Categories
мэдээ нийгэм

Усархаг борооны улмаас Хэнтий аймгийн зам эвдэрчээ

Хэнтий аймгийн Жаргалтхаан, Цэнхэрмандал суманд усархаг бороо орсны улмаас замруу уулын элс хайрга урсаж тогтох, их хэмжээний ус тогтох, зам урсах зэргээр зам эвдэрчээ. Одоогоор Жаргалтхаан сумын цагдаагийн тасгаас шуурхай арга хэмжээ авч, тогтсон ус, 1 метр хүртэл зузаантай тогтсон элс, шавар, хайргийг ковшоор түрүүлж зам цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Иймээс тус нутгийн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчиж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

“Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг Төрийн ордны “Сүхбаатар” танхимд үргэлжилж байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн шүүх эрх мэдэл, хараат бус байдалтай холбогдох асуудлаарх хэлэлцүүлэг өнөөдөр “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр болж байна.

Хэлэлцүүлэгт, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүх, прокурор, Хуульчдын холбоо зэрэг байгууллагын 100 гаруй хүн оролцож байна.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг дахин онцлон тэмдэглэе.

Өмнөх хэлэлцүүлэгүүдэд хэлсэн энэ үгээ давтан давтан хэлж байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандахыг Та бүхэндээ сануулж буй хэрэг юм шүү.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Эдгээр өөрчлөлтийг миний бие хувьдаа дэмжихгүй байгаа.

Учир нь:

1.Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуулиар тогтоох туйлын шаардлага байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөх болсон нийгмийн өнөөгийн болон алс хэтийн хэрэгцээг бүрэн тооцоолох боломжгүй нь болгоомжлоход хүргэж буй бөгөөд ийм төрлийн өөрчлөлтийг Үндсэн хуульд бус шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсийг тогтоодог хуулиар зохицуулах бүрэн боломжтой. Үүнтэй нэгэн адил үндэслэлээр шүүгчийг томилохтой холбогдсон харилцааг зохицуулсан болон шүүгчид тавих шаардлага, шалгуурыг тогтоосон хэсгүүдийг мөн дэмжих боломжгүй гэж үзсэн. Тус тусын хуулиар зохицуулагдах бүрэн боломжтой, ач холбогдол багатай өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулахын оронд хууль дээдлэх зарчмаа бэхжүүлэх, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар Үндсэн хууль бусад хууль гэж ялгалгүй нэгэн адил үйлчилдэг, хэрэгждэг байх нөхцөл бололцоог энэ удаагийн өөрчлөлтөөр бүрдүүлэх нь зөв гэж үзлээ.

2.Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилээр томилохоор тусгасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” гэсэнд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүгчийг анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны гэсэн ангиалалаар ялгаварлан томилох нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшлахаар байгаа тул дэмжих боломжгүй гэж үзсэн.

3.Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний томилгоонд Улсын Их Хурал оролцохоор тусгасан нь шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулна гэж үзсэн. Шүүхийн төсвийг Улсын Их Хурал баталж, шүүхийн захиргааны гишүүдийг нь томилдог байдал руу орсноор шүүх эрх мэдлийн хараат бус байдал улам бүр дордож, бас нэгэн улс төржсөн байгууллага болж хувирах эрсдэл бодитой байгаа юм.

Иймд миний зүгээс “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэх, шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллуулах, Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд санал гаргах, бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах, Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох” зэрэг шударга ёсны гэж нэрлэгддэг шүүхийн үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус бие даасан тогтолцоо бий болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

Шүүхийн сахилга, хариуцлагын асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төсөлд тусгасан шиг зөвлөлийн хэмжээнд авч үзэх боломжгүй юм. Шүүх эрх мэдлийн нэр хүндийг дээшлүүлэх, шударга, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийг шилж олох, хараат бус байдлыг нь хамгаалах чиг үүргийг үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээний бие даасан үйл ажиллагаатай Шүүхийн сахилгын хороог тусгайлан байгуулж, зөвхөн шүүгчид хариуцлага тооцохтой холбогдсон эрх мэдэл олгон, үйл ажиллагааных нь нөхцөл баталгааг Үндсэн хуулиар тогтоож баталгаажуулах нь зөв гэж үзлээ.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй.

Хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой зүйл, заалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

ШҮҮХ ЗАСАГЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ, ХАРЬЦУУЛАЛТ, ҮНДЭСЛЭЛ:

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хепатитын өдөр энэ сарын 28-нд тохионо

Дэлхийн хепатитын өдөр энэ сарын 28-нд тохионо. Энэ өдрийг тохиолдуулан энэ сарын 26-ны баасан гаригт Сүхбаатарын талбайд 11.00-16.00 цагт эрүүл мэндийн байгууллагуудын өдөрлөг болно.

Энэ үеэр элэгний В, С вирусын шинжилгээ оношлогоо, элэгний хатуурлын зэргийг тогтоох үзлэг хийнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл, үйлчилгээг авах боломжтой.

Categories
гадаад мэдээ

Орост хүүхдийн зуслан шатаж дөрвөн хүүхэд амиа алджээ

Өнгөрөгч мягмар гарагийн өглөө ОХУ-ын алс Дорнод дахь хүүхдийн зуслан шатаж, дөрвөн хүүхэд амь үрэгджээ.

Москва хотоос зүүншээ 6000 км-ийн зайтай Хабаровск мужид байрлах энэхүү хувийн зуслан нь асар хэлбэрийн сууцуудтай. Тухайн үед зусланд 189 хүүхэд амарч байснаас гал гарах үед 61 нь асар дотор байжээ. Уг гал түймрийн улмаас гурван охин, нэг эрэгтэй хүүхэд амь үрэгдэж, 20 асар шатсан байна. Амиа алдсан хүүхдүүд 11-13 насныхан байсан бөгөөд газар дээрээ нас барсан охин тэр өдөр 11 нас хүрж байжээ. Бусад гурван хүүхэд нь эмнэлэгт очоод шархаа даалгүй өнгөрсөн байна. Гал гарах үеэр 11 настай Александр хэмээх хүү өөрөө түлэгдэж, гэмтэн байж олон хүүхдийг галаас аварч, чирч гаргаж байсан гэнэ. Харамсалтай нь, хүү эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа шархаа дийлэлгүй нас баржээ.


Зуслангийн захирлыг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна. Бүс нутгийн захирагч Сергей Фурал нь энэ хэргийн талаар нэлээн сүүлд мэдсэн бөгөөд үүнийг нь ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев буруушаасан байна. Харин захирагч “Хувийн зуслан байсан болохоор тэнд үйл ажиллагаа явуулдаг ийм зуслан байдаг гэдгийг нь хэн ч мэдээгүй” хэмээн тайлбар хийжээ. Уг харамсалтай хэргийн улмаас Хабаровск муж даяар гурав хоногийн гашуудал зарлаад байгаа аж.

children camp fired in Russia зурган илэрцүүд

children camp fired in Russia зурган илэрцүүд

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол 24 хувиар өсчээ

Монгол Улсын хэмжээнд эхний 6 сард нийт 2968 удаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 112 хүн амь насаа алдаж, 38 хүн гэмтэж бэртэн 24763 толгой мал, амьтан хорогдож, 6.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

Хүснэгт 1. Өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдал

Учирсан хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны болон бусад байгууллага, орон нутгийн иргэд нийт 19761хүн, 3765 автомашин ажиллаж, 842 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.0 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Тээврийн хэрэгслийн ослын 39 удаагийн дуудлагаар автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 61хүний амь насыг аварч ажилласан.

Цогцос гаргах 15 удаагийн дуудлагад нийт 297 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 18 цогцсыг ослын голомтоос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 9.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 112 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6%-аар өссөн байна.

Үүний 21 /19%/ нь 18 хүртэлх насны хүүхэд, 12 хүүхэд /57%/ гал түймэрт өртөж, 7 хүүхэд /30%/ үер, усны осолд өртөж нас барсан байна.

Хүснэгт 2. 2019 оны эхний 6 сард бүртгэгдсэн аюулт үзэгдэл ослоор нас барсан хүн /насны бүлэг, хүйсээр /

Хүснэгт 3. 2019 оны эхний 6 сарын аюулт үзэгдэл, ослын бүртгэгдсэн тохиолдол /бүс нутгаар /

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн голомтод ажилласан албан хаагчдын томилолт, урамшуулалд шаардагдах хөрөнгийг Засгийн газраас гаргана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2019 оны эхний хагас жилд гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдын томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Энэ оны эхний хагас жилд 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 66 хүн амь насаа алдан 34 хүн гэмтэж бэртэн, 25 мянга орчим мал, амьтан хорогдож 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Онцгой байдал, бусад байгууллага, орон нутгийн 17 мянга орчим албан хаагч, иргэн 684 хүний амь нас, 30 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Categories
мэдээ нийгэм

​Өвөрхангай аймагт үлийн цагаан оготноос тарваган тахлын өсгөвөр илэрчээ

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв Тарагт, Хайрхандулаан, Уянга сумын Онги-таацын цурав, Шарга-Муруйн өр голомтын 8 секторын 72000 га талбайд тарваган тахлын, гүнзгийрэл, тандал шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Хяналтын шинжилгээгээр тарваган тахлын голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор өвчнийг агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, тархалт, тоошил, экологи, популяцийн судалгаа хийжээ. Шинжилгээнд 19 тарвага, 33 зурам 156 үлийн цагаан оготно, 185 гулигдас, 6 зэм, үхдэл олзворлон лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Лабораторийн шинжилгээг нян харах, нян судлал, биологийн үндсэн аргуудыг хослуулан хийжээ. Шинжилгээгээр Уянга сумын Муруй багийн “Оройн нуурын ам”-аас олзворлосон үлийн цагаан оготноос тарваган тахлын өсгөвөр /Y.pestis/ 2-ыг илрүүлэн дүйн тодорхойлох сорилуудаар баталгаажуулан ЗӨСҮТөвд хүргэхээр бэлтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Ажын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох “АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ- ХАБЭА-19.1” сургалт Давтан сургалт, сэргээн заслын төвд эхэллээ.

Сургалтад төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, салааны захирагч, бүлгийн дарга зэрэг нийт 24 алба хаагч хамрагдаж байна. Сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвийн сургагч багш нар удирдан явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

Мөн гамшиг ослын үед ажиллах алба хаагчдын болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах чиглэлээр сургалтыг зохион байгуулна.

Тус сургалт энэ сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжилж, сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификат гардуулах юм гэж Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын 88.1 хувь нь мөргөлдөх хэлбэрээр илэрдэг

Авто ослын жилийн дундаж статистик

Ослын тоо: 32100

Эдийн засгийн хохирол: 10.2 тэрбум төгрөг

Гэмтсэн: 1289

Нас барсан: 558

Зам тээврийн ослын шалтгаан

Ослын 72 хувийг баруун талдаа хүрдтэй машинууд эзэлдэг

Хажуу хоорондын зай тохируулаагүйгээс -43.4%

Уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн -15.3%

Эгнээ байр буруу эзэлсэн – 14.8%

Ухрах үйлдэл буруу гүйцэтгэсэн – 8.2%

Хурд хэтрүүлсэн – 2.3%

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон -2.2%

2018 онд Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн гэмт хэрэг, ослын хэлбэрээр

Мөргөлдөх: 32 214 88.1%

Явган хүн дайрах: 2 523 6.9%

Онхолдох: 850 2.3%

Үл хөдлөх зүйл мөргөх: 670 1.8%

Categories
мэдээ нийгэм

Ирэх пүрэв гаригт долоон настай охины хурууг тайрсан этгээдийг шүүнэ

Ирэх наймдугаарын сарын 1-нд долоон настай охины хоёр гарын гурван хурууг тасдаж танхайрсан этгээдийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор болжээ.

Хэргийг сануулахад, тус дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай, эрэгтэй Ш нь 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарын хоёр хуруу, баруун гарын нэг хурууг тасджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч охины биеийн байдал сайн байгаа аж.