Цахимаар бүртгүүлж буй иргэд худал, хуурамч мэдээлэл бүртгүүлвэл нийслэлийн Орон сууцны корпорацийн хар жагсаалтад орно. Тийм болохоор иргэд журмаа сайн уншиж, ярилцсаны үр дүнд бүртгэлээ хийх нь зүйтэй. Мөн орон байргүй түрээсийн байранд амьдардаг иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой. Үл хөдлөхийн лавлагаагаар үл хөдлөх хөрөнгөгүй, хорооны тодорхойлолтоор орон гэргүй гэдгээ тогтоовол хамрагдана гэдгийг анхаарах хэрэгтэй юм байна.
Month: July 2019
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс санаачлан боловсруулж, 2019 оны 6-р сарын 06-ны өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.1, 5.3-р зүйлд заасан зарчим, УИХ-ын даргын 2019 оны 159-р захирамжаар өгсөн чиглэлийн дагуу иргэд, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, санал авах ажлыг 2019 оны 6-р сарын 19-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулж, дүнг нэгтгэн гаргалаа.
Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж мэдээллээр хангах, санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн даргын 2019 оны 400 дугаар захирамжаар байгуулагдсан зохион байгуулалт хариуцсан ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр дүнг эцэслэн гаргахад, УИХ-ын гишүүд 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авахад нийт оролцогчдын 19 хувь нь санал гаргасан байна. Улсын Их Хурлын гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалт, санал авах утас, цахим хаяг, бичиг хэргээр нийт 7795 иргэнээс 200439 санал ирүүлснийг нэгтгэн үзвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дунджаар санал ирүүлсэн иргэдийн 82 хувь нь дэмжсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс өгсөн саналын хувь /бүлгээр/
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан асуудлууд /бүлгээр/ |
Дэмжсэн саналын дундаж хувь |
I.2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой заалтууд |
83% |
II.Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах |
83% |
III.Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт |
82% |
IV.Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт |
83% |
V.Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт |
78% |
Автомашины хэрэглээ ихсэх хэрээр тээврийн хэрэгсэлд олгох дугаарын хомсдол үүсэх болжээ. Энэ оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 1003922 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 2019 онд шинээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл 57568 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж.
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын мэдээлснээр, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 серийн 499950 дугаар байдаг бөгөөд 2012 оноос хойш тээврийн хэрэгслийн улсын дугаарын сери шинээр олгогдоогүй байна.
Өнөөдрийн байдлаар дугаарын хомсдол үүссэн тул дахин шинэ сери гаргах шаардлага үүсчээ. Жолооч нар УАА серийг шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүддээ https://burtgel.transdep.mn/ цамхи сайтаас нээлттэйгээр сонгох боломжтой юм.
Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллаж байгаа юм.
Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтож, эхний хоёр өдрийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой асуудлуудаар тус тус зохион байгуулсан.
Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд эхэллээ.
Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал болон төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, гишүүд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Монголын хуульчдын холбооны болон бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцож байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.
Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг дахин онцлон тэмдэглэе.
Өмнөх хэлэлцүүлэгүүдэд хэлсэн энэ үгээ давтан давтан хэлж байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандахыг Та бүхэндээ сануулж буй хэрэг юм.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Эдгээр өөрчлөлтийг миний бие хувьдаа дэмжихгүй байгаа.
Учир нь:
1.Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуулиар тогтоох туйлын шаардлага байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөх болсон нийгмийн өнөөгийн болон алс хэтийн хэрэгцээг бүрэн тооцоолох боломжгүй нь болгоомжлоход хүргэж буй бөгөөд ийм төрлийн өөрчлөлтийг Үндсэн хуульд бус шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсийг тогтоодог хуулиар зохицуулах бүрэн боломжтой. Үүнтэй нэгэн адил үндэслэлээр шүүгчийг томилохтой холбогдсон харилцааг зохицуулсан болон шүүгчид тавих шаардлага, шалгуурыг тогтоосон хэсгүүдийг мөн дэмжих боломжгүй гэж үзсэн. Тус тусын хуулиар зохицуулагдах бүрэн боломжтой, ач холбогдол багатай өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулахын оронд хууль дээдлэх зарчмаа бэхжүүлэх, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар Үндсэн хууль бусад хууль гэж ялгалгүй нэгэн адил үйлчилдэг, хэрэгждэг байх нөхцөл бололцоог энэ удаагийн өөрчлөлтөөр бүрдүүлэх нь зөв гэж үзлээ.
2.Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилээр томилохоор тусгасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” гэсэнд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүгчийг анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны гэсэн ангиалалаар ялгаварлан томилох нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшлахаар байгаа тул дэмжих боломжгүй гэж үзсэн.
3.Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний томилгоонд Улсын Их Хурал оролцохоор тусгасан нь шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулна гэж үзсэн. Шүүхийн төсвийг Улсын Их Хурал баталж, шүүхийн захиргааны гишүүдийг нь томилдог байдал руу орсноор шүүх эрх мэдлийн хараат бус байдал улам бүр дордож, бас нэгэн улс төржсөн байгууллага болж хувирах эрсдэл бодитой байгаа юм.
Иймд миний зүгээс “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэх, шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллуулах, Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд санал гаргах, бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах, Шүүхийнсахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох” зэрэг шударга ёсны гэж нэрлэгддэг шүүхийн үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус бие даасан тогтолцоо бий болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.
Шүүхийн сахилга, хариуцлагын асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд тусгасан шиг зөвлөлийн хэмжээнд авч үзэх боломжгүй юм. Шүүх эрх мэдлийн нэр хүндийг дээшлүүлэх, шударга, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийг шилж олох, хараат бус байдлыг нь хамгаалах чиг үүргийг үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээний бие даасан үйл ажиллагаатай Шүүхийн сахилгын хороог тусгайлан байгуулж, зөвхөн шүүгчид хариуцлага тооцохтой холбогдсон эрх мэдэл олгон, үйл ажиллагааных нь нөхцөл баталгааг Үндсэн хуулиар тогтоож баталгаажуулах нь зөв гэж үзлээ.
Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй.
Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийг танилцуулав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийн талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг танилцуулах бөгөөд төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
2019 оны эхний хагас жилд гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдын томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Эхний хагас жилд 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 66 хүн амь насаа алдан 34 хүн гэмтэж бэртэн, 25 мянга орчим мал, амьтан хорогдож 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Онцгой байдал, бусад байгууллага, орон нутгийн 17 мянга орчим албан хаагч, иргэн 684 хүний амь нас, 30 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Одоогоор Засгийн газрын 29 тусгай сан байна. Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа сангуудыг цэгцэлснээр төсвийн сахилга бат нэмэгдэж, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө дээшилнэ гэж тооцож байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулж, дүрмийг нь батлав.
Ирээдүйн өв сан нь бүх ард түмний өмч бөгөөд “Ирээдүйн өв сан корпораци” нь сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй, мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит компани юм.
Ирээдүйн өв сангийн гол эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь болон ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг юм. Одоогоор Ирээдүйн өв санд 213 тэрбум төгрөг хуримтлагдаад байна.
Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж мэдээллээр хангах, санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий Нарийн бичгийн даргын 2019 оны 400 дугаар захирамжаар байгуулагдсан зохион байгуулалт хариуцсан ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр дүнг эцэслэн гаргахад, УИХ-ын гишүүд 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авахад нийт оролцогчдын 19 хувь нь санал гаргасан байна. Улсын Их Хурлын гишүүдийн иргэдтэй хийсэн уулзалт, санал авах утас, цахим хаяг, бичиг хэргээр нийт 7795 иргэнээс 200439 санал ирүүлснийг нэгтгэн үзвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дунджаар санал ирүүлсэн иргэдийн 82 хувь нь дэмжсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс өгсөн саналын хувь /бүлгээр/
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан асуудлууд /бүлгээр/ |
Дэмжсэн саналын дундаж хувь |
I.2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой заалтууд |
83% |
II.Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах |
83% |
III.Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт |
82% |
IV.Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт |
83% |
V.Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт |
78% |
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар болов.
Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байхаар шийдвэрлэв.
Мөн инженерийн байгууламж, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, бусад барилга байгууламж барихад шаардагдах зөвшөөрлийг тухай бүр нь шуурхай олгож байхыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт үүрэг болгов.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. Олон жил яригдсан дээрх чиглэлийн төмөр замыг тогтоосон хугацаанд нь барьж ашиглалтад оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлаг, компанийн удирдлагуудад онцгойлон анхааруулав.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой.
2013-2015 онд замын доод бүтцийн ажлын 51.8 хувь, газар шорооны ажлын 86.6 хувь, гүүр, хоолойн ажлын 52 хувийг хийж гүйцэтгэсэн. Гэсэн ч санхүүжилтгүйн улмаас 2015-2018 онд ажил нь зогсоод байсан юм.
Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам доллар байдаг. Төмөр замтай болсноор үнэ хоёр дахин буюу 14.9 ам.доллар болж буурах юм.
Азийн динозаврын холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг ээлжит симпозиум Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ. Үлэг гүрвэлийн олдвор, судалгаагаар дэлхийд тэргүүлэх гурван улсын нэг Монгол Улсын хувьд энэ удаагийн олон улсын хурал өндөр ач холбогдолтой арга хэмжээ хэмээн зохион байгуулагчид нь үнэлж байна. Тус хурлын талаар болон палеонтологийн салбарын хөгжлийн тухай ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор Х.Цогтбаатартай ярилцлаа.
-Азийн үлэг гүрвэлийн холбооны олон улсын хурлын тухай ярихаас өмнө та Монгол Улс энэ салбарт ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаарх танин мэдэхүйн товч ойлголт өгөхгүй юү?
-Дэлхийд үлэг гүрвэлийг судалдаг хүн олон болжээ. Палеонтологи хуучин биш, хөгжөөд 150 жил болж байгаа шинжлэх ухааны нэг салбар юм. Манай Монгол орон үлэг гүрвэлийн судалгаагаар дэлхийд XX зууны сүүлээс эхлээд танигдсан. Анх энэ салбарын судалгаа Европт эхэлж, дараа нь умард Америкт хөгжсөн.
Сүүлийн жилүүдэд Ази руу түрэн орж ирж байна. Учир нь үлэг гүрвэлийн талаар хүн төрөлхтний өнөөдрийг хүртэл олж хуримтлуулсан мэдлэгийн сүүлийн 20-50 жилийнх нь Азиас бий болсон мэдлэгүүд байдаг. Өнөөдөр үлэг гүрвэлийн судалгаа, олдвор, түүний амжилтаар дэлхий дээр зургаан орон тодорч байгаа. Түүний нэгд Монгол ордог. Орохоор барахгүй эхний хоёр, гуравт явдаг.
-Тэгвэл энэ удаагийн симпозиумыг Монгол оронд зохион байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Нэгэнт энэ чиглэлийн судалгааны хөгжил Ази руу түрж, дэлхий дахинаа энэ төрлийн судалгаа, мэдлэгээр баялаг орныг тэргүүлдэг гурван орны хоёр нь Азийн улс орон болсон. Мэдээж нэг нь Монгол, нөгөө нь БНХАУ. Тиймээс Азид үлэг гүрвэл судлалын холбоо байгууллага бий болох ёстой гэсэн санал санаачилга 2010 оны үеэс гарч эхэлсэн. Үүнд тэргүүлэх орны хувьд монголчууд идэвхтэй оролцож 2013 онд Азийн динозаврын холбоог байгуулсан.
Тус холбоонд манай эрдэмтэн, судлаачид нэлээд чухал үүрэгтэй оролцдог. Ахмад судлаач Р.Барсболд гуай тус холбооны хүндэт ерөнхийлөгч, миний бие дэд ерөнхийлөгчийн албатай.
Холбоо байгуулагдаад дүрэм ёсоор хоёр жилд нэг удаа олон улсын хурал хийхээр болсон. Анхны хурал 2014 онд Японд, дараагийнх нь Тайландад, 2017 онд БНХАУ-д болж байв. 2019 оны хурал ийнхүү манай улсад болох гэж байна. Азийн динозаврын олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулж байна гэдэг нь спортоор зүйрлэвэл Азийн тоглолтыг үлэг гүрвэл судлал, палеонтологи чиглэлээр манайх авчихаж байгаа гэсэн үг юм.
Үлэг гүрвэлийн судалгаа, олдвор, түүний амжилтаар дэлхий дээр зургаан орон тодорч байгаа. Түүний нэгд Монгол ордог.
Өөрөөр хэлбэл, энэ хурлыг улс орнууд зүгээр нэг ээлж дараагаар хийчихдэггүй. Нэлээд амжилттай байгаа, энэ чиглэлээр тэргүүлж яваа орнууд урьдчилж захиалга өгч хэлэлцэж байж шийддэг. Хятадад 2017 онд болсон хурлын үед манайд зохион байгуулах асуудал анх яригдаж өнгөрсөн жил шийдэгдсэн.
Үүний дагуу бид жил гаруйн хугацаанд бэлтгэл ажлаа базаалаа. Хурал өнөөдөр эхэлнэ. Хоёр хоногийн турш орон орноос ирсэн эрдэмтэд үлэг гүрвэлтэй холбоотой илтгэлүүд танилцуулж, хэлэлцүүлнэ. 26-29-ний өдрүүдэд олон улсын судлаачид үлэг гүрвэлийн их өлгий нутаг Өмнөговь аймагт очиж газар дээр нь танилцана. Одоогоор 13 орны 85 судлаач ирэхээр бүртгүүлээд байна. Мэдээж монгол судлаачид өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно.
-Хурлаар хэлэлцүүлэх сэдвээс сонирхуулж болох уу. Үлэг гүрвэлийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй, сонирхолтой илтгэл юу байх бол гэж сонирхож байна?
-Энэ бол мэргэжлийн түвшний хамгийн том хурал учраас бүх илтгэл нь сонирхолтой байдаг. Палеонтологийн салбар дотор үлэг гүрвэлийн чиглэлийн хурал, цуглаан тэр бүр болдоггүй. Тэгэхээр сүүлийн үеийн, ялангуяа Хятадад болсон хурлаас хойш гарч ирсэн шинэ мэдлэгүүдийг хэлэлцүүлнэ. Хурлаар мэргэжлийн хүмүүс цугласан дээр залуу судлаачид судалгааны бүтээлээ зөв хийсэн эсэхээ танилцуулж дэлгэж тавьдаг.
Хэлэлцүүлгийн дараа туршлагатай эрдэмтэд залууст үүн дээр анхаармаар юм байна, үүнийг ингэж засах ёстой гэх маягаар зөвлөж, түүн дээр үндэслэн олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд залуу судлаачдын бүтээл хэвлэгдэхэд нэг алхам ахидаг юм.
-Саяхан 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн 15 зулзагыг олсон мэдээлэл цацагдсан. Олон улсыг гайхшируулсан олдвор байсан гэлцэх юм?
-Тэр 80-аад сая жилийн өмнө буюу Жодогтийн цаг үе гэж шинжлэх ухааны хэллэгээр хэлдэг, тэр цаг үед амьдарч байсан үлэг гүрвэлийн 15 зулзагын чулуужсан ясыг хэлж байгаа юм. Монголын газар нутаг дээр амьдарч байсан үлэг гүрвэлийн цаг үе одоогоос 130 орчим сая жилээс авахуулаад 70 орчим сая жилийн хооронд байдаг. Үндсэндээ Монгол орон үлэг гүрвэл гэдэг том амьтны аймаг дэлхий дээр ноёлж байсан сүүлчийн үе шатыг төлөөлдгөөрөө их сонирхолтой.
Манай улсын газар нутаг үлэг гүрвэлийн хөгжлийн хамгийн дэвшилтэт үе шат буюу магадгүй зарим нэг үлэг гүрвэлийн үүслийн төвийг тодорхойлж мэдэх юм. Тэр утгаар сүүлийн үед сонин содон олдвор тохиолдож байна.
Таны хэлдэг 15 зулзага гэдэг бол маш их сонирхолтой. Хүн үүсэхээс 60 сая жилийн өмнө мөхчихсөн амьтныг хэн ч мэдэхгүй. Тэгэхэд өнөөдөр бид ямар нэгэн хэмжээгээр үлэг гүрвэлийн талаар мэддэг боллоо. Үлэг гүрвэлийг хүн төрөлхтен яагаад онцолж судалдаг вэ гэхээр том эх газрын буюу хуурай газрын сээр нуруутан амьтан. Хүн ч бас сээр нуруутан шүү дээ. Сээр нуруутай амьтны үүсэл хөгжлийн цагүеийгхамгийнсайн тодорхойлж чаддаг.
Байгалийн бүхий л сээр нуруутай амьтан дээр хийгдэх туршилтууд үлэг гүрвэл дээр хийгддэг байсан учраас динозавр магадгүй эволюц хөгжлийн үе шатыг баримжаалах тод жишээ юм. Угаасаа ч үлэг гүрвэл өөрөө сонин амьтан. Одоогийн амьтадтай харьцуулахад зарим талаараа төстэй юм шиг боловч их өөр. Үлэг гүрвэлийн онол хүртэл өөрчлөгдөхөд хүрч байна.
Үлэг гүрвэлийг матар, яст мэлхий, гүрвэлийн ангид хамааруулдаг байсан бол зарим төрлийн үлэг гүрвэл шувууны төрлийг үүсгэсэн, шувууны аймгийн өвөг болж хувирч байна. Энэ бол сүүлийн 50 жилд палеонтологийн шинжлэх ухаанд гарсан том хувьсгал. Үүнийг Монголын олон олдвор баталж өгсөн байдаг.
-Тэрхүү 15 зулзагын чулуужсан яс аль аймгаас хэдийд олдсон олдвор вэ?
-Өмнөговь аймгийн Булган сумын нутгийн Төгрөгийн ширээ гэдэг олдворт Монгол Японы палеонтологийн хамтарсан экспедиц 1995 онд олсон. Proto-ceratops нэртэй үлэг гүрвэлийн зулзагууд юм.
-Дээр үед байх нь?
-Хүмүүс харин ингэж гайхдаг юм. Ийм эрт олдсон олдворыг яагаад одоо зарлах болов гэж. Палеонтологийн олдворыг олонгуутаа шууд судалдаггүй. Байгальд хадгалагдсан зүйл учраас маш нарийн лабораторийн нөхцөлд чулуулгаас нь салгадаг. Урт удаан хугацаанд өрнөх процесс буюу техник боловсруулалт хийсний дараа харьцуулалт судалгааг хийдэг. Үлэг гүрвэлийн зулзага судалж байгаа хүн бол дэлхийн бусад улс оронд олдсон бүх зулзагуудыг судалсан байхыг олон улсын том сэтгүүлүүд шаардана.
Тэнд олдсон зүйлийг энд шинээр олсон гэж хэлж болохгүй шүү дээ. Тэр утгаар хугацаа их ордог. Миний шинээр тогтоосон үлэг гүрвэлийн хоёр төрөл зүйлийн тухай өгүүлэл он гараад олон улсын сэтгүүлд хэвлэгдлээ. Тэр бол ургамал идэшт үлэг гүрвэл буюу “Gobihadrosmon-goliensis”. Шүдний бүтцээс нь харахад усан орчинд усны ургамлаар хооллодог байсан байх магадлал өндөртэй. Одоо бол шинээр төрөл зүйл нээнэ гэдэг их амаргүй болсон.
-Монгол орон үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд ийнхүү тэргүүлж байна. Гэтэл үлэг гүрвэлийн музейн асуудал өнөө хэр ажил хэрэг болсонгүй. Манайхаас бага олдвортой улс орон дэлхийд жишиг болохуйц музей байгуулаад судалгаа шинжилгээгээ хийгээд, ашгаа ч олж байна?
-Үнэхээр Монгол үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд хаана ч нүүр улайхааргүй баялагтай. Гэтэл манай Монголын ихэнх музей шинжлэх ухаанаасаа тасарсан. 17, 18 дугаар зууны музейнүүд ийм байсан. Одоо бол орчин цагийн музей цэвэр шинжлэх ухааных болсон. Нэг үгээр музей гэдэг бол шинжлэх ухаанаар бий болгож байгаа шинэ мэдлэгийг ард түмэн, жирийн иргэд, хүүхэд багачуудад таниулдаг газар юм.
Манайд эрдэм шинжилгээнд суурилсан музей болгож байна гээд ганц, хоёрхон эрдэм шинжилгээний ажилтан авснаараа болчихгүй. Түүх, археологи, палеонтологийн музей аль аль нь. Анх үлэг гүрвэлийн музей байгуулах ёстой гэж байхад би маш их баярлаж байсан. Тэгсэн чинь бидний судалгааны материалыг өөр газар аваачаад тэр чиглэлийн мэдлэггүй хүмүүс ашиглаж, олон нийтэд танилцуулах ёстой болчихож байгаа юм. Энэ бол буруу тогтолцоо. Шинжлэх ухаанаас нь салгачихсан музей хэзээ ч явдаггүй. Тэр бол зүгээр нэг хуучин цагийн социализмын тогтолцооны үед үзэл суртлын хэрэгсэл болж явж байсан.
Хүн амьтан гэдэг утгаараа байгалийнхаа түүхийг маш сайн мэдэх ёстой. Энэ чиглэлийн мэдлэгийг бий болгохын тулд шинжлэх ухаанд суурилсан музейтэй байж л бий болгоно. Бид 1995 оноос хойш энэ асуудлыг хөндөж музей байгуулах гэж олон жил яваад дийлэхгүй байгаа юм.
-Засгийн газрын дэмжлэг дутдаг талаар ахмад палеонтологичид хэлдэг?
-Засгийн газар одоогоос л зөв замдаа орж байна уу гэж горьдож байна. 2012 онд тэр үеийн Засгийн газар үлэг гүрвэлд их хайртай болсон шүү дээ. Сайд нь хүртэл үлэг гүрвэлээр амьсгалж байсан үе. Гэхдээ шийдвэрээ буруу гаргачихсан. Магадгүй тэр үед зөвлөж байсан хүмүүсээс болсон гэж би боддог. Бас л шинжлэх ухаанаас нь тасалж Лениний музейд үлэг гүрвэлийн музей гэж байгуулсан.
Шал өөр бүтэц бүрэлдэхүүн бий болгож, ихэнх нь гадаадад хулгайгаар гаргасан олдворуудыг авчирч үзүүлсэн юм. Хууль бусаар малтлага хийж, гадаадад хулгайгаар гаргасан үлэг гүрвэлийн олдвор, цуглуулгыг шууд шинжлэх ухаан болон танин мэдэхүйн эргэлтэд оруулахыг дэлхий нийт хориглодог. Яагаад гэвэл судлаачдын таньж мэдэж, стандартын дагуу малтлага хийж, олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж баталгаажуулаагүй олдворыг нийт олонд үзүүлж байгаа нь хууран мэхлэлт гэж гадаадынхан үздэг.
Тийм учраас музейнүүд үүнээс ихээхэн зайлсхийдэг. Би тэр үед хэлж байсан. Еврейчүүдийг үй олноор нь устгаж, генацит хийж байсныг харуулсан АНУ-ын Холокост гэж музей бий. Түүнтэй адилхан “Монголын палеонтологийн судалгаанд эмгэнэл дагуулсан 10 жил” гэсэн музей бол байгуулж болно гэж.
Яагаад гэвэл тэр их олдворыг хууль бусаар малтаж хил гаалиар гаргаж байхад улс үндэстэн хаана байв, хууль хяналтынхан, хил гааль хаана байв. Үүнийг ном журмаараа явж байгаа шинжлэх ухаантай хольж болохгүй юм шүү. Сая Засгийн газрын тогтоол гарч тэр музейг хүчингүй болгож, палеонтологийн салбарыг шинээр баригдах Байгалийн түүхийн музейтэй нийлүүлж байх шиг байна. Мэдээж төр засаг өмнөх алдаагаа давтахгүй байх гэж найдаж байна.
-Гадаад руу хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь авчрах ажил хэр явж байна вэ. Хэд, хэдэн олдвор хил ийн чанадад Монголд шилжүүлэхэд бэлэн байгаа талаар нэлээд эртхэн яригдаж байсан?
-БНСУ-ын хууль хяналтын байгууллага нь тогтоогоод шүүх хурал нь болж, бид ч очоод Монголынх гэдгийг тогтоочихсон 11 олдвор цуглуулга байгаа. Тэдгээрийн гурав нь олон нийтийн хэлж заншсан Батаар буюу тарбозаврын олдвор. Мөн Солонгосоос Франц руу худалдаалагдаад тус улсын гааль дээр хураагдсан бас нэг том тарбозавр байна. Манайхан очоод Монголын газар нутаг дээрээс олсон гэдгийг баталчихсан. Өөр жижиг олон олдвор Франц, Белгид ч бий. Гол нь Монголд авчрах зардал байхгүйгээс авч чадахгүй байна.
-Тэдгээрийг зөөвөрлөж ирэхэд хэчнээн төгрөгийн асуудал яригддаг юм бэ?
-Солонгост байгаа 11 олдворыг тээвэрлэхэд тухайн үед 50 сая төгрөг зарцуулагдах тооцоо байсан. Францынх хол учраас 100 орчим сая төгрөг гэж яригдаж байсан. Бид хөөцөлдөөд л байна. Их удаашралтай явж байна даа.
Б.Энхзаяа
“Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худагт 18 настай ажилтан нас барсан хэрэг гарчээ. Онцгой байдлын байгууллагад “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу дадлагажих ажилтан болох Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо” гэсэн дуудлага долоодугаар сарын 24-ний 02:15 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 02:19 цагт очжээ. Улмаар дадлагажигч ажилтан бохир ус дамжуулах станцын худгийн сэнс ажиллагаатай, эсэхийг шалгах үед сэнсэнд цохигдон нас барсан байсан тул Аврах ангийн алба хаагчид цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.