Categories
мэдээ нийгэм

“Алдар” спорт хорооны тамирчдад хүндэтгэл үзүүлж, шагнал гардууллаа

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй албаныхан Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их наадмаар үндэсний спортын төрлүүдэд амжилт гаргасан “Алдар” спорт хорооны тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.

“Дайчин алдар-III медаль”-аар Зэвсэгт хүчний 337 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, дэд ахлагч Б.Цэдэнсодном, “Эх орны төлөө-I хүндэт тэмдэг”-ээр дасгалжуулагч, мэргэжилтэн, хошууч Д.Норжмаа, “Эх орны төлөө-II хүндэт тэмдэг”-ээр тамирчин С.Ямааранз, “Эх орны төлөө-III хүндэт тэмдэг”-ээр тамирчин Б.Орхонбаяр, Ц.Мөнхбат нарыг шагнасан юм.


Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид шинэ техник ашиглах талаар сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Засгийн Газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн Газар хоорондын нөхцөлт зээлийн хүрээнд худалдан авсан галын үндсэн автомашиныг ашиглах танхимын сургалт, дадлагыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгууллаа.

Сургалтаар салааны захирагч, гал унтраах автомашины жолооч, гал сөнөөгчдөд галын үндсэн автомашины нэмэлт тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах талаар мэдлэг дадлагыг олголоо.

Сургалтад Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 алба хаагч хамрагдсан ба энэ үеэр алба хаагчдад хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулах, танхимын сургалт зохион байгуулах, дадлага хийх зэрэг үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Элэгний вирусийн шинжилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх өдөрлөг Баасан гарагт Сүхбаатарын талбайд болно

Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран энэ сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус өдрийн хүрээнд долдугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх өдөрлөг зохион байгуулна.

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна.

Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Манай улс “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2017 онд эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр нь 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын дунд вируст хепатитын халдварын тархалтыг хязгаарлан, С вируст хепатитын халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, вируст хепатитын үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах өндөр зорилт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ноцтой ослын улмаас нэг хүүхэд амиа алджээ

Image result for Цагдаа

Сүхбаатар аймагт зам тээврийн ноцтой осол гарснаас болж бага насны хоёр хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас баржээ. Энэ сарын 22-ны өдөр “Probox” маркийн автомашин замын хажуу руу онхолдсоноос зорчиж явсан хүүхэд амиа алджээ. Ослоос хүнд гэмтэл авсан хоёр хүүхэд нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байна.

Categories
гадаад мэдээ

Токиогийн Олимпын бамбарыг авчрах төлөвлөгөөг танилцуулжээ

Олимпын наадмын галт бамбарыг Грекээс Японд авч ирэхэд тус улсын агаарын тээврийн томоохон компаниуд хамтран ажиллахаар төлөвлөжээ. Токиогийн Олимпын наадам өнөөдрөөс яг нэг жилийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 24-нд эхлэх юм.

Мягмар гарагт “Japan Airlines” компанийн тэргүүн Южи Акасада дээрх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулсан бөгөөд түүний хэлснээр, “Japan Airlines”, “All Nippon Airways” компанийн хамтарсан тусгай нислэгээр Олимпын бамбарыг Японд авчрах ажээ.

Ирэх оны гуравдугаар сарын 12-нд эртний Олимпия хотын сүмд асаах галт бамбарыг гуравдугаар сарын 20-нд Японы хойд нутгийн Мияги мужийн агаарын цэргийн баазад авчрах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сурагч солилцоогоор ирсэн хүүхдүүдийг хүлээн авч уулзав

Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хотуудтай Ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг билээ. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил ах, дүүгийн харилцаатай байгаа хотуудтай хамтран зохион байгуулж байгаа “Сурагч солилцооны хөтөлбөр” юм. Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь долоодугаар сарын 22-29-ний хооронд зохион байгуулагдах аж.

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, НЗДТГ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзан дурсгалын зүйл гардууллаа. БНХАУ-ын Хөх хотоос 12, ОХУ-ын Эрхүү хотоос 12, Японы Мияконожо хотоос 13, нийт 37 төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энэ жил гурван улсын гурван хотын нийт 37 төлөөлөгчийг нэг хугацаанд хүлээн авч, томоохон арга арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монгол Улсын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчлахаас гадна өөр өөр хэл, соёлтой хүүхдүүд манай улсад ирж танилцах, найз нөхөд болох, харилцан түүх соёл, ёс заншлаас суралцах сайхан боломж бүрдэж байгааг дурдахад таатай байна. Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт монгол соёл, ёс заншил болох эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн тоглолтуудыг хөтөлбөрт нь түлхүү оруулж өгсөн. Цаашид Улаанбаатар хот ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай хотуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэлээ. Улаанбаатар хотын хүүхдүүд мөн наймдугаар сарын дундуур Эрхүү, Хөх хот болон Япон улс руу сурагч солилцооны хөтөлбөрийн дагуу зочлох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хоол, хүнсний гаралтай халдвар хордлого гарах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, дотоод хяналтаа сайжруулах тухай зөвлөмж

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаандаа дараах асуудлыг анхаарч, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явцад өөрийн үйл ажиллагаанд дотоод хяналт хэрэгжүүлэх, энэ нь өөрт хамаарах бүх үе шатанд эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, эрсдэлийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байх бөгөөд байгууллагын удирдлагын зүгээс дараах асуудалд анхаарах нь зүйтэй. Үүнд:

· Дотоод хяналт тавих үүрэг бүхий дотоодын хяналтын баг, ажилтан томилж ажиллуулах,

· Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу өөрийн үйл ажиллагаанд тохирсон дотоод хяналтын журам боловсруулж мөрдөх,

· Монгол Улсын “Хүнсний тухай” хуульд “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэж заасны дагуу өөрийн байгууллагын хэмжээнд бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдалд хяналт тогтмол тавьж ажиллах,

· Хоол, хүнстэй харьцаж ажилладаг ажилтны хүнсний аюулгүй байдлын болон мэргэжлийг чадамжийг дээшлүүлэх, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг танилцуулах, судлуулах зэргээр байгууллагын зүгээс чиглүүлэх,

· Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталж гаргасан хяналтын хуудсаар/http://inspection.gov.mn/ үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалт хийж эрсдэлээ үнэлэх,

· Дотоод хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг залруулах арга хэмжээний төлөвлөгөө гарган шуурхай хэрэгжүүлэх,

· Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглох,

· Хяналт шалгалтын менежер, ажилтанд хяналт явуулах цаг хугацааг хангалттай олгох, мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх зэргээр байгууллагын зүгээс дэмжиж чиглүүлэх,

· Дотоод хяналтын ажилтан болон үйлчлүүлэгчийн зүгээс тавьсан зөв санал, шаардлагыг цаг тухайд нь хэрэгжүүлэх, асуудлыг шуурхай шийдэж байх,

· Шаардлагатай бол илэрсэн дутагдлын мөрөөр зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах, давтан сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авч ажиллах,

· Өөрийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар хоол, хүнсний бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хохирол учруулсан, болзошгүй тохиолдолд эрх бүхий хууль, хяналтын байгууллага, ажилтанд шуурхай мэдээлэн хамтран ажиллах зэрэг болно.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүд, саналуудад шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах асуудлыг хэрхэн тусгасан талаар танилцууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг (2019.07.24) Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулгаар үргэлжиллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч танилцуулсан бөгөөд төслөөр дараах гурван заалтыг өөрчлөхөөр тусгасан байгаа гэв. Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөхөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчиннайм дугаар зүйлийн 48.1-ийг “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэнэ. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” хэмээн өөрчлөхөөр тусгасан юм.

Монгол Улсын Үндсэн хууль дахь шүүхийн тогтолцооны талаарх “…аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс…” гэсэн газар зүйн байрлал заасныг өөрчлөн, тойргийн маягаар шүүхийг бүрдүүлэхээр өөрчилж байгаа гэв. Түүнчлэн Шүүхийн сахилгын хороо байгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагджээ. Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах нь зүйтэй хэмээн үзжээ. Мөн Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ.


Төсөлтэй холбогдуулан АН-ын саналыг тус намын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин танилцуулав. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах сэдвийн хүрээнд гурван багц санал гаргаж байгаа аж. Шүүхийн үндсэн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, маргаан шийдвэрлэх ажиллагаанд процессын шударга ёсыг хангах шүүхийн үндсэн тогтолцоо нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шүүхээс бүрдэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Үүний зэрэгцээ шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болох бөгөөд хяналтын шатны шүүх Монгол Улсад нэг байх нь зохистой хэмээн үзэж томъёолжээ. Маргааныг шийдвэрлэх ажиллагаанд процессын шударга ёсыг хангах үүднээс Монгол Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүх бөгөөд дараах 4 төрлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзсэн байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт холбогдох хууль зүйн маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх шүүхийн нэгдсэн жишиг тогтоох зорилгоор Үндсэн хуулиас бусад хуульд албан ёсны тайлбар гаргах эрхийг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн саналдаа тусгасан болохыг АН-ын дэд дарга Х.Тэмүүжин танилцуулж, үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан. Үүний зэрэгцээ иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэцээс шийдвэрлэсэн асуудлыг дээд шүүх хянан ажилладаг олон улсын жишигт нийцүүлэхээр холбогдох санал, томъёоллыг гаргасан байна. Мөн Үндсэн хуулиар дээд шүүхэд олгосон бусад асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байх нь зохистой хэмээн үзжээ.


Хоёрдугаар багц сэдэв буюу Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 68.1-ийг “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай маргааныг иргэний өргөдлийн дагуу, Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн хүсэлтээр хянан шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэж буй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэд мэдээлэл гаргаж болно” хэмээн өөрчлөх нь зүйтэй гэж АН-ын саналд тусгасан байна.

Гуравдугаар багц сэдэв буюу Үндсэн хуулийн дархлааг бий болгох үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, Үндсэн хуулийн цэцийн санал, ард нийтийн санал асуулга нь Үндсэн хуулийн суурь зарчим, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын бүгд найрамдах, нэгдмэл улсын төрийн байгууллыг хөндөх, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, эрх мэдлийн хуваарилалт, түүний хяналт тэнцлийг дордуулахыг хориглоно.” гэсэн 68.3 дахь заалтыг нэмэх нь зүйтэй хэмээх саналыг танилцуулав.


Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслүүд, санал тус бүрийг дэлгэрэнгүй танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцогчид “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд асуулт, хариулт авна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ-аас хоол хүнстэй холбоотой зөвлөмж гаргалаа

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаандаа дараах асуудлыг анхаарч, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явцад өөрийн үйл ажиллагаанд дотоод хяналт хэрэгжүүлэх, энэ нь өөрт хамаарах бүх үе шатанд эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, эрсдэлийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байх бөгөөд байгууллагын удирдлагын зүгээс дараах асуудалд анхаарах нь зүйтэй. Үүнд:

Дотоод хяналт тавих үүрэг бүхий дотоодын хяналтын баг, ажилтан томилж ажиллуулах,

Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу өөрийн үйл ажиллагаанд тохирсон дотоод хяналтын журам боловсруулж мөрдөх,

Монгол Улсын “Хүнсний тухай” хуульд “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэж заасны дагуу өөрийн байгууллагын хэмжээнд бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдалд хяналт тогтмол тавьж ажиллах,

Хоол, хүнстэй харьцаж ажилладаг ажилтны хүнсний аюулгүй байдлын болон мэргэжлийг чадамжийг дээшлүүлэх, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг танилцуулах, судлуулах зэргээр байгууллагын зүгээс чиглүүлэх,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталж гаргасан хяналтын хуудсаар/http://inspection.gov.mn/ үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалт хийж эрсдэлээ үнэлэх,

Дотоод хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг залруулах арга хэмжээний төлөвлөгөө гарган шуурхай хэрэгжүүлэх,

Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглох,

Хяналт шалгалтын менежер, ажилтанд хяналт явуулах цаг хугацааг хангалттай олгох, мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх зэргээр байгууллагын зүгээс дэмжиж чиглүүлэх,

Дотоод хяналтын ажилтан болон үйлчлүүлэгчийн зүгээс тавьсан зөв санал, шаардлагыг цаг тухайд нь хэрэгжүүлэх, асуудлыг шуурхай шийдэж байх,

Шаардлагатай бол илэрсэн дутагдлын мөрөөр зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах, давтан сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авч ажиллах,

Өөрийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар хоол, хүнсний бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хохирол учруулсан, болзошгүй тохиолдолд эрх бүхий хууль, хяналтын байгууллага, ажилтанд шуурхай мэдээлэн хамтран ажиллах зэрэг болно.

Categories
мэдээ нийгэм

С.Мөнхбат: Манай компаниас авч байгаа 10 хувийг эргэн төлөхгүй

“Түмний байр” төслийг Монгол Улсын 100 хувь хөрөнгө оруулалттай “Хананшишгэд” ХХК-аас санаачлан албан ёсоор эхлүүлжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол ихтэй бүсийн гэр хороололд амьдарч буй иргэдийг орон сууцтай болгоход дэмжлэг үзүүлж, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах, иргэдийн амьдрах боломжийг дээшлүүлэх зэрэг үр дүнд хүрэх юм.

Төслийн судалгаанд Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нийт 1740 айл өрхийг хамруулжээ. Судалгаагаар 90 хувь нь ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Судалгааны явцад гэр хороололд амьдарч буй зарим иргэд орон сууцны ипотекийн найман хувийн зээлд урьдчилгаа мөнгө байршуулан хамрагдах боломжтой ч банкны шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгааг тогтоожээ. Мөн тухайн бүсэд амьдралын түвшин нэн тааруу, агаарын бохирдол, хорт утаа зэргээс ард иргэд, хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөг нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Тиймээс “Түмний байр” төслийн хүрээнд эхний ээлжинд орон сууцанд хамрагдах хүсэлтэй, ажлын байртай болж, ажил орлогоороо зээлийн эргэн төлөлтөө өгөх хүсэлтэй айл өрхийг сонгон урьдчилгаа 20 хувийг байршуулж, “Хананшишгэд”ХХК үлдсэн 10 хувийг нэмэн төлж банканд байршуулан дэмжлэг үзүүлж, банкны шалгуур болон зээлийн эргэн төлөлтөд баталгаа гаргахаар болсон байна.

“Түмний байр” төслийн ерөнхий удирдагч Ж.Бүрэнбаяр “Манай компанитай хамтран ипотекийн найман хувийн зээлд хамрагдаж буй иргэний ар гэрээс 1-2 гишүүнийг ажлын байраар хангах боломжтой. Ингэснээр ард иргэд ажил хийж олсон орлогоороо зээлийн эргэн төлөлтийг хийж болно”.

“Хананшишгэд” ХХК нь 2006 оноос эхлэн уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 хувь Монгол улсын хөрөнгө ороуулалттай компани юм. Тус компаний захирал С.Мөнхбат энэхүү төслийг 2015 онд санаачлан үе шаттайгаар судалгаа явуулан хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.

-Танай компаниас авсан 10 хувиа ямар нөхцөл, ямар хүүтэйгээр эргэн төлөх вэ?

  • 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
  • Өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй байх
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ипотекийн зээлд хамрагдах 20 хувийн төлбөр

“Хананшишгэд” ХХК-ий захирал, “Түмний байр” төслийн санаачлагч С.Мөнхбат “Манай компаниас авч буй 10 хувийг эргэн төлөхгүй. Бид Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа учраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй сайн дурын ажил гэж ойлгож болно” гэв.

Төсөлд хамрагдахад тавигдах шаардлага

Төслийн багтай холбогдох утас: 77770711, 88113876, 95015584

Хаяг: Grand Plaza 15 давхар, 1508 тоот

Н.Саруулдөл