Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу орон сууцны хороолол, хотхоны дунд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгдөн батлагдсан боловч өнөөг хүртэл баригдаагүй байгаа байршлын газар эзэмших эрхийг нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа. Захирамжид “Орон сууцны хороолол, хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, суурьшлын бүс, гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу шинээр барихаар төлөвлөгдөх сургууль, цэцэрлэгийн газрыг хороолол, хотхоны барилга угсралтын ажил эхлэхээс өмнө нийслэлийн Боловсролын газрын нэр дээр шилжүүлэх ажлыг 2019 оны долдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай” гэжээ. Мөн холбогдох хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийн дагуу сургууль, цэцэрлэгийн барилгыг төлөвлөн, хэрэгжилтийг чанд мөрдөж, төлөвлөлтийг өөрчлөн батлахгүй байхыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт, шилжүүлсэн газар, баригдсан сургууль, цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэн, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус үүрэг болгосон байна. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэл, үр дүнг тухай бүрт танилцуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай нарт даалгалаа.
Month: July 2019
Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан юм. Тэрбээр “Нийслэлийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын ажлын хүрээнд дөрвөн чиглэлээр 31 үйл ажиллагааг төлөвлөгөө боловсруулан хийж хэрэгжүүллээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр “Жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг боловсруулан гаргаж, дүүргүүдэд хэрэгжүүлсэн. Сарын аяны хугацаанд жирэмсний хяналт 0.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. “Иргэдийн санал хүсэлтийг сонсох өдөр”-ийг эрүүл мэндийн байгууллага бүр зохион байгуулж, тусламж, үйлчилгээг сайжруулахад тусган ажиллав. Мөн “Өнөөдөр Өрхийн эрүүл мэндийн төвд” хөтөлбөр хэрэгжүүллээ. Сонгогдсон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлийн эмч нар 600 хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгснөөс гадна өрхийн эмч нарт ажлын байрны сургалт хийсэн нь иргэдээс өндөр үнэлгээ авлаа. Түүнчлэн “Хамтдаа суралцъя” хөдөлгөөнийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад өрнүүлэх ажлын хүрээнд найман дүүргийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эмч нарыг “Өсвөр үеийнхэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх арга барилд сургах” дадлага сургалтад хамруулсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн В,С вирусийн эрт илрүүлгийн шинжилгээнд гадаад хяналтыг 122 өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хийсэн. Эхний хагас жилийн байдлаар 58 260 хүн илрүүлэг шинжилгээнд, 21 548 хүн вирусийн идэвхжил тоолох шинжилгээнд ороод байна” гэв. Мөн нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд үр дүнтэй байгаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явна гэдгээ хэлсэн юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барих болон урсгал засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг графикт хугацаанаас өмнө дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах, Сургууль, цэцэрлэгийн орчимд авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдэгүүдийг байрлуулах ажлуудыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгуулагуудын орчны тохижилт, иргэдийн аюулгүй, саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг орчмын явган хүний зам, авто машины орц гарц, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж, үр дүнг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахын зэрэгцээ “Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай“ А/503 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажиллах, Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд бүх шатандаа хэрэгжүүлж ажиллахыг онцгойлон анхааруулж, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгасан юм.
Нийслэлийн 380 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, 380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Бүтээлч ажлын төлөвлөгөөний хүрээнд хотын хөгжлийн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой ах дүү болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран “Ulaanbaatar international day 380” арга хэмжээ, нийслэл нүүдлэн суурьшиж байсан газруудад босгосон гэрэлт хөшөөг сэргээн засварлах “Хүрээ нүүдэл” аялал, “Богдын хүрээнээс орчин үеийн Улаанбаатар хүртэл” сэдэвт хотын түүхийн уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг хэд хэдэн бүтээлч ажлуудыг ойн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн “Залуусын хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж хотын соёлыг төлөвшүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хорь гаруй, “Бүтээлч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж бизнесийн орчинг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлээр арван бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг ирэх сарын 5-нд цахимаар бүртгэх юм байна. Та цахим бүртгэлийн дугаар олгох сисmем http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлэх боломжтой юм. Систем 2019 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 8:00 цагт нээгдэж, 17:00 цагт хаагдана.
Бүртгүүлэх явц:
- Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу таны бичиг баримтыг тулгаж шалгахыг анхаарна уу.
- Гар утас болон компьютерээс нэвтрэх боломжтой.
- Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй.
- Системд бүртгүүлэх загвар, зөвлөмжийг холбогдох мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
- Системийн цонхонд “Та бүртгэгдлээ” гарч ирэхэд таны оршин суугаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, цаг минут гарч ирэх тул заасан хугацаанд бүртгүүлнэ. Хоцорсон тохиолдолд дугаар хүчингүй болох тул хариуцлагатай хандана уу.
- Та бүртгүүлж амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой.
НИЙСЛЭЛИЙН 6 ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЦАХИМААР БҮРТГЭГДЭЖ ДУГААР АВСАН ИРГЭДИЙГ 2019 ОНЫ 8 ДУГААР САРЫН 6, 7-НЫ ӨДРҮҮДЭД 8;00-12;00, 13;00-17;00 ЦАГИЙН ХООРОНД БҮРТГЭНЭ.
- Бүртгүүлэгч нь өөрийн биеэр ирнэ.
- Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ.
А. Иргэний үнэмлэх ба хуулбарын хамт /үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэнэ/
Б. 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй байх/
В. Бүртгэлийн хураамж 24 ам доллар Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
а.18-аас 39 настай байх (1979 оны 8-р сарын 7-ноос 2001 оны 8-р сарын 06- ны өдрийн хооронд төрсөн байх)
б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
в. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
г. Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
д. Өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
е. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5-аас дээш ажиллаагүй байх
Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 202 тоот Холбогдох утасны дугаар: 70109008, 70002274
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Тэрбээр “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22 223 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1199 нэгж буюу 5.7 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй 622 үйлдэл бүртгэгдсэн нь 101 нэгж буюу 19.4 хувиар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 75 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарлаа. Үндэсний их баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй нийт 9863 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 128 нэгж буюу 1.3 хувиар, гэмт хэргийн шинжтэй 269 үйлдэл бүртгэгдсэн нь 19 нэгж буюу 7.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан баярын нээлт, хаалт, хүчит бөхийн барилдаан, түрүүлсэн сур, шагайн харваачид, хурдан морьд, унаач хүүхэд, хүчит бөхчүүдэд цол, шагнал гардуулах, Төрийн есөн хөлт цагаан тугийн залах, буцах үед 28 байгууллагын 1070 алба хаагч, 200 олон нийтийн цагдаа, 40 оюутан цагдаа батлагдсан төлөвлөгөөний дагуу “Шуурхай штаб”-ыг байгуулан ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт төөрсөн хүүхдэд шаардлагатай тусламж үзүүлэх зорилгоор “Хүүхдийн түр хамгаалах асар”-ыг байгуулан ажиллахад Хүй долоон худагт 32, Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 40, Сүхбаатарын талбайд 27, нийт 2-13 насны 99 хүүхэд төөрч ирснийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өглөө. Баяр, амралтын өдрүүдэд “Эмзэг цэг-Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 195 алба хаагч 70 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж, 761 иргэн, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг 887 аж ахуй нэгжийг шалгаж ажиллав” хэмээлээ.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2171 дуудлага мэдээлэл хүлээн авч 528 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн осол 74 бүртгэгдэж Зам тээврийн хэргийн улмаас найман хүний амь эрсдэж, 117 хүн гэмтсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэв.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 61, эрэн хайх, аврах ажиллагааны 17, нийт 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 35 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварч, 687 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд давхардсан тоогоор 750 алба хаагч, гал унтраах болон тусгай зориулалтын 62 автомашинтайгаар хамгаалалтад үүрэг гүйцэтгэж, Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлж, хойшлуулшгүй арга хэмжээг шуурхай зохион байгуулан, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Өнгөрсөн өдрүүдэд орсон түр зуурын усархаг борооны улмаас нийслэлийн зарим байршил, зам талбайд хуримтлагдсан усыг хариуцсан мэргэжлийн байгууллагын удирдлагын шийдвэрээр шуурхай ажлын хэсгүүд гарч усыг зайлуулсан. Мөн 20, 21-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдсан Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8”, “Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-ын үеэр 40 гаруй алба хаагч 12 автомашинтайгаар хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн” хэмээлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга C.Даваасүрэн “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 1468 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэсэн. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 400 улсын байцаагч 808 цэг хяналт шалгалт хийж ажиллалаа. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зарцуулах, хадгалах, ашиглах, устгах ажиллагаанд хяналт шалгалт хийж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн хэрэг, зөрчлийг арилгуулах зорилгоор 62 эм, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ” хэмээсэн юм.
Нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх сарын аяныг дүгнэн танилцуулав
Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан юм. Тэрбээр “Нийслэлийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын ажлын хүрээнд дөрвөн чиглэлээр 31 үйл ажиллагааг төлөвлөгөө боловсруулан хийж хэрэгжүүллээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр “Жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг боловсруулан гаргаж, дүүргүүдэд хэрэгжүүлсэн. Сарын аяны хугацаанд жирэмсний хяналт 0.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. “Иргэдийн санал хүсэлтийг сонсох өдөр”-ийг эрүүл мэндийн байгууллага бүр зохион байгуулж, тусламж, үйлчилгээг сайжруулахад тусган ажиллав. Мөн “Өнөөдөр Өрхийн эрүүл мэндийн төвд” хөтөлбөр хэрэгжүүллээ. Сонгогдсон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлийн эмч нар 600 хүнд хийж, зөвлөгөө өгснөөс гадна өрхийн эмч нарт ажлын байрны сургалт хийсэн нь иргэдээс өндөр үнэлгээ авлаа. Түүнчлэн “Хамтдаа суралцъя” хөдөлгөөнийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад өрнүүлэх ажлын хүрээнд найман дүүргийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эмч нарыг “Өсвөр үеийнхэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх арга барилд сургах” дадлага сургалтад хамруулсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн В,С вирусийн эрт илрүүлгийн шинжилгээнд гадаад хяналтыг 122 өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хийсэн. Эхний хагас жилийн байдлаар 58 260 хүн илрүүлэг шинжилгээнд, 21 548 хүн вирусийн идэвхжил тоолох шинжилгээнд ороод байна” гэв. Мөн нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд үр дүнтэй байгаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явна гэдгээ хэлсэн юм.
Шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд болон сургууль, цэцэрлэгийн барилга, засварын ажлын явц ямар шатанд байна. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын явцын талаар, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг засвар шинэчлэлийн ажлын явц ямар байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барих болон урсгал засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг графикт хугацаанаас өмнө дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах, Сургууль, цэцэрлэгийн орчимд авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдэгүүдийг байрлуулах ажлуудыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгуулагуудын орчны тохижилт, иргэдийн аюулгүй, саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг орчмын явган хүний зам, авто машины орц гарц, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж, үр дүнг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахын зэрэгцээ “Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай“ А/503 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажиллах, Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд бүх шатандаа хэрэгжүүлж ажиллахыг онцгойлон анхааруулж, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгасан юм.
Бентью хотод энэ сарын 18-19-ний өдрүүдэд UNMISS ажиллагааны Хүчний командлагч дэслэгч генерал Шайлеш Тинайкар /Энэтхэг Улсын иргэн/ тэргүүтэй төлөөлөгчид ажиллаж ажиллагааны газар орны цагийн байдал, дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалт, болон үйл ажиллагаа, дүрвэгсдийн ахуй байдал, цэргийн багууд, Засгийн газрын цэргийн хүчний үйл ажиллагаа, мандатын хэрэгжилтийн явцтай танилцсан байна.
Тэрээр энэ үеэр “Хубилай” баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн бие бүрэлдэхүүнтэй танилцаж, үйл ажиллагаа, тохижилт, эргүүл, цувааны хамгаалалтыг зохион байгуулж буй байдал, “Эко” тэргүүний ажиллагааны баазын үүрэг гүйцэтгэлтийг шалгажээ.
Түүнчлэн Иргэн цэргийн хамтын ажиллагааны хүрээнд “Бентью” хотын төвд хийж буй сагсан болон хөл бөмбөгийн талбайн бүтээн байгуулалт, тохижилт, засварын ажлын явц хамгаалалтын Сьерра 3, 7 дугаар харуулын цэгт үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний монгол эмэгтэй цэргийн алба хаагчидтай уулзалт хийсэн байна.
Мөн дараа нь Монгол үндэстний урлагийн тоглолт үзэж, мотобуудлагын батальоны VIII ээлжийнхний “Хүндэтгэлийн дэвтэр”-т сэтгэгдлээ үлдээхдээ “Монгол Улсын энхийг сахиулагчид, нэн ялангуяа эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, иргэн цэргийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хийгдсэн арга хэмжээнүүд, мөн цэргийн багуудын дунд зохион байгуулсан спорт, урлагын арга хэмжээнүүдэд сэтгэл хангалуун байна” гэлээ.
Шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн уг халдварыг аваад бие нь хүндээр өвдөж АНУ-д хагалгаанд орсон билээ. Олон нийтийн сүлжээний ачаар тамирчин О.Дөлгөөнд туслах хандивын аян өрнүүлж нэг хэсэгтээ л сошиалаар шуурсан. Энэ ч ажмилттай болж сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар хагалгаа хийлгэхэд шаардагдах олон сая төгрөг цугларсан билээ.
Үүнээс улбаалан элэгний В вирус гэж чухам юу болох талаар олон нийт анхаарах боллоо.
Тэгвэл та бүхэндээ элэгний В вирус чухам юу болох, яаж халварладаг болох талаар мэдээллийг хүргэе.
Халдварт өвчин судлалын шинжлэх ухаан үүний халдах замыг параэнтерал буюу самшуу зам гэдэг. Энэ нь арьс-салст гэмтэх үед халдвар орно гэсэн үг.
Хэзээ, ямар гэмтэл авсан үед халвар авах сөрөг талтай вэ?
Арьс цоолох мэс ажилбарууд. Үүнд бохирлогдсон багажаар чих цоолох, шивээс хийлгэх, үс, сахал хусах, хумсны хутга, тарилга, тариурын зүүгээр хатгуулах, мэс ажилбар, мэс засал, шүд эмчлүүлэх, үнсэлцэх бас бэлгийн зам. Бэлгийн зам нь салстын гэмтэлээр нөхцөлддөг. Иймээс халдвартай хүнтэй үнсэлцэх, шүдний сойз хэрэглэх хүртэл осолтой байх нь. В вирүстэй эх хүүхдээ төрүүлэх явцад халдаж болдог ба жирэмсэн үед эхэсээр урагт дамжихгүй.
Дээрх шалтгаанаар 9 хэн настай хүү эгчээрээ чихээ цоолуулж амиа алдсан, найзынхаа сахлын хутгыг нэг л удаа ашиглаад элэгний В+Д вирүсийн цочмог халдвар авсан, ангийнхаа залуутай үнсэлдээд ДОХ-той болсон тохиолдлууд цөөнгүй байдаг байна.
Зөвлөмж:
-Та дээрх ажилбар бүхий үйлчилгээ авахыг хүсвэл аюулгүй, халдвар хамгааллын шаардлагыг мэддэг, шаарддаг байх хэрэгтэй.
-Үсчингийн газарт эрчүүд шар үсээ хусуулахдаа хутгаа шинээр сольж буй эсэхийг өөрөө шалгадаг байх
-Гоо сайхны газар очвол бээлийгээ сольж спиртээр арчиж буйг шалгах
-Нэг удаагийн багаж задалсан эсэхийг мөн шалга. Бээлийг сольсон ч цаад барьж буй багаж нь ариутгагдаагүй бол нэмэргүй. Бас тэрийг олон хүнд хэрэглэсэн байгаа. Ариутгах нь халдваргүйжүүлэхээс өөр. Халдваргүйтгэл нь голчлон спиртээр арчих байдаг ч В вирүс үүний дараа хүртэл үхэхгүй үлдэж болно.
Дашрамд хэлэхэд бусдад элэгний В,С вирусын талаар мэдээллийг үнэн зөвөөр хэлж өгч байгаарай. Ихэнх хүмүүс элэгний В,С вирус хэрхэн дамжиж халдварладгийг мэдэхгүйгээс болоод халдвар авч өвчилсөн байдаг. Тиймээс болж өгвөл байгууллага, анги хамт олон, найзуудаараа хамт явж вакцин хийлгэх хэрэгтэй.
Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл хийлээ.
Одоогоос 3 жилийн өмнө төрийн үйлчилгээг цахим үйлчилгээнд нэвтрүүлэх зорилготой цахим бүртгэлийг хийж эхэлсэн. Энэ жил гурав дахь жилдээ бэлтгэлээ хангасан.
Энэ жил 2-5 насны бүх хүүхдийг бүртгэнэ. Энэ жил төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянга гаруй хүүхэд, хувийн цэцэрлэгт 33 гаруй мянган хүүхэд гээд нийт 700 гаруй цэцэрлэгт 120 гаруй мянган хүүхэд суралцана.
Мөн цахим бүртгэл www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хаягаар явагдаж байгаа. Мөн интернэтийн сүлжээ байхгүй газруудад холбогдох хүмүүс мэдээлэл өгнө. наймдугаар сарын 12-ноос эхлээд гараар бүртгэх үйл ажиллагааг явуулна. Энэ сарын хугацаанд цахим бүртгэл хийж дуусаад ирэх сард цахим элсэлт явагдана.
Хоёр настай 11мянга гаруй хүүхэд байгаа аж. Энэ жилийн хувьд ашиглалтад оруулах 73 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Сүхбаатар” танхимд боллоо. Хэлэлцүүлэгт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллүүд оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд өөрсдийн санал, дүгнэлтээ илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх дээрх хэлэлцүүлэг энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд:
- 7/22-ны өдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах
- 7/23-ны өдөр Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах
- 7/24-ны өдөр Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах,
- 7/25-ны өдөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох,
- 7/26-ны өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал гэсэн сэдвээр болох юм.
ӨНӨӨДРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БУЮУ ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ СЭДВЭЭР БОЛСОН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд өглөөний мэнд хүргэж, талархал илэрхийлье. Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж, хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө Монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, давхар дээлтэй сайдуудын тоог багасгаж 4-5-ын хэмжээнд зөвшөөрөх, Ерөнхий сайдад сайд нараа томилж, чөлөөлөх эрхийг олгох, Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь албан ёсоор тавих, төрийн албан хаагчийг хууль бусаар халахыг хориглох зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.
Харин миний зүгээс “Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдэд давхар дээлтэй буюу Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг бүрэн хориглох, Засгийн газар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, энэхүү байгууллагыг шинээр байгуулах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг Улсын Их Хурал Ерөнхийлөгч болон Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авсаны үндсэн дээр баталдаг байх, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох” зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах болон тогтвортой хөгжлийн бодлогыг бататгах онцгой ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна. “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмлэлд үндэслэсэн бодлого юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зүйл, хэсэг, заалт бүрээр нийгэмд тодорхой хэлэлцүүлэгүүд өрнөж байгаа тул олон нийтийн анхаарлыг татсан зарим асуудлаар товчхон тайлбар өгье: Нэгдүгээрт. Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага тавьж буй нь цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг юуны түрүүнд анхаарах нь зөв. Улсын Их Хурлаас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөр гэх зэрэг бодлогын баримт, бичгүүд олныг баталдаг. Эдгээрийг амьдралд хэрэгжүүлэх үүрэг Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргийн дагуу Засгийн газарт бүрэн ногддог боловч өнгөрсөн жилүүдэд бодлогын баримт, бичгүүд хангалттай хэмжээнд хэрэгжсэнгүй, зарим тохиолдолд хэрэгжүүлэх ёстой байгууллага нь өөрөө үндэсний аюулгүй байдалд харшлахуйц байдлаар зөрчих явдал гаргасан зэрэг нь ийм шаардлага бий болгох үндэслэл байгааг харуулаад байна.
Хоёрдугаарт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцдэг байх шаардлага нь мөн л цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг анхаарах нь зөв. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо хэрхэн бүрдэхийг, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй” гэдгийг тодорхой заасан байдаг. Гэвч төрийн энэ бодлогын хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Үүнийг иргэд маш энгийнээр Монгол төрийн хар хайрцагны бодлого алдагдсан гэж дүгнэн хэлдэг. Энэ дүгнэлт ортой, ортой төдийгүй бодитой гэдгийг Таван толгойн ордыг 2015 онд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр гадныханд өгөхөөр оролдсон, мөн Оюутолгойн асуудлаар дур мэдэн Дубайн хэлэлцээрийг байгуулсан, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг Улсын Их Хуралд мэдэгдэхгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэрлэсэн зэрэг Засгийн газрын болчимгүй үйл ажиллагаа, түүхэнд үлдсэн баримтууд гэрчилнэ. Улс орон, ард иргэдийг цочоосон ийм үйлдэл, үйл ажиллагаанууд нь Засгийн газрын хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх шаардлагатайг харуулж буй юм.
Гуравдугаарт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, бодлогын тогтвортой байдалд хараат бусаар хяналт тавих байгууллагыг шинээр байгуулах шаардлага нь дээр дурдсантай зарчмын хувьд ижил бөгөөд Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэхээс өмнө Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллагад хүргүүлж Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод нийцэж буй эсэхийг дүгнүүлэх нэг шат нэмэх зорилготой юм.
Сонгуулийн үр дүнгээр Засгийн газар солигддог, бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө огцордог зэрэг зүй ёсны болоод зүй бус нөхцөл байдал нь тогтвортой хөгжлийн бодлого бүрэн алдагдахад хүргэснийг Та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтын хэрэгжилтэд хяналт тавьдаг, Засгийн газруудад туслалцаа үзүүлдэг, хууль, шийдвэрийнхээ хэрэгжилтийг хянан шалгах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг нь хэлэлцэх, хариуцлага тооцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Улсын Их Хуралд тусалдаг хараат бус байгууллагыг Улсын Их Хурлын дэргэд байгуулж, ажиллуулах нь оновчтой шийдэл гэж үзэж байна.
Дөрөвдүгээрт. Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох, зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулах шаардлага оруулж ирж буй нь Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төслийн “төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглох” тухай зохицуулалтыг бүрэн төгс хэрэгжүүлэхэд чиглэсэн гэж ойлгож болно.
Эцэст нь амжилт ололт, алдаа дутагдлаа нийтээр хэлэлцэж, засах завшааныг олгож буй энэхүү түүхэн боломж ач холбогдлоороо ардчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинэчлэлд хөтөлнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье. Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй. Хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” гэв.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон “Антибиотик эмийг дур мэдэн хэрэглэхийг зогсооцгооё” уриатай 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс нэг сарын аяныг зохион байгууллаа. Зорилтот аяныг нийслэлд төдийгүй баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн төвүүдийн иргэд олон нийт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд хамтран хэрэгжүүллээ. Энэхүү аян нь иргэд үйлчлүүлэгчдийн дунд нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, антибиотик эмийн зохистой хэрэглээний мэдлэг олгох, дадал хандлага эзэмшүүлэх, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэхийн ач холбогдлын талаар соён гэгээрүүлэх, сурталчилан таниулах ач холбогдолтой байсан.
Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн сайд, Хүнс хөдөөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2017 оны А/191, А/64 дүгээр тушаалаар баталсан “Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө(2017-2020)”-ний хэрэгжилтийг ханган ажиллахад байгууллага, хамт олны оролцоог ханган ажиллахын ач холбогдлыг тайлбарлан таниулах, “Антибиотик эмийн зохистой хэрэглээ”, “Амбулаторийн практикт эмчийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтад тус эмнэлгийн тасаг, албадууд зохион байгуулсны зэрэгцээ эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв, бусад байгууллага хамт олон, иргэд үйлчлүүлэгч, орон нутагт нийт хүнийг хамруулсан.
Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 0730-1700 цаг хүртэл “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт үйл ажиллагааг хэрэгжүүлэн амбулаториор үйлчлүүлэгчид, эмчилгээний тасгуудад хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгч тэдний ар гэрийнхэн, сахиуруудад “Антибиотик эмчийн зохистой хэрэглээ”, “Нянгийн тэсвэржилт”, “Антибиотикийн тэнцвэржилттэй тэмцэх арга Таны гарт” сэдвээр мэдээлэл, сургалт зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр иргэдийн дундах халдвараас сэргийлэх ажлыг идэвхижүүлэх зорилгоор “Зөв цагт гарын эрүүл ахуйг сахиж, тэсвэртэй нянгийн тархалтыг зогсоох нь”, “Өвчтөнийг халдвараас хамгаалах нь”, “Халдварын сэргийлэлт, гарын эрүүл ахуйг сахих нь” сэдвээр мэдээлэл, сургалт явуулж 250 гаруй үйлчлүүлэгчийн гар угаалтын зөв техникийг ионжуулсан гэрлийн тусламжаар үнэлгээ хийж зөвлөгөө, зөвлөмж өглөө.
Өдөрлөгт нийт 1200 гаруй иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгч болон эмч, эмнэлгийн мэргэжилтэнийг хамруулсан ба антибиотикийн зохистой хэрэглээний талаар 3 төрлийн 1500 ширхэг гарын авлага бэлтгэн тарааж, 100 хүнээс антибиотикийн хэрэглээний талаар асуумж судалгаа авч, зөвлөмж өгсөн. Холбогдох мэдээллийг МҮОНТВ-ээр олон нийтэд хүргэж, мэдээллийн бусад сүлжээгээр олны хүртээл болгосон.