Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн монгол туургатан” хүүхдийн ардын урлагийн их наадам боллоо

Монгол туургатан хүүхэд багачууд, хойч үедээ ардын урлагийн их өв санг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, хамтран уран бүтээл туурвих, Монгол туургатны соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Дэлхийн монгол туургатан” хүүхдийн ардын урлагийн их наадам 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд “Улаанбаатар чуулга”-ын концертын танхимд “Монгол туургатны урлагийн өв сан” төрийн бус байгууллагатай хамтран уг наадмыг зохион байгуулсан юм. Тус наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улс, ОХУ-ын Тува ба бусад улс орнуудад суурьшсан Монгол туургатны төлөөлөл болон Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс 170 гаруй хүүхэд багачууд оролцож 6-11 нас, 12-18 насны ангиллаар шилдэгүүдээ шалгаруулав.

Categories
мэдээ нийгэм

Тэмбүү өвчнийг эмчилж, устгасан анхны сум Сэлэнгэ аймгийн Хушаат сум боллоо

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 2019 оны 7 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд “Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг”-ийг зохион байгуулсан бөгөөд энэ жилийн онцлог нь тэмбүү өвчний эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээг нарийвчилсан шинжилгээний аргачлалаар газар дээр нь оношилж, зөвлөгөө өгсөн явдал юм. Энэхүү цогц арга хэмжээг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулсан бөгөөд Сэлэнгэ аймгийн урдаа барьдаг зөвлөх эмч нар, Нийслэлээс уригдаж очсон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар, бусад эмч, эмнэлгийн ажилтан, мэргэжлийн лаборант нарын 42 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа. Тус сумын 15-аас дээш насны нийт 628 хүнд халдварт бус өвчний эрсдлийн үнэлгээ хийж, цусны биохими шинжилгээ авч, шаардлагатай иргэдийг дотор, зүрх, цээжний рентген, эхо, нүд, чих хамар хоолой, эрэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамруулсан.

Тэмбүү өвчний эрт илрүүлэгийн үзлэгээр 12 хүнд тэмбүү өвчний үүсгэгчийг илрүүлж, нэн даруй эмчилгээнд хамруулж, эрүүлжүүлэх арга хэмжээг шуурхайн зохион байгууллаа. Үзлэгийн үеэр хувь хүний мэдээллийг кодлож, өвчтөний нууцлалыг чандлан хадгалсан болно.
Тус үзлэгийг зохион байгуулахад Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Оргил дэмжиж ажилласан бөгөөд цаашид дээрх цогц үзлэгийг тэмбүү өвчний эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээтэй хамтатган Сэлэнгэ аймгийнхаа бүх сумдад зохион байгуулахаа төлөвлөж байгаагаа хэллээ. Мөн энэ ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг аймгийн Иргэдийн төлөөгчдийн хурлын даргатайгаа хамтарч шийдвэрлэх болсноо мэдэгдсэн байна. Ийнхүү Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх болон “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд Тэмбүү өвчнийг эмчилж, устгасан анхны сумаар Сэлэнгэ аймгийн Хушаат сум тодорсон бөгөөд бусад аймаг, орон нутагт энэхүү ажлыг зохион байгуулж, тэмбүү өвчлөлийг Монгол улсад устгах ажлыг эрчимжүүлэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг наймдугаар сарын 5-ны өдөр хүртэл хийнэ

“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл долдугаар сарын 22-ны 17.00 цагт эхэлсэн. Цахим бүртгэл эхлээд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулна. Иргэд хамгийн түрүүнд бүртгүүлнэ гэхгүйгээр гэр бүлээрээ сайн ярилцаж, судалсаны үр дүнд бүртгүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Иргэд цахим бүртгэлээ ирэх наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой. Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар мэдээлэл өгөхдөө “Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинээр батлуулсан. Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ. Сошиалд цахим бүртгэлтэй холбоотой худал мэдээллүүд ихээр цацагдаж байна. Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл эрхээ аваагүй, байрандаа ороогүй байгааг албан ёсоор мэдэгдье. Манай байгууллагын хувьд зөвхөн бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Үүний дараагаар Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэд Орон сууцны зөвлөл гэж бий. Эдгээр байгууллагууд сонгон шалгаруулалтыг хариуцан ажиллаж, давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллана” гэв.

66854266_850293258675795_7995139672281972736_n
67418615_2221501354642729_5198021141062483968_n
67258737_455481801918423_572786180148428800_n
67087434_688752541590243_1513023614381719552_n
Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд элэгний В, С вирусын шинжилгээ үнэгүй хийнэ

Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2019 оны долдугаар сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг өдрийн хүрээнд маргааш буюу долдугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх өдөрлөг зохион байгуулна. ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож буй.

Categories
мэдээ нийгэм

Шүдний эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019-2023 онд 2-12 насны хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах зорилттой юм.

ЭМЯ-наас дээрх хөтөлбөрийн хүрээнд амны хөндийн үзлэг, эмчилгээ оношилгоо явуулж буй хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулан халдвараас сэргийлэх чиглэлээр гурван шаттай сургалтыг зохион байгуулсан байна.

Сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтний мэдлэг дээшилж, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх үйл ажиллагаа сайжирсан байна.

Мөн шүдний тусламж үйлчилгээний үеийн халдвараас сэргийлэх чадвар эзэмшсэн эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн бүртгэлийн сан үүсч, тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл сунгахад энэхүү сургалтанд заавал хамрагдсан байх жишиг тогтох давуу талтай юм.

Categories
мэдээ нийгэм

Нэн ховор цоохор ирвэсийн арьс тээвэрлэснийг илрүүлжээ

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид 52 настай эрэгтэй Э, 50 настай эрэгтэй Б нарыг Монгол улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн хатаасан арьс 1 ширхэгийг авч явж байсныг илрүүлжээ.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг

Categories
мэдээ нийгэм

Үүсмэл хогийн цэгүүдийг устгаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас эрүүл, аюулгүй орчинтой дүүрэг зорилтын хүрээнд зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, амралт, зугаалгын улирал эхэлж иргэд зуслан, ногоон бүсээр ихээр зорчих болсонтой холбогдуулан үүсмэл хогийн цэгүүд ихээр үүсдэг байна. Иймд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар 1,3,4 ОНӨААТҮГ-ын 12 иргэний бүлгийн ажилчид дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны Могойтын дэнж, Шар хоолойн ам, Хар хошуу, Их ам болон Бухын хонхорт үүсээд буй хогийн цэгүүдийг 10 хог тээврийн тусгай зориулалтын машинаар ачиж, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Зуслан ногоон бүсэд зорчиж буй иргэдийг хогоо ил задгай хаяхгүй байхыг дүүргийн ЗДТГ-аас уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Газ үнэрлэсэн хүүхдүүдийг илрүүлжээ

Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдүүд газ үнэрлээд байна” гэсэн дуудлага мэдээлэл 2019 оны 07-р сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай эрэгтэй О, 14 настай эрэгтэй Д, 15 настай эрэгтэй Э нар нь ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн байсныг тогтоон БЗД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байна. Эцэг эхчүүд хүүхдүүддээ байнгын хараа хяналтаа тавьж байх, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг болоод хаана ямар үйлдэл гаргаж байгаад хяналт тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюул, усны ослоос сэргийлэх мэдлэг олгов

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-ний удирдамжийн хүрээнд Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, өөртөө болон бусдад туслах, хойшлуулашгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулах, түүнчлэн усанд осолдсон иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сэдвээр мэдлэг дадлагыг олгосон юм.

Сургалтад Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын 17 алба хаагч хамрагдлаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний үерийн түвшин нэмэгдэх хандлагатай байна

Долоодугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр усны түвшин өмнөх өдрөөс 15-50 см нэмэгдэж, Тэрэлж, Сөгнөгөр, Балж, Хэрлэн гол Хонгон-Мөнгөнморьт-Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 10-55 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Мөн Ховд , Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-20 см давсан хэвээр байна.

Долоодугаар сарын 26-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см нэмэгдэж үерийн түвшинг 15 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 15 см нэмэгдэж үерийн түвшинг 50 см, Ерөө гол Дулаанхаан орчимд 25 см нэмэгдэж олон жилийн дунджийг 5 см тус тус давна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.