол, Хятадын мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хамгийн сүүлд Засгийн газрын 318 дугаар тогтоолд үржлийн бус бог мал буюу нөөцийн 20 хүрэхгүй хувийг амьдаар гаргана гэж тусгасан байдаг.

Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд чамгүй бүтээн байгуулалт эхлүүлсэн байдаг юм байна. Мал экспортлох эрх авсан “Болор гантиг” компани сонгон шалгаруулалтаар хорио цээрийн бүс байгуулах 600 га газрыг 2.1 тэрбум төгрөгөөр авчээ. Америк, Хятадын хөрөнгө оруулалттай “Бийт Монгол” компани тус бүсэд 400 сая юань буюу 65 сая ам.дорлларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Энэ хүрээнд албаны томоохон уулзалт, хэлэлцээр, харилцан гарын үсэг зурах арга хэмжээнүүд ч зохион байгуулагджээ. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард Хорио цээрийн бүс байгуулах шаардлагад хоёр улсын холбогдох байгууллагын удирдлагууд гарын үсэг зуржээ. Тэгвэл малыг амьдаар экспортлох нь Монгол Улсад ямар ашгийг өгөх вэ?

Монгол Улс 2017 онд 66.7 сая толгой мал тоолуулсан. Үүний 30 сая нь хонь, 27.5 сая нь ямаа, 3.9 сая нь нь үхэр 3.5 сая адуу, мөн 478 мянган тооны тэмээтэй гэсэн статистик гарч байв. Яг энэ тоон мэдээллээр мэргэжлийн байгууллагууд дүгнэхдээ Монгол орны бэлчээрийн даац 75 хувиар хэтэрлээ гэж мэдэгдсэн. Тэгвэл дараа жил нь буюу 2018 онд Монгол Улс 20.1 сая төл хүлээн авсан. Бэлчээрийн даац яаж нэмэгдсэнийг тайлбарлахад илүүц биз. Энэхүү буянт сүргээсээ монголчууд жилд дунджаар 10 сая толгой малыг хүнсэндээ хэрэглэдэг. 52 мянган тонн махыг БНХАУ руу, 20 мянган тонн махыг ОХУ, Иран зэрэг бусад улс орон руу экспортолдог. Гадагшаа экспортолсон махыг амьдын толгойд шилжүүлбэл 3.5 сая толгой мал болдог аж. Ингээд бодоход Монгол Улс жилд 13.5 сая малыг хүнсэнд хэрэглэж, экспортолж гаргаж байна. Жилд хүлээн авдаг төлийн тоотой харьцуулбал, 6.5 сая мал эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр үлддэг гэсэн тооцоо гарч байгаа юм.

Уг нь Монгол Улс 1990 оны үед 25 сая толгой малтай байхдаа экспортын хэмжээ өнөөгийнхөөс хавьгүй илүү байсан судалгаа байна. Тухайн үед гадаадад 241 мянган тонн мах гаргадаг байж. Тоо толгойд шилүүлбэл энэ нь 10 сая толгой мал болж байна. Харин 20 жилийн дараах статистик малын тоо толгой бараг гурав дахин нэмэгдсэн ч экспортын хэмжээ гурав дахин буурсан үзүүлэлт гарч байгаа юм. Үүнээс харахад дотоодын хэрэглээ өсч, мал аж ахуйн түүхий эдийн боловсруулалт нэмэгдсэн гэвэл худлаа. Махны үнэ тэнгэрт хадаж, малчдын гар дээрх түүхий эд үнэгүй хэвээрээ л байгаа.

Мал амьдаар гаргах шийдвэр ёсоор бол үржлийн бус бог малыг шилж сонгохгүй гэсэн шаардлага тавигдаж байгаа юм билээ. Хорио цээрийн дэглэмийн бүсэд малаа 45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, тэжээж тарга тэвээрэг авсны дараа хилээр гаргах шаардлагыг Хятадын талаас тавьж байгаа аж. Энэ нь ч монголчуудад ашигтай гэлцэж байна.

Хорио цээрийн дэглэмийн бүсийг олон улсын “OEI” стандартын дагуу эрсдэлийн үнэлгээ хийхэд хамгийн тайван бүс гэж үнэлжээ. Тус бүс газарт нэг хонь өдөрт 1780 төгрөгийн өвс, тариа, эмчилгээ, ариутгал хийгдэж, үүн дээр үйл ажиллагааны зардал нэмэгдээд 3200 төгрөгийн зардал гарах тооцоо хийжээ. 45 хоногийн хугацаанд хилээр гаргах малыг ингэж тэжээх тэжээл, өвс, царгас, овьёосынхоо 70 хувийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс хангах юм байна. Харин вандуй, эрдэнэ шиш зэргийг ОХУ-аас, эрдэс шим тэжээлийг БНХАУ-аас хангахаар төлөвлөжээ.

Үнэндээ БНХАУ-ыг махаар хангах хангалттай нөөц Өмнөд Монголд бий. Өмнөд Монгол 140 сая толгой малтай. Тиймдээ ч БНХАУ-ын Засгийн газраас Өмнөд Монголын эрх ашгийг бодож, Монголоос экспортолсон мал, махыг Бээжин, Өмнөд Монголоос дотогш Хятадын гүн рүү нэвтрүүлэхийг хориглосон юм билээ.

Манай улсад махны 80 орчим үйлдвэр бүртгэлтэй байдаг. Үүний 40 орчим нь үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг юм байна. Гэхдээ үүнээс тун цөөхөн нь зориулалтын үйл ажиллагаа эрхэлдэг гэж эх сурвалжууд хэлж байна. Нэг үгээр манай махны үйлдвэрүүд хамгийн их ашиг сонирхолтой, малчдын гар дээрээс хамгийн хямдаар авч хэрэглэгчдэд хамгийн өндөр үнээр хүргэх ченж ажиллагаа тогтвортой байх нь тэдэнд хамгийн ашигтай байдаг гэж энэ чиглэлийн бизнесийг гадарладаг хүмүүс өөр зуураа ярилцдаг. Гадаад руу мал, махны экспортыг нэмэгдүүлээд эхэлбэл ашиг орлого нь буурах энгийн логик харагдаж байгаа учраас л эсэргүүцэх шалтгаан болж байна гэж мэргэжлийн хүмүүс ярьж байгаа юм. Магадгүй тийм ч байж мэдэх. Гагцхүү тэд 60 сая толгой малтай монголчуудад хямд үнэтэй мах хэрэглүүлье гэж ганц удаа уриалга гаргаагүй хэрнээ гадагшаа гаргаж ашиг олъё гэхэд хамгийн түрүүнд эсэргүүцэж байгаа улс гэдгийг нийт олноороо харж байна.

Ямар сайндаа л малыг тогонд цохиулж гаргаж байгааг зүй бус хэмээн мэдэгдэж байх вэ дээ. Уг нь энэ аргыг олон улсад нэвтэрсэн шилдэг арга гэж үздэг юм билээ. Эсрэгээрээ бидний малаа муулдаг аргыг мал, амьтан зовоосон бүдүүлэг хуучны арга гэж дэлхий нийт хардаг нь нүдэн дээр ил байгаа нь л үнэн.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийг нэг нам өөрчилдөг түүх хаана ч байхгүй

УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганаар Ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын тогтолцооны төслийг хэлэлцэж байна. АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудалд оролцохгүй байсан. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг дэмжих үүднээс оролцоно гэдгээ мэдэгдэн, хуралдаанд сууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Үндсэн хуулийг нэг нам өөрчилдөг түүх хаана ч байхгүй. Зөвшилцөхгүй байна.Ерөнхийлөгчийн болон парламентын сөрөг хүчний саналыг аваагүй. ҮХЦ-ээс сөрөг санал ирсэн гэсэн. Түүнийг ил болгоогүй. Субъектийн оролцоог нэмэх хэрэгтэй” гэв. Уг асуудалтай холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгөв. Тэрбээр, “Зөвшилцөхгүй байна. Нэг нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гэдэгт хариулт өгье. 2017, 2018 онд Ерөнхийлөгчид санал авахаар хандсан ч хуулийн хугацаа 30 хоногтоо багтааж санал ирүүлээгүй. Тийм болохоор зургаадугаар сарын 6-нд хуулийн төслөө өргөн барьсан. Энэ асуудлыг гуйвуулахгүй байхыг хүсье” гэв.