Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Өлийн хөтөл” гэдэг газарт өчигдөр орой 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т байрлах тус газарт долоодугаар сарын 18-ны 23:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 00:00 мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу Төв аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцогт сумын Засаг даргын орлогч Н.Мөнхбаяр, Баянхангай сумын Засаг дарга Б.Отгон-Эрдэнэ, Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Нямсүрэн нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Month: July 2019
Өвчтөн 61 настай А.Д нь зүүн бөөрний хорт хавдартай гэж оношлогджээ. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт энэ сарын 17-д ЕМА дор дурангаар өвчтөний зүүн бөөрийг авах мэс заслыг амжилттай хийлээ.
Тус мэс заслыг орон нутагт анх удаа хийж байгаа бөгөөд өвчтөн урьдчилан сэргийлэх багцын үзлэгээр анх оношлогдон ийнхүү мэс засалд орсон байна.
Өнгөрсөн сарын 8-нд “Өнөр бүл” хүүхдийн төвийн барилгад гал гарсан. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, амьдрах нөхцөлийг нь сайжруулах, засвар хийхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Мөн өчигдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.
-“Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлбөр”-ийг батлав. Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан мэргэшүүлэх багц сургалт, “иргэнийг төрийн албанд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтыг тус тус батлагдсан агуулга, хөтөлбөрийн дагуу Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага буюу Удирдлагын академи хариуцан зохион байгуулна” гэж тусгасан байна.
-2019 оны 06 дугаар сарын 28-30-ны өдөр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшинд даалгав.
-“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив. Гарын үсэг зурах эрхийг сайд Д.Цогтбаатарт олгов.
-Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжив. Хөрөнгийг дэд бүтэц, хотын усан хангамж, бохир ус, хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна. Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд захирамж гарган хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох юм.
Чусонь Их Сургууль “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” (төслийн ахлагч Ким Жинь Хый)-өөс өнгөрсөн 6-р сарын 27, 28-ны өдрүүдэд Рамада зочид буудлын хурлын танхимд өрхийн эмнэлгийн гэрээр сувилахуйн үйлчилгээ үзүүлдэг 52 сувилагчийг хамруулсан сувилагч нарт зориулсан ‘Хорт хавдартай өвчтөнийг сувилахуй” сувилгааны чадварыг сайжруулах сургалт, уулзалтыг зохион байгуулав.
Энэ удаагийн сургалтын хөтөлбөр нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Боловсролын яам, Солонгосын судалгааны хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн нэг хэсэг бөгөөд гэр бүлийн асаргаанд байдаг хорт хавдартай өвчтөнийг асрахад дэмжлэг үзүүлэх үүднээс гэрээр хорт хавдартай өвчтөнд сувилахуйн үйлчилгээ үзүүлдэг сувилагч нарын ур чадварыг сайжруулах зорилготой юм.
Сургалтад Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн дэд тэргүүн Т. Отгонцэцэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ц. Сонгиносүрэн, МҮИС-ийн Сувилахуйн тэхимийн багш нар (Э. Сувд-Эрдэнэ, Б. Болорчимэг, Э. Оюун-Эрдэнэ), “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн профессор багш нар (Ким Жинь Хый, Ким Хёнь Ре), Жоннам Их Сургуулийн сувилахуйн сургуулийн профессор Чэ Дог Хый, Гёнсан Их Сургуулийн сувилахуйн сургуулийн профессор Со Минь Жон нар оролцлоо.
Гэр бүлийн асаргаанд байдаг хорт хавдартай өвчтөнийг асрахад дэмжлэг үзүүлэх үүднээс гэрээр хорт хавдартай өвчтөнд сувилахуйн үйлчилгээ үзүүлдэг сувилагч нарын ур чадварыг бэхжүүлэх сургалт нь
△ Монголын хорт хавдартай өвчтөний байдал, холбогдох хууль тогтоомж, бодлого
△ Гэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагч нарын үүрэг ба хэтийн төлөв
△ Хорт хавдартай өвчтөний өвдөлт болон шинжменежемент
△ Хорт хавдартай өвчтөний сэтгэцийн эрүүл мэнд болон харилцаа гэсэн сэдвүүдээс бүрдсэн.
Мөн дараа өдөр нь Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо “Буянт манал” өрхийн эмнэлэг, Баянгол дүүргийн 8-р хороо “Аминжаргалан” өрхийн эмнэлэг өрхийн эмнэлгээр зочилж сургалтанд хамрагдсан сувилагч нартай ажлын байранд нь уулзаж гэрээр хорт хавдартай өвчтөнд үзүүлж буй сувилахуйн тусламж үйлчилгээ болон тулгарч буй бэрхшээлүүдийн талаар санал бодлыг нь сонсох уулзалт хийлээ.
Энэ удаагийн сургалтанд хамрагдсан МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч Э.Сувд-Эрдэнэ
“Энэ удаагийн сургалт нь гэрээр сувилахуйн үйлчилгээ авч буй хорт хавдартай өвчтөний нөхцөл байдлыг ойлгох, гэрээр сувилахуйн үйлчилгээ үзүүлж буй сувилагч нарын үүрэг болон гэрээр асаргаа сувилагааг явуулах аргуудын талаар суралцсан сайхан цаг байлаа. Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулахад хүчин зүтгэсэн бүхий л хүмүүст баярласан талархсанаа илэрхийлье” хэмээн өөрийн сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Сургалтын гардан зохион байгуулсан Ким Хёнь Ре профессор (Чусонь Их Сургууль Сувилахуйн тэнхим) “Энэ удаагийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээг авч буй хорт хавдартай өвчтөний сувилгааны нөхцөл байдал сайжирч, өвчтөн болон түүний гэр бүлийхэнд тулгарч буй хүнд хэцүү асуудлыг бага боловч хөнгөлж, гэрээр хорт хавдартай өвчтөнд сувилахуйн үйлчилгээ үзүүлж буй сувилагч нарын ур чадварыг нэмэгдүүлэхэд тус нэмэр болоосой хэмээн хүсэж байна” гэж өөрийн сэтгэгдлээсээ хуваалцлаа.
ЖДҮХ сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах үйл ажиллагаа өнгөрсөн зургадугаар сарын 10-нд дууссан. Зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны банкаар дамжуулан зээлдүүлэх төслийн сонгон шалгаруулалтын урьдчилсан судалгааны шат дуусаж, өчигдөр Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо. Энэ шатанд нийт 47 аж ахуйн нэгжийн төсөл 13,5 тэрбум төгрөгийн арилжааны банкаар дамжин санхүүжигдэх санхүүжилтийн төлөө өрсөлдөж байна.
Төслийн зээл ХААН, Хас, Төрийн банкуудаар олгогдоно. ХХААХҮЯ эдгээр банкуудтай зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээ хийж байна . Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1,411 иргэн аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ЖДҮХ санд ирүүлснээс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн 2-р шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжээд байна /376 аж ахуйн нэгж, 158 иргэн/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу арилжааны банкаар дамжуулан олгох 300.0 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээлийн багцад хүсэлт ирүүлж, иж бүрдлийн шаардлага хангасан 65 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг урьдчилсан шатанд судалж 70-аас дээш оноо авсан нийт 47 төслийн 35.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжсэн байна.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллав. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 74 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 2018-2019 он дамжин баригдаж байгаа юм. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилга барьж буй газар нь намагтай учраас бага зэргийн суулт өгчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ асуудлыг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагуудыг оролцуулан энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзлээ. 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг “Грийн ресурс констракшн” ХХК гүйцэтгэж байна.
“Чингэлтэй дүүрэгт он дамжсан 13, 2019 оны төсөвт тусгасан есөн барилгын ажил явагдаж байна. Он дамжин хийгдэж буй барилгууд дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Он дамжин хийгдэж байгаа ажлуудаас энэ хичээлийн жил эхлэхээс өмнө 10 ажлыг нь хүлээлгэн өгнө” хэмээн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль ярилаа.
Үүний дараа тус дүүргийн 17 дугаар хорооны 103 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Уг өргөтгөлийн барилгын ажил мөн он дамжин хийгдэж буй юм. Барилгын ажлын нийт өртөг 1.5 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээр “Глобал рост” ХХК ажиллаж байна. “Өнөөдрийн байдлаар барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй. Төлөвлөгөөт хугацаанаасаа бага зэрэг хоцрогдолтой байгаа ч ирэх сарын 20-нд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгнө. Уг өргөтгөлийн барилгын тендерийг зарлахдаа бохирын асуудлыг тусгаж өгөөгүй. Тиймээс бохирын асуудлыг шийдвэрлэхийн тулд дахин 270 сая төгрөг шаардлагатай” хэмээн “Глобал рост” ХХК-ийн удирдлагууд хэлж байв. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа холбогдох албан тушаалтнуудад энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарахыг үүрэг болгов.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “2016-2020 оны Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэх, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн боловсролын салбарт бүтээн байгуулалтын 182 төсөл хэрэгжиж байна. Үүнээс энэ онд 73 цэцэрлэг, 30 сургуулийн барилга шинээр ашиглалтад орно. Өнөөдрийн тухайд Чингэлтэй дүүргийн хэмжээнд боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцаж, зарим асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. Компаниудын барилгын гүйцэтгэл харилцан адилгүй байна. Барилгын ажлын явц 50-70 хувьтай байна” хэмээв.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Хараа голтой ойрхон оршин суудаг Дархан сумын 2,3 дугаар багийн 28 айл өрхийн 112 иргэн, Хараа голын ай сав газраар амарч, зугаалж явсан 68 иргэн нийт 180 иргэнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгууллаа.
Дээрх ажлын явцад иргэн “Б” гэр бүлийн хамтаар Хараа голын эрэгт амарч байсан ба ахуйн хэрэглээний газын баллоны галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гал алдсан байсныг газар дээр нь унтрааж хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж аюулгүй болгов.
Мөн Хараа голын эрэгт согтуу унтаж байсан гурван иргэнийг усны осол болон гэмт халдлагад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж тус багийн олон нийтийн цагдаад хүлээлгэн өгч ажиллалаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Казахстан улсын Нур-Султан хотод яг одоо явагдаж буй пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ.
Тэрбээр 247 кг-ийн амжилтаараа дэлхийн рекордыг шинэчилсэн байна.
Нийслэл хотод өнөөдрийн байдлаар усархаг аадар бороо үргэлжлэн орсонтой холбоотойгоор Геодези, Усны барилга байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудад долоон бригад гарган усыг соруулах ажлыг шуурхай гүйцэтгэж байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул тус газраас ус соруулах ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлнэ.
БНСУ-ын Чусонь Их Сургууль болон Монголын Үндэсний Их Сургуулийн хамтран явуулж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” (Төслийн ахлагч Ким Жинь Хый)-өөс өнгөрсөн 6-р сарын 30-аас 7-р сарын 5-н хүртэл нийт 5 өдрийн турш Дундговь аймгийн төв Мандалговь хотод орон нутгийн иргэдэд зориулан “Бодисын солилцооны хам шинж”-ээс урьдчилан сэргийлэх шинжилгээ зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, Өсвөр насныханд зориулан “Бэлгийн боловсрол олгох сургалт” “Эрүүл тэндийн боловсрол олгох сургалт болон ”Хорт хавдраас урьдчилан сэргийлэх компанит ажлыг Олон улсын нийгмийн эрүүл мэндийн удирдлага” хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгууллаа. Энэ ажилд Чусонь Их Сургуулийн сувилахуйн тэнхимийн 8 оюутан, МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн 4 оюутан, төслийн ахлагч Ким Жинь Хый, Чусонь Их Сургуулийн сувилахуйн тэнхимийн профессор Юү Жэ Юун болон МҮИС-ийн сувилахуйн багш нар болон эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ удаагийн “Олон улсын нийгмийн эрүүл мэндийн удирдлага” хөтөлбөр нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Боловсролын Яам, Солонгосын судалгааны хүрээлэнгийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн нэг хэсэг юм. Энэхүү хөтөлбөр нь хамтран төсөл хэрэгжүүлж буй МҮИС-ийн сувилахуйн тэнхимийн оюутнууд болон Чусонь Их Сургуулийн сувилахуйн тэнхимийн оюутнуудын “Олон улсын нийгмийн эрүүл мэнд”-д үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сувилахуйн удирдлага манлайллын чадварыг батжуулах үүднээс зохион байгуулагдлаа.
Сайн дурын баг нь иргэд тус бүрт тохирсон эрүүл мэндийн боловсрол олгохын тулд холестрол хэмжигч, Inbady аппарат зэргийг ашиглан газар дээр нь шинжилгээний хариуг өгч байсан нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил боллоо.
Мөн орон нутагт амьдарч буй өсвөр насны сурагчдад “Бэлгийн боловсрол олгох сургалт”-ыг зохион байгуулав. Сургалтыг △ Аюулгүй бэлгийн харилцаа △ Амны хөндийн эрүүл мэнд зэрэг чиглэлээр явуулав.